- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нефть боловсруулах үйлдвэр нэхсэн өдрүүд
Өчнөөн жил ярьсан ч өнөөдөр болтол манай улс нефть боловсруулах үйлдвэртэй болоогүй л байна. Үүнээсээ болж Засгийн газар өнгөрсөн хугацаанд шатахуун импортлогчдын шантаажид орсоор ирсэн гэвэл хилсдэхгүй. Долларын ханш өсөхөд, дэлхийн зах зээл дэх үнэ өсөх бүрт тэд үнээ нэмдэг. Буруутгах аргагүй. Гэвч нефтийн үнэ дэлхийн даяар хямдрахад шатахууны үнэ Монголд бууж байсан удаа бараг үгүй билээ.
Тэгвэл өнгөрсөн амралтын өдрөөс дахин шатахууны үнийн асуудал анхаарал татаж эхэллээ. Өөрөөр хэлбэл, иргэдийн өргөн хэрэглэдэг АИ 92 шатахууны үнийг 50 төгрөгөөр нэмж, литр бензин 1790 төгрөг болжээ.Энэ нь магадгүй өнгөрсөн баасан гаригаас дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш 70 ам.доллар давсантай холбоотой байх. Ханшийн өсөлтийг дагаад хилийн үнэ ч нэмэгдсэн биз. Одоогоор АИ 92 шатахууны хилийн үнэ тонн тутамдаа 648 ам.доллар байгаа аж. Энэ нь оны эхнээс 117 ам.доллараар нэмэгдсэн үнэ. Тиймээс ч импортлогчид энэ сарын сүүлчээр шатахууны үнийг 100 төгрөгөөр нэмнэ гэдэг байр суурийг илэрхийлээд буй.
Гэхдээ үнэ нэмэгдэх бүрт тохиролцох бус, урт хугацаанд тогтвортой байлгах чиглэлд аль аль талаас алхам хийх шаардлага бий болжээ. Шатахууны үнэ дагаад өргөн хэрэглээний бүх бүтээгдэхүүний үнэ өсдөг бичигдээгүй хууль бий. Харамсалтай нь үнэ нэмэгдэх бүрт өсдөг талхны, таксины үнэ буурах үед нь дагаж бууж байсан нь бас л үгүй. Иймээс ч Монгол Улс нефть боловсруулах үйлдвэртэй болох, үгүй ядахнаа нефть импортлогчидтойгоо ширээний ард суугаад үнийн тогтвортой байдлаар тохиролцох хэрэгтэй болж байна.
Мэдээж үнэ нэмэх, хасах дээр учраа ололцох зорилгоор Засгийн газар ч тэр, нефть импортлогчид ч ялгаагүй санал, санаачилга гаргаж ажилласаар ирсэн. Харин энийгээ албажуулах талд хойрго явсаар ирсэн гэвэл үнэнээс зөрөхгүй. Тохиролцвол тохирсон шиг тохирохгүй бол үнэ нэмэгдэх бүрт өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд байна. Тиймээс ч Засгийн газар хийгээд нефть импортлогчдын хооронд өрнөсөн хоёр тохиролцоог одоо сануулъя. Аль аль нь хүчингүй байгаа учраас л үнэ өссөн гэдгийг бас хэлчихье.
СҮҮЛИЙН ТОХИРОЛЦОО
ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т Монгол Улс хамрагдсанаар нефтийн онцгой албан татварыг нэмэх даалгавар Засгийн газарт өгсөн. Үүнтэй холбоотойгоор он солигдох босгон дээр нефть импортлогчид шатахууны үнийг 30 төгрөгөөр нэмж, зарим ШТС-ууд шатахуунаа хязгаарласныг хүмүүс санаж байгаа байх. Тухайн үед иргэдийн өргөн хэрэглэдэг АИ 92 автобензин 1630 төгрөг байхад 1660 болгосон. Ингэснээр Засгийн газраас шатахуун импортлогчдод буулт хийж, ОУВС-гийн төлөөлөгчидтэй дахин зөвшилцөж, АИ 92, АИ 80 автобензины татварыг тэглэсэн. Түүний дараахан Сар шинийн баяраар үнийг 1700 төгрөгт хүргэсэн байдаг. Ингээд татвараа тэглүүлсэн ч дэлхийн зах зээл дэх нефтийн ханшийн өсөлт гэдэг шалтгаанаар АИ-92 авто бензин орон нутагт 2000 төгрөг давж, нийслэлд 2000 төгрөг дөхөж байв. Яг тоолбол, импортлогчид үнээ таван удаа нэмснээр дээрх үнэд хүрсэн юм. Тухайн үед салбарын сайд "Шатахууны үнэ нэмэгдэхгүй” гэдэг мэдээлэл хийж байхтай зэрэгцэн импортлогчид үнээ нэмж л байсан юм. Энэ үйл явдал нь стратегийн ач холбогдол бүхий салбарт төрийн оролцоо үгүйн зовлонг харуулсан.
ӨМНӨХ ТОХИРОЛЦОО
Нефть импортлогчид хийгээд Засгийн газар хоорондын "тохиролцоо” зөвхөн дээрхээр хязгаарлагдахгүй. 2011 онд импортлогчид шатахууны үнийг өөрсдийн саналаар 200 гаруй төгрөгөөр нэмж, энэ асуудлыг шийдэхээр Монголбанк, тухайн үеийн Уул уурхайн яам хамтран Жижиглэнгийн газрын тосны бүтээгдэхүүний үнийн огцом хэлбэлзлийг тогтворжуулахаар "Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг 2012 оны аравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас шатахуун импортлогч арав гаруй компанид 3.8 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай 93.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Ийнхүү төрөөс импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгож, татвараас чөлөөлсөн ч үнэ нэмэгдсээр ирсэнбилээ.
ОДОО ЯАХ ВЭ?
Үнэ цаашид өссөөр, өргөн хэрэглээний бүх бараа бүтээгдэхүүний ханш нэмэгдсээр байх уу. Шатахууны үнэ 1 төгрөгөөр нэмэгдэхэд таксины үнэ 100 төгрөгөөр өсдөг тогтолцоо үйлчилсээр л байна. Иймээс ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлдөг шатахууны үнийг тогтвортой барих чиглэлд дорвитой алхам хийхгүй бол болохгүй. Ядаж л нефть боловсруулах үйлдвэрийн ажлыг эрчимжүүлж, адаглаад Монголдоо үнээ тогтоодог болчихвол байдал дээрдэх биз ээ. Тиймээс ч нефть боловсруулах үйлдвэр нэхсэн өдрүүд үргэлжилсээр байгааг тодотгоё.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||