Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хуулиа барьж “цэвэрлэгээ” хийгээрэй, У.Хүрэлсүх сайд аа

Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиудыг УИХ нэг хоногийн дотор бүхэлд нь баталсан. Энэ хуулийн өөрчлөлтөөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гарган хууль, шүүхийн албан тушаалтнуудыг огцруулах, чөлөөлөх эрхтэй боллоо.

“Хонгил” гэж байдаг бол одоо ҮАБЗ-ийн гарт очсон гэсэн үг. Албан бус мэдээллээр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ҮАБЗ-д үзүүлсний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх хуулийг санаачилж УИХ-д олонхыг бүрдүүлж буй МАН-ын бүлэг батлав.

АН-ын хувьд “Төрийг эрхийг хууль бусаар авч байгаа явдал” хэмээн хүчтэй шүүмжилж, чуулганыг орхиж гарсан. Гэхдээ тэр үйлдэл эсэргүүцэл гэхээсээ хууль үлэмж дэмжлэгтэй батлагдаж буй мэт харагдах нөхцөл үүсгэсэн юм.

Товчхондоо, У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Засгийн газрын сайд асуудлыг босгож, түүнийг нь Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн төсөл болгож, эргээд У.Хүрэлсүхийн даргалдаг намын бүлгийн олонх батлаад өнгөрлөө. Хууль батлагдсаны дараа халаа сэлгээ ч шууд эхэлсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Ерөнхийлөгч зарлиг гарган Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг огцруулсан бол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөв.

Цаашаа ч олон хүнийг хамрах байх. Тэдний оронд хэн ч очсон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт таалагдсан байх нь өнөөгийн нөхцөлд бол жам ёсны хэрэг. Ийнхүү иргэн, эрүү, захиргааны бүх шатны шүүх, хяналтын асуудлаар ирсэн гомдол бүрийг ҮАБЗ-ийн ажлын алба дүгнэж цэгнэх боломжтой боллоо. Албан бус шүүх гэж нэрлэж болмоор шүү.

Тэгвэл зарим улстөрч, хуульчдийн хэлж буй шиг Үндсэн хуулиар заасан төрийн эрх мэдлийн тогтолцоог уландаа гишгэж, дэг журам тогтоход юу нөлөөлөв. Ерөнхийлөгч хоёр хууль батлуулсны эхнийх нь УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олонхын саналаар огцруулах хуулийн төсөл байсан. Удаах нь дээр дурдсан хууль. Гэхдээ эдгээр хуулиуд нь МАН-ын үнэмлэхүй олонхын дэмжлэгийг хүртээгүй бол чуулганы босгонд бүдэрчихээр эд.

Тэгэхээр Ерөнхий сайдын зорилгод дэмжлэг үзүүлэх зарчмаар оролцож, далимд нь өөрийнхөө санасанд хүрэх бодолтой яваа болов уу. Тухайлбал, ШХАБ-д Монгол Улс элсэх тухай асуудал, цаазын ялыг сэргээх санаачилга, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлт зэргээ эрх баригчдыг налж байж л хийнэ.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тэгвэл ямар эрх ашиг байж болох вэ. Өнгөрсөн жилийн намар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлаар УИХ-ын нэр бүхий 27 гишүүн гарын үсэг зурж УИХ-д өргөн барьж байв. Тэр үеэр Ерөнхий сайд өрөөндөө хэвлэлийн хурал хийж “Ерөнхий сайд болсноосоо хойш 13 аймгаар явсан. Ард түмэн хоёр зүйлийг хүсэж байна.

Нэгдүгээрт, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө ажиллаж өгөөч ээ, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг тогтоож өгөөч гэж байгаа. Хоёрдугаарт, унаж байгаа эдийн засгийг сэргээж өгөөч, цалин мөнгө нэмж өгөөч, ядуурлаас ангижруулж өгөөч ээ гэсэн хүсэлтийг тавьж байна. Сүүлийн үед хийсэн судалгаанаас харахад ард түмний хүсэж байгаа зүйл бол шударга ёс.

Надад хоёр зам байна. Нэгдүгээрт, ард түмнийхээ хүсэж байгаачлан шударга ёсны төлөө ам насаа хайрлахгүй тэмцэх эсвэл зарим нэг хүмүүсийг ажил амьдралтай байлгахын төлөө буулт хийж амьдрах. Би нэгийг буюу ард түмнийхээ хүсэж байгаачлан шударга ёсны төлөө амь насаа хайрлахгүй тэмцэх замыг сонгож байгаа. Шударга ёс тогтоохын төлөө ажиллах цаг болсон.

Хүмүүс ярьдаг МАНАН гэж байдаг гэж. Үнэн юм байна. МАНАН гэж байдаг юм байна. Заримдаа миний хүч хүрэхгүй байна. Надад сэтгэлийн хүч байна. Албан ёсоор мэдэгдэхэд 60 тэрбумын бичлэг бол үнэн. Тэр бол эвлүүлэг биш. Хэрэгжүүлсэн эсэхийг хууль хяналтын байгууллага шалгах байх. Би УИХ-ын дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Улаанбаатар хотын Засаг даргыг огцрохыг шаардсан. Үндсээр нь өөрчлөхөөс өөр аргагүй болсон.

Төрийн цэвэрлэгээ эхэлсэн гэдгийг албан ёсоор хэлье. Надад хүч тэнхээ, эрх зүйн орчин дутаж байгаа. Дээр нь бас намаа цэвэрлэх ёстой гэж бодож байна. Нөгөө яриад байгаа 30 гэр бүл, Эрдэнэтийн хөрөнгийг зарж баяжсан эдгээр хүмүүс амь тэмцэн зүтгэж байна. Би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн хүн. Би парламентын засаглалын дэмждэг. Гэхдээ бид парламентын засаглалыг боловсронгуй болгох цаг болсон. Бид 27 жил Үндсэн хуулиар амьдарсан. Гэхдээ амьдрал өөрчлөгдөж байна, өөрчлөх ёстой. Энэ бүхнийг мэдэрч, цаг алдалгүй энэ ажлыг эхлүүлэх ёстой” гэж байв.

Өнгөрсөн жил хэлж байсан үгсийнхээ ихэнхийг өдгөө биелүүлжээ. Ямар ч байсан намдаа байр сууриа бататгав. УИХ-ын даргаар Г.Занданшатарыг тавьж, хотын даргад С.Амарсайханыг зүтгүүлсээр суулгалаа. НИТХ-аас С.Мөнхчулууныг эхлээд дэмжсэн ч Ерөнхий сайд олонхын шийдвэрийг хүндэтгэлгүй дахиулж л байв. Нэг үгээр багаа бүрдүүллээ.

Харин одоо танхимын сайдаараа түлхүүлж, Ерөнхийлөгчөөр өргөн бариулж, УИХ-аараа батлуулсан хуулийнхаа хүрээнд ҮАБЗ-ийг үнэмлэхүй хүчтэй болгоод байна. Төрийн бүх шатанд нөлөөллөө тогтоох замдаа орлоо. Энэ Ерөнхий сайдын ярьсан “цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе байж мэднэ. Ардчилсан улсын хувьд бахархаад байх зүйл биш ч өнгөрсөн 30 жилийн төрийн албаны завхралыг засах ёстой юу гэвэл тийм. Тэр чиглэлд зоригтой ямар алхам хийхийг нь харах л үлдэж байна.

Мэдээж, өөрийнхөө амласан 60 тэрбум, 30 гэр бүл, МАНАН, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Оросын талаас авахдаа төрийн мөнгө ашигласан хэргүүдийг зүгээр орхихгүйн дээр олны дургүйг хүргэсэн ЖДҮ-чдийн асуудлаа шийдэх байх.

Нэгэнт хуулиар эрх мэдэлд хүрчихсэн ийм үед хууль барьж “цэвэрлэгээ” хийх ёстойг У.Хүрэлсүх сайдад сануулах ёстой. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гурван хүний 100 хувийн саналаар шийдвэр гаргадаг. Нэг нь зөвшөөрөхгүй бол шийдвэр гарахгүй. Хүч чадал төвлөрч, албан тушаалтнууд тонгойх хэрээр ҮАБЗ-ийн гурван хүн дотно нөхөрлөх нь аюултай.

Хууль шүүхийн байгууллагыг захирна гэдэг улстөрчдийг эргээд үзэмжээрээ эсвэл олон нийтийн шаардлагаар ажил хэрэгт хандах байдал үүсгэх боломжтой. Ийм болохоор л ямар ч хүч чадалтай байсан хуулийн дагуу ажиллаарай гээд байгаа хэрэг. Монголчууд өнөөдөр төрийн гурван өндөрлөгийг хүний хайлан болохоор нь дэмжээд тэтгээд, УИХ-ын non гишүүдийг ард түмэн шүтээд байгаа юм биш.

Нийт олны дийлэнхийнх нь амьдрал хүнд байна. Тиймээс амь амьжиргаа нь сайжрах болов уу, ажлын байртай болоосой гэж хүсэж байгаа юм. Үнэн, худал нь мэдэгдэхгүй их мөнгөний тоотой хэргүүдийн дуулианд нүд хорсож байгаагийн шалтгаан нь, тэр. Тэрнээс биш хувьсгалын үед хууль хэрэггүй гэдэг Ж.Батзанданг өөгшүүлэх хүсэлтэй эрүүл ухаантай хүн байхгүй.

Барь, хорь, дүүжил гэдэг сошиал армийн ихэнх нь тролл баг, мэдээлэлгүй хүүхдүүд шүү. Тэдэнд “шинэ мах” хаяж, нийтэд улам олон дайсан гаргаж өгөхөд ҮАБЗ анхаараад эхэлбэл улс орон сүйрэх зам руугаа явна гэдгийг бодолцох учиртай. Яваандаа хууль, шүүхийг ҮАБЗ атгасан энэ хуулиа цуцалбал зүгээр. Ардчилсан улс оронд, чөлөөт сонгуулиар эрх мэдэлд хүрээд хэрхэн ажилласныг нь хожим түүх үнэн мөнөөр нь цэгнэх билээ.

Ж.Баяр

Эх сурвалж: Үндэсний шуудан 

Хуулиа барьж “цэвэрлэгээ” хийгээрэй, У.Хүрэлсүх сайд аа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өнөөдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани