Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ногоон хөгжлийн бодлогын бодит байдлын зөрүү

Ногоон хөгжлийн бодлогын бодит байдлын зөрүү

 

Дэлхий нийтээрээ ногоон ирээдүйг цогцлоохоор зорилт тавин хөгжиж байгаа. Манай улс ч мөн Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Ногоон хөгжлийн бодлого зэрэг бодлогын баримт бичиг  боловсруулж, байгаль экологид ээлтэйгээр хөгжихийн төлөө нэгдсэн. Ингээд тодорхой 14 зорилт дэвшүүлсэн юм. Түүний тэргүүн эгнээнд эрчим хүч, барилга, хог хаягдал, шинжлэх ухаан, ногоон байгууламж, ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ, сайжруулсан ариун цэврийн байгууламж, ядуурлын түвшин зэрэг багтаж байгаа.

Ногоон хөгжлийн зорилт хоёр үе шаттай. Нэгдүгээрт, 2014-2020 он буюу ногоон хөгжлийн суурийг тавих үе, хоёрдугаарт, 2021-2030 он буюу ногоон хөгжилд шилжих үе. Тэгэхээр одоо бид  баримт бичгийн дагуу бол шилжих үедээ яваа. Гэтэл харин энэ зорилтынхоо эсрэг чиглээд байна уу гэмээр. Үүнд тодорхой хэдэн салбар, зорилтыг авч үзье.

Ядуурлын түвшин нэмэгдсэн

Дэлхийн банк, Үндэсний статистикийн хороо хамтран хоёр жил тутамд  ядуурлын түвшин тодорхойлж, судалгаа явуулдаг. Эл судалгааг 2002 оноос хойш явуулж, өрхийн орлого, зарлага дээр үндэслэн гаргадаг. Тэгвэл 2014 онд буюу энэхүү зорилтыг дэвшүүлж байх үед ядуурлын түвшин 21.6 хувь байжээ. Харин хоёр жилийн дараа буюу 2016 онд ядуурлын түвшин 29.1 хувь болж найман функтээр өссөн. Үүнээс хойш ядуурлын түвшинг  тодорхойлоогүй байгаа ч дээрдээгүйг өнөөдрийн нөхцөл байдлаас харж болно.

Ногоон байгууламжийн хэмжээ нэмэгдээгүй

Эл зорилтод Улаанбаатар болон хот суурин газрын ногоон байгууламжийн эзлэх хувийг 2020 онд 15, 2030 онд 30 хувь болгохоор зорьсон. Энэхүү зорилтын эхний шатны биелэлтээ ирэх жил дүгнэх учиртай. Мөн Захирагчийн ажлын албаныхны өгсөн мэдээллээр Улаанбаатар хотын ногоон байгууламжийн нэг хүнд ногдох цэцэрлэгжсэн талбайн хэмжээ  2.4-2.6 м.кв байгаа. Нийслэлд нийтийн эзэмшлийн 98 га гудамж талбай байдаг юм. Энэ нь стандарт хэмжээнээс зургаа дахин бага тоо. Дээрх зорилтод хүрэхийн тулд дор хаяж жилд 20 тэрбум төгрөгийг зөвхөн ногоон байгууламжид зориулах хэрэгтэй. Гэтэл манай улс жилд 7.5 тэрбум төгрөг төсөвлөдөг. Харин төсвийн зарцуулалт нь үр дүнгүй байсаар жилийн жилд дуншсаар дуусдаг.

52.6 мянган га талбай ойн сангаас устав

Манай улс 14.4 сая ойтойгоос 1.4 сая нь доройтжээ. Харин 52.6 мянган га талбай ойн сангаас бүр мөсөн устсанбайна. Ой хомсодсон шалтгааны тэргүүнд хүний буруутай үйл ажиллагаа буюу хулгайгаар мод бэлтгэх, түймэр, хортон шавжаас хамгаалдаггүй зэрэг нь нөлөөлжээ. Түүнчлэн өнгөрсөн 15 жилийн хугацаанд манай улсад  жилд дунджаар 3520 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, 200 гаруй хүн амь насаа алдаж, 80 гаруй тэрбум төгрөгийн эдийн засгийн хохирол учирчээ. Дээрх тохиолдлын 90 гаруй хувийг объектын гал түймэр, 84 хувийг  ой хээрийн түймэр эзэлж байна. Түймэрт ийнхүү ой сүйдэж байхад, эсрэгээрээ ойжуулах ажил "унтарсан” байдаг. Харин энэ зорилтод нийт газар нутагт ойгоор бүрхэгдсэн талбайн эзлэх хувийг 2020 онд 8.5, 2030 онд есөн хувьд хүргэхээр зорьж буй. Гэвч эсрэгээрээ тусгай зөвшөөрөлтэй талбайн эзлэх хувь нэмэгдсээр байгаа. Өнөөдөр манай улсын нийт нутаг дэвсгэрийн 5.5 хувь нь тусгай зөвшөөрөл бүхий талбай байна. Өөрөөр хэлбэл, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай 8.9 сая га байгаа юм. 

Нар, салхины станцыг дагаад нүүрснийх бас нэмэгдэж байгаа

Энэхүү зорилтын хамгийн сайн хэрэгжиж, хөгжиж байгаа салбар нь сэргээгдэх эрчим хүч юм. 2020 онд эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 20 болгох зорилт байгаа. Энэ хувь одоогоор 17 байгаа юм. Удахгүй ашиглалтад орох хэд хэдэн станц байгаа бөгөөд ирэх онд зорилтоо бүрэн хүрэх боломжтой. Гэвч нүүрсний эрчим хүчний хэрэглээ дагаад өсөж байгаа нь бодит байдалд биеллээ олоогүйн жишээ юм. Тодруулбал, өнгөрсөн онд эрчим хүчний хэрэглээ 9.4 хувиар өссөн.  Үүнээс гадна ганц амжилттай хэрэгжиж яваа сэргээгдэх эрчим хүчээ хуулиар боомилж, гацаах хүсэл байгааг Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны зүгээс танилцуулаад буй. Түүнчлэн, нүүрсний эрчим хүчний станцуудаа дагуулан дэмжээд байгаа нь зөрчилдөх байдалд хүрнэ гэдгийг дурдав. Тухайлбал, эрчим хүчний салбарын дунд хугацааны хөтөлбөрийг 2018 оны аравдугаар сард Засгийн газрын хуралдаанаар баталсан. Үүнд ДЦС-уудыг өргөтгөх үүний нийлбэр чадал нь 300 МВт гаруй болсон. Мөн Тавантолгойг 300 МВт-ын чадалтай байгуулахаар болсон. Үүнээс үзвэл 2023 онд 600 гаруй МВт-ын нүүрсний цахилгаан станц, өргөтгөлүүд хийгдэх юм.

Дээрх жишээгээр дуусахгүй хөдөө аж ахуйн салбарт боловсруулах үйлдвэрийн эзлэх хувь нэмэгдээгүй. Шинжлэх ухаан, технологийн салбараа нэг нүдээрээ ч хараагүй. Энэ мэт хэдхэн жишээнээс үзэхэд олон улсын өмнө хүлээсэн үүрэг, тэр дагуу баталсан Ногоон хөгжлийн бодлогынхоо эсрэг зүглэсээр байгаа юм.

Eagle.mn



Ногоон хөгжлийн бодлогын бодит байдлын зөрүү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани