- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
МАН-ынхан "Стандарт" банкны өрийг төлөхдөө мөнгө угаасан уу?
Шадар сайд Ө.Энхтүвшин “Стандарт” банкинд 40 сая ам.доллар төлснөө гавьяа байгуулсан аятай зарласнаас хойш нэлээд хэд хоночихлоо. “Эрдэнэт үйлдвэр”-ийг онц байдал тогтоон байж эзэгнэсэн МАН-ынхны цаад санаа ерөөсөө л гадны банкны өрийг өгөх нэрээр мөнгө угаах явдал байсны зах сэжүүр тодорхой болсоор байна. Өр төлөхөд зуучилсан компанид хөлс гэж өчнөөн сая ам.доллар өгсөн тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж байгаа.
МАН-ын томчуудтай нийлж угаасан гэх мөнгөний хэмжээ нь арав гаруй сая ам.доллар. Зуучилсан компанийнх нь эзэн “Таван Богд”-ын Ц.Баатарсайханы хамаатан Д.Мөнхбаяр гэх мэдээлэл чих дэлсч байна. Түүнийг АНУ-д амьдардаг, Монголд ирж очин ажилладаг, танил улстөрчдөөрөө дамжуулж Эрдэнэт үйлдвэртэй трейдерийн гэрээ байгуулдаг, компанийн бүртгэлээ Америкаас Англи руу шилжүүлсэн гэсэн мэдээлэл хэвлэлээр хөвөрдөг. Д.Мөнхбаярын удирддаг компанийн нэр нь "Осеаn Partners".
Зуучлал хийх нэрээр Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй МАН-ын эрх мэдэлтнүүдтэй мөнгө хувааж идсзн гэж хардагдах олон шалтгаан энэ компанид бий.
"Осеаn Partners" Ш.Батхүүг “Стандарт” банк- наас зээл авахад зуучилсан бол “Эрдэнэт”-ийн “Стандарт” банктай хийсэн саяхны хэлэлцээрт ч мөн зуучлагчаар оролцсон юм. Ийм компанийг яагаад дахиад сонгосон юм бол гэсэн асуултын хариу тодорхой болоогүй байна. Эрдэнэтийн захирал Х.Бадамсүрэн “Стандарт”-тай хэлэлцээр хийхээр хоёр удаа очсон ч уулзаж чадаагүй гэсэн мэдээлэл бий. “Стандарт” банк үйлдвэрийн захирлыг тоогоогүй хэрнээ Д.Мөнхбаярын компанийг яагаад онцлов, тэгэх ямар нэг шалтгаан байсан юм биш биз, Х.Бадамсүрэн яагаад тийм шийдвэр гаргав гэх мэт асуултууд ч эргэлзээ хардлага дагуулсаар байна.
Олон улсын практикт өр зээл төлөх үйл ажиллагаанд зуучлалын компаниуд оролцдог жишиг бий л дээ. Гэхдээ саяхан болоод өнгөрсөн хэлэлцээрт "Осеаn Partners" зэсийн баяжмалын трейдер компани нэрээр ороод ирчихсэн нь анхаарахгүй өнгөрөх аргагүй өнцөг. Дахиад нэг жишээ хэлье.
"Осеаn Partners" өмнө нь ч Эрдэнэтийн зэсийн борлуулалтад оролцоотой явсаар ирсэн юм билээ. Энэ бол зуучлалын компани гэдэгт нь эргэлзэхээр хангалттай нотолгоо. Трейдер компаниуд чиг үүргээрээ бол зуучлалын үйл ажиллагаанд оролцох ёсгүй.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж саявтар өгсөн ярилцлагадаа “Трейдер компани зуучлалын үйл ажиллагаанд ийм байдлаар оролцсон нь “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн борлуулалт дээр тодорхой дүнгээр давуу эрх эдлэх гэрээ байгуулсан байж болзошгүй. Ийм хардлага төрж байна. Ямар нэгэн байдлаар бусад трейдер компаниудаас давуу эрх авч байж л зуучлалаар оролцсон байж таарна. Ингэж хардах үндэс хангалттай бий” хэмээн онцолсон харагдсан.
Тэгэхээр “Стандарт”- ын өрийг төлөх нэрийдлээр мөнгө угаасан эсэхийг шалгахын тулд "Осеаn Partners”- ийн гэрээг ил болгомоор байна. Гэрээ ил болсоны дараа МАН-ын томчууд энэ хэлцлээс мөнгө угаасан, завшсан эсэх нь тодроод ирнэ. Гэрээг ил болгох шаардлагыг хаяглах хамгийн эхний хүн бол Эрдэнэт тойрсон жүжгийг дэглэж суугаа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ. Энэ хуйвалдаанд гар бие оролцсоор өнөөг хүрсэн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан бас шаардлага хүлээж авах ёстой эрхтэн дархтнуудын нэг. 40 сая ам.доллар үнэхээр Эрсдлийн сангаас гарсан уу, МАН-ын дарга нартай ойр ажилласаар ирсэн "Осеаn Partners" гаргаж давуу эрх эдлэхээр болсон уу, эрсдлийн сан нь хэн нэгний хулгайлсан мөнгийг төлөх ёстой юу гэх мэт олон асуулт хариултаа хүлээж байна.
Н.Дорж
Эх сурвалж: sonin.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||