Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ОХУ-ын давшилт монгол нүүрсийг шахна

ОХУ-ын давшилт монгол нүүрсийг шахна

 

ОХУ, ХЯТАДЫН НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛД МОНГОЛТОЙ АНА МАНА, АЧ ТАЧ ӨРСӨЛДӨХ ГЭЖ БАЙНА

Азийн эрчим хүчний хэрэглээ огцом өсөж, нүүрсний эрэлт нэмэгдэх нь аль эртнээс тодорхой байв. Тиймээс газрын тос, байгалийн хий, нүүрс зэрэг эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд гайхуулдаг ОХУ-д азийн зах зээлийг атгах амбиц энэ зууны эхнээс буцалж эхэллээ. Оросын алсын хараа, ашиг сонирхол азийн орнуудыг чиглэх зуур олон жилийн турш эрчим хүчний салбарт ганзага нийлж байсан барууны зарим оронтой хойд хөрш түнжин хагарч, түншлэлд нь ан цав үүсэх болов.

АЗИД ЭРЭМБЭ АХИУЛАХ АМБИЦ

Европын орнуудад газрын тос, байгалийн хийгээ зарж, улсын төсвийнхөө багагүй хэсгийг бүрдүүлдэг байсан ОХУ геополитикийн харилцаанаас үүдэн гол худалдагч авагчдаа алдаж, барууны орнууд ч хойд хөршийн экспортын гол бүтээгдэхүүнүүдэд худалдааны хориг тавилаа. Яг үүнтэй зэрэгцэн хойд хөрш эрчим хүчний салбарт баримтлах бодлогоо эрс өөрчилж, "Эрчим хүчний стратеги-2030” хөтөлбөр баталсан байдаг. Бодлогын зураглалаар байгалийн хий, газрын тос, нүүрс зэрэг эрчим хүчний гол түүхий эдийн нийлүүлэлтээ ази руу чиглүүлж, дэлхийн хамгийн өсөлттэй зах зээлээс ашиг хүртэхээр шийджээ.

Энэ амбицынх нь нэг хэсэг болсон нүүрсний салбарыг эрчтэй дэмжиж, экспортыг нь ирэх 20 жилд хоёр дахин өсгөн, 430 сая тоннд хүргэх зорилт тавьсан юм. Бараг хагас тэрбум тоннд хүрэх нүүрсний нийлүүлэлтийг 82 ил, 64 далд уурхайгаас олборлохоор төлөвлөсөн.

Дэлхийн нүүрсний хамгийн том нийлүүлэгч болохын тулд  ОХУ үйлдвэрлэлийн тулх цэгээ өөрчилж, олборлолтын сав газраа алс Дорнод, Сибирийн нутаг дэвсгэрт шилжүүлсэн байна. Улмаар алс хязгаар энэ бүс нутгуудад их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, олон тооны орд уурхайн үүдийг нээж, хүчин чадлыг өргөтгөсөн. Далайн боомт болон төмөр замын хүчин чадлаа сайжруулан, шинэчлэх ажлуудыг ч ар араасаа хийжээ. Хойд хөрш нүүрсний салбарын үйлдвэрлэл болон дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжихэд нийт 22.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөө ч гаргасан байгаа юм.

БОЛОМЖ БҮРИЙГ АТГАСАН НЬ

Ингээд зорилгоо тодорхойлж, ажлаа эхлүүлсэн оху зугуухан атлаа зогсолтгүй азийн зах зээл рүү довтолж эхлэх нь тэр. Нүүрсний салбарын сүүлийн 3-4 жилийн нөхцөл байдлыг харвал хойд хөрш зогсолтгүй давшилж, нүүрсний зах зээлд бий болсон сул зай, боломж бүрийг алдалгүй атгасан нь харагдана.

Олон улсын харилцаанаас үүдэн 2017 онд БНХАУ Хойд Солонгосын нүүрсэнд экспортын хориг тавьсан. Энэ хоригоос хамгийн их хожиж, урд хөршийг чиглэх нүүрсний нийлүүлэлтээ хамгийн эрчтэй хийгээд тогтмол тэлсэн тоглогч бол ОХУ. Хойд Солонгосын нүүрс хоригт хүлэгдсэн эхний гурван сард гэхэд хятадыг чиглэх ОХУ-ын нүүрсний нийлүүлэлт бараг 40 хувиар өсөж байжээ. Энэ өрсөлдөөнөөс нэг тоглогч ухрахад бусад нь орон зайг нь хэрхэн булааж болдгийг умард Солонгос болон хойд хөршийн жишээнээс харж болно.

Ийнхүү олон улс, ялангуяа, урд хөршийн зах зээлд зогсолтгүй урагшилж буй ОХУ-ын экспорт 2018 онд сүүлийн таван жилийн дээд цэгт хүрчээ. Мөн нүүрсний олборлолт нь 433 сая тоннд хүрсэн нь олон жил харагдаагүй онцлох үзүүлэлт аж. Энэ мэт нүүрсний салбар дахь оросын ялалтыг баталсан тоон үзүүлэлт, үр дүнгүүд хойд хөршийн хэвлэлүүдээр хөвөрч байна.

АВСТРАЛИЙН УХРАЛТ, ОХУ-ЫН ДАВШИЛТ

Одоогоор урд хөршийн зах зээлд коксжих нүүрсний нийлүүлэлтээр Австрали тэргүүлж, аман хүзүүнд нь Монгол Улс бичигдэж буй бол бидний араас ОХУ нэхэж яваа. Гэхдээ энэ оноос урд хөрш нүүрсний хамгийн том түншийнхээ нийлүүлэлтийг удаашруулж эхэлсэн. Зөвхөн Хятад гэлтгүй дэлхийн нүүрсний зах зээлд дэндүү том байр суурь эзэлдэг Австралийн тээвэрлэлт Хятадын зарим боомтод саатсан нь энэ зах зээлд чамлахааргүй өөрчлөлт дагуулж мэдэхээр байгаа.

Хэдийгээр хоёр улсын аль аль нь хурц мэдэгдэл хийлгүй өдий хүрч буй ч өмнөд хөршийн хэд хэдэн боомтод Австралийн нүүрсийг хяналт шалгалт нэрийн дор хязгаарласан нь үнэн. Цаашид ч энэ тодорхойгүй байдал хэрхэн үргэлжлэх нь асуулт хэвээр байна. Ингэснээр дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын зах зээлийн дархан аварга болох Австралийн нийлүүлэлт саарахаар байна. Харин үүнийг нь хэн нөхөх вэ.

Ирэх жилүүдэд манай экспортын гол түшиц болсон Хятадын нүүрсний зах зээлд ОХУ хэмээх хүчтэй тоглогчийн байр суурь улам нэмэгдэнэ.

Уг нь Австралийн араас бичигдэх Монгол Улсад нийлүүлэлтээ ахиулах боломж хамгийн түрүүнд бий болмоор. Гэтэл энэ өрсөлдөөнд аль эртнээс бэлтгэсэн ОХУ биднийг түрүүлж гүйцээд, боломжийг ашиглах нь. Хятадын зарим боомтоор нэвтрэх Австралийн нүүрс хязгаарлалттай нүүр тулсан энэ оны эхний гурван сарын байдлаар Австралийн орон зайг хамгийн идэвхтэй ашиглаж буй орны тоонд Орос улс бичигдэж байна.

Орос үнэндээ өнгөрсөн жилүүдэд гэрийн даалгавраа маш сайн хийсэн. Тойм тооцоогоор нүүрсний нөөц нэг их наяд тонныг давсан Орос улс бидэн шиг ганцхан Хятадад нүүрс борлуулдаггүй. Япон, БНСУ, Турк, АНУ зэрэг 80 улсад нийлүүлэлт хийж орлого олдог. Энэ улс сүүлийн жилүүдэд нэмүү өртөг шингээгүй түүхий нүүрсээ хилийн чанадад хямдаар зарах бус угааж, боловсруулан ахиу ханшаар борлуулах болсон. Ийм үйлдвэрийг олноор байгуулж, боловсруулсан нүүрсний хэмжээгээ 2017 онд гурван хувиар өсгөж, 195 сая тоннд хүргээд байна. Мөн дэлхийн нүүрсний салбарын гол үзүүлэлт болсон хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, 2000 оноос гурав дахин өсгөжээ.

Ийм хүчтэй, амбицтай, аль эртнээс өөрийгөө өрсөлдөөнд сойсон, олон улсын тавцанд нэр нөлөөтэй ОХУ, Хятадын нүүрсний зах зээлд монголтой ана мана, ач тач өрсөлдөх гэж байна. Ирэх жилүүдэд манай экспортын гол түшиц болсон Хятадын нүүрсний зах зээлд ОХУ хэмээх хүчтэй тоглогчийн байр суурь улам нэмэгдэнэ. Гэтэл энэ өрсөлдөөнийг урьдчилан таамаглаж, анхаарч үзэх сөхөө ч үгүй тэнгэрийн тоогоо ярьсаар сууна.

Зам дэд бүтцээ сайжруулж, салбарын олборлогчдоо дэмжин, зах зээлийн ширүүн өрсөлдөөнд бэлтгэх бус харин ч төмөр замаа гацааж, төр, хувийн хэвшил хоёр нуруу нуруугаа харуулсаар. Гэтэл амбиц тээсэн хойд хөрш бидний энэ арчаагүй байдлыг өршөөж энэрэнгүй хандах нь юу л бол. Зах зээл дэх бусдын орон зайг булааж ирсэн зангаараа монголын бүх боломжийг зажлахгүй залгичих болов уу.

Г.Байгал

"Засгийн газрын мэдээ" сонин
ОХУ-ын давшилт монгол нүүрсийг шахна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өчигдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өчигдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өчигдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өчигдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани