- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Д.БАТМӨНХ: ХАР НҮХ ХАРАГДДАГГҮЙ Л БОЛОХООС НЭГ ТӨРЛИЙН ОД
Хүн төрөлхтний сонирхлыг татсаар ирсэн хар нүхний зургийг маргааш танилцуулах гэж байна. Хар нүхийг судалдаг “EHT (Event Horizon Telescope) төслийн эрдэмтэд 2006 оноос ажиглалтаа эхэлжээ. Тэд хоёр хар нүхийг сонгож ажигласан хэмээн мэдээлээд байна.
ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Монголын Одон орон судлалын холбооны гүйцэтгэх захирал Ч.Мөнхжаргал ”Төслийнхний сонгосон хоёр хар нүхний нэг нь манай сүүн замын галаксийн төвд байдаг маш их масстай хар нүх. Нэр нь Sagittarius A. Биднээс 26 мянга орчим гэрлийн жилийн алсад оршдог. Хамгийн ойр гэж хэлж болох хар нүх л дээ. Бодитойгоор мэдэгдэж байгаа хамгийн ойр гэгдэх хар нүх. Нөгөө нь Virgo A галаксид орших M87 хар нүх.Хүн төрөлхтнөөс 56 сая орчим гэрлийн жилийн алсад байрладаг. Ийм хоёр нүхийг ажигласан. Төслийнхөн эхлээд нэг телескоп байрлуулсан. Дараа нь дэлхий даяар, Америк, Өмнөд Америк, Европ сүлжээний телескопууд гэсэн үг. Энэ төслийнхөн дөрөвдүгээр сарын 10-нд үр дүнгээ танилцуулах юм билээ” хэмээн сонирхууллаа. ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан Д.Батмөнхтэй хар нүхний талаар ярилцсанаа хүргэе.
-Хар нүх гэж юу вэ?
-Орчлонд олон янзын объект байна. Хар нүх, цагаан нүх, энгийн бидний хардаг одод, хар матери, харанхуйн энерги гээд өчнөөн л дөө. Тэдгээрийн нэг хэлбэр нь хар нүх. Эйнштейний харьцангуйн тэгшитгэл гэж бий. Тэрний тооцооны үр дүнд “Онолын хувьд ийм объект байж болох юм” гэсэн төсөөлөл гарч ирсэн юм. Өөрөөр хэлбэл хар нүх рүү ямар нэгэн матери, түүний дотор гэрэл орох юм бол эргээд сугарч гарч ирж чадахгүй. Ийм шинж чанартай од гээд ойлгочихож болно. Тэндээс гэрэл гарч ирэхгүй учраас нүдэнд харагдахгүй. Иймэрхүү объект байх гэх онолын таамаглал л бий. Ажиглалтаар яаж илрүүлэх вэ гэсэн асуудал тавигдаж байгаа. Нэгэнт гэрэл гарахгүй учраас бидний мэддэг гэрэл зургийн хэмжээнд шууд авах боломжгүй. Тэгэхээр өөр ямар арга зам байх вэ гэсэн асуултыг эрдэмтэд тавьж, эрэл хайгуул хийж байна.
-Эрдэмтдийн дунд хар нүхийг ямархуу гэж таамаглацгаадаг вэ?
-Янз бүрийн таамаг дуулддаг. Хар нүх бол ууршдаг гэсэн таамаглал бий. Энгийнээр хэлбэл дандаа нэг янзаараа байхгүй, өөрчлөгдөнө гэж ойлгож болно. Ууршиж, агшилт явагдсаар эцэст нь тэсрэлт болж төгсдөг гэсэн таамаг байна л даа. Ууршина гэдэг чинь энерги гадагш гаргана гэсэн үг. Тэр эффектийг ашиглаж болно гэсэн яриа ч сонсогддог. Хар нүх гэрлийг залгихдаа шууд залгихгүй, гэрэл хар нүхийг тойрч эргэлдэж байгаад ордог гэдэг. Ингэх үед тодорхой зайд рентген туяа гарч болох юм байна гэж үздэг. Гэх мэтчилэнгээр эрэл хайгуул нэлээд хийсэн байдаг. Хэдэн жилийн өмнө гравитацийн долгионыг илрүүлсэн эрдэмтэд Нобелийн шагнал авч дэлхийг шуугиуллаа. Гравитацийн долгионыг хүн төрөлхтний түүхэнд анх удаа шууд “чагнасан” Райнер Вайс, Барри Бариш, Кип Торн нар физикийн салбарын Нобелийн шагналын 111 дэх удаагийн эзэд болсон.
-Гравитацийн долгион гэдгээ тодруулж тайлбарлаач?
-Асар том масстай хоёр хар нүх мөргөлдсөний үр дүнд үүсдэг долгион. Америкийн хоёр том лаборатори энэ долгионыг бүртгэсэн нь том нээлт болсон л доо. Өөрөөр хэлбэл хар нүх хүчтэй мөргөлдөх үед тэр хавийн орон зайд долгион үүснэ. Чулууг ус руу шидэхээр хээ, долгион үүсдэг дээ. Яг тэрэн шиг долгион гаргах нь л дээ, огторгуйд. Тэр долгион явсаар хүн төрөлхтний хэрэглэдэг багаж төхөөрөмж дээр ирж, хэмжилтэд нь нөлөөлсөн хэрэг. Тэгж л гравитацийн долгионыг анх удаа бүртгэсэн юм. Бид гурван хэмжээст огторгуйд амьдардаг. Гэтэл огторгуй өөрөө өөрчлөгдөж болно. Нэг метр зүйл байлаа гэж төсөөлье. Гравитацийн долгион ирээд оронг нь хэлбэлзүүлэх юм бол өнөө зүйлийн урт нь өөрчлөгдөнө гэсэн үг. Бид энэ орчлонд ийм өөрчлөлт мэдрэхгүй. Товчхондоо хар нүхнүүд мөргөлдөхөд орон зайг тодорхой хэмжээнд хэлбэлзүүлдэг гээд ойлгочихож болно. Энэ мэтээс харахад хар нүх байгаа гэдэг нь тодорхой болчихсон. Гэхдээ янз бүрийн байдлаар зургийг нь авсан юм алга л даа.
-Хүн төрөлхтөн энэ сарын 10-нд хар нүхний зургийг харах нь дээ...?
-Хар нүх энэ орчлонд маш олноороо бий гэж үздэг. Галактикийн төвд асар том хар нүх байгаа гэж таамагладаг. Ер нь хар нүхээр төгсөж буй одод ч бий. Бидэнд харагддаг асар том одод агшсаар байгаад маш нягттай болж, маш бага орон зайд хар нүх үүсдэг. Зургийг нь авлаа гэж байна. Олон газар дурангууд тавьж, зэрэг ажиглалт хийж, авсан мэдээллээ супер компьютерийн тусламжтайгаар боловсруулж хөрвүүлээд бидний мэддэг зураг болгожээ гэж ойлгож байгаа.
-Хар нүхийг голлож судалсан эрдэмтэд гэвэл ямар хүмүүс байна?
-Ер нь онолын физикийнхэн бүгд судална. Эйнштейний харьцангуйн тэгшитгэл гарч ирснээс хойш энэ тэгшитгэлийг янз бүрийн хэлбэрээр бодохоор гарсан нэг шийд нь хар нүх байгаа юм л даа. Хар нүх гэдэг шийд гарч ирж байна гэсэн үг. Тэгээд л тэр шийдийг цааш нь судлаад яваа. Ийм судалгаа хийсэн, хийж яваа эрдэмтэн Эйнштейнээс эхлээд маш олон. Стивен Хокинг хар нүх ууршдаг, энергиэ алддаг гэсэн онолыг дэвшүүлж тавьсан. Галактикийн төв бүр хар нүхтэй гэсэн санаа орчин үед давамгайлж байна. Ингээд харахаар хар нүхийг орчлонд хаа сайгүй байж болохоор одны хэлбэр гэж хэлэх бүрэн үндэстэй. Ер нь нүдэнд харагддаггүй л болохоос нэг төрлийн од шүү дээ. Хар нүхийг харанхуйн энергитэй хольж хутгаж болохгүй.
-Харанхуйн энергийн тайлбараар ярилцлагаа үргэлжлүүлье?
-Орчлонгийн байж болох бүх энергийг тооцоод үзэхээр нэг хэсэг энерги дутдаг. Бидний мэддэг хар нүх, галактик, материудыг бүгдийг нь нийлүүлэхээр байх ёстой энергийн хэмжээ хүрдэггүй. Орчлонгийн байж болох энергийн зөвхөн таван хувь нь бидний мэддэг зүйлс. Үлдсэн 95 хувь нь үл мэдэх энерги. Орчлонгийн мэдэгдээгүй энергийг хоёр хуваадаг. Хориод хувь нь харанхуйн матери, далан хувь нь харанхуйн энерги.Одоогоор энэ хоёр энергийн талаар хүн төрөлхтөн нарийн мэдэж чадаагүй яваа. Гэхдээ орчлонд жигд тархсан ийм энерги бий гэдгийг ажиглалтаар баталчихсан. Энэ энерги яг ямар шинж чанартай вэ гэдгийг эрдэмтэд ид судалж байна.
-Бидний мэддэг энерги тавхан хувь гэхээр сонин юм шүү. Хар нүх бидний мэддэг таван хувийн энергид багтах уу?
-Багталгүй яахав. Биетэй од шүү дээ.
-Харанхуйн материйн судалгаа хэр эрчимтэй яваа бол?
-Сансрын элдэв аппарат хөөргөөд судалж байгаа. Судалж болохоор зүйл гэж үзэж байна. Харанхуйн матер бол бидний мэддэг матери, харанхуйн энергийн дундах зүйл. Бидний мэддэг материтай бага зэргийн төстэй, гэхдээ бас нөгөө талд байгаа харанхуйн энергитэй ч ижил талтай гэсэн таамаглал бий.
-Харанхуйн энергийг судлахад хэцүү гэж ойлголоо...?
-Тэгж ойлгож болно.
-Хар нүхнээс гадна цагаан нүх байдаг гэж та ярилаа. Судлаачдын сонирхлыг хэр татдаг зүйл вэ?
-Хар нүхтэйгээ харьцуулбал тэгтлээ сонирхол татахаар биш л дээ. Энгийнээр тайлбарладаг хар нүх бүхнийг татдаг бол цагаан нүх ойртсон бүхнээ ойлгодог. Хар нүх маш их масстай. Гравитацийн хүч ихтэй учраас орон зайгаа маш айхавтар мурийлгадаг. Эйнштейн дэлгэсэн даавуун дээр шаариг тавихад хэлбэр нь өөрчлөгддөгтэй хар нүхний нөлөөг зүйрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл хар нүх ойр хавийнхаа орон зайг мурийлгаж хотойлгодог гэсэн үг. Гравитацийн талаас ингэж тайлбарладаг юм.
-Хар нүх орон зайг огт өөр болгодог гэж ойлголоо. Цаг хугацаанд яаж нөлөөлөх вэ?
-Цаг хугацаа огт өөрөөр явагдана. Хар үгээр тайлбарлавал хүний хөдөлгөөн хугацаагаа өөрчлөөд явна. Жишээ нь, та гүйлээ гэхэд хөдөлгөөн тань хугацаатай холбоотой болчихно. Бидний ертөнцөд та гүйлээ, зогслоо гээд цаг хугацаа урагшилж, зогсохгүй. Таныг яаж ч байсан цаг хугацаа нэг хэмээр л урагшилна. Харин та гривитацийн тийм айхавтар орчинд очвол цаг тань өөрөөр явна. Гүйвэл урагшилж, зогсвол удааширна гэсэн үг.
Эх суовалж: Өдрийн сони
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||