Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хүлэмжийн хий гэж юу вэ?

 

Хүлэмжийн хий гэж юу вэ?

 

Дэлхийн дулаарал болон бэлчээрийн цөлжилтийн тухай орон нутагт зохион байгуулагдсан зөвлөгөөний үеэр заалнаас нэг нөхөр "Таны яриад байгаа наадах хүлэмжийн хий чинь мань мэтэд ямар падлий байна аа. Манай Монголд чинь агаар мандал халаагаад байхаар тийм олон хүлэмж бий бил үү?” гэх нь тэр. Хүлэмжийн хий гэхээр шууд утгаар нь ойлгодог хүмүүс олон байгаа учраас олон нийтэд бяцхан тайлбар хийхээр энэхүү нийтлэлийг тэрлэж байгаа нь энэ буюу.  
Хүлэмжийн хий гэдэг нь бидний ногоо жимс ургуулдаг хүлэмжтэй огт хамаагүй бөгөөд далай тэнгис гол мөрнөөс ялгарах усны их уур, бидний сая сая тонноор нь шатааж буй нүүрс, нефть,шатах хийнээс ялгарах нүүрсхүчлийн хий, азотын исэл, oзон болон фторт устөрөгчийн нэгдлүүдээс бүрддэг. Дээр нь ус намагт газруудаас ялгарах метан нийлээд эдгээр хийн үр нөлөөгөөр нарнаас эх дэлхийд маань ирж буй инфра улаан туяаны дулааныг сансарт дэгдүүлэхгүйгээр  агаар мандалд барьж байдаг учраас дэлхийн гадаргуун хэсгийн температурыг нэмэгдүүлдэг. Ийм учраас бид товчхондоо хүлэмжин дотор зуны нартай өдөр ямар байдаг билээ, түүнтэй эх дэлхийгээ зүйрлэн хүлэмжийн хий гэж нэрлээд байгаа юм.
 
 Дэлхийн агаар мандал дахь нүүрстөрөгчийн хэмжээ сүүлийн 200-гаадхан жилийн дотор 35 % өссөн бөгөөд уур амьсгалын өөрчлөлт ийн хурдан явагдаж байгаагийн гол шалтгаан нь хүн амын эрчимтэй өсөлт, аж үйлдвэрийн эрчимжилт зэргээс үүдэлтэй нүүрсхүчлийн хий 90%  өссөнтэй холбоотой. 
 
Хүлэмжийн хийг задалж, товчхонд нь ангилан авч үзвэл: 
 
1.Жилээс жилд асар хурдацтай өсөн нэмэгдэж буй дэлхийн хүн амын хэрэгцээний дулаан цахилгаан гаргах, тээврийн хэрэгслийг ажиллуулахын тулд нүүрс, газрын тос, шатах хийг тэрбум тэрбум тонноор нь  шатаахад нүүрсхүчлийн хий маш ихээр ялгарна. 2018 онд хүний үйл ажиллагааны улмаас 33 тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгарсан нь дэлхийн уур амьсгал дулаарахад хүргэж буй хүчин зүйлийн 75%-ийг эзэлж байгаа нь хүлэмжийн хийн дийлэнх хувь болж байна.  
Ургамлын бүрхэвч ялангуяа ой мод нь ялгарч буй нүүрсхүчлийн хийн 20%-г өөртөө шингээдэг. Гэтэл хүмүүсийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээний улмаас ой модыг их хэмжээгээр огтолж тайрснаас дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгарлын 20% буюу жил бүр 6 тэрбум тонн нүүрсхүчлийн хий агаар мандалд хуримтлагдаж байна. 
 
2.Эх газар болон далай тэнгисийн доорхи газрын тосны хайгуулын өрөмдлөг, олборлолт, байгалийн хийн хоолойноос алдагдах хий, нүүрсний уурхай, хог хаягдлын овоолго зэргээс их хэмжээний метан /СН4/ ялангуяа Хойд туйлын орчмоос сая сая жилийн явцад хуримтлагдсан үлэмж их метаны хий ялгардаг. Дээр нь нэмэгдээд саалийн фермүүд, мал бордох цэгүүд болон эрчимжсэн тариалангийн аж ахуйнуудаас ялгарах метан нь нийт хүлэмжийн хийн 14%-ийг эзэлдэг гэсэн судалгаа бий. Метан нь нүүрсхүчлийн хий шиг агаар мандалд удаан тогтдоггүй ч, түүний дулаан барих чадвар нь нүүрсхүчлийн хийнээс 20 дахин их учраас дэлхийн дулааралд учруулах хувь нэмэр нь багагүй. 
 
3.Дэлхийн уур амьсгал дулаарахад хүргэж буй хүчин зүйлийн 10 орчим хувь нь азотын дутуу ислийн /N2O/ ялгаралтай холбоотой гэж үздэг. Энэ төрлийн хийн гол эх үүсвэр нь хөдөө аж ахуй (азотын бордоо, малын өтгөн шингэн ялгадас).  Хүлэмжийн хийд эзлэх хувь нь ялихгүй мэт харагдавч, дулаан барих чадвар нь нүүрсхүчлийн хийнээс даруй 300 дахин их учраас дэлхийн дулааралд үзүүлэх нөлөө нь асар их юм.  Хүний хүчин зүйлийн улмаас дэлхийн уур амьсгал дулаарахад хүргэж буй хүчин зүйлийн 1%-ийг хөргөлтөнд голдуу хэрэглэдэг фреоны төрлийн фторт хий, төрөл бүрийн шингэнүүд. Эдгээрийн хор хөнөөл нь азотын дутуу ислээс илүү. Ийнхүү дэлхийн хүн ам өсөхийн хэрээр хоол хүнсний хэмжээ, малын тоо толгой, автомашин, эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсч байгаа нь хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлж, энэ бүгдээс болж эх дэлхий маань эрчимтэй халж дулаарч байна. 
Дэлхий дулаарлаас болж хойд мөсөн далай хайлж, далайн усны түвшин нэмэгдэж, хот суурин газрууд усанд автаж, дулаарлаас болж цөлжилт эрчимтэй явагдаж, газар сайгүй гал түймэр асч, дэлхийн тэнцвэрт байдал алдагдаж, улмаар байгалийн гамшигт үзэгдлүүд тохиох давтамж ойртож, эрч хүч нь нэмэгдэж байна. Үүнийг л бид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшиг гэж нэрлээд байгаа юм.  Гэхдээ эсрэгээрээ хүлэмжийн хийн давхарга хэт нимгэрэх юм бол дэлхий хүйтэрч эхлэх нь ойлгомжтой.  
Эрдэмтэн судлаачид дэлхийн дулаарал арван мянган жилд 0.01 градусаар нэмэгдэж байснаа  сүүлийн 200-хан жилийн дотор   0.8-1.5 градусаар огцом нэмэгдсэн гэж тодорхойлдог. Хэрэв энэ чигээрээ үргэлжлэн дулаан 2 градусаар нэмэгдчихвэл түүнийг хэнбугай ч зогсоож чадахгүй, ямар ч арга хэмжээ аваад нэмэргүй болно. Хоёрхон градус нэмэгдэхэд сүйрнэ гэнэ үү, юун сүртэй юм гэж ярих хүн олон таардаг. Таны биеийн халуун 36С. Хэрэв та 38С хүртэл халуураад хоёрхон хоноход л яадаг билээ? Яг түүнтэй адил болно.
Эрдэмтэд үүнийг өнгөрсөн зууны 80-аад оноос эхлэн мэдэрч,  дэлхий нийтээр энэ асуудалд анхаарч,  НҮБ идэвхи санаачилга гаргаж, НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн Конвенцийг 1992 онд баталсан байдаг.  Үүний дүнд 1997 оны сүүлээр батлагдсан Киотогийн протокол нь дээрх Конвенцитэй холбоотой олон улсын гэрээ бөгөөд гэрээний талууд болох хөгжсөн улс орнуудад хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулах үүрэг хүлээлгэсэн.
Өнгөрсөн 150 жилийн аж үйлдвэрийн хөгжлийн явцад агаар мандалд хуримтлагдсан хүлэмжийн хийн хариуцлагыг юуны өмнө хүлэмжийн хийг ихээр ялгаруулж буй хөгжсөн улс орнууд хүлээх учиртай гэж үзсэн учраас Япон улсын Киото хотноо үйлдэгдсэн протоколын хавсралтанд заасан орнуудад хүлэмжийн хийгээ бууруулах нийтлэг боловч ялгаатай хариуцлагыг оноосон байдаг.  Киотогийн протокол нь батлагдсанаасаа хойш 8 жилийн дараа хүчин төгөлдөр болсны учир шалтгаан нь уг протоколд дэлхийн улс орнуудын доор хаяж, 55 нь нэгдсэн байх, тэдгээр улс орнуудын хүлэмжийн хийн ялгарал нь дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгаралтын 55%-с илүүгүй байна гэсэн нөхцөл биелэлээ олохгүй чамгүй удсантай холбоотой. Хамгийн сүүлд ОХУ нэгдсэнээр дээрх нөхцлүүд хангагдаж, гэрээ хүчин төгөлдөр болж, улс орнууд үүрэг хүлээн ажилласан боловч, төсөөлж байсан амжилтандаа хүрч чадаагүй. Энэ нь үүрэг хүлээсэн улс орнууд түүнийгээ биелүүлээгүй бол ямар хариуцлага ногдуулах гэх мэт хариуцлагын тогтолцоо нь тодорхойгүй байсантай холбоотой байлаа. Жишээ нь Хятад, Энэтхэг гэх мэт улсууд хүлэмжийн хийн ялгаруулалтаараа дээгүүрт жагсдаг мөртлөө Киотогийн протоколоор үүрэг хүлээдэггүй байсан нь ихээхэн маргаан дагуулж байв.   Дараа нь НҮБ-н уур амьсгалын өөрчлөлтийн Конвенцийн оролцогч талууд Копенгагенд хуралдсан боловч бас л дорвитой үр дүнд хүрч чадаагүй.
Киотогийн протоколоор үүрэг хүлээсэн хөгжсөн зарим улс орнуудын хүлэмжийн хийгээ бууруулах боломж шавхагдсан байсан учраас ийм улс орнууд хөгжиж буй улс орнуудад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төсөл хэрэгжүүлэх эсвэл хэрэгжсэн төслийн үр дүнг худалдан авч, түүнийгээ өөрсдийн хүлээсэн үүрэгтээ тооцуулах боломж олгосон юм. Энэ ажил нь Киотогийн протоколын үр дүнд хийгдэн Цэвэр хөгжлийн механизм гэж нэрлэгдсэн бөгөөд хөдөө орон нутгийг нарны эрчим хүч ашиглан цахилгаанаар хангах, эрчим хүчний хэмнэлттэй уурын зуухуудыг суурилуулах гэх мэт төслүүдийг хэрэгжүүлснээр энэ механизмын үр ашгийг хүртэх боломжтой байв. 
 
Манай улсын Дөргөн, Тайширын усан цахилгаан станц, "Салхит”-ын салхин станцын төслүүд цэвэр хөгжлийн механизмд хамрагдаж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан дүнгээ худалдаж, 1 тонн хүлэмжийн хийг ялгарлыг бууралтыг 10-15 доллараар үнэлж байлаа.
 
Хүлэмжийн хийгээ 100.000 тонноор бууруулахад 1 сая доллар авна гэсэн үг л дээ. Энэ механизм нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйл ажиллагааг санхүүжүүлэх анхны санаачилга, оролдлого байсан бөгөөд  Хятадууд үүнийг овжин ашиглаж, нийт төслүүдийн бараг 70-80 хувийг хэрэгжүүлсэн юмдаг.    
Дараа нь Киотогийн протоколтой ижил зорилготой Парисын Гэрээ нь 2015 онд батлагдсан бөгөөд жилийн дараа 2016 оны сүүлээр НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн зөвлөгөөний 195 гишүүн орноос 194 нь гэрээнд гарын үсэг зурж, одоогийн байдлаар тэдний 117 нь гэрээг соёрхон баталжээ. Соёрхон батлана гэдэг гишүүн орнууд парламентаараа хэлэлцүүлж, хэрэгжүүлэх үүрэг хүлээж, баталгаажуулна гэсэн үг.  Парисын гэрээ Киотогийн протоколоос хавьгүй амжилттай болсны учир шалтгаан нь дэлхийн уур амьсгал дулаараад байгаа нь эрдэмтэдийн тооцоо судалгаанаас гадна бидний нүдэнд ажиглагдаж, амьдрал дээр мэдрэгдээд эхэлсэн явдал болов уу. 
Монгол улс жилд 20 гаруй сая тонн хүлэмжийн хий ялгаруулдгийг тусгай аргаар тооцож баталгаажуулсан байдаг. Тусгай арга гэдэг нь товчхондоо хичнээн тонн нүүрс олборлож шатаасан,  хэдий хэмжээний нүүрсхүчлийн хий ялгарсан, бод, бог малаас хэдий хэмжээний метан ялгарсан гээд олон хүчин зүйлийг харгалзан үзэж тооцно гэсэн үг. Манай улсын хувьд, хүлэмжийн хийн ялгарлын хамгийн том эх үүсвэр нь мэдээж эрчим хүчний салбар, дараа нь мал аж ахуй ордог. Хөгжиж буй улс орнууд Парисын гэрээний дагуу 2 жил тутамд хүлэмжийн хийг бууруулахын тулд авахаар төлөвлөсөн арга хэмжээ, үйл ажиллагааныхаа тайлангийн хамт өгдөг болсноороо нилээд үр дүнд хүрсэн юм. 
 
Монгол улсын хувьд хүлэмжийн хийн ялгарал жил бүр өсөх хандлагатай бөгөөд 2030 он гэхэд 50 сая тонн болох тооцоо гарчээ.
 
Иймээс Парисын гэрээг соёрхон баталсан бусад улс орнуудын адилаар манай улс ч гэсэн сэргээгдэх эрчим хүчний ашиглалтаа нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлаа 2030 он гэхэд 14%-р бууруулна гэсэн амлалт авсан байдаг. Дэлхийд 100% сэргээгдэх эрчим хүч ашиглана гэсэн амлалт авсан улс, хотууд нэг биш бий. Жишээ нь БНХАУ-ын Манжуур хот гэхэд амлалтынхаа дагуу хэрэгцээгээ 100%  сэргээгдэх эрчим хүчээр хангасан байна.
Бид ч гэсэн дэлхийн жишгээр бусадтай хөл нийлүүлэн нүүрснийхээ хэрэглээг багасгаж, сэргээгдэх эрчим хүчийг өргөн хэрэглэн төвлөрсөн  эрчим хүчнийхээ хэрэглээг багасгах хэрэгтэй байна. 65 сая малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэх замаар одоогийн тоо толгойг ядаж 20 хувиар багасгаж чадвал дэлхийн дулаарлыг бууруулахаас гадна жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа цөлжилтийг сааруулахад ч малчид өөрсдийн хувь нэмрээ оруулж чадах боломж бий. Дээр нь хот хөдөөгүй айл бүр хашаандаа мод тарих хөдөлгөөн өрнүүлэн нүүсхүчлийн хийн ялгарлыг бууруулах шаардлага ч амьдралаас урган гарч байгаа юм. 
 
 
 Ш.Пүрэвсүрэн
 
2019-04-07

Хүлэмжийн хий гэж юу вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 14:15
Өчигдөр, 16:06
Ураны хөрөнгө оруулалтын гэрээ олон замыг бидэнд нээнэ гэв

  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхэлж, ...

Өчигдөр, 09:36
2024 онд “Codelco”-ийн зэсийн гарц өмнөх оноосоо өсжээ

 "Codelco” 2030 он гэхэд жил бүр 1.7 сая тонн зэс олборлох урт ...

2025 оны 01 сарын 09, 18 цаг 37 минут
"Баячууд"-ын халаасыг сэгсрэх БАЯЛГИЙН САНГИЙН ТЭМЦЭЛ УЛС ТӨРИЙГ ХААШАА ЭРГҮҮЛЭХ ВЭ

  Оны өмнөхөн иргэдийн “И-монголиа” платформ дээр 135 ...

2025 оны 01 сарын 09, 13 цаг 00 минут
Газрын тосны үнэ хоёр өдөр дараалан өсөв

 АНУ-ын газрын тосны нөөц буурч байгааг мэдээлсний дараа газрын тосны ...

2025 оны 01 сарын 08, 20 цаг 29 минут
Сирийн хамгийн том нефтийн үйлдвэр зогсолтод оржээ

 Иранаас ирэх түүхий нефтийн нийлүүлэлт тасалдсаны улмаас Баянис ...

2025 оны 01 сарын 08, 20 цаг 28 минут
200 жилийн өмнө дэлбэрсэн нууцлаг галт уулыг олжээ

  Нэгэн үл мэдэгдэх галт уул 1831 онд маш хүчтэй дэлбэрснээр манай ...

2025 оны 01 сарын 08, 20 цаг 27 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н “0” давхаргын баяжмалаар шахмал түлш үйлдвэрлэнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 8-нд болж, ...

2025 оны 01 сарын 08, 19 цаг 44 минут
2025 оны 01 сарын 07, 21 цаг 29 минут
Нүүрсний экспортын биет хэмжээ 14 сая тонноор өсөж, үнийн дүн нь 2023 оныхоос 2 хувиар буурав

 Гол нэрийн 6 эрдэс бүтээгдэхүүний экспортын үнийн дүн 2023 оныхоос 5 ...

2025 оны 01 сарын 06, 17 цаг 05 минут
Нүүрсний экспортын биет хэмжээ 14 сая тонноор өсөж, үнийн дүн нь 2023 оныхоос 2 хувиар буурав

 Гол нэрийн 6 эрдэс бүтээгдэхүүний экспортын үнийн дүн 2023 оныхоос 5 ...

2025 оны 01 сарын 06, 16 цаг 24 минут
Монгол Улс нийт экспортолсон нүүрснийхээ 50 хувийг сүүлийн найман жил борлуулсан

  Манай улсын төсвийн орлогын дийлэнх хувийг ганцхан нүүрсний экспорт ...

2025 оны 01 сарын 06, 10 цаг 50 минут
Голомт банк 50 сая ам.долларын ногоон бонд гаргалаа

  Голомт банк олон улсын зах зээлд 5 жилийн хугацаатай, жилийн 8%-ийн ...

2025 оны 01 сарын 06, 10 цаг 20 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Туулын хурдны замын төслийн ажилтай танилцлаа

  Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн ...

2025 оны 01 сарын 06, 09 цаг 54 минут
Эвийн хүчинд бадарсан хөгжил цэцэглэл

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2024 оны 07-р сарын 02-ноос 06-ны өдрүүдэд ...

2025 оны 01 сарын 05, 22 цаг 06 минут
Сансрын мөрөөдөл

"Чан Э-6" буцах аппарат сарны алс талаас сарны дээж авч, 06-р сарын 25-ны ...

2025 оны 01 сарын 05, 22 цаг 02 минут
Хятад 116 төслийг дэмжиж, ухаалаг хөдөө аж ахуй ”хурдацтай” хөгжиж байна

Сүүлийн жилүүдэд ухаалаг хөдөө аж ахуй нь Хятадын орчин үеийн хөдөө ...

2025 оны 01 сарын 05, 22 цаг 00 минут
Дэлхийг гэрэлтүүлэх ”Аз жаргалын зам”

Эртний Торгоны зам нь  эрт үеэс өрнө дорныг холбож, олон мянган ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 57 минут
Хятад улс визгүй нэвтрүүлэх бодлогуудыг бүрэн хөнгөлөлттэй хэрэгжүүлж байна

Хятад улс 12-р сарын 17-ны өдөр мэдэгдэл нийтлэж, энэ өдрөөс визгүй дамжин ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 55 минут
Макао ”Нэг улс хоёр систем”-ийн амьжиргааны хүчийг харууллаа

  Макао эх орныхоо мэдэлд эргэн нэгдсэний 25 жилийн ой болж буйтай ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 52 минут
Гэрээсээ мал хариулах боломжтой уу?

35 настай Дэлхийхонгор бол Өвөр Монголын Шилийнгол аймгийн Баяннуур багийн ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 49 минут
Цөлжилтийг зассан ”Хятадын жор” \5\

"Олон ялалт"-ыг хослуулсан "Фотоволтайк цогцолбор" зэрэг фотоволтайк ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 46 минут
Мяндсан ширхэг гялтганаж “ноолуурын төв”-г дуурьсуулна

Өвөр Монголын ноолуурын цагаан ямаа зөөлөн ноолуураараа дэлхийг дулаацуулж ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 38 минут
Айраг, тараг чимчигнэж “сүүний хөнөг”-ийг бялхуулна

Сүүний хөнөг Элгэн хайраа бид сүүгээр илрүүлдэг Эрх чөлөөгөө бид сүүгээр ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 36 минут
2025 оны 01 сарын 04, 16 цаг 04 минут
2025 оны сорилт: Нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэн

 2025 онд экспортыг 83 сая тоннд хүргэнэ гэсэн зорилт тавиад буй. Жил ...

2025 оны 01 сарын 04, 15 цаг 55 минут
Монголд газрын ховор элементийн судалгааны төв байгуулна

 Ашигт малтмал газрын тосны газар, БНСУ-тай хамтран манай улсад ховор ...

2025 оны 01 сарын 04, 11 цаг 29 минут
Байгалийн хийн урсгалыг зогсоосны дараа Словакийн Ерөнхий сайд Украиныг сүрдүүлэв

 Украинаар дамжин Оросын байгалийн хий Европын улсуудад хүрдэг байсан ...

2025 оны 01 сарын 03, 13 цаг 57 минут
Европт хийн үнэ өсжээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны нэгдүгээр сарын 3 /Bloomberg/. Пүрэв гарагт ...

2025 оны 01 сарын 03, 12 цаг 46 минут
Нүүрс, зэсийн үнэ буурсан ч ирэх онд өсөлттэй төсөөлжээ

 Монгол Улс ирэх онд улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд жин дардаг ...

2025 оны 01 сарын 03, 11 цаг 34 минут
Голомт банкны менторшип хөтөлбөрт хамрагдан, борлуулалтын орлогоо өсгөжээ

  Бизнес эрхлэх нь жонглёр тоглохтой ижил, та бүгдийг нэгэн зэрэг ...

2025 оны 01 сарын 02, 13 цаг 51 минут
Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа

  Голомт банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эмэгтэйчүүдийн эдийн ...

2025 оны 01 сарын 01, 10 цаг 43 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

  Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын ...

2024 оны 12 сарын 31, 09 цаг 53 минут
“Нүүрс тээврийн жолооч нар ажилгүй болохгүй”

  Гашуунсухайт, Ганц мод боомтын хил дамнасан төмөр зам ...

2024 оны 12 сарын 29, 14 цаг 10 минут
Голомт банк нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амралт олгоно

  Эх орныхоо хөгжлийн голомт байх эрхэм зорилго дор нэгдэн хамтдаа ...

2024 оны 12 сарын 28, 13 цаг 35 минут
"АI технологи, ногоон хөгжил, хүний нөөцийн шилжилтийг бүх салбарт хийх шаардлагатай"

  Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд хийгдсэн “Шил” ...

2024 оны 12 сарын 28, 13 цаг 23 минут
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд хуримтлагдсан ашгийг иргэд хүртэж эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Чингис Хаан” Үндэсний баялгийн ...

2024 оны 12 сарын 28, 12 цаг 56 минут
Голомт банк оны шилдэг ААН-ээр тодорч, “Мөнгөн Меркури” цом хүртлээ

 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас энэ жил 27 дах ...

2024 оны 12 сарын 28, 12 цаг 41 минут
Хэний ч хөдөлгөж зүрхлээгүй ураны төсөл Л.Оюун-Эрдэнийн үед л хэрэгжих нь дээ

  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын байр суурь, “Эрдэнэс ...

2024 оны 12 сарын 27, 20 цаг 59 минут
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ мега төслүүд гацсан шалтгааныг гадны тусгай албадын нөлөөлөлтэй холбоотой гэв

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. ...

2024 оны 12 сарын 26, 13 цаг 16 минут
2024 оны 12 сарын 25, 18 цаг 48 минут
2024 оны 12 сарын 24, 17 цаг 48 минут
Дэлхийн хамгийн идэвхтэй галт уул дэлбэрч эхэлжээ

 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /USA ...

2024 оны 12 сарын 24, 17 цаг 06 минут
2024 оны 12 сарын 24, 16 цаг 31 минут
Голомт банк “Great place to work - Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжлагдлаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамтын ...

2024 оны 12 сарын 24, 09 цаг 54 минут
Европт хий нийлүүлэхээ зогсооно гэж Катар сүрдүүлэв

 ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /DW/. Хэрэв Европын ...

2024 оны 12 сарын 23, 12 цаг 09 минут
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани