Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэс Тавантолгой”-д түүхэн боломж байна

 

“Эрдэнэс Тавантолгой”-д түүхэн боломж байна

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Эрдэнэс Тавантолгой” компанийн талаар Ерөнхий сайдад хандаж асуулга хүргүүлсэн. Түүнд хариу ирүүлсэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан мэдээллээр "Эрдэнэс Тавантолгой” компани нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар байна. Тус компанийн хувьд өнгөрсөн онд 720 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд 1072 ширхэг хувьцаа эзэмшиж буй иргэн 2012 оноос хойш хүлээсний эцэст нийт 26,800 төгрөгийн ногдол ашиг авах тооцооллыг ийнхүү гаргажээ. Уг шийдвэрийг "Эрдэнэс Тавантолгой”-н Төлөөлөн удирдах зөвлөл энэ оны хоёрдугаар сарын 18-нд гаргасан бөгөөд өнөөдрийг хүртэл олон нийтэд компанийн зүгээс ногдол ашигтай холбоотой мэдээлэл өгч, эргэлзээг тайлсангүй.

Хэрэв С.Бямбацогт гишүүн асуулга тавиагүй бол иргэд нэгж хувьцаандаа хэчнээн төгрөгийн ногдол ашиг авахаа мэдэх аргагүй байлаа. Учир нь компани Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын мэдээллээ тас нуусан нь өнөөдөр иргэд төдийгүй иргэний нийгмийн байгууллагын эсэргүүцэл, бухимдалтай тулгарч, Компанийн тухай хуулийг зөрчсөн гэсэн шүүмжлэлд унаад байна. Компанийн удирдлагуудаас ногдол ашгийн хэмжээг хэвлэл мэдээллийнхэн болон "1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны зүгээс удаа дараа шаардлага хүргүүлж, тодруулсан ч ямар нэгэн шийдвэр эцэслэн гараагүй хэмээн мэлзсэн юм.

Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр хувьцаат компанийн эцсийн шийдвэр гаргалт байдаг. Гэтэл 2.5 сая хувьцаа эзэмшигчтэй "Эрдэнэс Тавантолгой” ногдол ашгийн дүнгээ нууцалсан нь нийгэмд хардалт, компанийн удирдлагуудад үл итгэх байдлыг үүсгэлээ. Олон улсын зах зээлд хувьцаагаа гаргаснаар гурав хүртэлх тэрбум ам.долларын хөрөнгө босгох гэж байгаа компанийн засаглал ямар түвшинд байгааг эндээс тольдож болохоор.

Нүүрсний үнэ өндөр байснаар өмнөх гадаад, дотоод өр, авлагаа бүрэн барагдуулсан "Эрдэнэс  Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Хариуцлагатайгаар хэлье, оны эцэст иргэддээ ногдол ашиг тараана” хэмээн 2018 оны есдүгээр сарын 12-нд хэлж байснаас хойш даруй хагас жилийн хугацаа өнгөрчээ. Түүний хэлснээр бол иргэд аль хэдийн хувьцааны ногдол ашгаа өдийд авчихсан сууж байх байлаа. Гэвч өнгөрсөн хугацаанд ийм зүйл болсонгүй. Харин өнөөдрийг хүртэл ногдол ашгаа иргэд хэзээ авах эсэх нь тодорхой бус хэвээр байна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Эрдэнэс Тавантолгой” компанид 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг нэгдүгээр улиралд багтаан олгохыг үүрэг болгосон. Ингэж үүрэг чиглэл өгсөн цагаас хойш бүтэн улирал өнгөрч, хоёрдугаар улиралтай золголоо. Ногдол ашгийн дүн мэдээг компани зарласангүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Монголчууд байгалийн баялгаасаа ашиг хүртдэг баймаар байна. Үүнийг хэрэгжүүлэх эхний алхам нь "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны ашгийг нэгдүгээр улиралд багтааж ард иргэддээ олгох ажил юм.

Өнгөрсөн жил "Эрдэнэс Тавантолгой” 720 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Үүнээсээ хуваалцах ёстой. Энэ бол бэлэн мөнгө тараалт биш, харин байгалийн баялгаас иргэн бүр хувь хүртэх боломжийг төр иргэндээ олгож байгаа хэлбэр юм" гэж онцолсон.

Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй нийт 305 хувьцаат компани байна. Үүнээс 26 нь 62.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор болсон. Харин "Эрдэнэс Тавантолгой” хаалттай хувьцаат компани хэлбэрээр бүртгүүлсэн ч өнөөдрийг хүртэл тус хороонд Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээ хуулийн дагуу танилцуулаагүй байна. Олон нийтийн хараа хяналт "Эрдэнэс Тавантолгой”-г онилж буй. Хэзээ ногдол ашгаа өгөх бол, хэзээ олон улсын хөрөнгийн биржээр хувьцаагаа нээлттэй арилжаалах вэ гэсэн асуулт хариулт нэхсээр. Гүйцэтгэх удирдлага, ТУЗ нь дөрвөн жил тутам буюу парламентын сонгууль болгоны дараа ёс мэт өөрчлөгддөг "Эрдэнэс Тавантолгой” хувьцаа эзэмшигчдийн хурлаа энэ сарын 30-нд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хэлэлцэх асуудлын жагсаалтад ногдол ашиг болон 2019 оны компанийн төсөвтэй холбоотой ганц ч үг, өгүүлбэр алга. Харин компанийн 2018 оны үйл ажиллагааны тайлан болон мөн оны санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэх юм байна. Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр даваа гарагаар дуусгавар болжээ.

Иргэдийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг 26,800 төгрөг байгааг "1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн, уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар "Эрдэнэс Тавантолгой” компанийн 2019 оны төсөвтэй холбогдуулан тайлбарласан юм. Түүний үзэж буйгаар компанийн энэ оны төсөв хэт үрэлгэн зардалтай болсон нь иргэдийн халаас руу орох ногдол ашгийн хэмжээг багасгажээ. Тухайлбал, удирдлагын зардалд 22 тэрбум, программ хангамж авахад 7.7 тэрбум гээд нийт 481 тэрбум төгрөгийн төсөв баталсан нь ногдол ашгийн хэмжээ нэгж хувьцаанд 25 төгрөгөөр хэмжигдэхэд хүргэсэн байна. Тоймлон хэлбэл, "ногдол ашгийн хулгай” хэмээн 2019 оны төсвийг иргэний нийгмийн байгууллагынхан үзжээ.

Ногдол ашгаас гадна олон улсын хөрөнгийн биржээр хувьцаагаа арилжаалах бэлтгэл ажил он дамнан үргэлжилж байна. Хэдий тийм боловч энэ ажил удаашрах болсон. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар "Тавантолгойн IPO-г хийх болно” гэж мэдэгдсэн. Үүнийг хийхээс өмнө "Эрдэнэс Тавантолгой” компанид бүтцийн өөрчлөлт хийж, "Тавантолгой интернэшнл” компани байгуулна гэв.

IPO хийгдэхээс өмнө "Эрдэнэс Тавантолгой"-д бүтцийн өөрчлөлт хийгдэхээр байна

Энэ үед одоогийн удирдлагын асуудал ч хөндөгдөж мэдэхээр байна. Салбарын сайдын хэлснээр олон улсын стандартад хүрсэн, санхүү, хөрөнгийн зах зээлийн мэргэжлийг өндөр түвшинд эзэмшсэн, өргөн мэдлэг, туршлагатай, ийм түвшинд ажиллах гүйцэтгэх захирал шаардлагатай аж.

Үүнээс гадна ТУЗ-ийн есөн гишүүний дөрөв нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, гаднын, хөндлөнгийн гишүүд байх ёстой гэж салбарын сайд өөрийн байр сууриа илэрхийлсэн. Тэгэхээр IPO хийгдэхээс өмнө "Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагын баг, Төлөөлөн удирдах зөвлөлд шинэчлэл өрнөх бололтой. Сайдын хэлсэн үг "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс "Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг олон улсад гаргах шаардлагагүй гэж үзсэн” гэх олон нийтийн сүлжээгээр түгсэн мэдээллийг үгүйсгэсэн юм.

Хувьцаагаа хөрөнгө оруулагчдад санал болгох тус компанийн өмнө эрсдэлүүд шинээр гарч ирсээр. Тухайлбал, хөрөнгө оруулагчдын үргээсэн баривчилгаа, хууль эрх зүйны орчны тогтворгүй, тодорхой бус байдал, "Оюутолгой” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудал, ирэх 20 оны сонгууль, "Салхит”-ын орд дахь ажиллагаа, "Эрдэнэт”ийн 49 хувь тойрсон үйл явдал "Эрдэнэс Тавантолгой”-н IPO амжилтгүй болох хэмжээний эрсдэлд яригдаж байна.

Харин нүүрсний зах зээлийн үнэ өндөр хэвээр байгаа нь "Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг хөрөнгө оруулагчид худалдан авах эерэг нөхцөл болж байна. Ийм үед цаг алдах бус яарах л хэрэгтэй билээ. Ингэснээр илүү хожих магадлал нэмэгдэх юм. Хандлагыг харвал нүүрсний компаниуд моодноос гарчихаагүй байна. Мongolian Mining Corporation-ийн шинээр гаргасан 440 сая ам.долларын бондын ханшаас үүнийг харж болох юм. Бондын хүүгээ 9.25 хувиар тогтоосон тус компанийн 2024 онд хугацаа нь дуусах 440 сая ам.долларын бондод 740 сая ам.долларын захиалга ирсэн. Энэ нь "Эрдэнэс Тавантолгой”-д боломж байгааг илтгэх аж. Харин одоо цаг хожих л үлдэж байна. Нүүрсний үнэ биднийг хүлээхгүй.

Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ
 
“Эрдэнэс Тавантолгой”-д түүхэн боломж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

Өчигдөр, 20:53
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани