Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Аттестатчиллаар хариуцлагагүй компанийг уул уурхайгаас “шахдаг” болно

 

Аттестатчиллаар хариуцлагагүй компанийг уул уурхайгаас “шахдаг” болно

 

Уул уурхайн салбар хоногийн 24 цагт 8.1 тэрбум төгрөг төсөвт бүрдүүлж байна. Энэ нь 1000 хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэгийн цогцолбор босгох хэмжээний мөнгө. Ийм хэмжээний баялгийг нэг хоногт үйлдвэрлэн өрсөлдөх чадвартай салбар манай улсад өнөөдрийн байдлаар алга. Он гарснаас хойших хоёр сарын хугацаанд уул уурхайнхан төсөвт 478 тэрбум төгрөгийг татвар хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ. Эдийн засгийн өсөлтөө тун өөдрөг зураглах боломжийг бидэнд экспортын 85 хувийг бүрдүүлж буй уул уурхай олгож байгаа.

Хэдий тийм боловч тус салбарынхан муу нэртэй үлддэг. Ялангуяа, улс төрийн сонгууль ойртсон үед тэднийг харлуулах, адлах, хамгийн муу муухайгаар хэлэх нь энүүхэнд. Ингэж оноо цуглуулдаг, олон хүнд таалагдах зэр зэвсгээ болгодог "технологи” арга барил мэт удамшиж байна. Гэтэл цалин, тэтгэвэр, тэтгэмж, өнөө сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих төсвийн мөнгөний эх сурвалж нь уул уурхай болж, эндээс л олон айл өрхийн амьдрал ахуй, хувийн хэвшлийн ашиг орлого шалтгаалах аж. Үүнийг олж харахыг эс хүссэн нь уул уурхайг үгүйсгэж, өөрсдийнхөөрөө дэвсэлж байдаг. Иргэний нийгмийн байгууллагынхан ч компаниудыг элдвээр дарамтлах нь наад захын үзэгдэл болсон.

Гэхдээ ийм эмзэг, эмгэнэлтэй, дорой байдалд хүрэхэд уул уурхайнхан өөрсдөө буруутай болдог тал бий. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэгчээр нийгмийн хариуцлагагүй нь хариуцлагатай яваа нэгнээ баллаж, нийгэм тэр чигээрээ уул уурхайг зэвүүцэх хандлагыг дэвэргэх аж. Энэ байдалтай цаашид уул уурхайн салбарынхан эвлэрч бус харин хариуцлагагүй компанийг олон нийтэд өөрсдөө зарлаж, салбараа муу муухай болгоны жишээ болохоос аварч үлдэхээр шийдсэн байна. Тиймээс Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн удирдлагуудын хэлснээр компаниудыг магадлан итгэмжлэхээр судалж эхэлжээ. Тодруулбал, Канадын уул уурхайн ассоциацитай хамтарч компаниуд өөрийгөө үнэлдэг аттестатчиллын системийг оруулж ирэхээр судалж байгаа аж. Энэ нь салбараа эрүүлжүүлэх, компаниудын өөрсдийн өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн байна.

Канад болон Австрали зэрэг улсын уул уурхай хөгжлийнх нь хөрөнгө оруулагч болж буй орнуудад компаниудаа хариуцлагатай болгох үүднээс дээрх аргыг түгээмэл ашигладаг байна. Тэрчлэн хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо холбогдох төрийн агентлаг, мэргэжлийн холбооноос гаргасан хариуцлагатай байдлын индекс үзүүлэлтийг харгалзан үздэг аж.

Улсын төсөвт жилд хоёр их наяд төгрөгийн орлого төвлөрүүлдэг уул уурхайн салбарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийдэг, орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалж, тэдний төлөө ажилладаг, цаг хугацаанд нь тайлан, мэдээллээ үргэлж ирүүлж, татвар хураамжаа төлдөг сайн компани саараасаа илүү олон. Гэвч тэдний хариуцлагатай байдлыг хариуцлагагүй хэдхэн компани баллуурдаж, уул уурхайг хөгжүүлэх хэрэггүй гэх ойлголтод иргэдийн олонх нь итгэхэд хүргэж мэдэхээр байна. Говь-Алтай аймгийн Бигэр, Баянхонгор аймгийн Баян-овоо, Галуут сумынхантай уулзахад нутгийн иргэд олборлолт хийгээд орхисон нүх сүв, улаанаар эргэсэн гол усны бохирдлыг хамгийн эхэнд бухимдан тоочиж байсан юм.

Он гарснаас хойш хамгийн том осол уул уурхай, түүний дотор алтны салбарт гарлаа. Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг "Эко Алтан Заамар” компанийн ил уурхайд гарсан гэнэтийн ослоос болж дөрвөн уурхайчин амь насаа алдсан нь олборлох салбарын унаж яваа нэр хүндийг улам газардуулсан юм. Уул уурхайн салбарынхан ч эгнээнд яваа нэгнээ өмгөөлж, хамгаалах бус харин тэднийг энэ байдлыг шүүмжилж байлаа. Дөрвөн хүний амь нас хариуцлагагүй уул уурхайн төлөөс болж, гашуун сургамжийг энэ салбарт үлдээсэн. Уурхайн талбайд аюулгүй ажиллагааг сахин хангаагүйгээс болж уурхайчны амь нас эрсдэх тохиолдол зөвхөн үүгээр хэмжигдэхгүй.

Нийгмийн хариуцлагагүй нь хариуцлагатай яваа нэгнээ баллаж байна

Улс даяар нуранги дундаас уурхайчдыг эрэн хайх ажиллагааг чих тавин хүлээсэн өдрүүдэд хариуцлагатай болон хариуцлагагүй болон уул уурхайн ялгаа, зааг улам тод мэдрэгдэв. Уул уурхайг хариуцлагагүй хөгжүүлж, зөвхөн ашгийн төлөө хөөцөлдвөл ямар хор хохирол дагуулдаг дээрх гэнэтийн осол бидэнд харуулсан.

Монголд уул уурхайн олон улсын сайн туршлагыг нутагшуулж, хүний эрх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг тэргүүнд тавьдаг компанид "Оюутолгой” тэргүүтэй гадаадын хөрөнгө оруулагчидтай компани илүү үлгэр дуурайл болж байгаа. Мөн үндэсний хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай МАК, "Монполимет”, "Энержи ресурс, орон нутгийн өмчит "Тавантолгой” хариуцлагатай уул уурхайг дотооддоо өнгөлж явна. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Т.Гантөмөр "Аль нэг улстөрчийн нэрээр түрүү барьсан, тэдний өмгөөлөлд багтсан компаниуд хариуцлагагүй үйл ажиллагаатай, хууль, журам зөрчдөг. Ийм компаниуд эргээд салбарынхаа нэр хүндийг унагадаг болсон” гэв.

"Эрнст энд Янг” олон улсын аудитын компанийн 2018 онд хийсэн судалгаагаар уул уурхайн 600 компанийн захирлууд нийгмийн тусгай зөвшөөрлийг тэргүүн эрсдэл гэж үзжээ. Нийгмийн тусгай зөвшөөрөл буюу тухайн орон нутгийн иргэдийн дэмжлэг, итгэл хүлээнэ гэдэг уул уурхайн хэр баргийн компанид амар олдох завшаан биш болж байна. Ялангуяа, хариуцлагагүй компанийн салбартаа үлдээсэн толбо эргээд шинэ төслүүд хэрэгжих боломжийг үгүйсгэж эхэллээ. Хариуцлагагүй жижиг уурхай уулын ам, хөндийд шургалах болсноор бидний төсөөлдөг тогтвортой уул уурхайн хөгжил алсарч мэдэх нь. Жижиг компаниудын хууль, дүрмийг завхруулах үзэгдэл салбарын хөгжлөө татаж унагах хэмжээнд байна. уул уурхайнхан салбараа эмчлэх оролдлого хийж байна энэ.

Байгалийн баялагт тулгуурлан өндөр хөгжилд хүрсэн орны жишээ цөөнгүй. Австрали, Канад, Өмнөд Африк, Казахстан, ОХУ, БНХАУ гээд бүгд уул уурхайн салбарт тулгуурлан, эдийн засгаа цэнэглэж, иргэдийнхээ амьжиргааг сайжруулж байна. Нөгөө талд хариуцлагагүй уул уурхайг өөгшүүлснээс үүдэн баларсан Латин Америкийн орнуудын гунигтай жишээ хөгжиж буй орнуудад "сурах бичиг” болох аж. Дээр дурдсан орнууд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, компаниуд нь хариуцлагатай байсны хүчинд улс нь хөгжиж, өөрсдөө тив, улс дамнасан компани, корпорац болон өргөжсөн түүхтэй. Уул уурхайг хөгжүүлж, сүүлийн 20 жилд нэг ч удаа эдийн засгийн хямралд өртөөгүй орны нэг бол Австрали.  Тэдний нууц нь хариуцлагатай уул уурхайг авч үлдсэнд оршдог.

Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ
 
Аттестатчиллаар хариуцлагагүй компанийг уул уурхайгаас “шахдаг” болно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

Өчигдөр, 20:53
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани