Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Багануурын орд дээр Засийн газар ялалт байгуулсан уу, эсвэл ялагдал хүлээв үү?

Өнгөрөгч долоо хоногт буюу дөрөвдүгэр сарын 08-нд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим нэгэн хэргийг хяналтын журмаар хэлэлцсэн байна. Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох “Алтайн гянт” компанийн нэхэмжлэлтэй хэргийг шүүх хянаж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. “Засгийн газар шүүх дээр ялалт байгуулж, Багануурын орд ард түмнийх боллоо” хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Гэхдээ асуудлыг нухацтай харвал Засгийн газар ялсан биш, харин ялагдсан болж таарав.

Тухайн үеийн ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Болдын (одоо УИХ-ын гишүүн) гарын үсэгтэй, 2007 оны арваннэгдүгээр сарын 15-нд олгосон 12959А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн зураг хоёр өдрийн өмнө нийгмийн сүлжээнд тавигджээ. Энд “Ашигт малтмалын тухай хуулийн 26-р зүйлийг үндэслэн Төв аймгийн Баяндэлгэр сумын Баруун хонхор нэртэй газарт орших 1182 гектар талбай бүхий уурхайн талбайд хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч улсын бүртгэлийн 9011010113 тоот гэрчилгээтэй Алтайн гоулд ХХК-д энэхүү тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай олгов” гэсэн байна.  

Ашигт малтмалын тухай хуулийн 26-р зүйлд Ашигт малтмалын тухай хуулийн 26-р зүйлд “Хүсэлтэд дурдсан (тусгай зөвшөөрөл хүсэгчийн) талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй бол уурхайн талбай олгож, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлнэ”(26.3.3), “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно”  (26.9) гэсэн байна.

Тухайн үед АМГТХЭГ сонгон шалгаруулалт явуулсан эсэх нь тодорхойгүй ч (энэ асуултад УИХ-ын гишүүн Л.Болд л хариулт өгөх байх) “Алтайн гоулд” компани Баруун хонхор нэртэй энэ газар 1182 га талбайд уурхайн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай авчээ. Энэ нь Багануур ХК-ийн олборлолт явуулж байсан хүрэн нүүрсний ордод хамаардаг юм байна. Мэдээж тухайн үед “Багануур” ХК энэ талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл аваагүй байв.

Харин 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар гарч ирээд “Нүүрс хөтөлбөр”-ийг санаачилж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд нүүрсний баахан лиценз цуцалсан байдаг юм. Үүнд нь “Алтайн гоулд” компанийн лицензийн талбай бас өртсөн юм байна. (Ерөнхий сайдын зөвлөх асан Л.Гансүхийн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр “Багануур” ХК-иас нүүрс шуудайлсны хаялга ч байж магадгүй) Үүний дараа төрийн агентлаг, хувийн компани хоёрын дунд шүүхийн маргаан эхэлжээ. Мэдээж энэ хугацаанд лиценз эзэмшигч нь лиценз ашигласны төлбөрөө улсын төсөвт төлөөд яваад байсан. Мөн компани нэрээ өөрчилж (эсвэл өөр компанид шилжүүлсэн), “Алтайн гянт” нэртэй болсон байна.

Ингээд 2016 оны дөрөвдүгээр сард “Алтайн гянт” ХХК-ийн 50 хувь буюу 500 ширхэг хувьцааг эзэмшиж байсан “Майнинг Технолоджи Монгол” ХХК өөрийн эзэмшлийн хувиа бусад хувьцаа эзэмшигчдээ зарсан байдаг. 500 мянга орчим долларын (Одоогийн ханшаар тэрбум гаруй төгрөг) наймаа яригддаг. “Алттайн гянт” нь “Майниг Технолоджи Монгол”-оос гадна хоёр хувьцаа эзэмшигчтэй байж. Нэг хувьцаа эзэмшигч нь худалдан авахаас татгалзсан тул гурав дахь хувьцаа эзэмшигчид бүтнээр нь зарсан юм байна.

Энэ тухай баримтад (Алтайн гянт ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр. 2016.04.12),

Компанийн нийт хувьцааны олонхи хувийг эзэмшигч 2862166 тоот регистрийн дугаартай “Майнинг Технолоджи Монгол” ХХК нь компани дахь өөрийн эзэмшлийн 500 ширхэг буюу 50 хувийн хувьцааг бүхэлд нь нөгөө хувьцаа эзэмшигч ЦА68071816 тоот регистрийн дугаартай Дэлэг овогтой Эрэнэбатад худалдахаар шийдвэрлэсүгэй.

Компанийн хувьцаа эзэмшигч Пүрэвжав овогтой Энхээ нь дүрэмд заасан хувьцаа худалдан авах эрхээсээ татгалзсан болохыг баталгаажуулсугай

Хувьцаа эзэмшигчид:

“Майнинг Технолоджи Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэгмид

Дэлэг овогтой Эрдэнэбат

Пүрэвжав овогтой Энхээ” гэсэн байна.

“Майнинг Технолоджи Монгол” ХХК нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын үүсгэн байгуулсан компани, цорын ганц өмчлөгч нь Д.Дамба-Очир гэдгийг баримтад дурьдсан байгаа.    

Үүний дараа шүүхийн маргаан эхэлжээ. “Алтайн гянт” ХХК нь тус компанид олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах тухай АМГ-ын даргын 2012 оны аравдугаар сарын 23-ны 615, 616 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна.

Ингээд 2016 оны арваннэгдүгээр сарын 17-ны  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, хариуцагчаас (АМГТХЭГ) дахин шинэ акт гаргах хүртэл АМГ-ын даргын 2012 аравдугаар сарын 23-ны өдрийн 615 болон 616 тоот тушаалуудыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлжээ.

Энэ хугацаанд “Багануур” ХК-ийг гуравдагч этгээдээр тогтоож, уг лицензит талбай нь Багануурын хүрэн нүүрсний ордод хамаарах, мөн “Багануур” ХК-иас хайгуулын зардалд 94,6 мянган ам.доллар төлсөн зэрэг баримтад үндэслэн “Алтайн гянт”-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэр “Багануур” ХК-ийн талд гарчээ. АМГТХЭГ анх лиценз олгохдоо хууль зөрчсөн гэж шүүх үзсэн байна. Үүнээс хойш хоёр тал (АМГ болон “Алтайн гянт” ХХК) давж заалдаж авсаар өнгөрөгч долоо хоногт УДШ-ийн шийдвэр гарлаа.

Өөрөөр хэлбэл, анхнаасаа АМХЭГ-ын дарга Л.Болдын лиценз олгосон шийдвэр нь Ашигт малтмалын тухай хууль зөрчсөний улмаас төрийн өмчийн нэг, хувийн хоёр компани арав гаруй жилийн ажил, ашиг орлогоо алдсан болж таарав. Шүүхийн шийдвэр “Багануур” ХК-ийн талд гарсан нь үнэн ч үүнийг “Засгийн газар ялалт байгууллаа” гэж сурталчлах нь хуудуутай болж байна. Харин ч эсрэгээрээ хууль зөрчиж лиценз олгоод, түүнийхээ төлөө татвар, хураамж авч, ашиг олж байсан Засгийн газар өөрөө өрөнд унаж, нөхөн олговор төлөх ёстой болсон биш үү?

Нэгэнт Үндсэн хуульдаа “хувийн өмчийг хуулиар хамгаална” гэчихсэн учраас лицензээ хураалгасан “Алтайн гянт”-ынхан ч гэсэн хохирлоо төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж таарна. Тэр цагт Засгийн газар, Ерөнхий сайд юу гэж хэлэх нь сонин байна. Эсвэл өмнөх шигээ “хувьсгал хийхэд хууль хэрэггүй ээ” гээд зогсч байх уу?

Б.Заяа

Багануурын орд дээр Засийн газар ялалт байгуулсан уу, эсвэл ялагдал хүлээв үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани