- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ардчилал 30: Эзэн нь солигдсон эрх ямба
Гуч дахь жилтэйгээ золгосон “Ардчилсан хувьсгал”-ын жагсаалуудын лоозон дунд "Тусгай хангамжийг халъя" гэдэг үг харагдаж байсныг санах ганц хоёр хүн одоо ч “амьд сэрүүн” гэж найднам. 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиар энэ улсын дотор гагцхүү “эгэл жирийн ард”-ыг л цэнгэлийн манлайд хүргэнэ гэж тунхагласан ч аль эртнээсээ л “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддаг” болчихсон байлаа...
Ямбатныг устгаад ямбатан болсон түүх
Тоталитар төрийн буянаар тусгай хангамж хүртэж, ард түмнээсээ илүү эрх ямба эдэлсэн анхны дарга нар
Сталины илгээсэн 30 мянган сумыг зохих байнд нь зоохоосоо өмнө Х.Чойбалсан төрийн тусгай хамгаалалтад оржээ. Тухайлж хэлбэл, 1937 оны долдугаар сард Дотоод явдлын яамны Нэгдүгээр хэлтэст Хоёрдугаар тасаг гэдгийг нээсэн байдаг. Үүнийг Төрийн тусгай хамгаалалтын албаны суурь тавигдсан гэж тооцох нь ч бий. Хоёрдугаар тасгийг нийтээр “Маршалын лаборатори” гэх болжээ. Үүнээс урьд “Хувьсгалт Монгол”-ын дарга даамлууд “Хүний мөр” киноны Чимэд багш шиг халуун зунаар хонь хагалж идэн хөлчүүрхэж байсан нь бол гарцаагүй. Харин “Маршалын лаборатори” хүнсний аюулгүй байдлаас гадна тусгай хангамж хариуцах болжээ. 1941 оны долдугаар сарын 24-нд ДЯЯ-ны жинхэнэ орлогч сайд, хоёрдугаар комиссар Б.Жамбалдорж сүү олгож байх хүмүүсийн жагсаалт баталжээ. Үүнд: Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Г.Бумцэнд, СССР-ийн Бүрэн эрхт төлөөлөгч, тус газрын ерөнхий зөвлөхүүд болон Зөвлөлтийн 17 дугаар армийн командлагч багтсан. Харин 1950-аад оноос МАН (МАХН)-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүд ба Нарийн бичгийн дарга нар тусгай хэрэгцээний хүнс, материалын хангамж хүртэх болсон байдаг. Улс орон чөмөг суух хэрээр Хоёрдугаар тасаг үхэр малтай, хүнсний ногоо тарьдаг болж өргөжсөн. Дайны дараах тарчиг он жилүүдэд үнэтэй үнэгүй мах сүү, гурил будаа, төмс хүнсний ногоо хэрэглэх нь иргэдээсээ илүү “эрх ямба” эдэлсэн явдал гэдгийг өнөөгийн хүмүүст ойлгуулах амаргүй. "Сайд нарын II эмнэлэг"-ийн үндэс 1931 онд тавигдаж, 1946 онд нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийдэг амбулатори, 25 ортой бие даасан эмнэлэг болгож Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн анхны байранд тусад нь гаргасан. Тэгэхэд жирийн ардад “Орос” доктор, “Хэнхэг” Бумаа хоёр чадан ядан л үйлчилж байлаа.
Эрх ямбанд ээнэгшиж эрэмшсэн түүх
Х.Чойбалсангаас хойш тусгай хангамж эдлэгсдийн давхарга өргөжих чинээгээр эрэмбэтэй болсон байдаг. Ингэхдээ мэдээж сүү тарагхан тараахаа хэдийн болж улс орныг хамарсан худалдаа үйлчилгээний бүхэл бүтэн сүлжээ бий болгожээ. Гэхдээ Сталинаас хойш илүү эрх ямбанаас ичиж зовохоо больсон Зөвлөлтийн номенклатур ангийнхан (засаглагчид)-аас шууд үлгэр авсан байдаг. 1950-аад оны эцсээр МАН (МАХН)-ын Төв хороо нууц тогтоол батлан тусгай хангамж, тусгай үйлчилгээний газруудыг бий болгожээ. Үүний тоонд “Сайд нарын II эмнэлэг” ч багтах бөгөөд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Чехословакын мөнгөөр тухайн цагтаа орчин үеийн багаж, төхөөрөмжтэй поликлиник болгон өргөтгөж 1960 онд одоогийнх нь байрны нээлтийг хийжээ. Тэр цагт жирийн монгол иргэд бүрэн тоноглосон эмнэлэгт үзүүлэх бүү хэл Соёлын довтолгоондоо ч бүрэн хамрагдаагүй бөөс хуурстайгаа ноцолдож суусан. 1964 онд хуралдсан МАН (МАХН)-ын Төв Хорооны VI бүгд хурлаас “Намын эсрэг бүлэг” хэмээн яллагдаж цөлөгдсөн Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нар улс орныг удирдахад учир дутагдал байгаагаас гадна дарга, ард хоёрын амьдрал өдөр шөнө шиг зөрүүтэй болсныг хэлсэн байдаг. Харин Б.Нямбуу дуртгалдаа намын удирдах шатны цөөн тооны хүнд сар бүр цалингаас нь гадуур “нэмэлт шагнал” өгөх замаар Ю.Цэдэнбал байр сууриа бэхжүүлдэг гэж бичжээ. Жирийн иргэдээсээ 2-3 дахин өндөр цалин, тусгай хангамж, дээр нь нэмээд бэлэн мөнгө авч байна гэсэн үг шүү дээ. Одоогийн ойлголтоор бол ЖДҮ зээл юм даа.
Жилээс жилд нэмэгдсээр байсан тусгай хангамж эдэлдэг эрх ямбатнуудыг баярын жагсаалаар Бунхант индэр дээрээс малийтал инээн гараа даллахыг олж хардаг байлаа.
Үйлдвэрийн ажилчин ээлжээ тараад хэдэн хүүхдэдээ талх олох гэж дэлгүүр хэсэж, тарчигхан цалинд нь таарсан хоёрдугаар мах гээчийг нь авах гэж хэдэн цагаар дугаарт гэгчид зогсдог байсан даа. Тэгэхэд дарга даамлууд Монголын ард түмний нэрийг барьж, “Социализм байгуулна” гэж зээлсэн мөнгөнөөр авсан улаан номертой Волга машиныг авгай хүүхэд нь унаж, жирийн монгол хүн орж болдоггүй “Сайд нарын 10”, “Мэргэжилтний 20”, орос дэлгүүрээр хэсэж дутагдаж гачигдахын зовлонг мэдэхгүй явсан билээ. Зөвхөн дарга нарт үйлчилдэг “хүний хүслийг цөм хангасан” дэлгүүр бүр аймаг болгонд байсан юм. Р.Чойномын зарим шүлэг чухам энэ ялгаа зөрүүг л өгүүлдэг. Санахгүй ч байж мэднэ гээд нэгийг нь танд барья:
... Хурал баяр хоёрт айргийн тавтай,
Худалдаа үзвэр хоёрт арын хаалгатай,
Хураасан буян, ходоод хоёрын хүндэд
Хөнгөн тэрэгний нум хотосхийдэг тэр газарт
Хуурай газрын диваажин гэж байна уу?!
Хаана байна тэр, диваажин?
Хагархай цоорхойгоо нөхөж өмсөөд
Хатсан талхаа хувааж идээд
Харанхуй үүрээр ажилдаа шогшиж
Халагдаж өөр газрын хаалга тогшоод
Баярын үеэр мөнгө ховордоод
Балга архи аманд ч үгүй, хамарт ч үгүй
Байцааны шөл, дэмий яриа хоёроор хооллож
Үхсэн ч байсан Алтан-Өлгий гэдэг
Үхээрийн газар ирэхгүй
Төрсөн ч гэсэн “дийд дийд” гэдэг
Төмөр тэрэг хэрэглэхийн золгүй
Өлсөвч сэтгэл цагаан явах
Өвдөвч ухаан саруул байх
Үй түмэн хүний шоргоолжны дов шиг
Өрх гэрүүдэд диваажин байна уу?
Ю.Цэдэнбалыг огцоруулж, "Өөрчлөн байгуулалт" гэж ярих болсноос хойш сайд дарга нарын тусгай хангамжийн тухай зоригтой дугарсан анхны уран бүтээлчийн нэг нь Ц.Байды. Түүний эл бүтээл 1985 онд Тоншуул сэтгүүлд хэвлэгджээ.
Одоо л хэлмэгдсэн болж харагдах гээд явдгаас биш Ю.Цэдэнбалын тойрон хүрээлэгчид, тэдний бүлэглэлд багтах хүмүүс “Социализм байгуулах”-аар зээлсэн мөнгөөр наргисаан наргисан. Хүүхдүүд нь жирийн ардын хүүхдүүдтэй хамт дунд сургуульд суудаггүй мөртөө гадаад, дотоодын аль өнгөтэй өөдтэй дээд сургуулийг нь булааж аваад явчихдаг байлаа. Ю.Цэдэнбал л гэхэд тэтгэвэрт гарахаараа (дарга гэж тэтгэврийн хууль үйлчилдэггүй онцгой нэгэн бодгаль) амьдрах гэж Москвагийн элит дүүрэг Рублёвкад ядарсан улсынхаа төсвөөс хоёр сая рубль (тэр үеийн дарга нар унадаг Волга улсын үнэ нь 11 200 рубль байжээ) гаргаад хаус барьчихсан байсан юм билээ. Одоогийн бидний “ханш”-аар бол бүх (325) сумандаа нэг нэг түргэний тэрэг элбэг аваад өгчих мөнгө.
Эдлэх ёсгүй эрх ямба хэтэрсэн түүх
Энэ бүх илэрхий ялгаа зөрүүг харсан иргэдийн дотоод бухимдал “Ардчилсан хувьсгал”-аар зад тавьсан биз. “Ардчилсан хувьсгал”-ын жагсаалд жирийн ард түмнийг төлбөргүй цуглуулсан “Хонх” хамтлагийн бүтээл дарга, жирийн иргэн хоёрын амьдралын зөрүүг дурайтал өгүүлдэг. “Албан тасалгааны цонхоор хот сайхан харагдана хотын гудамжнаас цааш холын бараа үзэгдэхгүй...”, “Хариад очиход минь хараад суугаа ханьтай хүн билээ өврөөс минь чихэр горьдох үртэй хүн билээ, би...”, “Намхан ширээн дээр зассан тавганд намайг тэжээсэн боорцог байлаа...” ...
Гурилын үйлдвэрүүд тариалан эрхлэгчдийн нэрийн дор татвар төлөгчдийн мөнгөөр бүх зардлыг нь төлдөг ТЭДС-ийн элеваторуудад хадгалсан буудайгаар гурил тээрэмдэж үлэмж хэмжээний ашиг хийсээр өнөөг хүрлээ.
Ард түмэн ардчиллаар ийм алагчлал арилна гэж горьдсон боловч гучин жилийн өндөрлөг дээрээс эргээд харвал онцын өөрчлөлт ороогүй мэт. Ард түмний малыг хайрласан, ард түмэнд хямд мах идүүлэх гэсэн, ард түмнийг хоолтой хонуулах гэсэн сайхан зорилготой төрийн тусгай сангуудаас ерөнхийлөгчөөс өгсүүлээд, УИХ-ын гишүүд нь хүртэл тэрбум тэрбумаар нь авчихсан л сууна. Зах зээлийн буянаар “тусгай хангамж” утгагүй болсон ч илүү “эрх ямба” эдэлдэг нь хэвээрээ. Харин бүр “бизнесмэнүүд” гэж бүхэл бүтэн давхарга нэмэгдчихлээ. Тэдэн дундаа “тариалан эрхлэгчид” гэж төсвийн мөнгөөр бизнес эрхэлдэг, цадаж ханадаггүй бүлэгтэй болоод авсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ТЭДС-аас 140 тэрбумын зөрчил илрүүлжээ. Төрийн тусгай сангуудад хулгай нүүрлэх нь тодорхой. Гэхдээ хүн анзаарахааргүй супер “хулгай” ч бий. Татварын төлөгчдийн мөнгөөр зардлаа төлүүлж, ашгаа нэмэгдүүлдэг энэ схемээр хэн хамгийн их ашиг хийснийг тооцож гаргах ч амархан. Монголд жилдээ 532 мянган тонн тариа цэвэрлэж, хадгалах элеватор байдгаас гурилын үйлдвэрүүдэд 231 мянга, ТЭДС-д 182 мянгын багтаамжтай элеватор бий. Гурилын үйлдвэрүүд бүгд буудай тарьдаг, гэхдээ ТЭДС-д буудайгаа тушааж тонн тутамд нь 40-50 мянга төгрөгийн урамшуулал авна. Нэмээд ТЭДС-ийн элеваторт буудайгаа хадгалуулна. Эндээс нөгөө “хулгай” эхэлнэ. Татвар төлөгчдийн мөнгөөр бүтэн жил хадгалсан буудайг буцааж худалдаж аваад гурил тээрэмдэнэ. Гурилын үйлдвэрүүдийн буудайгаа хадгалах зардлыг нь та бид татвараараа төлчихөөд бас гурилыг нь худалдаж авна. Зүйрлэвэл, бидний гэрээсээ авчирсан мах, гурилаар хуушуур хийгээд эргүүлээд зах зээлийн үнээр зараад байна гэсэн үг. Гурилын үйлдвэрүүд энэ төрийн хаанаас нь гарсан болоод бусад бизнес эрхлэгчдээс илүү эрх ямба эдэлж байгааг ойлгох бэрх. Харин нийгмийн тодорхой хэсэг бусдаасаа илүү эдэлдэг “эрх ямба” тэр чигтээ үлдэж, эзэн нь солигдсоныг ойлгоход нэг их ухаан хэрэггүй. Бүх амьтан тэгш эрхтэй гэхдээ гахай илүү тэгш эрхтэй. Улс төрчөөс гадна бид татварынхаа мөнгөөр “гурилын үйлдвэр” гэдэг гахай тэжээсээр...
Жич: Социализмын үед дарга нар амьдардаг “Ямбатны ягаан” гэж байр байсныг санахын ялдар оросоор “привилегия”, англиар “privileged” гэх утгыг “эрх ямба” хэмээн хэрэглэлээ. Энэ үгийн ойролцоо утга нь “давуу тал”, “хөнгөлөлт”, “онцгой эрх” гэдгийг энд нурших нь илүүц биз ээ.
Д.Батбаяр
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||