- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Шинжээчид: Эдийн засагт гарах эерэг хийгээд сөрөг нөлөөллүүд
Өнгөрсөн жил чамлахааргүй өсөлттэй байсан Монголын эдийн засгийн нөхцөл байдал энэ онд мөн эерэг байна гэж эдийн засагчид үзэж байна.
Монгол Улсын голлох экспортын бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өссөөр байна. Хоёрдугаар сарын эцсийн байдлаар тоон үзүүлэлтийг харвал экспорт өмнөх оны мөн үеэс 30 гаруй хувиар өссөн байна. Энэ бол гадаад зах зээл дэх таатай мэдээ. Тухайлбал, зэсийн үнэ оны эхнээс 9 орчим хувиар өсөөд байна. Нүүрсний үнэ 86 орчим ам.доллар буюу өмнөх сараас 7 орчим хувиар өссөн. Манай экспортын бас нэг гол бүтээгдэхүүн болох ноолуурын үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрээд байна. Өнгөрсөн онд малын гаралтай түүхий эдийн экспорт 470 орчим сая ам.долларт хүрч байсан бол энэ онд энэ үзүүлэлтээ барихаар барахгүй илүүтэйг олохоор байгаа юм. Шинжээчдийн хэлж байгаагаар экспорт өндөр түвшинд хадгалагдаад, нүүрс, ноолуурын экспорт сайн байвал энэ онд төгрөгийн ханш тогтвортой байх таамаглалыг гаргажээ.
2018 оны төгсгөлд төлбөрийн тэнцэл 141 сая ам.долларын алдагдалтай байсан ч энэ оны хоёрдугаар сарын эцэст 200 орчим сая ам.долларын ашигтай гарлаа. Тэгэхээр энэ онд төлбөрийн тэнцэл нийтдээ 500 орчим сая ам.долларын ашигтай гарах болов уу гэсэн хүлээлттэй байгаа ажээ.
Эдийн засгийн өсөлт цаашид эрчимжихээр байгааг Инфляцын тайлангаас харж болохоор байна. Экспортын голлох эрдэс бүтээгдэхүүний үнэ 2019 онд өндөр түвшинд хадгалагдах, зэсийн баяжмал дахь металлын агууламж нэмэгдэх нь уул уурхайн салбарын өсөлтийг нэмэгдүүлэхээр байна. Гадаад шууд хөрөнгө оруулалт тогтвортой үргэлжлэх, уул уурхайн салбарын дам нөлөө нэмэгдэх, банкны салбар дахь тодорхой бус байдал бууран санхүүгийн зуучлал сайжирснаар эдийн засгийн өсөлт тогтвортой хадгалагдахаар байгааг эдийн засагчид хэлж байгаа юм. Улс орнуудын хоорондын улс төр, геополитикийн асуудлууд, хориг арга хэмжээнүүд түүнээс улбаатай эрдсийн үнийн төлөв, манай экспортын бүтээгдэхүүний эрэлт зэрэг нь манай гадаад зах зээлд таатай боломжийг нэмэгдүүлэх учиртайг хэлж байна.
Үүнд мэдээж, Австралийн нүүрсний экспортыг БНХАУ хязгаарласан хэвээр байгаа нь орно. Боомтууд дээрх хяналт шалгалт удааширч 40 гаруй хоног болж байгаа бол Хятадын Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сарын 20-нд Далианы гаалиар нэвтрэх нүүрсний импортыг 12 сая тонноос хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Энэхүү хязгаарлалт нь 2019 оныг дуустал үргэлжилж болзошгүй гэж sxcoal.com сайтад дурдсан байна. Тиймээс ОХУ, Монгол Улсын нүүрсний экспортод эерэгээр нөлөөлөх боломжтой гэлээ.
Монгол Улсын 2019 оны эдийн засгийн төлөв байдал ийнхүү эерэг байгаа ч сөрөг буюу эрсдэлтэй талууд байсаар байгааг мөн онцолж байна. Тодруулбал, гадаад талаас авч үзэхэд БНХАУ болон АНУ-ын худалдааны дайн үргэлжилж шийдвэрлэгдэхгүй тохиолдолд манай гол нэрийн түүхий эдийн үнэ гадаад эрэлт төсөөллөөс буурах эрсдэл буй. Уул уурхайн салбараас гаргаж буй эрсдийн бүтээгдэхүүн өссөнөөр зах зээлээс бид илүү ашиг олох хэдий ч ганцхан уг салбараас хамааралтай нь бидний сул тал. Улсын өрсөлдөх чадвар сул (бүтээмж, технологи, хүний нөөц) хэмээн сөрөг нөлөөлөлд яахын аргагүй дурайж байгаа. Тодруулах юм бол одоогийн дэд бүтцийн хэмжээнд нүүрсний экспортын хэмжээ үргэлжлэн нэмэгдэх боломж хязгаарлагдмал байсаар байгаа билээ.
Шинжээчдийн гаргаснаар 2019 онд манай эдийн засагт үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөллийг дор жагсаалаа.
-Эерэг
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 онд IPO гаргаж, хөрөнгө оруулалт босгох
Төсвийн зардал 2018 онд дутуу биелсэн тул 2019 онд сулрах нөлөө нэмэгдсэн.
Хилийн дамжин нэвтрэх чадвар сайжирч, нүүрсний тээвэрлэлт хэвийн явагдах,
Алтны үнийн төсөөлөл өмнөх төсөөллөөс сайжирч, үйлдвэрлэл нэмэгдэх,
Төрийн албан хаагчдын цалин, төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардал өсөх нөлөөгөөр барилга, худалдаа, бусад үйлчилгээний салбар сайжрах,
ХАА-н салбар тогтворжино
-Сөрөг
Нүүрсний экспортын тээвэрт ямар нэг гэнэтийн саатал тулгарах
Иргэд, ААН-ийн алт тушаалт, татварын өөрчлөлтийг хүлээсэн,
Импорт төсөөллөөс давж өсөх
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн санхүүжилт хугацаандаа орж ирэхгүй хойшлох
Монгол Улс ФАФТ-ын саарал жагсаалтад орох
Гадаад өрийн дарамт өндөр: Засгийн газар болон ААН-ийн валютын төрлийн зөрүүтэй байдал /currency mismatch/
Урсгал тэнцлийн алдагдал өндөр хэвээр байна,
Төсвийн болон мөнгөний бодлогын хараат бус байдал
Уул уурхайн салбараас хамааралтай байдал нэмэгдсээр байгаа,
Өмнөх жилүүдийн адилаар сонгуулийн өмнөх жил болон сонгуулийн жилд төсвийн зардал батлагдсан түвшинээс давж, дотоод эрэлтийг хөөрөгдөх
БНХАУ болон АНУ хоорондын худалдааны зөрчил удаан үргэлжилж, шийдвэрлэгдэхгүй тохиолдолд түүхий эдүүдийн үнэ, гадаад эрэлт төсөөллөөс илүү муудах төлөвтэй байна.
ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||