- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Л.Болд гишүүн ээ, Төрийн ордныг кино театр болгочих...
Төрийн ордонд “кино үзээрэй” гээд л зарлаад байх юм. Л.Болд гишүүн маань та явсаар арай кино механикч болчих юм биш биз. Тэгвэл төрийн ордноо кино театр болгочих. Тэр нь ч дээр. Эрхэм гишүүн өнгөрсөн өдрүүдэд “Эрүүдэн шүүлсэн бичлэг” –ийг 15 цагт Төрийн ордонд иргэний нийгмийн төлөөлөлд үзүүлнэ хэмээн нүүр номоороо зарлал тавьснаас хойш ийм яриа хөвөрч байна.
Тэгээд ч хотын төв дэх саарал байшингуудад инээдмийн эсвэл эмгэнэлт драмууд тавигдаж ирсэн. Төрийн ордонд тавигддаг жүжгүүдэд улстөрчид тоглодгоороо онцлог. Ингээд улсаараа хошин шог болж ирсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байхдаа концерт тоглуулж, Төрийн шагналаар мялаалга өргөж байсан удаатай.
Энэ удаа “Эрүүдэн шүүсэн бичлэг” гэх аймшгийн киног УИХ-ын гишүүдээс эхлээд хэвлэл, мэдээллийнхэн, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл гэхчлэн дэс дараатай үзүүлж ирлээ. Одоо Төрийн ордноо кино театр болгож, Л.Болд гишүүнээр зар тараалгаад олон нийтэд үзүүлчих хэрэгтэй юм.
АН-ын лидерүүдийн тоонд зүй ёсоор ордог байсан тэрбээр өдгөө МАН-ын Засгийн газрын “зарлага” гэдэг албан тушаалтай юм шиг л авирлаж байна. Уг нь тэрбээр нэгэн цагт үг дуу цөөтэй, даруухан түшээдийн нэг байж жинтэй хүмүүсийн тоонд бичигддэг байв. “Поп”-ууд олширсон Монголын нийгэмд түүнийг энэ имиж нь чимж явсан юм. Гэтэл байдаггүй. Ж.Батзандантай хөтлөлцөн талбайд жагсч, намаасаа ч гарч, өдөр бүхэн мэдэгдэл хийж дарцагласаар өнөөдөр зар тараагч хийхдээ тулжээ.
Түүний ингэх шалтгаан юу байв гэдэгт олон нийт гайхаж, эргэлзэж асуулт дэвшүүлээд удаж байгаа. Зарим нь түүнийг Богд банктай холбоотой асуудлаар У.Хүрэлсүхийн Засгийн газарт барьцаалагдсан гэх нь бий. Үүнтэй холбоотой баримтыг ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат дэлгэж байлаа. Тухайлбал, Богд банк Төрийн банкнаас найман сая ам.доллар авч байршуулсан. Хадгаламж авах эрхгүй, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх эрхтэй банкинд давуу эрх олгосон асуудлыг шүүх шалгах ёстой гэж байсан юм. Мөн АТГ-ын дарга асан Б.Хурц чуулганы танхимд “Л.Болд гишүүн ээ, танаас болж Хойд Солонгост хоёр хүн амиа алдсан шүү” гэж байв. Зэвсгийн наймаа, БХЯ-ны харъяа газрын асуудал, барилгын тендер гэхчлэн хэвлэлээр олон зүйл бичигддэг ч чимээгүй байдаг.
Харин өнөөдөр сэдэв болоод байгаа олон хүн шалгуулж байгаа Төрийн банкны хэрэгтэй холбоотойгоор Богд банк огт шалгуулахгүй өдий хүрч байгаа нь Л.Болд гишүүний хүчин зүтгэлийнх гэлтэй. Тэгээд ч МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрт нь зүтгэж байгаа бол хулгайч, худалчийн толгойг илж, улаан цээжээрээ хамгаалдаг нь ЖДҮ-чин гишүүдийг хамгаалж өдий хүрснээс харагддаг. Харин ч нийтлэлийн эхэнд дурдсан шиг Төрийн ордноо кино театр болгоод Л.Болдод хувьчлалаар бэлэглэчихэж ч чадах л хүн. Тэгэхээр Л.Болд гишүүн зүтгээд байхаас яахав.
Х.Маргад
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||