- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Багануурыг залгихаар санаархсан 49 хувийнхан Дээд шүүхэд бүдэрлээ
"Эрдэнэт үйлдвэр” компанийн хувьцааны 49 хувийг худалдан авсан "Монголын зэс корпорац”-ын "цаасан дээрх эзэн” Ц.Пүрэвтүвшин 2016 онд "Алтайн гянт” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш Ашигт малтмалын газрын даргын 2012 онд хууль бусаар олгосон гэсэн үндэслэлээр цуцалсан Багануурын ордоос хувийн хэвшилд олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээх "олигархи ажиллагаа” идэвхжсэн тухайг бид мэдээлж байсан юм. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийг өөрийн болгох ажиллагаанд гаршсан 49 хувийнхан буюу "Алтайн гянт" компанийнхан Багануурын уурхайн үүцийг л авах гээд шүүхдэлцэж байсан гэсэн үг. Тодруулбал, Багануурын нийт нөөцийн 53 хувь буюу 430 сая тонн нүүрс булаацалдаж буй талбайн хөрсөн доор бий. Багануурын ордын талаар нарийн мэдээлэлтэй компани хөрс хуулалт багатай, нөөц ихтэй талбайг яг онож, тусгай зөвшөөрөлийг нь авчээ. Тэд бага хөрс хуулж, их нүүрс олборлох учраас маш бага зардалтай ажиллах учраас ийнхүү төрийн өмчийн шунасан хэрэг. Хэдийгээр уг асуудал Дээд шүүх хүртэл үргэлжилсэн ч эцсийн шийдвэр Багануурын талд гарчээ.
Улсын Дээд шүүх "Алтайн гянт" ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Тодруулбал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар "Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар болон гуравдагч этгээд "Багануур” ХК-ийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өчигдөр хянан хэлэлцсэн юм.
Нэхэмжлэгч "Алтайн гянт” ХХК нь Ашигт малтмалын газрын даргын 2012 оны аравдугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 12959А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2018 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэгч "Алтайн гянт" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хамгийн зөв шийдвэр байлаа.
Ямартай ч "Алтайн гянт” ялагдаж, Багануурын уурхай, АМГТГ ялсан нь өчигдрийн хамгийн сайхан мэдээ байлаа.
Erennews.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||