- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Б.Содномдаржаагаар “туг тахисан” нь хилс хэргийн эхлэл байжээ
ХҮН АМИНЫ ХЭРЭГ ХҮЛЭЭХ “ХОББИ”-ТОЙ ЯЛТАН
Орхон аймгийн төв Баян-Өндөр (Эрдэнэт) сумд 2004 оны есдүгээр сарын эхээр хүн амины нэгэн ноцтой хэрэг гарчээ. Тус аймгийн Цагдаагийн газрынхан хэргийн газарт очиход хувийнхаа унаагаар хүн тээвэрлэдэг нэгнийг хөнөөж, оршуулгын газрын орчимд машинтай нь орхисон байж. Жолоочийг гэмт хэрэгтэн олон удаа хутгалж хөнөөгөөд, машиных нь тэвшинд хийжээ. Цагдаагийнхан хэргийн газраас ул мөр, нотлох баримтуудыг бэхжүүлэн авч, мөрдлөгөө эхэлсэн байна. Гэсэн ч алуурчныг тийм амар илрүүлчихсэнгүй. Таван жил шахам мөрдсөний эцэст баривчлав.
Орхон аймгийн төвийн Шанд баг. С.Зоригийг егүүтгэсэн гэх хэрэгт холбогдогчид тус багт амьдарч байжээ
Энэ хэргийг тус аймгийн харьяат Ц.Амгаланбаатар хэмээх залуу үйлдсэн болохыг тогтоосон байна. Хүний амь хөнөөсөн нь хангалттай нотлогдсон тул шүүх түүнд 25 жил хорих ял ногдуулсан аж. Түүнийг Чойр дахь чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шилжүүлсэн байна. Ц.Амгаланбаатар шоронд сууж байхдаа хүн амины хэрэг хүлээдэг “хобби”-той болжээ. Архангай аймгийн Өгийнуур сумд гарсан хүн амины нэгэн хэргийг хүлээж, цагдаагийнхан түүнийг шоронгоос авч, тус аймгаар сар шахам явсан гэдэг. Энэ ажилд ихээхэн хөрөнгө хүч зарцуулсан нь мэдээж. Ялтан худлаа ярьсан нь тогтоогдсон тул түүнийг шоронд буцаан хорив. Энэ явдлаас хойш нэг их удалгүй тэрбээр ээлжит хэргээ хүлээж, би үйлдсэн хэмээн хорих ангийн төлөөлөгчид мэдүүлжээ.
Ц.Амгаланбаатар энэ удаа Булганд гарсан хүн амины хэргийг өөрөө үйлдсэн хэмээн мөрдөгчдийг чулуу хөөлгөн, бас л сар шахам агаар, салхинд явж, шоронгийн дарамтаас түр ч атугай холдов. Илрээгүй олон жил болсон дуулиант хэргийг эцэст нь хүлээж, түүгээр улс төр хийх гэсэн зарим улстөрч, тэдний гар, хөл болсон хууль хяналтын байгууллагынхан, Цагдаагийн болон Тагнуулын ерөнхий газрын удирдлагад сайхан өгөөш болж, нийгмийг айдаст автуулсан эрүү шүүлт, хэлмэгдүүлэлтийн эхлэл болсон юм. Тэр нь УИХ-ын гишүүн С.Зоригийг хөнөөсөн хэрэг байлаа. Түүний энэ удаагийн “тоглоом” дэндүү үнэтэй тусах юм гэж тэрбээр бодоогүй нь лавтай. Хүн амины хэрэг хүлээх “хобби”-той эл ялтны мэдүүлгээс үүдэн гэмгүй хүмүүсийг эрүүдэн шүүж, олон хүний амьдралыг бусниулсан мөрдлөгийн өрнөлийг энэ залуу хэний заавраар үргэлжлүүлэв гэдэг нь удахгүй тогтоогдох биз ээ. Ялын дээд хэмжээ буюу 25 жил хоригдохоор шийтгүүлсэн түүний шидсэн өгөөшийг дээрх хэргийг шалгаж асан ажлын хэсгийнхэн уухайн тас үмхсэн нь улс төрийн зорилготой байжээ гэдэг нь сүүлийн үед болж буй үйл явдлаас улам бүр тодорхой харагдаж эхэлснийг иргэд төдийгүй улстөрчид ярих болсон.
Ц.Амгаланбаатар ял эдэлж байхдаа Архангай, Булганд гарсан хүн амины хэргийн талаар хоригдлуудаас сонсож, хоригдож буй нөхцөлөө түр ч атугай сайжруулах, дарамтаас холдох үүднээс худлаа хүлээсэн байна. Хоригдлууд ийм арга хэрэглэдэг нь шинэ ч юм биш гэсэн. Шийдсэн, эсвэл зальтай, хамт хоригдогсдынхоо дарамтад орсон ялтнууд дам сонссон хэрнээ өөрөө үйлдсэн мэтээр хэрэг хүлээдэг гэх.
Ц.Амгаланбаатар байсхийгээд хэрэг хүлээдэг, тэр нь тогтоогддоггүйг мэдсээр байж С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгаж байсан ажлын хэсгийнхэн түүний ээлжит “жүжиг”-ийг өлгөж авсан нь ямар учиртай байв гэдгийг хууль хяналтын байгууллагынхан тогтоох нь лавтай. Багад нь өөрийг нь хөтөлж явдаг, хамт тоглодог байсан Б.Содномдаржааг, өргөж авсан ээжийнхээ дүүгийн бэр, гурван хүүхдийн эх болоод байсан Т.Чимгээг, нэг гудамжны Б.Отгонбаатарыг тэрбээр хүн амины хүнд хэрэгт юуны учир гүтгэв. Тэд Эрдэнэтийн Шанд багт амьдарч байсан юм. Ц.Амгаланбаатар багаасаа “хуруу урттай” нэгэн болсон төдийгүй тэднээс олон насаар дүү байжээ. Ял эдэлж байхад нь эргэж ирсэнгүй гэдгээс үүдэн тэрбээр нэг довны ах, эгч нараа хүн амины хүнд хэрэгт гүтгэсэн гэдэг нь сүүлийн үед олон нийтэд ил болж буй мэдээллээс харагдана.
ХОХИРОГЧ БОЛЖ ЖҮЖИГЛЭСЭН ТАГНУУЛЧ
“Та нар намайг шоронд эргэхгүй бол би та нарыг өөрөө авчирна” гэж нэг бус удаа заналхийлсэн мессеж бичиж байсан Ц.Амгаланбаатар хэлсэндээ хүрчээ. С.Зоригийг егүүтгэсэн хэргийг үйлдсэнээ хүлээж, хамтрагчаараа Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Б.Отгонбаатар нарыг нэрлэсэн байна. Энэ хэргийг шалгаж байсан тагнуулынханд Ц.Амгаланбаатарын мэдүүлгээс өөр тэднийг буруутгах баримт гэхээр юм байгаагүй бололтой юм. Тиймээс Б.Содномдаржааг баривчлах шалтаг хайж байжээ. Тэгээд тагнуулын нэг ажилтнаар түүнийг өдөр, шөнөгүй дагалдуулсан аж. Нэг орой Б.Содномдаржааг баарнаас халамцуу гарч явахад нь нөгөөх тагнуулч өдөж хоргоож байгаад өөрөө цохиулж, сайхан далим гаргасан нь тэдний бодож олсон ажил.
...С.Зоригийг егүүтгэсэн хэргийн анхан шатны шүүх хуралд түүнийг оролцуулжээ. Энэ хуралд суусан зарим хүний өгүүлснээр “Галыг гаднаас нь, санаатай тавьсан байтал та яахаараа цахилгааны буруу хэрэглээнээс болсон гэж дүгнэдэг юм бэ” гэж прокурорууд түүнийг үг хэлүүлэхгүй шахам загнаж байгаад гаргасан аж...
Гэмгүй явж байгаад согтуу хүнд зодуулсан талаараа тэр дор нь цагдаад мэдүүлж, Б.Содномдаржааг баривчлуулжээ. Энэ асуудлаар хэрэг бүртгэлт хийсэн цагдаагийн ажилтан бүсгүй “хохирогч”-ийг байцааж байхдаа тагнуулын ажилтан гэдгийг мэдсэн байна. Хэрэг бүртгэлт түүний мэдлээс гарч, халамцуудаа хүнд гар хүрэх төдий танхайрсан “хэрэгтэн”-ийг тагнуулынхан авч явсан аж. Б.Содномдаржаагийн ар гэрийнхэн хэд хоног эрэл сурал болж байж түүнийг ШШГЕГ-ын харьяа Төв аймаг дахь Урьдчилан хорих байранд аваачсаныг мэджээ. Ингээд 20 шахам жил мөрдсөн ч илрээгүй байсан дуулиант хэрэгт түүнийг буруутгах ажилд прокурор, тагнуул, цагдаагийнхан ханцуй шамлан орсон нь олон нийтэд ил болсон мэдээллээс тодорхой харагдаж байгаа билээ.
Орхон аймгийн төвийн Шанд баг (одоо Рашаант гэх болсон)-т амьдарч буй Б.Содномдаржаагийн эгч, дүү нартай уулзлаа. Тэд айдастай хэвээр байна. Хэн гэдэг хүн, ямар хэргээр яваа бол хэмээн ихэд айсан, болгоомжилсон байдлаар харж, “Бидэнд ярих зүйл алга. Мэдэх юм ч байхгүй. Мэдэж байгаа ганц юм бол ах минь ямар ч хэрэг хийгээгүй” гээд том хар нохойгоо сул тавьсан хашаа руугаа зугтах нь холгүй орчихов.
Дээрх хэрэгт буруутгагдсан дараагийн хүн бол Т.Чимгээ. Түүнийг хэрхэн баривчилсан, яаж дарамталсан талаар уншигч Та бүхэн манай сонины маргаашийн дугаараас уншаарай.
АЖЛЫН ХЭСГИЙНХЭН ШИНЖЭЭЧИЙГ ДАРАМТЛАВ УУ
УИХ-ын гишүүн С.Зоригийг егүүтгэснээс гадна өөрсдийн хамтрагч гэх Б.Отгонбаатарыг 2006 оны арванхоёрдугаар сарын 22-ны үүрээр эхнэр, хоёр хүүхдийнх нь хамт шатаасан хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг ялласан юм. Орхон аймгийн Шанд багийн 10 дугаар гудамжны 12 тоот хашаанд гарсан галыг ойролцоох сургуулийн жижүүр харж, 101-т дуудлага өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрынхан галыг унтраасан ч гэрт байсан хүмүүсийг аврах боломжгүй болсон байж. Хэргийн газрын үзлэгийг цагдаагийнхан хийжээ.
Галын хэрэгт шинжээчээр ажилласан мэргэжилтэн Х дүгнэлтдээ “Талийгаач Б.Отгонбаатарынд гарсан гал нь цахилгааны буруу хэрэглээнээс буюу залгаатай орхисон халуун тогооноос үүдсэн байх магадлалтай” гээд өөрийн дүгнэлтийг шинжилгээний аргад тулгуурлан баталсан байна. Тухайлбал, хэргийн газрын үзлэгийн протоколд тулгуурлан зөвхөн мэргэжилтнүүд л шинжилгээний нарийн арга хэрэгслээр тогтоох боломжтой бөмбөлгөн галын голомт байсан тухай дурдсан байдаг аж. Галын ийм голомт нь цахилгаанаас үүдэлтэй байдаг гэх. Санаатайгаар, гаднаас нь галдсан бол галын тархалт нь хүртэл өөр байдгийг мэргэжлийн нэг шинжээч хэлсэн юм. Хохирогчдын буруутай үйлдлээс болж гал гарсан нь тогтоогдсон тул дээрх хэргийг цагдаагийнхан хаажээ.
С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжиглэн дээрх хүмүүсийг баривчилсаны дараа Орхон аймгийн цагдаагийн газрын хэрэг бүртгэгчдийн хаасан галын тэр хэргийг сэргээн шалгахаар тагнуулынхан татан авсан байна. УИХ-ын гишүүнийг егүүтгэсэн хэргээ нуухын тулд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хамтрагч Б.Отгонбаатарыг гэр бүлийнх нь хамт галдан шатаасан гэж энэ хэргийг шалгаж байсан тагнуулын ажилтнууд Ц.Амгаланбаатарын мэдүүлэгт тулгуурлан дүгнэсэн бололтой юм. Ажлын хэсгийнхэнд түүний мэдүүлгээс өөр баримт, нотолгоо байсан, эсэхийг мэдэхгүй. Бидний олж мэдсэнээр, галын шинжээч Х-тэй ойр явсан хүмүүсийн өгүүлснээр, тагнуулынхан тэр хэргийг татан авч, түүнтэй уулзсанаас хойш тэрбээр сэтгэлээр унасан байдалтай явах болсон гэнэ. Бид түүнтэй холбогдож болсон асуудлаар ярилцахыг хүссэнд “Надад яриад байх зүйл байхгүй.
Олон жилийн өмнөх асуудал тул зарим зүйлийг санахгүй байна. Тэр үед галын хэргийн газрын үзлэгийг цагдаагийнхан хийсэн. Хэргийн газрын үзлэгийн протоколд тулгуурлан бид гал гарсан шалтгааныг тогтоон, дүгнэлт бичдэг байсан. Тэр дагуу дүгнэлтээ бичиж өгсөн. Шүүх хуралд оролцож, тодорхой хэлсэн” гэхээс өөр зүйл ярихыг хүссэнгүй. С.Зоригийг егүүтгэсэн хэргийн анхан шатны шүүх хуралд түүнийг оролцуулжээ. Энэ хуралд суусан зарим хүний өгүүлснээр “Галыг гаднаас нь, санаатай тавьсан байтал та яахаараа цахилгааны буруу хэрэглээнээс болсон гэж дүгнэдэг юм бэ” гэж прокурорууд түүнийг үг хэлүүлэхгүй шахам загнаж байгаад гаргасан аж. Ажлын хэд хэдэн хэсгийнхэн дамжуулан олон жил мөрдсөн, УИХ-ын гишүүн С.Зоригийг хэрцгийгээр хөнөөсөн хэргийг илрүүлсэн мөрдөгчид шинжээчийн дүгнэлтийг үл ойшоож, гэмгүй иргэн Б.Содномдаржаагаар “туг тахисан”-аар үргэлжилжээ.
Бэлтгэсэн: Д.Дагва
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||