Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Коксжих нүүрсний зах зээлийн сэргэлт үргэлжилнэ

 

Коксжих нүүрсний зах зээлийн сэргэлт үргэлжилнэ

 

Монгол Улс 2019 онд түүхэндээ анх удаа 42 сая тонн нүүрс экспортолж, үүнээс хамгийн багадаа 1.3 их наяд төгрөг олохоор төлөвлөсөн. Ийм хэмжээний мөнгийг нүүрсний орлогоос бүрдүүлснээр энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар далайцтай ажлууд хийгдэхээр байгаа. Нийслэл болон орон нутагт шаардлагатай сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт нийгмийн чанартай бүтээн байгуулалтыг уул уурхайн мөнгөөр барина. Ингэснээр ирэх оны сонгуулийн өмнө иргэдээс эерэг оноо цуглуулах эрх баригчдын хүслийг нүүрсний экспорт, түүнээс хүртэх орлого гүйцэлдүүлэх учиртай. Тэгвэл 1.3 их наядыг төсөвт оруулах коксжих нүүрсний зах зээлийн 2019 оны төлөв байдлыг Бээжингээс сурвалжиллаа.

Коксжих нүүрсний үнэ энэ онд өмнөх жилүүдтэй харьцуулахад хамаагүй өндөр өсөлттэй байх  нь. Төсвийн орлого зарим жил төлөвлөснөөс дутах эрсдэл гардаг байсан. Тэгвэл ийм эрсдэлийн талаар одоо ярихад эрт байна. Манай улс зөвхөн нүүрснээс 1.3 их наядаас давсан хэмжээний орлого олох боломж бүрджээ. Үүнийг ашиглаж чадвал "Эрдэнэс Тавантолгой” гэхэд 2018 оны ашгаа хоёр дахин нэмэгдүүлж, 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллахаар байна. Тухайлбал, тус компанийн хувьд нэг тонн нүүрсээ 20 орчим ам.доллараар өсгөж, хамгийн багадаа 90 хүртэлх ам.доллараар борлуулахад ногдол ашгийн хэмжээ нь хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг.

Сүүлийн гурван жил дараалан нүүрсний экспортын түүхэн дээд үзүүлэлтээ бид шинэчилсэн бол энэ онд дахин шинэчлэхээр байна. Тэрчлэн өмнөд хөршийн импортын нүүрсний зах зээлд өөрийн орон зайгаа бэхжүүлэх, улмаар Хятадтай нүүрсний худалдаан дээр стратегийн түвшинд харилцах боломж гарч ирлээ. Тодруулбал, тэдний хэлсэн үнээр нүүрсээ зарах бус харин бид өөрсдөө худалдах үнээ санал болгох хэмжээнд буюу хэлэлцээрийн ширээнд суух нааштай "уур амьсгал” зах зээлийн орчинд бүрджээ. Эдгээр мэдээллийг нэг дор агуулсан "Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл” сэдэвт олон улсын чуулган Бээжин хотноо энэ сарын 10-11-нд болов. Уг чуулганд оролцсон илтгэгчдийн дийлэнх нь коксжих нүүрсний үнэ өснө, дунд хугацаанд өсөлт тогтвортой байна, Хятадын гангийн хэрэглээ огцом буурахгүй гэсэн мессеж өгсөн юм.

Ес дэх удаагийн нүүрсний салбарын томоохон тоглогчдын цугларалт 2019 оны зах зээлийн төсөөллүүдийг өөдрөг хэдий ч бодитой таамаг гэж үзэж байна. Энэхүү чуулганыг "Coal Mongolia” чуулганыг зохион байгуулагч "Гложекс Консалтинг” компани Хятадын Fenwei Energy  байгууллагатай хамтран гурав дахь жилдээ зохион байгууллаа. Өнгөрсөн жилийнхээс илүү өөдрөг хүлээлттэй хурал болж байгааг чуулганы зохион байгуулагч Л.Наранбаатар хэлсэн юм.

• Австралитай хийж буй Хятадын диплоамат маргаан Монголыг өөрөөр харахад хүргэж байна.

• Коксжих нүүрсний үнэ он гарснаас хойш 20 орчим ам.доллараар өсжээ.

• Өмнөд хөршийн гангийн зах зээлд Монгол руу улам ойртож байна.

Коксжих нүүрсний 2019 оны эрэлт, хэрэгцээ, үнийн чиг хандлагыг тодорхойлохоос гадна Хятадын төрийн бодлоготой холбоотой хамгийн бодитой мэдээллийг уг форум хуваалцаж ирсэн. 500 гаруй төлөөлөгч хоёр өдөр саатсан чуулга уулзалтад анх удаа ОХУ-ын төлөөлөгч ирж, өөрсдийн нүүрсний салбар дахь бодлогоо танилцуулав. Түүний илтгэлд Монгол, Австрали хамгийн их дурдагдсан. Учир нь, хойд хөршийн хувьд энэ хоёр улс нүүрсний зах зээлд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь болж байна. Энэ он гарснаас хойш S&P Global Platts-ийн судалгаагаар коксжих нүүрсний үнэ тонн тутамд 20 гаруй ам.доллараар өсжээ.

Fenwei Energy компанийн дэд ерөнхийлөгч Сара Лю-гийн хэлснээр нүүрсний үнэ энэ оны турш тогтвортой байхаар байна. Түүний илтгэлд гарснаар, нэг тонн коксжих нүүрс 250 орчим ам.долларт хүрч, өмнөх оныхоос давах аж.

Монголыг харах өмнөд хөршийн нүүрсний бодлого өөрчлөгдөж, тэд биднийг Австралийн зиндаанд авч үзэж байна. Сайн мэдээ гэвэл Монголоос авах нүүрсний хэмжээгээ өмнөд хөрш 36 сая тонноор хязгаарлахгүй илүү өсгөх боломжтой гэдгээ "Дэлхийн коксжих нүүрсний  нөөц ба зах зээл” чуулганы үеэр Хятадын тал онцолсон юм. Ингэж чуулганы индрээс Хятадын нүүрс ассоциацийн нөлөө бүхий эрхэм мэдэгдсэн нь ОХУ болон Австрали, Индонезийн төлөөлөгчдөд тийм ч таатай сонсогдоогүй нь лавтай. Учир нь эдгээр орнууд Монголыг өөрсдийн өрсөлдөгчөө хэмээн үздэг. Гэтэл Монголыг товойлгон хэлсэн нь өмнөд хөрш тогтвортой нийлүүлэгч хайж байгаагаа нэг талаар зарласан хэрэг боллоо. Тэрчлэн сайн чанарын коксжих нүүрсний эрэлт өндөр байх нь.

БНХАУ болон Австралийн хооронд өрнөж буй үл ойлголцол хоёр орны худалдаа, тэр тусмаа нүүрсний зах зээлд томоохон доргилт авчраад байгаа. Энэ нь нөгөө талдаа ОХУ болон Монголд нүүрсний үнээ өсгөх, Хятадтай илүү стратегийн түвшинд нүүрсээ нийлүүлэх тэрхүү боломжийг олгоод буй.

Өмнөд хөршийн хэрэгжүүлж буй "Цэнхэр тэнгэр” төлөвлөгөөний хүрээнд аж үйлдвэрийн томоохон бүсүүдээ далайн эргээс хойд бүс рүүгээ шилжүүлж эхэлсэн. Энэ нь Хятадын зах зээл Монгол руу улам ойртож буй хэрэг. Далайн эргийн коксжих нүүрсний үнэ эх газрын гүндээ буюу аж үйлдвэр шинээр хөгжиж, гангийн үйлдвэрлэл явагдаж буй өмнөд хөршийн хойд хэсэгт илүү үнэтэй болж эхэлж байна.

Сангийн яамны мэдээллээр энэ оны нэгдүгээр улиралд манай улсын нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар өсөж, 7.8 сая тонн болжээ. Тэгвэл ирэх хоёрдугаар улиралд үүнээс ч илүү өсөлтийг бид нүүрсний экспортоос хүлээж болох нь.

Хятад, Австралийн одоогийн хориг арга хэмжээнд хоёр тал буулт хийлгүй багагүй хугацаа өнгөрүүлсэн. Энэ байдал Австралийн сонгууль хүртэл үргэлжилж мэдэхээр байгааг БНХАУ-д суугаа Австралийн Элчин сайд хэлж байсан юм. Тэрбээр "Хятадын хил гаалийн шинэчлэл хэтэрхий удааширч байгаа. Энэ нөхцөл байдалд ахиц гарахгүй бол бидний зүгээс өөр зах зээлийг судалж эхэлнэ” гэв. Энэ нь нөгөө талдаа ОХУ болон Монголд нүүрсний үнээ өсгөх, Хятадтай илүү ажил хэрэгч яриа өрнүүлэх боломжийг олгож байна.

Монголоос энэхүү чуулганд "Эрдэнэс Тавантолгой”, МАК, "Өсөх зоос”, "Энержи Ресурс”, "Мон Эн Ко” компаниас гадна "Монгол нүүрс” ассоциаци бодлогын түвшинд оролцож, шинэ яриа хэлэлцээ эхлүүлэх уулзалтыг өрнүүлсэн юм. Манай улсын төсвийн орлогыг зэстэй дөрөө харшуулан бүрдүүлж буй нүүрсний үнэ 2019 онд тогтвортой байхаас гадна ашгаа нэмэгдүүлэх завшааныг зах зээл олгож байна.

Б.Баяртогтох



Коксжих нүүрсний зах зээлийн сэргэлт үргэлжилнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани