Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Стратегийн ордуудын жагсаалтыг шинэчилнэ

Норвегийн сангийн жишгээр Баялгийн сангаа байгуулж чадвал “Эрдэнэс Монгол” компани групп болж хүчирхэгжинэ. Хүчирхэгжээд зогсохгүй, Монголын нөөц баялаг ихтэй стратегийн ордуудыг эзэмшигч төрийн өмчит группээс иргэн бүр ногдол ашиг хүртэнэ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн ахалсан Ажлын хэсэг Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж дуусгасан ба тун ойрмогхон Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэж буй.

Баялгийн сангийн менежментийг “Эрдэнэс Монгол” компани хэрэгжүүлэх  чиг үүргийг нь тодорхой  зааж  өгсөн энэ хуулийг парламент хаврын чуулганаараа нэг их эсэргүүцээд байхгүй баталчих байх. Тийм нөхцөл өнөөдрийн улс төрд бүрдсэн. Гэхдээ хуультай болох нь чухал ч “Эрдэнэс Монгол” компани  Баялгийн сандаа  хуримтлал үүсгэхэд нь гол эх үүсвэр нь болох стратегийн ордуудаа  зөв менежментээр, бүрэн утгаар нь  ашиглаж чадах уу гэдэг ондоо асуудал. Энэ утгаараа “Эрдэнэс Монгол” өнөөдөр маш хариуцлагатай үе дээрээ иржээ гэж хэлж болно.  

Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж дуусгасантай зэрэгцэн Стратегийн ач холбогдол бүхий ордуудын жагсаалтыг шинэчлэх ажил Салбарын яаман дээр өрнөж байна. Ажлын хэсэгт УУХҮЯ,  Тагнуулын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар  болон бусад яамдын төлөөллүүд багтсан  нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй баг бүрджээ.

Тодорхой орд газруудыг стратегийн ордод хамааруулах тухай УИХ-ын 27 дугаар тогтоол 2007 онд батлагдсан юм. 27 дугаар тогтоол хоёр хавсралттай. Нэгдүгээр хавсралтаар 15 орд газрыг стратегийн ордод  хамааруулсан бол хоёрдугаар хавсралтад нэр бүхий 39 орд болон тогтоол батлагдсанаас хойш нөөц нь илэрсэн ордуудын нөөцийг нарийвчлан тогтоож, стратегийн орд газарт хамааруулах эсэхийг УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлүүлж байхыг Засгийн газарт даалгасан байдаг. 

Стратегийн ач холбогдол бүхий 15 ордын жагсаалтыг УИХ баталсан тэр жилдээ “Эрдэнэс Монгол” компани мэндэлж, улмаар “Эрдэнэс Тавантолгой”, Эрдэнэс Оюутолгой” зэрэг охин компанитай болж бүл нэмсэн билээ. Өнөөдөр “ууган охид”-ынх нь нэг, өндөр үр ашигтай ажиллаж, олон улсын биржид IPO гаргахаар тэмүүлж буй  “Эрдэнэс Тавантолгой” компани Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэдэлд очсон. Эрдэнэс Тавантолгойг УУХҮЯ авснаар “Эрдэнэс Монгол” компанийн санхүүгийн баланс буурсан үзүүлэлттэй гарсан гэдгийг  тус компани олон нийтэд хүргэсэн мэдээлэлдээ онцлон дурдаж. Гэтэл саяхан Салбарын сайд “Эрдэнэс Тавантолгой”-г IPО хийсний дараа “Эрдэнэс Монголд”-д шилжүүлнэ гэсэн үгийг амнаасаа унагалаа. Хэрэв IPO хийгдэхгүй бол яамны мэдэлд хэвээр үлдэх үү гэдэг бас ойлгомжгүй үлдэж байна.  

Стратегийн томоохон ордыг эзэмшигч “Эрдэнэт үйлдвэр”-ийг 2013 онд Засгийн газрын 100 дугаар тогтоолоор “Эрдэнэс Монгол”-д шилжүүлсэн боловч энэ тогтоол хэрэгжилгүй, тэгсхийгээд чимээгүй болсон. Учир нь хэзээнээс улстөрчдийн хувьд онцгой сонирхолтой “объект” байсаар ирсэн “Эрдэнэт үйлдвэр” мөнхүү Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт харъяалагддаг. Эдүгээ энэ үйлдвэр “Төрийн өмчит үйлдвэрийн газар” гэсэн шинэ статустай болж, Засгийн газрын шууд мэдэл дор, онцгой дэглэмээр ажиллаж байгаа. Хамгийн үр ашигтай ажилладаг уурхайнууд ийнхүү “Эрдэнэс Монгол”-ын мэдлээс гарч, харин өр ширтэй, технологийн шинэчлэл үгүйлэгдсэн “Шивээ-Овоо”, “Багануур”, төсөл хэрэгжүүлж мөнгө босгох эрэлд гарсан “Эрдэнэс Метан”, “Мон-Атом” зэрэг  компаниуд   үлдсэн дүр зураг харагдаж байгаа нь нууц биш ээ.  

Мөн хэзээ хөрөнгө оруулалт  орж ирж, олборлолт, баяжуулалтын технологи нь шийдэгдэн Оросын талтай тохиролцохоос нааш эдийн засгийн эргэлтэд орох  нь тодорхойгүй Асгатын мөнгөний орд болон ашиглалтын тусгай зөвшөөрлөө цуцлуулсан Салхитын мөнгөний орд “Эрдэнэс Монгол”-ын мэдэлд очоод удаагүй байна.  Асгатын мөнгөний орд бол стратегийн 15 ордын нэг. Харин Салхитын мөнгөний орд нь стратегийн орд байтугай уг жагсаалтад оруулахаар судалж байгаа 39 орд дотор ч байхгүй. 

Тэгэхээр стратегийн ангилалд ороогүй ордууд ч цаашид “Эрдэнэс Монгол”-ын мэдэлд очиж болзошгүй гэсэн мессэж эндээс харагдана. Харин 36 тусгай зөвшөөрөлтэй хэмээн эрх баригчдад “адлуулаад” байгаа Цагаансуваргын зэс-молибдений орд бол яалт ч үгүй стратегийн 15 ордын нэг юм.  27 дугаар тогтоол батлагдсаны дараагаас УИХ-аас байгуулсан Ажлын хэсэг Цагаансуваргын ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Монголын алт” компанитай хэд хэдэн удаа хэлэлцээрт орж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг 51%  болгож баталгаажуулах  гээд бүтээгүй юм.  Дараа нь, УИХ-ын 2014 оны 54 дүгээр тогтоолоор “Цагаансуваргын ордыг төр эзэмших шаардлагагүй” гэж үзсэн нь өнөөдөр улс төрийн “хэрүүлийн алим” хэвээр байна.

“Эрдэнэс Монгол” компани саяхны мэдээлэлдээ “Оюутолгой”, Эрдэнэс Тавантолгой” зэрэг хөрөн­гийн зохистой түвшинг хангасан стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүд шиг Асгат, Салхит, Цагаансуварга, Мөнгөн өндөр, Тавтын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай саналыг боловсруулан Засгийн газарт танилцуулах замаар олон улсад нээлттэй зарлаж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах шаардлагатай. Эдгээр төслийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар Баялгийн сан ч өргөжих юм” гэжээ. 

Бэлтгэл   бүрэн хангагдаагүй, нөөц бүрэн батлагдаагүй, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн асуудлууд нь хэзээ шийдвэрлэгдэх нь тодорхойгүй ордуудыг хатуухан хэлэхэд захиргааны аргаар “Эрдэнэс Монгол”-д нэгтгэж, Баялгийн сан байгуулна гэвэл тийм ч амар биш. Өөрөөр хэлбэл, зөвхөн Баялгийн санг гол тугаа болгож, ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах оролдлого нь яваандаа маш олон бэрхшээлтэй тулгарна. Стратегийн 15 орд, түүн дээр нэмэгдэж орж ирэх орд бүр дээр “Эрдэнэс Монгол”  Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа УИХ-аар хэлэлцүүлнэ, Засгийн газар тухайн ордын хэдэн хувийг хуулиараа эзэмшиж, хэдийг нь хөрөнгө оруулагч хариуцаад явах вэ гэдгийг өнгөрсөн үеийн түүхээс харахад ихээхэн адармаатай байдаг. Гацууртын орд дээр гэхэд төр хувь эзэмшлээ тохирч чадахгүй явсаар сүүлдээ “Сентерра Голд” компани Монголыг орхиод гарлаа.   

Дээр дурдагдсан Тавтын мөнгөний орд нь Булган аймгийн Тэшиг суманд орших бөгөөд одоогоор стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулахаар судалж буй 39 ордын нэг. Хэнтийн Өмнөдэлгэр суманд оршдог “Мөнгөн өндөр” мөнгөний орд ч мөн адил жагсаалтад орох магадлалтай ордуудын нэг юм. Гэтэл стратегийн 15 ордоор бүртгэгдсэн Төмөртэй (Дарханы төмөрлөгийн үйлд­вэр ТӨХК-ийн эзэмшилд буюу төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэг­жүүд),  Бүрэнхааны фосфоритын орд (бэлтгэгдсэн нөөцтэй ч  хэзээ, хэрхэн ашиг­лах нь тодорхойгүй), “Төмөртэйн Овоо”-ны цайрын орд (Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан “Цайрт Минерал”-ын мэдэлд) зэрэг  орд дээр “Эрдэнэс Мон­гол” ямар нэгэн эзэмшил байдаггүй. Ингээд харвал стратегийн 15 ордоос ашиг­лаж эхлээгүй Мардай, Дорнод, Гурван­булагийн ураны ордууд болон Цагаансуварга, Бүрэнхаан, Асгатын  ордуу­дыг эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулах нь “Эрдэнэс Монгол”-ын менежментээс шууд шалтгаална. 

Уран нь стратегийн ашигт малтмал гэдэг утгаараа стратегийн ордын жагсаалтад шууд бүртгэгдээд явах ч  хөрөнгө оруулалтгүй үлдчихээд байгаа салбар юм. Учир нь Цөмийн энергийн тухай хуульдаа “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон цацраг идэвхт ашигт малтмалын ордыг бусадтай хамтран ашиглах тохиолдолд түүнтэй хамтран байгуулах компанийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ” гээд тусгасан болохоор  зориглоод ороод ирэх хөрөнгө оруулагч энэ салбарт олдохоо больсон. Гэхдээ ямар ч байсан УУХҮ-ийн  сайдын тушаалаар байгуулагдаад удаагүй байгаа Ажлын хэсгийнхэн  27 дугаар тогтоолын 1, 2 дугаар хавсралтад багтсан ордуудыг шинэчлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, санал дүгнэлт боловсруулах үүрэг хүлээн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Ажлын хэсгээс гарсан дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д оруулснаар одоо байгаа стратегийн 15 орд дээр хэдэн орд нэмэгдэх нь тодорхой болох юм. Энэ бүхний дараа  “Эрдэнэс Монгол”-ын хариуцах стратегийн орд газар, Баялгийн санд хуримтлагдах орлого тэлээд явна гэдгийг тус компанийн Хөрөнгийн удирдлагын газрын дарга Б.Батмагнай илэрхийлэв. 

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын дагуу Стратегийн ордын жагсаалтын нэгдүгээр хавсралтад 15 орд багтсан. Харин хоёрдугаар хавсралтад байгаа 39 ордыг судалж,  стратегийн ордын жагсаалтад оруулж ирэх бодлогын баримт бичиг бий. Салбарын яам энэ хүрээндээ ажиллаж байна. Мөн уг жагсаалтад нэмэлтээр Цөмийн энергийн тухай хуулиараа  ураны ордууд  стратегийн ордод хамаарна. Түүнээс биш улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн орд болгоныг төр булааж авах гэж байна гэж ойлгож болохгүй.  

2007 онд стратегийн ордуудын жагсаалтыг тодорхойлж гаргахдаа тодорхой хэмжээний шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулсан юм. Гэхдээ өнөөдөр  “стратегийн орд” гэж  ямар ордыг нэрлэх вэ гэдэгт нарийн шалгуур үзүүлэлт байх ёстой. Ажлын хэсгийн хүрээнд энэ чиглэлээр гарын авлага боловсруулаад Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд танилцуулсан л байдалтай байна. Стратегийн ордод хамруулах тухайд нөгөө талаас нь харж ярих зүйлүүд бий. Тухайлбал, “Урт нэртэй хууль”-ийн үйлчлэлд орж, үйл ажиллагаа нь тодорхой хэмжээнд гацсан байгаа ордуудыг яах вэ гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.   

Ажлын хэсгийнхний хэлж буйгаар стратегийн ордын нэгдүгээр хавсралтыг  орд газрууд нэмэх замаар баяжуулж, харин хоёрдугаар хавсралтыг цуцалж болзошгүй байна. Ингэхдээ мэдээж хоёрдугаар хавсралтад буй орд газруудад тодорхой шалгуур үзүүлэлт тавьж, “шаардлага” хангасныг нь нэгдүгээр хавсралт руугаа шилжүүлэх бололтой. Хоёрдугаар хавсралтад Талбулаг, Алаг тогоо, Тэвшийн говь, Зээгт гэх мэт орон нутгийн нүүрсний нэлээд хэдэн орд,  жоншны  Хонгор болон бусад ашигт малтмалын жижигхэн ордууд бий. Мэдээж хэрэг эдгээр ордуудыг нь өмнөх нийгмийн үед  бүхэлдээ улсын төсвийн хөрөнгөөр хайгуул  хийж илрүүлсэн  ч   хожим хувийн хөрөнгө оруулалтаар нэмэлт хайгуул явуулж, нөөцийг нь бага зэрэг өсгөсөн байдаг.

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор Стратегийн ордын жагсаалтыг гаргахдаа 3 үндэслэлийг баримталсан. Өөрөөр хэлбэл, тухайн үед тогтоогдсон нөөцийн хэмжээ, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн эсэх шалгуурыг  тавьж байв.  Гэвч  гурав дахь үндэслэл болох стратегийн ордын талаарх тодорхойлолт дээр нийгмээрээ ихээхэн маргалдсан ч оновчтой шийдэл гаргаж чадаагүй юм.   Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа  Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.12-т “Үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж үзнэ” гэсэн заалт бий. Хуулийн энэхүү  тодорхойлолтыг илүү тодорхой болгохын тулд стратегийн ордын 10  шалгуур үзүүлэлтийг бий болгож, үзүүлэлт бүрээр нь оноо өгч байж Стратегийн ордын жагсаалтад бүртгэх ажлыг 2012 онд салбарын яам хариуцаж байлаа. 

Энэхүү шалгуур үзүүлэлтээр  Салбарын яам  2012 онд  64 орд дээр үнэлгээ хийж, 10 үзүүлэлтээр дүгнээд 33 ордыг “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд”-ын ангилалд хамааруулах, үлдсэн 31 ордыг нь түр үлдээх гэж  үзсэн ч  энэ бүх ажил тэгсхийгээд  “замхарсан” байдаг. Үндсэндээ УИХ-ын 27 дугаар тогтоол батлагдаж, 10  шалгуур үзүүлэлт бий болсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд  стратегийн ордын нэг, хоёрдугаар хавсралтад ямар ч өөрчлөлт ороогүй юм. Энэ хугацаанд хөрөнгийн биржид бүртгэлтэй  Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ордын жагсаалтад оруулахыг шаардсан  орон нутгийнхны уриалга, улстөрчдийн маргаанаас өөр дорвитой алхам хийгдээгүй билээ. Хэдийгээр өнөөдөр стратегийн ангилалд  орд газрыг бүртгэх 10 шалгуур үзүүлэлтээ боловсронгуй болгож буй ч эдгээр шалгуурт тодорхойгүй зүйлүүд бий гэдгийг Ажлын хэсгийнхэн нуусангүй. Тухайлбал, шалгуур үзүүлэлтийн “Нөөцийн хэмжээ” гэдэгт ашигт малтмалын алиныг нь том, алиныг нь жижиг гэж үзэхэд бэрхтэй бөгөөд ашигт малтмалын төрлөөсөө хамаараад нөөцийн хэмжээ өөр өөр болдог нь “толгой өвтгөсөн” асуудал болжээ.  

2012 онд ОХУ  Эрдэс баялгийг ашиглах тухай хуулиа батлахдаа 70 сая тонн газрын тос, 50 тэрбум шоо метр байгалийн хий, 10 сая тонн зэс, 70 тонн алтнаас дээш нөөцтэй ордыг Стратегийн ач холбогдолтойд тооцно гэсэн заалтыг маш тодорхой тусгаж өгсөн байдаг. Тодруулбал, “стратегийн ач холбогдолтой” гэж үзэх орд газрын нөөцийн хэмжээг багаар тогтоох зарчмын санал бүхий хуулийн төслийг 2005 оноос хойш хэлэлцсэн ч  шалгуур үзүүлэлт нь  тодорхой бус гэсэн шалтгаанаар хойшлуулсаар 2012 онтой золгосон байдаг. Тэгвэл Монгол Улсын хувьд стратегийн ордын нэгдүгээр хавсралтад нэмэгдэж  орох орд газруудын шалгуур үзүүлэлтийг энэ удаад илүү тодорхой гаргаж ирэх болов уу.

Стратегийн ордуудаа шалгуур үзүүлэлтээр гаргаж ирэхээс гадна орд газрын хилийн заагийг нарийвчлан тогтоох ажлыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хийж байгаа гэсэн мэдээлэл бий. Хилийн заагийг тогтоож өгөөгүйгээс ашиглалтын талбай давхардуулан олгосон маргаантай асуудлууд уул уурхайн ордууд дээр гарсаар байгаа билээ. Тухайлбал, өнөөдөр Багануурын уурхай дээр яг ийм асуудал үүсч, хэзээ дуусах нь мэдэгдэхгүй шүүхийн маргаан үргэлжилж байна. Оюутолгой, Тавантолгой ордуудын нөөц тодорхой хэмжээгээр тусгай зөвшөөрлийн талбай дотроо бүртгэгдсэн байгаа ч яг энэ хэсэг нь стратегийн орд, үүнээс гаднах нь стратегид хамрагдахгүй гэдгийг эцэслэн тогтоож чадаагүй. Тэгэхээр хэдийгээр шалгуур үзүүлэлтээр стратегийн ордыг тодорхойлж болох ч хил хязгаарыг нарийвчлан эцэслэн тогтоохоос нааш олон асуудал маргаантай хэвээр үлдэж байна. Нэг талаасаа техникийн хувьд асуудалтайн дээр хууль, эрх зүйн орчныг нь тодруулах шаардлага ч гарч буй. 

Стратегид хамааруулсан ордуудын нөөц баялгийг тухайн тусгай зөвшөөрөлтэй талбай дээр тогтоогоод цэвэр стратегийн ордод хамруулчихсан байх жишээтэй. Нэгэнт 2014 онд баталсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого болон хүчин төгөлдөр хэрэгжиж буй Ашигт малтмалын тухай хуульд “стратегийн орд” гэдгээ хэвээр томъёолсон учраас  стратегийн орд, стратегийн түүхий эд гэсэн нэршил дээр дахин элдэв маргаан гарахгүй биз ээ.  

400 ОРД УУ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ҮҮ?  

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн 400 ордыг төрийн мэдэлд авна гэсэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын мэдэгдэлд олон нийт гайхаж цочирдсон хэвээр байна. Гэхдээ түүний мэдэгдэлд  хайгуулын 400 тусгай зөвшөөрөл гэсэн үг яваа нь орд газар, хайгуулын тусгай зөвшөөрөл хоёрын чухам  алиныг нь хэлээд байгаа  нь төдийлөн ойлгомжтой биш. УУХҮЯ болон Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлагууд “Өнөөдрийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд бол тусгай зөвшөөрлүүдийг улсын мэдэлд авах тухай асуудал  байхгүй” хэмээн байр сууриа шуудхан илэрхийлсэн нь 400 тусгай зөвшөөрөл гэдэгтэй холбогдуулан өгсөн хариулт байв. 

Бодит байдал дээр бол  ашигт малтмалын орд гэдэг бол   мэдээж хайгуулын тусгай зөвшөөрлөөсөө огт өөр ойлголт. Социализмын үед хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын ордууд нэг цэгийн координаттай байсан болохоос биш талбайн координатаар бүртгэгдэж байгаагүй. Тухайн ордууд  хожим хэд хэдэн тусгай зөвшөөрлөөр хуваагдсаны улмаас тус тусдаа орд гэж бүртгэгдсэн тохиолдол олон. Тэр болгоноор нь тоолж гаргаж ирвэл 400-аас ч олон тусгай зөвшөөрлийн тоо яригдана.  Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл авсан талбай бүрийг орд гэж нэрлэх явдал сүүлийн жилүүдэд түгээмэл болсон. Ашиглалтын  1600 гаруй тусгай зөвшөөрлийг бүр нарийвчлаад үзэх юм бол чамгүй олон орд газар  гараад ирнэ.  Өнөөдөр Ашигт малтмал, газрын тосны газрынханд тулгараад байгаа хүндрэлтэй ажлуудын нэг  нь энэ. Тэгэхээр  Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хэлээд байгаа 400 орд гэдгийг тодруулах юм бол нэлээд маапаантай асуудал гарч ирнэ. Тэгээд ч АМГТГ-ынхан түүний хэлсэн үгийг орд  уу, тусгай зөвшөөрөл үү гэдгийг мэргэжлийн түвшинд тодруулж,  албан ёсны дүгнэлт гаргаж ирэхээс  нааш асуудал нэг мөр шийдэгдэхгүй бололтой.

Юутай ч  тэдгээр 400 орд дотор Тавантолгой, Цагаан суварга, Асгат, Салхитын ордууд бүгд багтаж буй  ч улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудын хувьд тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулийн дагуу хайгуулын зардлын нөхөн төлбөрийг олон жилийн өмнөөс төлж ирснийг харгалзан үзэх ёстой.  Хайгуулын зардал нь төлөгдсөн  орд газруудыг төрийн мэдэлд авах нь нэлээд төвөгтэй.  Учир нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн ордуудын тусгай зөвшөөрлийг авсан хуулийн этгээд хайгуулын зардлыг нөхөн төлөх гэрээ байгуулж ажилладаг. Энэ тал дээр өнөөдөр ямар нэгэн зөрчил гараагүй, аж ахуйн нэгжүүд  хайгуулын зардлаа хуваарийн дагуу төлөөд явж байгааг Ашигт малтмал, газрын тосны газар илэрхийлж байна. Тэгэхээр нэгэнт хайгуулын зардал төлөгдсөн ордуудыг хүчээр улсын мэдэлд авах нь нэг ёсны дээрэм болно. “Монголын алт” компанийн удирдлагууд “Цагаан суваргын ордыг өгөхгүй. Хуулийн дагуу биш бол дээрэмдээд ав” гэж хэлсэн нь  ч ийм учиртай. 

Г.ИДЭР

 

Стратегийн ордуудын жагсаалтыг шинэчилнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани