- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хавх аян үр дүнтэй болжээ
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн хэмжээнд Ан агнуурын менежментийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэнээс хойш орон нутгийн төсөвт нийт 222 сая төгрөг оруулсан байна.
Завхан аймгийн хэмжээнд зэрлэг амьтдаа хамгаалах зорилгоор өнгөрсөн жил байгаль орчны салбарын байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулсан ба энэ үеэр биологийн олон янз байдлыг хамгаалах дэд хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлжээ. Завхан аймгийн БОАЖГ, аймгийн Мэргэжлийн хяналтын газар хамтран “Хавх” аяныг таван сарын хугацаанд явуулжээ.
Энэ аян нь хууль бус хулгайн ангаас урьдчилан сэргийлэх, экологийн ач холбогдол бүхий нэн ховор болон ховор амьтад хавханд орохоос урьдчилан сэргийлэх, тэдгээрийн амьдрах таатай орчинг бүрдүүлэх, аймгийн хэмжээнд хавхны тоог цөөрүүлэх, мэргэжлийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготойгоор үр дүнтэй хийжээ. Хавх аяны хүрээнд 10 сумаас нийт 85 хавх хурааж 19 иргэний 55 тарваганы хууль бус агнуурын хэргийг илрүүлжээ. Мөн үеэр хууль бус ан, ан хийхдээ ямар зөвшөөрөл, хураамж төлдөг талаарх мэдээллийг иргэдэд өгч хууль бус ан агнууртай тэмцэхэд иргэдийн үүрэг оролцоо их буйг иргэдэд сурталчилсан. Энэ жил энэхүү аяныг дахин явуулах төлөвлөгөөтэй байгаа хэмээн аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.
Зөвшөөрөлтэй ангаас орон нутгийн төсөвт
100 орчим сая төгрөг оржээ
Завхан аймгийн хэмжээнд өнгөрсөн онд нийт гурван угалз агнан 88.5 сая төгрөг, хоёр тэх агнан 10.4 сая төгрөг, нийт 98.9 сая төгрөгийг орон нутгийн төсөвт оруулжээ.
Тодруулбал Алдархаан сумын Богдын гол багийн Их-Ус, Ямаат, Алагийн уулнаас 2018 оны 09 дүгээр сарын 13-22-ны хооронд Чех улсын иргэн Hlavacek Radim нэртэй анчнаар ан агнах тусгай зөвшөөрөл 01705551, 0170552 тоот эрхийн бичгээр говийн тэх хоёр толгойг агнуулав. Ан агнах ажлыг тус сумын Их-Ус нөхөрлөл зуучлагч компанийн газарчин, анчинтай хамтран Ямаат агнуурын бүс нутагт зохион байгуулсан байна. Мөн Чех улсаас ирсэн анчнаар агнуурын бүс нутгаас 13,15 настай хоёр тэхийг агнуулсан байна. БОАЖЯ-ны 0170627, 0170764 тоот тусгай зөвшөөрлөөр 2018.08.25-ны өдөр Шилүүстэй сумын Баян Улаан багийн нутаг Намгийн Цагаан хороот гэдэг газаас АНУ-ын иргэн, анчин T S Folver хоёр толгой аргаль угалзыг агнасан. Зөвшөөрлийн дагуу ан агнаж орон нутгийн төсөвт 60545.0 мянган төгрөгийг татвараар оруулсан байна. АНУ-ын анчнаар агнуурын бүс нутгаас 10-11 настай хоёр угалз агнууллаа. Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Байгаль хамгаалагч “Алаг Цахир” нөхөрлөлийн ахлагчтай хамтарч тухайн амьтныг агнах өдөр тутмын үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж ажилласан байгаа.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор нэн ховор болон ховор амьтны жагсаалтыг гарган баталсанбайдаг. Монгол орны нэн ховор амьтны жагсаалтад нийт 26 ан амьтад орсон байдаг. Үүнд цөөвөр чоно, гангар хун, цоохор ирвэс, гургуул, мазаалай баавгай, тахь адуу, хавтгай тэмээ, цаа буга, борцгор хотон гэх мэт ан амьтад орсон. Харин Монгол орны ховор амьтдын жагсаалтад нийт 38 төрлийн амьтад орсон бөгөөд аргал хонь, янгир ямаа, хулан адуу, хүрэн баавгай, тул загас, халиун буга, хүрэн баавгай гэх мэт төрлийн амьтад орсон байдаг.
Амьтны тухай хуульд зааснаар гагцхүү агнуурын амьтныг хуульд заасны дагуу агнаж болох бөгөөд үйлдвэрлэлийн, ахуйн, тусгай гэсэн гурван төрлийн зориулалтаар агнаж барина. Иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихдаа хуульд заасан зохих төлбөр төлж, сум, орон нутгийн Засаг даргаас зөвшөөрлийн бичгийн дагуу агнуурын нэн ховор, ховор амьтнаас бусад амьтныг өөрийн ахуйн зориулалтаар агнаж, барьж болдог хэмээн аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.
Зөвшөөрөлгүй ан хийвэл хуулийн хариуцлага хүлээнэ
Монгол Улсад түр буюу байнга оршин суугаа гадаадын иргэн Монгол Улсын иргэний адил хэмжээний төлбөр төлж, ахуйн зориулалтаар зөвхөн загас барьж болох хуулийн зохицуулалттай байдаг байна.
Тусгай хамгаалалттай газарт хууль бусаар агнаж байгаа үйлдэл болгон Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй болж хувирдаг байна. Зээр, тарвага, зурам гэх мэтийн элбэг тархацтай амьтдыг тусгай хамгаалалттай газарт агнахад хүртэл эрүүгийн хуулиар гэмт хэрэг болдог аж. Амьтны тухай хуулинд тарвага, зээр, чоно зэргийг агнахад заавал зөвшөөрөл авах ёстой гэж заасан байдаг. Зөвшөөрлийг тухайн орон нутгийн сум, аймгийн Засаг даргаас авна. Хэрвээ зөвшөөрөлгүй ан хийж баригдсан тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж зөрчлийн хэрэг үүсгээд хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулаад торгох арга хэмжээ авна.
Цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд мөрдөн байцаалтын болон гүйцэтгэх ажлын шугамаар давхар хяналтаа тавиад ажилладаг аж.Тэгвэл нэн ховор амьтдыг агнавал ямар хариуцлага хүлээх вэ? Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг нь ихэнхдээ нууц далд аргаар үйлдэгддэг. Харин агнахыг хориглосон ховор амьтдыг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан тохиолдолд ямар нэгэн хохирлын хэмжээ шаардахгүйгээр хариуцлага хүлээлгэхээр эрүүгийн хуульд заагдсан байдаг. Энэ гэмт хэрэг нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ан амьтан агнасан, барьсан, тэжээж гаршуулсан, тэдгээрийн түүхий эд зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн байхыг шаарддаг.
Энэ төрлийн гэмт хэрэг зөрчил гаргасан тохиодолд 5400 нэгжээс 27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох, 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Харин нэн ховор амьтныг 10 мянган нэгжээс 40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох эсвэл 2-8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг тухай нэмж дуулгав.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||