- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оросод суух элчин сайдын томилгоон дээр Ерөнхийлөгч Х.Баттулга ба У.Хүрэлсүх нар санал нэгдэхгүй байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 4 сарын 15-нд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах саналаа УИХ-д хүргүүлсэн билээ.
Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээсэн албан бичигт : “Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа нь “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх үүрэг хүлээнэ, хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно” гэж заасан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.5 дахь заалтыг тус тус зөрчиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцон, намын дэд даргаар сонгогдсон байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучин гуравдугаар зүйлийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг зөвшилцөхөөр өргөн мэдүүлж байна” гэсэн байв.
Гэхдээ эх сурвалжуудын өгүүлж буйгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга угаас сүүлийн үед Б.Дэлгэрмаагийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байсан гэх. Иймээс ч Б.Дэлгэрмаа өөрөө өргөдлөө өгөх буюу хугацаагаа дуусахыг хүлээлгүй дараагийн улс төрийн ажлаа хөөцөлдөж эхэлсэн байжээ.
Харин түүний оронд томилогдох Элчин сайдын асуудал Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарын дунд яригдсан ч санал нэгдэхгүй байгаа аж. У.Хүрэлсүхийн зүгээс УИХ-ын гишүүн, "Эрдэнэт" үйлдвэрийн Захирал асан Х.Наранхүүг санал болгож буй бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазарыг зүтгүүлж буй ажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ба Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарын хувьд аль аль нь Монгол Улсаас ОХУ-д суух элчин сайд хэн байх вэ? гэдэгт онцгой ач холбогдол өгч байгаа тул буулт хийхгүй байгаа юм байна.
Хэн нь буулт хийх нь ойрын өдрүүдэд тодорхой болох биз ээ.
П.Энхмандах
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||