- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Новшийн парламент
Бүтэн хоёр жил эрүү шүүлтийн эсрэг хуруугаа ч хөдөлгөөгүй хууль тогтоогчид 26 минутын бичлэг үзээд л шүүх засаглалаа, Прокурортой, АТГ-тай нь ҮАБЗ-ийн "халаасанд" хийж орхихыг монголчууд бултаараа харлаа.
Шорон гянданд хүний эрхийн ноцтой зөрчлүүд гараад байна, Эрүү шүүлтийн эсрэг хууль батлаад өгөөч гэж хоёр парламент дамнуулан анхаарулж, арга хэмжээ авахыг УИХ-аасаа хүсч ирсэн Хүний эрхийн үндэсний комиссынхон хууль тогтоогчдод гомдож буйгаа ч өчигдөр мэдэгдлээ. Арга ч үгүй биз.
Хууль тогтоогчдын очих нь байтугай нэрийг нь дурдахаас ч цэрвэдэг шорон гянданд Хүний эрхийн үндэсний комиссынхон "амьдрах" -аас наахнуур явж, баримт материал цуглуулж, гарсан зөрчлүүдийг кейс бүрээр Хүний эрхийн илтгэлдээ нүдэнд харагдтал бичин УИХ-д өргөн барихад тоогоогүй атлаа 26 минутын бичлэг үзээд л "Ёо ёо. Хүний эрхийн үндэсний комиссынхон юу хийж байдаг улс вэ" гэж шүүмжлэхээр эмзэглэх нь аргагүй.
Түүндээ тулбал тус комиссынхон УИХ-д нийт 17 илтгэл хүргүүлсний 13-т эрүүдэн шүүлтийн асуудлыг тодорхой тусгасан байдаг юм. Уг асуудлыг парламентаар хэлэлцүүлэхэд УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс “Та нар эрүү шүүлтээс өөр асуудал ярьдаггүй юм уу. Үүнээс өөр ажил хийдэггүй юм уу” гэж дайрсан нь ч бий юм билээ.
Харамсалтай нь, МАН-ын 64 хэрэгтэй холбогдох 26 минутын бичлэг үзээд л зүрх нь дош болж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталж орхилоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хууль санаачлах эрх бий ч Үндсэн хуулиас давсан төсөл мэдүүлж, УИХ нь түүнийг үг дуугүй хүлээн авч батлах эрхийг аль ч хуулиар олгоогүй юм.
Уг нь бол УИХ хоёр өдөр ярьсан шигээ эрүүдэн шүүлтийн эсрэг тэмцэх зорилго байсан бол дээрх хуулийг батлахаасаа өмнө ядаж л эрүү шүүлтийг хэн үйлдэв гэдгийг нягтлах ёстой байв. Учир нь шүүгч хорих анги руу орж, яллагдагч нарыг эрүү шүүлтэд оруулж, дэглэх боломжгүй. Харин эрүүдэн шүүснийг нь мэдсээр байж, ял оноосон бол асуудал өөрөөр яригдах учиртай. Гэтэл шүүгч л Д.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эрүү шүүлт тулгасан мэт хэлэлцүүлэг өрнүүлж, шүүх засаглалынхаа хараат бус байдлыг үгүй хийсэн хуулийг баталж орхилоо. Бүр өчигдөр нь өргөн мэдүүлсэн төслийг маргааш нь баталж байх юм. Хэзээ байтлаа УИХ ийм хурдтай ажилладаг болсон юм бол…
Шоронд байтугай гэртээ хүүхэд, эмэгтэйчүүд тамлуулж байхад сандарч тэвдээгүй гишүүд ганцхан кэйс дээр ямар их сүржигнэв ээ. Эрүүл шүүлт бол гэмт хэрэг, ийм үйлдлийг хийсэн хэнбугайд ч хуулийн хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг. Харин тэдэнд хариуцлага хүлээлгэж, дахиад ийм асуудал гаргуулахгүйн төлөө ажиллах ёстой болохоос Үндсэн хуулиа зөрчин, шүүх тогтолцоог эвдэн, хараат бус байдлыг нь дордуулах ёсгүй юм. Хууль тогтооно гэдэг хуулийн хүрээнд ажиллахыг хэлдэг юм.
Тэд мөн бичлэгийг гадагш цацаж болохгүй, олон улсад Монголын нэр хүнд унана гэж ярьцгааж байна Эцсийн дүндээ өөрсдийнхөө нэр хүндийг л бодож буй болохоос Монголын нэр хүнд унахдаа ч биш юм. Монголын парламент нь эрүү шүүлттэй холбоотой Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлээ яагаад үл тоож ирэв гэдэг асуудалд орохоос л эмээсэн хэрэг шүү дээ.
Мөн Хүний эрхийн үндэсний комиссын даргын мэдээлснээр эрүү шүүлт зөвхөн С.Зориг агсны хэрэгтэй холбогдож гарсан гэж үзвэл өрөөсгөл болно. Учир нь УИХ-аас 2014 оны нэгдүгээр сарын 24-нд яаралтай горимоор Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгах тухай хууль батлагдсан цагаас хойш эрүүдэн шүүлт газар авчээ.
Уг хуулийн төслийг тухайн үед УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ш.Түвдэндорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Р.Бурмаа, О.Баасанхүү, Л.Цог, Ч.Хүрэлбаатар, Д.Оюунхорол, А.Тлейхан, Д.Хаянхярваа нар санаачилж батлуулсан юм байна. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн төслийг батлуулсан есөн гишүүний тав нь өнөөдрийн УИХ-д сууж буй гишүүд юм. Тэд өнөөдөр дээрх хуулийг ямар үндэслэлээр батлуулж байснаа одоогоор тайлбарлаагүй ч хуулийг яаран дааран, мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсохгүйгээр батлах нь хожмоо ямар үр дагавар дагуулдгийн ганц жишээг Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаснаас харж болох биз.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүхийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг мөн л дээрх хуулийн жишгээр яаралтай горим нэрийн дор судлаачид, хуульчдынхаа үгийг үл тоон баталсан. Үр дагаврынх нь бараан сүүдэр хэзээнээс хуйларч, эрчлэхийг хэлэхэд бэрх ч ард түмэн л үүрнэ, харин өнөөгийн парламентад хариуцлага тооцъё гэхэд бүрэн эрх нь дуусгавар болчихсон л байх вий. Хоёр нүүртэй, новшийн хууль тогтоогчид.
Эх сурвалж:news.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||