Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сүхбаатар аймагт харин ч цөөхөн лиценз олгосон гэнэ үү

 

Сүхбаатар аймагт харин ч цөөхөн лиценз олгосон гэнэ үү

 

Эх орны зүүн өмнөд хилийн харуул, Их жанжнаар овоглосон  Сүхбаатар аймаг хариуцлагагүй уул уурхайн золиос болох зам руу бараг л   шуударчээ. Эх нутгаа гэсэн иргэдийнх нь тэмцэл тэнд харин бага ч гэсэн чөдөр болж, мал, малчин хоёрын хувь заяа дээсэн дөрөөн дээр байна.Нэг талд уул уурхайг хөгжил гэж боддог, овоолсон шороог мөнгө гэж хардаг хүмүүс зохион байгуулалттай ажиллаж, нөгөө талд нь  "Мал,хэл,хил гуравтайгаа байхад Монгол баян” гэж боддог хөдөөгийнхөн учраа ч олохгүй байна.  Эрх мэдэл, мэдлэг мэдээлэл, өнгө мөнгөөр хэмжигдсэн тэнцвэргүй ийм  тулаан  тэдний хооронд үүсчээ.
Энэ тэмцэлд хэн ялах бол гэдэгт хариулт нь бараг тодорхой юм. Хэн үүнийг хэлээд байна вэ гэвэл, сүүлийн хоёр жил дараалан "Сүхбаатар аймаг дахь уул уурхайн өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөн өрнөх болсноос  мэдрэгдэх болсон. Тус аймгийн хязгаар нутгийн сумдад  байдал ямар  байгааг "Зууны мэдээ” сонин газар дээрээс нь эрэн сурвалжилж олон нийтэд мэдээлж ирсний хувьд баримт мэдээлэлд түшиглэн "Жанжны нутаг сүйрлийн ирмэгт”, "Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт” зэрэг эрэн сурвалжилсан нийтлэл, сурвалжлагаар асуудлыг  хөндөж ирсэн билээ. Өнгөрсөн жилийн өдийд аймгийн ЗДТГ, 13 сумын удирдлага, АМГТГ, Уул уурхайн яам, ЗТХЯ болон холбогдох газрууд хамтран уул уурхайн  хэлэлцүүлэг  хийсэн. Энэ жилийн  уулзалт зөвлөгөөн  өнгөрсөн долоо хоногт болоход манай сэтгүүлч орон нутагт томилолтоор ажиллаад ирсэн юм.
Сүхбаатар аймагт болсон уул уурхайн зөвлөгөөнөөр олон асуудал яригдсан. Аймгийн удирдлагууд   нь уул уурхайн компаниудыг  байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулаагүй тохиолдолд, тодруулбал  тээвэрлэлтийн замаа сайжруулахгүй бол  ирэх зургадугаар сарын 1-н гэхэд үйл ажиллагааг нь зогсооно  гэж мэдэгдэв. Хариуцлагагүй уул уурхайд хамгийн их дарлуулж буй  Эрдэнэцагаан сумын иргэдийн төлөөлөл  санал гомдлоо хэлээд зогсохгүй  уурхайнуудыг хааж өгөхийг шаардлаа. Үүний хариуд  хотоос  ирсэн салбарын мэргэжилтэн, төлөөлөгч түшмэлүүд  "Сүхбаатар аймагт харин ч цөөхөн лиценз олгосон” гэж  байсан нь асуулт дагуулж байна.
 
Эрхэм түшмэлүүд ийнхүү  энэ нутагт харин ч цөөхөн лиценз олгосонд  харамсч амаа барьж халагласан  өнгөөр л ярьж байна. Харин аргаа барсан сүхбаатарчууд тэднийг "Мөнгөөр нүдээ таглуулсан” гэж бухимдаж сууна. Үнэндээ төрийн эрх бүхий албан тушаалтнууд хариуцлагын талаар, баялгийг нь ухаад явчих биш байгаа газар  оронд  өгөөжтэй  байх тухай, байгаль орчныг хамгаалах талаар дорвитой асуудал хөндсөнгүй. Харин ч "Тавхан үгэндээ танигдаад” гэдэг шиг дор бүрдээ нэг, нэг компанийг өмөөрч хамгаалах үүрэгтэй хэлэлцүүлэг, зөвлөгөөнд оролцож байгаа нь  анзаарагдсан.
Тухайлбал, Эрдэнэцагаан сумын өмнөд хөрштэй залгаа хилийн хориотой зурваст газрын тос олборлох үйлдвэр барих хайгуул, ашиглалтын ажлыг эхлүүлээд байгаа Макс Ойл гэж компани бий. Тус компанийн төлөөлөл хэлэлцүүлэгт ирсэн ч  асуулт асуусан нутгийн иргэдийг үл тоож нэг ч хариулт өгөөгүй.  Түүний өмнөөс Уул уурхайн яамны Газрын тосны  хэлтсийн дарга   Ч.Хишигдалай  тайлбар өгөөд сууж байх жишээтэй. "Макс Ойл” компанийг төлөөлж ирсэн Ц.Соёл-Эрдэнээс хэвлэл, мэдээллийнхэн асуулт асуухад ч тэрээр хурлын заалнаас гараад зугтчихсан. Эрдэнэцагаан сумын Засаг даргатай уулзаж  энэ компанийн талаар тодруулахад "Биднийг дуудахад ч ирдэггүй. Бүхнийг Засгийн газар мэднэ” гээд пээдийчихдэг гэдгийг хэлж байсан. Тэгэхээр эндээс   уул уурхайн том компаниуд хязгаар нутагт лиценз авч ашигт малтмал олборлоод  суудаг  байдаг юм байна. Тийм эрх дархыг нь олгож, ашиг сонирхлыг нь хамгаалж байдаг  төлөөний хүн  төрийн яам, холбогдох газруудад  байдаг юм биш байгаа  гэсэн хардлага төрж байна.
Уг нь  Сүхбаатар аймагт одоогоос 15 жилийн өмнө уул уурхай  сураггүй байв. Байгалиа шүтэж, таван хошуу малаа маллан амьдарч ирсэн  иргэд худаг гаргахдаа хүртэл  ахмад буурлуудаас  асуудаг. Газар шороог хөндөхдөө өдөр судар харж товлодог уламжлалтай байлаа. 1998 оны сүүлчээс "Цайрт минераль” компани зөвшөөрөл авч, 2005 оноос  цайрын баяжмал олборлож эхэлсэн байдаг. Эндээс эхлэн жанжны нутагт уул уурхайн хайгуулын болон ашиглалтын лицензээр бараг л "бороо” орж эхэлсэн гэж болно. Энэ нутгийн сайхан  нь зөвхөн дурсамж яриа  болж үлдэхэд хүрээд байна.
Өнөөдөр  тус аймгийн хэмжээнд ашигт малтмалын  106 лиценз олгогджээ. Лицензгүй сум, өрөм тавиагүй газар үгүй болж байгаль орчин нүдэн дээр доройтсоор байна. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт болсон уул уурхайн өнөөгийн байдлын талаарх зөвлөгөөн хэлэлцүүлэгт 10 сумын нутгийг хамарсан 37 компанийн төлөөлөл ирж оролцсон. Зарим нь зөвлөгөөнд ач холбогдол өгөөгүй, эсвэл үл тоосон байдлаар  хандаж эрх мэдэл бүхий албан тушаалтнаа бус  орчуулагчаа явуулсан байв. Тус нутагт үүсээд байгаа хамгийн гол асуудал нь уул уурхайн тээвэрлэлтийн замын тухай юм. Замын маршрут батлагдаагүй, батлагдсан ч жолооч нар дуртай газраараа давхидаг, уул уурхайн компаниуд хатуу хучилттай зам тавих үүрэг хүлээсэн ч хэрэгжүүлдэггүй. Энэ нутагт уул уурхайн анхны шанг татсан "Цайрт минераль” компани л гэхэд  15 жилийн  турш цайрын баяжмалыг нь ухаж  урд хөрш рүү зөөж буй атал  замынхаа асуудлыг шийдээгүй байх жишээтэй.
Эрдэнэцагаан сум нүүрс, жоншны олон уурхайтай, дээр нь тус сумын нутгаар Петро Дачин Тамсагийн газрын тосны цуваанаас эхлээд  уул уурхайн тээвэрлэлт урд хөршийг зорин  Бичигтийн боомтоор гардаг.  Боомт чиглэсэн хэчнээн зуун зам үүссэнээр тоосжилтод хүн, мал байтугай ан амьтад байх аргагүй болжээ. Байнга тоосонд даруулж байдгаас өвс ургамлын гарц муудаж, булаг шанд ширгэж, мал нь  тарга тэвээрэг авч чадалгүй хорогдох болжээ. Малчид ааруул, цагаан идээ тавих ямар ч боломжгүй. Ямааны ноолуур тоосжилтын нөлөөгөөр чанар муутай гардаг учраас үнэ хүрдэггүй. Хилийн боомтын зам дагуу цагаан зээр, хар сүүлт, талын бугын идээшсэн нутаг байсан бол ан амьтад дайжих болжээ. Боомттой гээд тус сумын иргэд малчдын амьдрал, сум орон нутгийн эдийн засаг дээшилсэнгүй өдрөөс өдөрт  доройтож буй байгаль орчин шигээ амьдрал нь  улам хүндэрсээр байна. Энэ байдлыг Баруун-Урт сумын иргэн Т.Дашням "Манай дарга нарын уудаг архи сайжирч, унадаг машин томроод байгаагаас ард түмний амьдралд наалдсан юм юу ч алга” хэмээн зөвлөгөөний танхимд шүүмжилж байлаа. Түүний хэлсэн үнэн юм.  Сүхбаатар аймагт уул уурхайн тоо 100 давсан ч  хүн зоных нь амьдрал дээшилсэнгүй, аймаг нь хөгжсөнгүй.
 
Үргэлжлэл бий…
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сүхбаатар аймагт харин ч цөөхөн лиценз олгосон гэнэ үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани