- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монгол Улс хүний наймаагаар анхаарал татсан орны жагсаалтад оржээ
АНУ-ын Элчин сайдын яамнаас жил бүр Монгол Улсын хүн наймаалах асуудлын төлөв байдлын тухай тайланг гаргадаг. 2018 оны тайланг тус байгууллага гаргасныг хүргэж байна.
Монгол Улсын Засгийн газар хүний наймааг таслан зогсооход тавигдах наад захын шаардлагыг бүрэн хангахгүй байгаа ч энэ талаар нилээд их чармайлт гаргаж байна. Тайлант хугацаанд төрөөс хүний наймааны хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж, өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү олон хохирогчдыг хилийн чанадаас эх оронд нь авчрахад тодорхой санхүүжилт зарцуулж, улмаар уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогч хамгаалах чармайлтыг сайжруулах зорилгоор “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр” болон үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн баталсан. Гэвч өмнөх жилтэй харьцуулахад хүний наймааг таслан зогсоох төрийн чармайлт төдийлөн нэмэгдээгүй байна. Шинэ Эрүүгийн хуультай бүрэн танилцаж амжаагүй гэх шалтгаанаар прокурорууд ял шийтгэл оногдуулах оновчтой арга замыг эрэлхийлж, хэрэг тус бүр дээр хянамгай ажиллахын оронд шинэчлэн найруУлсан Эрүүгийн хуулийг батлах явцад шалгагдаж байсан хүний наймааны 26 хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Эрх мэдэл бүхий төрийн албан хаагч, байгууллагууд хүн худалдаалах гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн тоог бууруулаад зогсохгүй, энэ хугацаанд гэмт хэрэгтэнд ямар ч ял эдлүүлээгүй. Төрөөс гол холбогдох талуудад зориулсан хүний наймааны чиглэлээр дагнасан сургалт зохион байгуулахад санхүүжилт хийгээгүй бөгөөд хохирогч хамгаалах үйлчилгээний гол ажлыг нугалдаг ТББ-уудад гурав дахь жилдээ дараалан санхүүжилт төсөвлөөгүй байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн заалтууд нь прокурор хүний наймааны гэмт хэрэгт буруутгагдаж буй этгээдийн эсрэг хэрэг нээх хүртэл тухайн хэргийн хохирогч хамгаалах байр болон халамж үйлчилгээ авах эрхгүй байхаар заасан нь хохирогч хамгаалах үйлчилгээ хязгаарлагдмал байдаг Монгол Улсын хувьд хүртээмжтэй байдлыг улам хязгаарлаж байна. Эрх мэдэл бүхий төрийн байгууллагууд хууль бус үйл ажиллагаа явуулж буй газруудад гэнэтийн шалгалт явуулах ажлын хүрээнд насанд хүрээгүй охид зэрэг хүний наймааны хохирогчдыг түр саатуулж, хариуцлага тооцохын тулд шинэ Эрүүгийн хуулийг ашиглажээ. Ийм учраас, Монгол Улсын хүн наймаалах асуудлын төлөв байдлын зэрэглэлийг бууруулж, 2-р шатлалын Анхаарал татсан орны жагсаалтад оруулсан байна.
МОНГОЛ УЛСАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
Монгол улсын Эрүүгийн хуулийн 12.3 болон 13.1-р зүйлүүдийг хэрэглэн хүний наймааны хэргийг мөрдөх, шалган шийдвэрлэхэд чиглэгдсэн хүчин чармайлтаа нэмэгдүүлж, хүн худалдаалсан нь тогтоогдсон этгээдэд зүй ёсны ял шийтгэлийг оногдуулах; хүний наймааны гэмт хэрэгт буруутгагдаж буй этгээдийн эсрэг албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө хохирогчдод хамгаалах үйлчилгээ үзүүлэхийг хориглодог хуулийн зүйл заалтыг өөрчлөх; хүний наймааны хэргээс хохирсны улмаас гэмт хэрэг үйлдсэн хохирогчийг ял шийтгэлээс чөлөөлөх; ялангуяа хүн амын эмзэг бүлгүүдийн дунд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг таньж илрүүлэх болон тэднийг хамгаалах үйлчилгээнд хамруулах талаар цагдаа, гадаад иргэн, харъяатын алба болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн эрх бүхий албан хаагч, байгууллагууд зэрэг төрийн алба хаагчдад зориулсан албан ёсны журам боловсруулж хэрэгжүүлэх; төрийн болон ТББ-уудын ажиллуулдаг хохирогч хамгаалах байр болон хүний наймааны эрэгтэй хохирогч зэрэгт туслах, тэднийг хамгаалах бусад хэлбэрийн үйл ажиллагаанд зориулж санхүүжилт төсөвлөх; Монгол улсад гэрээгээр ажиллаж буй гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэх нөхцөл байдалд хяналт тавьж, хөдөлмөрийн хяналтын байцаагч нарт зориулсан санхүүжилт, нөөц бололцоог нэмэгдүүлэх замаар хөдөлмөр эрхлэх нөхцөл байдлыг хөдөлмөрийн мөлжлөгийн шалгуур үзүүлэлттэй харьцуулан шалгах хүчин чармайлтыг эрчимжүүлэх; зам тээврийн гол боомтууд, хилийн болон уул уурхайн эргэн тойронд биеэ үнэлэгчдийг худалдан авах хэрэгцээг багасгахад түлхүү анхаарч ажиллах.
ЯЛ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХ
Засгийн газар хүний наймаатай тэмцэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүчин чармайлтаа сулруулсан. 2017 оны 7-р сард Засгийн газар нь шинэ Эрүүгийн хуулийг хүчин төгөлдөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус хуулийн 12.3 ба 13.1-р зүйлээр хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалахыг гэмт хэрэгт тооцдог болсон. 13.1-р зүйлд хүн худалдаалах гэмт хэргийг насанд хүрсэн хүний эсрэг үйлдсэн бол 2-8 жилийн хорих ял, хүүхдийн эсрэг үйлдсэн бол 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноохоор заасан. Эдгээр ял шийтгэл нь хангалттай хатуу чанга бөгөөд бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийн ял нь хүчин гэх мэт бусад хүнд гэмт хэрэгт оноодог ялтай дүйхүйц хүнд, нийцсэн заалт болсон. Шинэ Эрүүгийн хуулийг мөрдөж эхлэхээс өмнө эрх мэдэл бүхий төрийн байгууллагууд хуулийн 124 дүгээр зүйл буюу биеэ үнэлэхийг зохион байгуулах, бусдыг татан оролцуулах тухай заалтаар хүний наймаанд ял шийтгэл оноодог байсан. Дээрх заалт нь хөнгөн ял шийтгэлтэй байсан бөгөөд үүнд хүч хэрэглэсэн, хууран мэхэлсэн, албадлага хэрэглэсэн гэх шинж агуулсан байх шаардлагагүй байжээ.
2017 онд төрөөс Эрүүгийн хуулийн 13.1-р зүйлийн дагуу хүний наймаа байж болзошгүй 12 хэргийг мөрдөн шалгаж (2016 онд гурав), 7 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн (2016 онд 14) байна. Эрүүгийн хуулийн 124-р зүйлийн дагуу 31 яллагдагчид хамаарах хэргүүдийг шалгасан боловч эдгээр нь хүний наймааны шалгуур үзүүлэлтийг жинхэнэ утгаараа хэрхэн хангаж байгаа эсэх нь тодорхойгүй байсан. Шүүхээс аль ч зүйл заалтын дагуу хүний наймааны гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эцэслэн яллаагүй байна (2016 онд 9). Түүнчлэн 12.3-р зүйлийн дагуу 12 яллагдагчид ял шийтгэл оноохоор шийдвэрлэсэн ч, хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжгүй байв. Шинэ Эрүүгийн хууль нь өмнө нь мөрдөгдөж байсан 124-р зүйлийн дутагдалтай талыг зассан нь сайшаалтай боловч, прокурорууд хүн худалдаалах гэмт хэрэг байж болзошгүй хэрэг нэг бүрийг Эрүүгийн хуулийн шинэ зүйл заалтуудын дагуу хянахын оронд 124-р зүйлийн дагуу мөрдөн шалгаж байсан 26 хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасныгаа шинэ хуулийг хэрэгжүүлэх сургалт хангалтгүй байсан хэмээн хэлж байв. Гэсэн хэдий ч тайлант хугацааны төгсгөлд прокурорын газраас шинэ Эрүүгийн хуулийн дагуу хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг дахин шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл байна. Засгийн газрын зүгээс өнгөрсөн хугацаан дахь ял шийтгэлийг 2017 оны шинэ хэргүүдээс тодорхой ялгаж салгаагүй байна.
Зөвхөн эмэгтэйчүүд хүний наймааны хохирогч болдог гэх ташаа ойлголт дийлэнх төрийн алба хаагчдын дунд байдгаас эрэгтэй хүн хохирогч болсон хэргийг 13.1, 12.3, 113, 124 дүгээр зүйлээр бараг зүйлчилдэггүй, харин илүү хөнгөн ялтай зүйл ангиар яллаж байна. Өмнөх жилүүдэд хийсэн ажлаас ялгаатай нь хууль сахиулагч болон нийгмийн ажилтнуудад зориулж хүний наймааны сэдвээр хийсэн сургалтыг төрөөс санхүүжүүлээгүй боловч, сургалтанд зориулж заах багш болон сургалтын байраар хангах зэргээр тодорхой хэлбэрийн бодит дэмжлэгээр хангасан байна. Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ) нь хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасаг нэгжийг сэргээн байгуулсан гэх боловч, хүний наймаатай холбоотой ямар нэгэн гэмт хэргийг мөрдөн шалгасан эсэх талаар мэдээлэл байхгүй байна. Төрөөс хүний наймаанд хамсан оролцсон гэх албан тушаалтныг мөрдөн шалгасан, хэрэг үүсгэсэн, эсвэл ялласан талаар мэдээлээгүй.
ХОХИРОГЧ ХАМГААЛАЛТ
Засгийн газар хүний наймааны хохирогчдыг хамгаалах хүчин чармайлтаа бууруулсан. Хохирогчдод үзүүлэх хамгаалах үйлчилгээний дийлэнхийг ТББ-ууд төрийн дэмжлэггүйгээр хийсээр байна. Улсын хэмжээнд хохирогчдод үзүүлэх үйлчилгээг Хүйсийн тэгш эрхийн төв (ХТЭТ) ТББ-ын ажиллуулдаг хоёр хамгаалах байрт даатгасан хэвээр байгаа ч, нэг нь л эрэгтэй хохирогчдод хамгаалах үйлчилгээ үзүүлэх боломжтой бөгөөд хоёр байрны аль нь ч хөгжлийн бэрхшээлтэй хохирогчдод хүртээмжгүй байна. ХТЭТ ТББ-ын хамгаалах байранд төрөөс гурав дахь жилдээ санхүүжилт өгөөгүй байна. Ажиглагчдын үзэж байгаагаар энэ нь тус байгууллагын үйл ажиллагааны төсөв буурахад нөлөөлөөд зогсохгүй хохирогчийг хамгаалах үйлчилгээг сулруулахад хүргэж байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1-р зүйлд прокурор хүний наймаа үйлдсэн хэмээн буруутгагдсан этгээдийн эсрэг хэрэг үүсгэхээс нааш хамгаалах үйлчилгээ авах боломжгүй болгосон үг хэллэг тусгасан нь хамгаалах үйлчилгээний хүртээмжийг улам хязгаарлагдмал болгож байна. 2017 онд ХТЭТ ТББ хөдөлмөрийн мөлжлөгийн нэг, бэлгийн мөлжлөгийн 28 хохирогчид туслалцаа үзүүлжээ (2016 онд нийт 44 хүнд тусалсан). Бүх хохирогчид эмэгтэй байсан бөгөөд тэдний гуравны нэг нь хүүхэд байв. Эдгээр хэргүүдийн хэд нь цагдаагийн байгууллагаар зуучлагдсан нь тодорхойгүй байна. ХТЭТ ТББ-ын тусалсан 29 хохирогчдоос 20 нь цагдаад мэдэгдэх шийдвэр гаргасан ч үүний дагуу хэргийг мөрдөн шалгасан, эсвэл ял шийтгэл оноосон эсэх нь тодорхойгүй байна.
ЦЕГ-ын мөрдөн байцаагчид хүний наймаанд өртөх эрсдэл бүхий хүн амын бүлгээс хохирогчдыг таньж илрүүлэхэд хэрэглэх 11 асуулт бүхий хүний наймааны эрсдэлийн үнэлгээний шалгах асуултуудыг ашигласан гэж мэдээлсэн боловч хохирогчдыг олж тогтоох, тэднийг үйлчилгээнд хамруулах системчилсэн журам тогтоогүйн улмаас эдгээр ажлууд нь цөөн тооны албан хаагчдын идэвх санаачлага дээр тогтож байгааг ТББ-ууд онцлон тэмдэглэж байна. Нийслэлийн цагдаагийн газар (НЦГ) болон Эрүүгийн цагдаагийн алба (ЭЦА) нь массажны газар, зочид буудлууд дээр хэд хэдэн гэнэтийн шалгалт явуулснаар биеэ үнэлж байсан гэх насанд хүрээгүй 24 охидыг илрүүлсэн мэдээлэл байна. Гэвч тайлангийн хугацаанд Монгол улсын эрх бүхий эдгээр байгууллагууд хүний наймааны шууд үр дагавар болох үйлдлийн улмаас эрүүгийн хэрэг болон захиргааны зөрчил гаргасны төлөө хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид, тэр дундаа насанд хүрээгүй хүүхдүүдийг торгох, баривчлах, түр саатуулах, улмаар эрүүгийн хариуцлага тооцох арга хэмжээ авсаар байна. 2018 оны 1-р сард биеэ үнэлж байсан насанд хүрээгүй дөрвөн охиныг цагдаагийн газар баривчилж, шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн хэмээн хэрэг үүсгэсэн байсан нь тайлант хугацааны төгсгөлд эцэслэн шийдэгдээгүй байсан.
Монгол улс ард иргэдээ хүний наймаанаас урьдчилан сэргийлж, хохирогчийг хамгаалах хүчин чармайлтаа сайжруулах зорилгоор “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр” (2017-2021) болон үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан боловч энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх хангалттай нөөц бололцоог төсөвлөж чадаагүй. ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс нь 2017 онд хүний наймааны хохирогчид туслалцаа үзүүлсэн нэг ч тохиолдол байхгүйг мэдээлсэн. Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 15-р зүйлд хохирогч нь “эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны хохирлын” нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй хэмээн заасан боловч, эрүүгийн хууль болон иргэний хуулийн өөр хоорондоо нийцгүй байдал нь энэхүү заалтыг бүрэн дүүрэн хэрэгжих боломжийг хааж байгааг төрийн албан хаагчид болон ТББ-ын ажиглагчид санал нэгтэйгээр онцлон тэмдэглэж байна. Гадаад харилцааны яаманд хилийн чанадад хүний наймааны хэрэгт өртсөн Монгол иргэдэд туслах сан байдаг. 2017 онд энхүү санхүүжилтыг ашиглан хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч 7 Монгол иргэнийг Хятад улсаас эх нутагт нь буцаан авчрахад төрөөс туслалцаа үзүүлсэн (2016 онд дөрөв) боловч, эх оронд нь авчирсны дараа тэдэнд хамгаалах үйлчилгээ үзүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. Тайлангийн хугацаанд засгийн газар болон ХТЭТ ТББ-ын аль нь ч гадаад хохирогч тогтоогоогүй байна. Монгол улсын хууль тогтоомжид гадаад хохирогчдыг залхаан цээрлүүлэлт, шийтгэл хүлээлгэж мэдэх улс орон руу нь буцаахын оронд хэрэглэх хуулийн хувилбар байхгүй. Засгийн газар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын дагуу хоёр талын хөдөлмөрийн гэрээний ивээл дор Монголд ажиллаж байсан Хойд Солонгосын цагаач ажилчдын дийлэнхийг эх оронд нь буцаасан бөгөөд тэднийг хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж болзошгүй эрсдэлийг үнэлэхийн тулд хүний наймааны шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаагүй байна.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
Засгийн газар хүний наймаанаас урьдчилан сэргийлэх талаар хүчин чармайлт гаргасан. 2017 оны 5-р сард Засгийн газар нь хүний наймаанаас урьдчилан сэргийлж, хохирогчийг хамгаалах зорилгоор “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр” (2017-2021) болон холбогдох үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсанаар 2017 оны 6-р сард байгуулсан хүний наймаатай тэмцэх ажлыг зохицуулах Үндэсний дэд зөвлөлийн менежмэнтийн хүрээнд холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд мэргэжлийн удирдлагаар хангах, улмаар засгийн газрын агентлаг хоорондын хүчин чармайлтыг зохицуулах боломжтой болох юм. Гэвч зарим ажиглагчид Үндэсний дэд зөвлөл хөтөлбөрийг аль түвшинд хэрэгжүүлж байгаа талаар асуулга тавьсан бөгөөд төрийн зүгээс Зөвлөлийн үйл ажиллагаанд зориулж санхүүжилт төсөвлөөгүй, бусад төрлийн нөөц бололцоог зарцуулаагүй байна. Нэгтгэсэн статистик мэдээллийн сан бүрдүүлэх үүднээс төрөөс олон улсын байгууллагатай хамтран ажилласан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яам нь хүн худалдаалахтай тэмцэх хуулийн хэрэгжилтийн талаар цогц судалгаа хийхэд олон улсын байгууллагад дэмжлэг үзүүлсэн. Албаны хүмүүс хүн худалдаалах гэмт хэргийн талаар өдөр тутам олон нийтийн сүлжээ болон зурагтын сувгуудаар нийтэд сэрэмжлүүлэг түгээсэн бөгөөд уг сэрэмжлүүлгийг бүх аймгийн цагдаагийн газруудад тараасан.
Үндэсний дэд зөвлөлийн гишүүн байгууллага болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас (МХЕГ) Монголд гэрээгээр ажиллаж буй гадаад ажилчид болон гадаадад ажиллаж буй Монгол иргэдийн тоог гаргасан. МХЕГ нь бүрэн эрхийнхээ хүрээнд гадаадад Монгол иргэдийг ажиллуулж буй компаниудын хөдөлмөрийн гэрээ болон Монголын албан сектор дахь аж ахуйн нэгж, байгууллагуудын хөдөлмөрийн нөхцөлийг хянан шалгах эрхтэй. Гэсэн хэдий ч, эдгээр байцаагчдад зориулсан санхүүжилт, нөөц бололцоо нь хяналт шалгалтыг цогц байдлаар хийхэд дутмаг байдгаас гадна албан секторт хүрч ажиллах хүрээ нь хязгаарлагдмал байгаа нь зарим нэгэн эмзэг асуудал хөндөгдөж чадахгүй орхигдож буйг төрийн албан хаагчид болон ТББ-уудын төлөөлөл хэлж байна. Хүчээр хөдөлмөр эрхлүүлэх, биеэ үнэлэгчдийг худалдан авах хэрэгцээг багасгах талаар төр засгаас ямар нэг арга хэмжээ аваагүй. 2017 онд засгийн газар нь бүх энхийг сахиулагчдыг явахаас нь өмнө хүний наймаатай тэмцэх сургалтанд хамруулж, мөн дипломат ажилтнуудыг гадаадад томилогдохоос нь өмнө хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн мэдлэг олгох сургалтанд хамруулсан.
ХҮН ХУДАЛДААЛАХ АСУУДЛЫН ТӨЛӨВ БАЙДАЛ
Сүүлийн 5 жилийн хугацаанд тайлагнасанчлан Монгол Улс нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэх, бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах сурвалж болон хүлээн авагч улс болж байна. Монголын эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдийг албадан хөдөлмөрлүүлэхээр Турк, Казакстан, Норвеги, Швед улсуудад, харин бэлгийн мөлжлөгт ашиглахаар Өмнөд Солонгос, Япон, Хятад, Хонконг, Макао, Малайз, Герман, Швед, Бельги, Турк, АНУ улсууд руу худалддаг байна. Монгол улсад бол охид, эмэгтэйчүүд массажны газар, зочид буудал, баар цэнгээний газар болон караоке клубүүдэд бэлгийн мөлжлөгийн зорилго бүхий хүний наймаанд өртөж байна. Эцэг эхийнх нь гарын үсэг зурж байгуулсан гэрээний дагуу ажиллаж буй уран нугараач Монгол охидыг гол төлөв Монгол, Туркт, мөн цөөн тоогоор Хонконг, Сингапурт албадан хөдөлмөр эрхлүүлж байна. Монгол эмэгтэйчүүдийг Хятад, Өмнөд Солонгосын эрчүүдтэй арилжааны зорилготой зуучлалаар гэр бүл болгосны дараа гэртээ зарцлах, эсвэл хүчээр биеийг нь үнэлүүлж байгаа ч Өмнөд Солонгост энэ байдал буурч байна. Хүний наймаачид зарим үед хар тамхи, олон нийтийн хуурамч сүлжээ, ажлын байрны цахим зар, англи хэлний хөтөлбөрүүд зэргийг ашиглан хохирогчдыг хууран мэхлэх замаар бэлгийн мөлжлөгт татан оруулдаг ажээ. Хөдөө орон нутгийн болон эдийн засгийн хувьд ядуу хорооллын хохирогчдын ихэнх нь Улаанбаатар хотод болон хилийн ойр орчим бэлгийн мөлжлөгт өртөж байна. Түүнчлэн өмнөх жилүүдэд Япон болон Өмнөд Солонгос Улсын жуулчид хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох сонирхлоор Монголд ирдэг талаар мэдээлж байсан.
Монгол Улсын өмнөд хэсэгт өрнөж буй уул уурхайн салбарын хөгжил дотоодын болон олон улсын шилжилт хөдөлгөөнийг эрчимжүүлсэн нь ялангуяа Хятад-Монголын хилийн эргэн тойронд хүн худалдаалах гэмт хэргийн эрсдлийг өсөн нэмэгдүүлж байна. Хилээр нүүрс зөөж буй ачааны машины жолооч нарын пасспортыг тээврийн хэрэгслийн барьцаа болгож хурааж авдаг нь тэднийг мөлжлөгт өртөх болзошгүй байдал хүргэж байна. Эмэгтэйчүүд, охид уул уурхайн компаниудыг Хятадын хилтэй холбодог нүүрс тээвэрлэх зам дагуу хил нэвтрэхээр хүлээж буй жолооч нарт болон уул уурхайн жижиг тосгон, хотууд дахь шөнийн цэнгээний газруудад биеэ үнэлж бэлгийн мөлжлөгт өртөх эрсдэл мөн өндөр байна. Уул уурхайд ажиллаж буй ажилчид урт хугацааны ээлжийн гарааны үеэр үр хүүхдээ гэртээ орхисноор тэд бэлгийн мөлжлөгт өртөх өндөр эрсдэлд орж байна. Түүнчлэн бага насны хүүхдүүд бичил уурхайтай холбоотойгоор албадан хөдөлмөр эрхлэлт болон бэлгийн мөлжлөгт өртөж байна. Зарим хүүхэд хүчээр гуйлга гуйх, хулгай хийх, эсвэл хогийн цэг дээр хог түүх, барилга дээр ажиллах, хурдан морь унах, мал маллах зэрэг эдийн засгийн албан бус секторт хөдөлмөр эрхэлж, зарим тохиолдолд гэр бүлийн гишүүдтэйгээ хамт бэлгийн мөлжлөгийн зорилго бүхий хүний наймаанд өртөж байна. Монгол улсад барилга, үйлдвэрлэл, газар тариалан, ой мод, загас, ан агнуур, бөөний болон жижиглэнгийн худалдаа, автомашины засвар, уул уурхайн салбарт гэрээгээр ажиллаж буй Хойд Солонгос болон Хятад ажилчид хүний наймаанд өртөх магадлалтай байна. Монгол улсад үлдсэн Хойд Солонгосын ажилчид хүнд, хэцүү нөхцөлд ажиллаж амьдардаг боловч чөлөөтэй зорчих, ажлын байраа сонгох эрхгүйн дээр цалин хөлснийхөө өчүүхэн хэсгийг гар дээрээ авдаг байна. Зарим хятад ажилчид цалин хөлсөө аваагүй тухай мэдээлжээ. Зарим нэгэн төрийн албан хаагчдын авлигын асуудал нь хууль бус газрууд дахь бэлгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийг өөгшүүлж, хүний наймааг таслан зогсоох засгийн газрын хүчин чармайлтад сөргөөр нөлөөлж байгаа тухай ажиглагчид дурдсан байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||