Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ВЛАДИМИР ПУТИН МОНГОЛД ЮУ ҮЛДЭЭГЭЭД БУЦАХ ВЭ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монголд айлчлах нь цаг хугацааны асуудал болов. ОХУ-ыг гадаад төвшинд бүрэн төлөөлөх болсоор удсан сайд С.Лавровын орлогч И.В.Моргулов тэргүүтэй төлөөлөгчид Монголд албан томилолт хийж, ирэх наймдугаар сард тохиох Халх голын байлдааны ялалтын 80 жил болон бусад түүхэн ойг хамтран тэмдэглэх, өндөр, дээд төвшний айлчлалыг тогтмолжуулахаар санал солилцсон нь өнгөрсөн долоо хоногийн үйл явдал. Ямар ч байсан ОХУ-ын Төрийн тэргүүн энэ онд айлчлах нь тодорхой болж байх шиг.
2000, 2009, 2014 онд Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн хувиар Монголд үдлээд буцсан В.В.Путины энэ удаад хийх албан ёсны айлчлал өмнөхөөсөө илүү ач холбогдолтой, жин дарах нь мэдээж. Гагцхүү таван жилийн дараах тэр дундаа Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд хийх ОХУ-ын Төрийн тэргүүний айлчлалаас бидэнд юу үлдэх вэ. Үүнийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын төвшинд зураглах гээд үзье.
Жүдогоор холбогдсон "андууд”
Улс төрийн хүрээнд өрнөдөг шүүмжлэл, зарим нэгнийх нь хардлагаар Монгол, ОХУ-ын Төрийн тэргүүнүүд өөр хоорондоо дотно, эчнээ танилууд. Х.Баттулга Төрийн тэргүүний тангараг өргөснийхөө дараа уламжлал болсон НҮБ-ын хурлыг алгасч Унгарын Будапештийг зорин ОХУ-ын Ерөнхийлөгчийн хамт жүдогийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг үзсэн нь дээрх шүүмжлэл, хардлагыг илүү тодотгосон байж болох.
Удсан ч үгүй ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулган өндөрлөсний дараа Жигоро Каногийн нэрэмжит 21 хүртэлх насны залуу жүдочдын олон улсын тэмцээний медалийн төлөөх барилдааныг дахин хамт үзсэн нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш болов уу.
Эндээс харахад ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит айлчлал Монголын Төрийн тэргүүний хувьд чухал. Тэдний уулзалтын үр дүнгээр Монгол, ОХУ-ын хооронд ямар хэлэлцээ үзэглэх, хоёр орны хамтын ажиллагаанд шинэ хуудас нээх нь сонирхолтой.
Дэлхийн хэмжээний лидерийн төрийн албан ёсны айлчлал гэдэг жүдо үзэхээс өөр учраас тэр шүү дээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч таван жилийн өмнө Монголд хийсэн айлчлалынхаа төгсгөлд Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн хүрээнд ахмад дайчидтай үдийн зоог барьж, дараа нь Жуковын хөшөөнд цэцэг өргөсөн байдаг. Мөн тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хэд хэдэн хэлэлцээ хийж гарын үсэг зурцгаасан юм. Тэдгээр онцлохыг нь дурдвал:
-Иргэдийн харилцан зорчих нөхцөл
-Хууль бусаар байгаа иргэдийг буцаан шилжүүлэх
-Хууль бусаар байгаа иргэдийг буцаан шилжүүлэх
-Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах
-Монгол Улсын Зам тээврийн яам болон ОХУ-ын "Оросын төмөр зам" НХН хоорондын Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэл
-Монгол Улсын иргэдийг газрын тосны "Роснефть" НХН-ийн түнш дээд сургуульд суралцахыг дэмжих
-"МИАТ" ХК болон "Аэрофлот" компани хооронд хамтран ажиллах зэрэг байв.
Эдгээрээс хоёр орны иргэд 30 хоногийн хугацаатай харилцан визгүй зорчдог болсноос эхлээд зарим хэлэлцээр нь бодит ажил хэргийн шугаманд яваа.
Тэгэхээр өмнөх Ерөнхийлөгчийн төвшинд ярьж үзэглэсэн гэрээ, хэлэлцээг ахиулах, хоёр улсын хамтын ажиллагаанд шинэ шат нээх эсэх нь жүдогоор холбогдсон "андууд” аман болон ажил хэргийн ямар тохиролцоо хийж, гэрээ үзэглэхээс хамаарах нь. Цаашлаад төмөр зам, Тавантолгой түүнээс хамаарах асуудал айлчлалын хүрээнд ямар нэгэн шийдэлд хүрч мэдэх.
Монгол, ОХУ, Хятад гурван улсын Төрийн тэргүүний хооронд байгуулсан Эдийн засгийн коридор байгуулах саналд дурдагдсан төсөл хөтөлбөрийг эрчимжүүлэх асуудал ч үүнд хамаарна.
Ташрамд сонирхуулахад, Халх голын байлдааны 80 жилийн ойн хүрээнд Халх голыг жишиг сум болгохоор Ерөнхийлөгч, Засгийн газрын төвшинд дэмжлэг үзүүлж буй учраас ирэх наймдугаар сараас урьтаж бодит ажил хэрэг болно. Тэр үед ОХУ-ын Ерөнхийлөгч Халх гол суманд очих магадлал нь өндөр.
Айчлалаас илүү ажилтай дарга
Ерөнхий сайд асан С.Баярын урилгаар Владимир Путин ОХУ-ын гүйцэтгэх засаглалын тэргүүний хувиар 2009 онд Монголд айлчлал хийхэд тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллаж байв. Сүүлд Сү.Батболдын танхимд Гадаад харилцааны сайдаар ажиллах хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзаж байсан эсэхийг хэлж мэдэхүй ч энэ удаад парламентын спикерийн хувиар уулзах нь.
Гүйцэтгэх бус хууль тогтоох засаглалын дарга учраас төдийлөн гэрээ, хэлэлцээ хийхгүй болов уу.
Тэгээд ч ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалаас илүүтэй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт түүнийг тойрсон хэлэлцүүлгийг зохион байгуулах, шүүмжлэл, маргааныг зохицуулах, шалан дээр унасан парламентын нэр хүндийг сэргээх замаар сонгуультай золгуулах нь УИХ-ын даргад чухал. "Монголын улс төрд цэгцрэх хөдөлгөөн эхэлж байна. Улс төрийн тогтворгүй байдал, талцал хуваагдлыг эцэс болгох хэрэгтэй байна” хэмээсэн түүний үг одоо ч хуучраагүй байна. Үндсэндээ энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад ердөө ганцхан жил, гурван чуулганы хугацаа үлдээд байна. Үүнээс энэ сарын 5-нд нээлтээ хийх хаврын чуулган бол амалснаа хийх хамгийн боломжит хугацаа, эцсийнх нь.
Чуулган хэрхэн нээлтээ хийхээс шалтгаалж, энэ хавар парламент юу хийж, ямар ажил амжуулж чадах эсэхийг тодорхойлно, хөрсийг нь тавих учиртай. Юу үнэн гэвэл энэ л үнэн.
Ерөнхий сайдад олдох алтан боломж
Магадгүй Монголын улстөрчдөөс ОХУ-ын Ерөнхийлөгчөөс хамгийн "хамаарал”-тай байж болох хүн нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх.
Хамааралтай гэдгийг зориуд хашилтад хийсэн нь У.Хүрэлсүхийн хэлж буй үг, хийж байгаа үйлдэл бүр ОХУ-ын Ерөнхийлөгчтэй ямар нэгэн байдлаар холбогддог учраас.
Гэхдээ энэ удаагийн Ерөнхийлөгч Владимир Путины айлчлал Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд олдож буй алтан боломж. Ирэх жил болох парламентын сонгуулиа бодсон ч ОХУ-ын Ерөнхийлөгчтэй тодорхой төвшинд гэрээ хэлэлцээ хийх нь чухал. Ядаж л сонгуулийн сурталчилгаандаа ашиглах хэдэн агшин татуулахаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрхбиш мэднэ.
Гэхдээ Монголд айлчлах ОХУ-ын Ерөнхийлөгчтэй Ерөнхий сайдын зүгээс утаа, агаар, хөрсний бохирдлын тухай ярихгүй нь мэдээж. Ярих ч шаардлага үгүй. Харин бүрэн хараат явж ирсэн шатахууны хилийн үнийг буулгах эсэх асуудлыг Төрийн тэргүүнээр нь дамжуулж "Роснефть”-ийнхэнтэй яриа хэлэлцээ хийх нь чухал. Нефтиэ өөрсдөө нэрэх өөдрөг төсөөлөлтэй яваа ч "Роснефть”-ийнхэн нуруугаа харуулахад, ОХУ крантаа хаахад Монголын амьдрал "таг” зогсоно. Адаглаад Дорноговь аймагт бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн нефть боловсруулах үйлдвэрийн ажлаа эрчимжүүлэхэд ОХУ-аас, "Роснефть”-ээс туршлага, технологийг нэвтрүүлэх эсэх талаар ярилцах нь Ерөнхий сайд, түүний танхимд хэрэгтэй. Энд Монгол, Оросын хувь нийлүүлсэн УБТЗ-ын асуудал ч хөндөгдөх талтай.
Түүнээс биш өнөөх л ОХУ, Хятадыг холбосон хийн хоолойг Монголоор дамжуулах тухай ярих нь шийдэл биш. Бид өөрсдөө хийн хоолойг Монголоор дайруулах ёстой хэмээн хөөрцөглөж, таамаг дэвшүүлж буйгаас ОХУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс тоймтой хариу өгөхгүй. "Судалж үзье” гэсэн хариу өгнө.
Үүний хажуугаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг бүрдүүлдэг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав нь санаа нэгдэж, "Монгол ялсан” нь үнэн л юм бол ШХАБ-д элсэх эсэх тухай яриа энэ удаагийн айлчлалын хүрээнд хөндөгдөх салшгүй нэг асуудал байх болов уу. Эцэст нь хэлэхэд ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд хойд хөршийн улс төр, бизнесийн салбарын томоохон төлөөллүүдээс хэн гэдэг эрхмүүд багтах мэдээж сонирхолтой.
Г.Сонор

 

ВЛАДИМИР ПУТИН МОНГОЛД ЮУ ҮЛДЭЭГЭЭД БУЦАХ ВЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани