- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ч.Түмэнбаяр: 2025 oн гэхэд эрдэс баялгийн салбар ямар түвшинд хүрэхийг тодорхойлно
"Эрдэс баялгийн салбар 2025" хэлэлцүүлгийн үндсэн зорилго нь юу вэ?
"Эрдэс баялгийн салбар 2025" олон нийтийн хэлэлцуүлэг нэгдүгээр сарын 15-нд болно. Хэд хэдэн зорилго бий. Нэгдүгээрт, эрдэс баялгийн салбарын оролцогч талууд тулгамдсан асуудлууд дээр нэгдсэн ойлголттой болох, улмаар нийгэмд салбарынхаа үйл ажиллагааг зөв ойлгуулах юм. Хоёрдугаарт, Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ салбарын хууль эрх зүйн орчин ямар байх вэ, цаашид юунд анхаарах вэ гэдгийг сурталчлах, гуравдугаарт, эрдэс баялгийн салбар 2025 он гэхэд ямар түвшинд очсон байх вэ гэдгийг тодорхойлох зорилготой. Уул уурхайн яамнаас эрдэс баялгийн бүтээгдэхүүний олборлолт, үйлдвэрлэл, экспортын хэмжээний талаар. 2013-2032 он хүртэлх төсөөллийг тооцож гаргасан. Энэ төсөөлөл маань нийгэм, эдийн засагт ямар нөлөөтэй байх вэ гэдэг мэдээллийг өгнө. Тиймээс энэ хэлэлцүүлэг нь салбарын хөгжлийн стратегийг тодорхой болгоход чиглэгдэж байгаа.
Уул уурхайн яамны зүгээс салбарын хамгийн тулгамдсан асуудлуудыг хэрхэн томьёолж байна вэ?
Тулгамдаж буй цөөнгүй асуудал бий. Уул уурхайн салбарыг ойлгох нийгмийн үнэлэмж нь өөр өөр байгаа. Тухайлбал, байгаль орчны чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага олноор бий болж байна. Байгаль орчныг хамгаалах чиглэлийн 800 орчим ТББ байна гэсэн тооцоо бий. Энэ бол буруу зүйл биш, олон нийтийн хяналт сайжирч байна гэж ойлгож байгаа. Гэтэл зарим нь уул уурхайн салбарын баялаг үйлдвэрлэгчдийг дарамталсан тухай мэдээлэл тархаж буйг хүн бүр мэднэ. ТББ-ууд нэг талаас орон нутгийн иргэдийг төлөөлж, нөгөө талаас газар шороо, байгаль орчноо хамгаална гэдэг боловч яг газар дээр нь очоод нутгийн иргэдээс асуухаар тухайн ТББ-ын талаар мэддэг хүн байдаггүй юм билээ. Ийм үзэгдэл хяналтгүй хүрээгээ тэлбэл төрийн бодлого газар дээрээ хэрэгжихэд, шинээр бодлого гаргахад, түүнчлэн баялаг үйлдвэрлэгчид хэвийн ажиллахад таатай нөлөө үзүүлэхгүй. Тиймээс үүнийг хэлэлцүүлгийн аргаар нэн даруй шийдвэрлэнэ гэж үзэж байгаа. Яамны зүгээс зарим ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулаад байна.
Хоёрдугаарт, уул уурхайн салбар гэхээр газар шороогоо онгичоод хаячихдаг, нөхөн
сэргээлт хийдэггүй, хариуцлагагүй гэсэн ойлголт нийгэмд түгээмэл болж. Үүнийг бас анхаарах хэрэгтэй. Нөгөө талд нь мөн нинжа нарын асуудал байна. Хууль бусаар эрдэс олборлодог, газар нутгийг сүйтгэдэг, нөхөн сэргээдэггүй гэх мэт сөрөг муу жишээ ч байгаа. Ийм таагүй үзэгдлүүдийг цэгцлэх асуудлыг ярилцья гэж байгаа юм. Хариуцлагагүй нэг уурхайн талаар муу мэдээ гарсны улмаас салбарыг тэр чигээрээ муу муухай юм шиг ойлголт нийгэмд төрүүлээд байна. Монголын уул уурхайн салбарын олборлох, баяжуулах үйлдвэр бүр хариуплагатай уул уурхайн найман зарчмыг хангах зорилтыг яамны зүгээс дэвшүүлээд байна. Үүнд олон талын Яамны зүгээс оролцоог хангах, ил тод нээлттэй байх, хуулийг сахин дээдлэх, байгаль орчин, хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээх, ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах, үр өгөөжтэй байх, ёс зүйтэй байх, дэвшилт технологид суурилсан байхыг хамааруулж байгаа. Ирээдүйд бид олон улсын жишигт хүрэхийн төлөө, Хариуцпагатай уул уурхайн найман зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллах, харилцан ойлголцох нь туйлаас чухал.
Монгол Улсын эдийн засгийн хөгжилд эрдэс баялгийн салбарын гүйцэтгэж буй үүрэг ямар байна вэ? Эрх зүйн орчин тогтвортой байхуу?
Уул уурхай болон байгаль орчин, ногоон хөгжлийн салбар нэг юмны хоёр тал. Эрдэс баялаг нөхөн үрждэггүй. Тиймээс баялгийг ашиглахдаа ард түмэнд ил тод, хариуцдагатай, хуульд нийцүүлэн, харилцан ашигтай хэрэгжүүлэх бодлого баримталдаг. Манай яам 2016 он гэхэд эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспортыг хоёр дахин нэмэгдүүлье гэсэн зорилт тавьж байгаа. Энэ хэмжээгээр эдийн засагт өсөлт гарна. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нэмэгдэнэ. Уул уурхайн салбар Монголын экспортын 80 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна. ДНБ-ий 60 орчим хувийг үйлдвэрлэж, Монгол Улсьш төсвийн орлогын 20 орчим хувийг бурдүүлж байгаа. Монгол Улсын эдийн засгийн хөгжилд ойрын жилүүдэд уул уурхайн салбарын нөлөө их байгаа, энэ нөлөөлийг аль болох тогтвортой хадгалж хөгжих хэрэгтэйг онцлох байна. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаавд эрдэс баялгийн салбар бодлогогүй, хууль эрх зүйн орчин тогтворгүй явж ирсэн гэж бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, судлаачид үздэг юм билээ. Тухайлбал, ашгийн 68 хувийн татвар, Урт нэртэй хууль, Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль зэргийг тэд дурддаг. Төрөөс хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл өгсөн хэрнээ гэнэт шинэ хууль гаргаад хөрөнгөө оруулсан компанийн үйл ажиллагааг зогсоодог, тогтворгүй болгодог гэж ярьж байна. Ийм үзэгдлүүдийг арилгая, давтахгуй байя, цаашид хууль эрх зүйн орчныг тогтвортой байлгая, урт хугацаанд хэрэгжүүлье гэсэн зорилтыг яамны зүгээс тавьж ажиллаж байна. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг 2025 он хүртэл хугацааны бодлогыг тодорхойпж байгаа. Мөн төрөөс Газрын тосны талаар баримтлах бодлого батлагдан хэрэгжиж байна.
Байгаль орчныг нөхөн сэргээх, дүйцүүлэн хамгаалах тал дээр уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд ямар тодорхой өөрчлөлт гарч байна вэ? Цаашид энэ чиглэлээр юуг анхаарах ёстой вэ?
Нөхөн сэргээлтийн чиглэлийн асуудлыг Байгаль орчны тухай багц хуулиудад маш тодорхой суулгаж өгсөн байдаг. Үүнд зориулагдах хөрөнгийн эх уусвэрийн тодорхой хувийг компаниуд үйл ажиллагаа эхлэхээсээ өмнө Нөхөн сэргээлтийн санд төвлөрүулдэг байх, олборлолт явуулж байх хугацаанд Сан нь арвижиж, уурхайн хаалтын үед сангийн хөрөнгөөрөө нөхөн сэргээлтээ бурэн хийж дуусгах гэх мэт харилцааг зохицуулсан эрх зүйн актууд батлагдаад мөрдөгдөж байна. БОНХЯ нөхөн сэргээлттэй холбоотой асуудлыг хариуцаж байгаа. Нөгөө талдаа аюулгуй ажиллагааны стандартыг хангаж, хүний эрүүл мэнд, амь насыг хохироохгүй байх нь салбарын хувьд маш чухал асуудал. Өмнөговьд тоос шороо босоод юу болж байгааг бүгд л ярьдаг. Үүнийг шийдвэрлэж, зогсоохын тулд төмөр зам, хатуу хучилттай авто зам, туузан дамжуурга тавих зэрэг дэд бүтцийн асуудлыг нь Засгийн газраас шийдвэрлэж байна. Уул уурхайн компаниуд нэг үеэ бодвол илүү хариуцлагатай болж, байгаль орчныг нөхөн сэргээх талаар маш их ажил хийж байгаа. Тухайлбал, "Бороо Гоулд", "Алтан Дорнод Монгол", "Мондулаан", "Монполимет" гэх мэт компани нөхөн сэргээлтийг маш сайн хийж байна. Ийм жишээг олонд таниулж, бусад компанид үлгэр дууриал болгох учиртай.. Байгаль орчин, хуний аюулгуй байдлыг хамгаалах орчин үеийн менежмент Монголын уул уурхайн салбарт нэвтэрч, бодитоор хэрэгжиж байгааг дээрх компаниудын жишээнээс харж болно.
mminfo.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||