- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Зэсийн үнэ унах бодит эрсдэлийг ингэж таамаглажээ
Дэлхийн зэс олборлогчдын 18 дахь чуулга уулзалт өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 8-нд Чилийн нийслэл Сантьяго хотод эхэллээ. Нийт гурав хоног үргэлжлэх тус арга хэмжээнд дэлхийд зэсийн олборлолтоор тэргүүлэгч 200 гаруй улс орон болон компанийн төлөөллүүд оролцож салбарын өмнө тулгамдаад буй асуудлуудыг хэлэлцэх юм.
Жил бүр болдог энэхүү чуулга уулзалтаар зах зээлийн ирээдүйг тодорхойлж, тухайн жилийн зэсийн ханшийн төлөв байдлыг танилцуулдаг билээ. Салбарын нэр хүнд бүхий судлаачид энэ жил дэлхийн зах зээл дээрх зэсийн ханш дунджаар тонн тутамд 6.397 ам.доллар байна гэж таамаглаж байна. Энэ нь өнгөрсөн оны дундажтай харьцуулахад ойролцоогоор зургаан хувиар буурсан үзүүлэлт аж.
Салбарын тэргүүлэх компаниуд энэ жил зэсийн зах зээлд яг одоо тохиолдоод буй хамгийн том хямралыг БНХАУ болон АНУ хооронд болж буй эдийн засгийн дайн гэж тодорхойлж байна. Учир нь үүнээс болж дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурах гол шалтгаан болсон гэж үзэн байгаа юм. Магадгүй үүнээс болж зэс олборлогчид ирэх хэдэн жилд хүнд сорилтуудтай нүүр тулгарч болохыг ч анхаарууллаа. Судлаачид энэ хямрал цаашид даамжирвал хэдэн арван жилдээ энэ салбарыг хүнд байдалд оруулна гэж таамаглаж байна. Мөн геополитикийн асуудлууд болон чанарын асуудал үнэ буурах өөр нэгэн шалтгаан болж байгаа гэж тайлбарлаж байна.
Гэхдээ сайн тал нь автомашин үйлдвэрлэгчид тэр чигтээ цахилгаан машины зах зээлд нэвтэрч их хэмжээний хөрөнгийг сэргээгдэх эрчим хүчний салбарт зарцуулж байгаа нь энэ салбарын ирээдүйг гэрэлтэй болгож байгаа юм. Учир нь цахилгаан авто машины зай хураагуурыг үйлдвэрлэхэд жирийн үеэс хоёр дахин их зэс хэрэглэгддэг аж. Гэвч байгаль орчинд ээлтэй цахилгаан автомашины салбарын тэсрэлт 2020-иод оны дунд үе хүртэл үргэлжлэх аж. Судлаачдын тооцоолж буйгаар автомашин үйлдвэрлэгчид 2030 он гэхэд дахин сэргээх боломжтой цахилгаан зай хураагуурын нийт эрэлтийг давах аж. Үүнээс цааш энэ салбар нь олборлогчдын хувьд ямар ч ашиггүй болж хувирах юм. Магадгүй автомашин үйлдвэрлэгчдийн хоорондын өрсөлдөөн дэлхийн зэсийн зах зээлийг ойрын хэдэн жилд хэзээ ч харж байгаагүй ашигтай байлгаж болох ч олборлогчид зөвхөн үүнд их хэмжээний хөрөнгө оруулах нь алсдаа эрсдэлтэй гэж үзэж байна.
Энэ жилийн хувьд металл, үйлдвэрлэл болон эрчим хүчний салбарууд ойролцоогоор нийт 25 сая тонн зэс хэрэглэнэ гэсэн тооцоо гаргажээ. Тиймээс 2019 онд гэхэд л АНУ-ын компаниуд ойролцоогоор 1,1 тэрбум ам.долларыг зөвхөн үйлдвэрлэлд ашиглах зэсийн олборлолтод шинээр хөрөнгө оруулахаар төсөвлөжээ.
Мөн ойрын ирээдүйд энэ салбарт тулгарч болох хамгийн том аюул нь зэсийг орлож болох өөр материал бий болох гэсэн юм. Одоогийн байдлаар эрдэмтэд зэсээс хамаагүй хямд хөнгөн цагаанаар түүнийг орлуулж ашиглаж болох технологийг санал болгож байгаа аж. Гэхдээ уламжлалт үйлдвэрлэл болон эрчим хүчний салбарууд энэ мэт өөр шинэ технологиуд руу шилжих хүртэл багагүй хэмжээний хугацаа шаардлагатай гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||