Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Лицензээ төрдөө буцаасан улсуудад юу тохиолдож байв?

 

Үндсэн хуулийн хоёр заалтын дагуу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг улсын мэдэлд авах шийдвэр гарна гэсэн дуулиан гэнэт гарсан шигээ нам жим болчихов. Ойролцоогоор 400 гаруй хайгуулын лицензийг улсын мэдэлд авах тухай энэ төлөвлөгөөг хөрөнгө оруулагчид болгоомжлонгуй харж байна. Магадгүй хуулийн төсөл ч санаачлаад эхэлсэн байхыг үгүйсгэх аргагүй хэмээн зарим хүн үзэж байна.

 

Популизм+үнийн өсөлт=?

 

Төрд лицензүүдийг буцаан авах талаарх яриа гарах үетэй давхцан "Улс орнууд уул уурхайн компаниуддаа шахалт үзүүлэхэд юу болдог вэ?” нийтлэл "Mining.com”-д нийтлэгдсэн байлаа. Энэ нийтлэлээс сийрүүлэн хүргэе.

Улс төр дэх популизм, ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэгцээд ирэхэд Засгийн газар улс орныхоо уул уурхайн дүрмүүдийг өөрчилж эхэлдэг.

Энэ тохиолдолд ихэнхдээ Засгийн газрууд өөрсдөд нь очих ашгийг нэмэгдүүлэхийн тулд эрдэс баялгаа бүгдийг нь төрийн мэдэлд авахыг санаархдаг байна. Ялангуяа, энэ тохиолдолд Монгол Улс зэсийн ордоо төрийн мэдэлд авахаар хичээж байсныг дурдах хэрэгтэй.

 

Баялагтаа шунасан гадаадын төрийн "сүүдэр”

 

Ашигт малтмалын үнэ энэ жилээс харьцангуй өсч эхлээд байгаа ч харьцангуй удаашралтай байна. Энэ нь улс орнуудад 2015-2016 онд эрдэс баялгийг төрийн мэдэлд авах санаархал, оролдлогуудтай холбоотой тогтоол, журмуудын үр дагавар байж мэдэх юм.

Танзанид Ерөнхийлөгч Жон Магуфули 2015 оны сүүлчээр улс орныхоо байгалийн баялгийн ихэнх хэсгийг төрийн мэдэлд авахаар төлөвлөсөн билээ. "Барууны орнуудын хөрөнгө оруулалт олон ч уурхайн нөөц баялгийг илрүүлэхэд туслахтай зэрэгцээд Хятадын хөрөнгө оруулалт уул уурхайн төслүүдэд хүрээгээ тэлсэн нь эрдэс баялгийг төрийн мэдэлд авах сонирхлыг улам түргэлүүлсэн” хэмээн "Critical Resource” фирмийн харилцаа холбоо хариуцсан захирал Гэнри Холл хэлжээ. Үйлдвэрлэл эрхлэгчид, хуульчдын хэлж буйгаар улс төрийн популизм болон нийгмийн сүлжээ нь уурхайнуудыг тойрсон дээрх асуудлыг улам "өрджээ”.

 

Ямар улсууд энэ ангилалд багтаж байна вэ?

 

Африк, Бүгд найрамдах ардчилсан Конго, Танзан болон Замбид зэс, кобальт, алтны уурхай­гаасаа илүү их ашиг хүртэх гэсэн төрийн оролдлогууд хийсээр байна.

Бүгд найрамдах Конго улсад гэхэд өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр уул уурхайгаас авах роялти болон бусад татварын хувь хэмжээг нэмэхээр болжээ. Тиймээс тус улсад хайгуул хийж буй Glencore болон Barrick гэсэн дэлхийд данстай компани энэхүү шинэ зохицуулалтыг эсэргүүцэж, нэмэгдэж буй энэ дарамт шахалтыг багасгах талаар яриа хэлэлцээ эхлүүлэхээр чармайж байна. Харин Замбид зэсийн үнэ нэг тонн нь 7500 ам.доллараас давсан тохиолдолд роялтигийн татварыг 10 хувьд хүргэж өсгөх журмыг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн танилцуулаад байгаа.

Түүнчлэн Замбид нөхөн сэргээгдэхгүй бүтээгдэхүүний худалдаанд тавих НӨАТ-ыг нэмэх замаар улсынхаа өрийн хэмжээг багасгах төлөвлөгөө боловсруулаад байгаа ч долдугаар сар хүртэл хойшлуулжээ.

 

"Шуналтай” төр хөрөнгө оруулалтад хэрхэн нөлөөлдөг вэ?

 

Төр уурхайгаасаа олж буй ашгаа "голоод”, лицензээ ч юм уу эсвэл бүр уурхайгаа хүртэл булаагаад авчихна гэж сүрдүүлэх үед компанийн эзэд нэн тэргүүнд хайгуулд оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан авахыг шаардана. Томоохон олборлогчид хайгуулаа эхлэхдээ тухайн улсын улс төрийн эрсдэлийг хамгийн бага төвшинд байхаар тооцож ажилладаг учраас энэ нь яах аргагүй чухал сэдэв.

S&P Global Market Intelligence-ийн гаргасан тооцоогоор өнгөрсөн жил Танзани, Замби болон Монголд хайгуулын зардал буурах зуур Бүгд найрамдах Конго улсад "Айвенхоу Майнз” болон Хятадын "Zijin Mining” компанийн хөрөнгө оруулалт зэсийн олборлолтыг чиглэн өссөн байна.

 

Компаниуд өөрсдийгөө хамгаалахын тулд юу хийдэг вэ?

 

Яг ийм анхны сануулах дохио илрэх үед хуульчид болон уурхайн эзэд илүү болгоомжтойгоор ажиллах хэрэгцээ гарна. Эцэст нь олон улсын уул уурхайн компаниуд арбитрт хандаж, гэрээгээ баталгаажуулах аргыг сонгож байгаа нь улс төрийн эрсдэлийг даах гол даатгал нь болоод байна.

Энэ талаар хуульч Samuel Pape "Арбитрын шүүх нь хөрөнгө оруу­лагчдыг эрсдэлээс хамгаалах чухал хө­шүүрэг болж байна. Өөрөөр хэл­бэл, ганц эх сурвалжаар бус олон улсын хэмжээнд асуудлыг авч ший­дэх дээд шатны байгууллага нь энэ юм” гэжээ. Тэгэхээр хөрөнгө оруу­лалтын гэрээнүүд анхнаасаа Ар­битрын хуулиар баталгаажих, бүр ийм тогтсон журам дүрэм дэлхийн зах зээлд тогтох хандлага бий болох нь.

 

Монголын компаниуд дэлхийн биржүүдэд ханшаа алдах вий

 

Монголын ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт хий­сэн олон компани Австрали, Хонгконг, Нью-Йорк тэр бүү хэл Тайландын хөрөнгийн биржид хувь­цаагаа арилжиж байна. "Aspire Mining” компани гэхэд Авст­ралийн хөрөнгийн биржид хувь­цаагаа гаргаад, 0.022 австрали доллараар үнэлж байна. Мон­голд төмөрлөгийн нүүрс болон дээд зэрэглэлийн коксжих нүүрс олбор­лох төслүүдийг хэрэгжүүлж байна.

Тэгвэл Ази, Номхон далай, Тайланд, Индонез, Хятад, Австрали, Монгол, Сингапур, Япон, АНУ гэсэн 10 гаруй улсад эрчим хүчний түүхий эдийн хайгуул хийдэг Banpu-гийн хувьцааны ханш 16 бахт байна.

Лицензүүдээ төрийн мэдэлд авна гээд гэнэт засаг нь босоод ирвэл дэлхийд эх орныхоо үүцийг баялаг болгон авч яваа компаниудын үнэл­гээ, ирээдүй хэрхэн өөрчлөгдөх бол.

Ж.ЦОГЗОЛМАА

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин



Лицензээ төрдөө буцаасан улсуудад юу тохиолдож байв?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани