- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
8 мянга давсан ажилтантай “Эрдэнэт”-ийн ҮЭХ-ны нэрийг баригсад хэн бэ?
Борлуулалтын орлого, татвар төлөлт, хөрөнгө, ашиг, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо гэсэн үндсэн таван шалгуураар тодруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтын нэгдүгээрт бичигддэг "Эрдэнэт Үйлдвэр”-ийн үйл ажиллагааг улс төрийн бүлэглэлүүд тогтворгүй байдал руу чирэх эрсдэл байсаар ирсэн. Тэгвэл улсын төсөвт үлэмж нөлөөтэй энэ үйлдвэрийг зоосны нүхээр харж, үйл ажиллагааг нь тогтворгүй байдалд оруулах сэдэл агуулсан нөхдүүд ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ гэдэг нэрээр халхавч хийж, элдэв алхмууд хийх болсон талаар эх сурвалжууд ярих болжээ.
"Эрдэнэт Үйлдвэр” 8400 ажилтантай. 7900 орчим нь байгууллагынхаа Үйлдвэрчний эвлэлийн холбоонд албан ёсоор харьяалагддаг, гишүүд аж. Ийм олон гишүүнтэй байхын хэрээр ҮЭХ-ны хариуцлага өндөр байх нь эргэлзээгүй. Тэрчлэн компанийн ҮЭХ тэдгээр олон ажилтнуудынхаа эрх ашгийг харгалзсан санал, санаачлагуудыг гаргаж компанийн удирдлагуудтай ойлголцож ажилладаг болохыг ажилтнуудын төлөөлөл ярьдаг юм билээ.
Гэтэл хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа албан ёсны ҮЭХ руу дайрсан үг, үйлдлүүдийн талаарх мэдээлэл сүүлийн үед сошиал орчинд харагдах болсон. Тус үйлдвэрийн 2 мянган ажилтныг эгнээндээ нэгтгэсэн гэх зүйлийг нэр бүхий дөрөв, таван хүн хэлж ярьж яваа. Тэгвэл "Эрдэнэт Үйлдвэр”-ийн ҮЭХ-ны дарга Б.Төгсбаяр уг асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ "Нэр бүхий хэдэн хүн ҮЭХ байгууллаа гэж байгаа ч, тэдний байгуулсан гэх холбоонд элссэн хүн тус үйлдвэрт нэг ч байхгүй. Үйлдвэрийн ҮЭХ-ноос гарсан, гарах тухай мэдэгдсэн, ярьсан хүн нэг ч байхгүй” гэлээ. Харин ч цөөн хүн ҮЭХ-ны үйл ажиллагааны талаар худал мэдээлэл тарааж, холбоо хоёр хуваагдсан гэж хэлж ярьж буй нь нийт ажилчдын эрх ашигт халтай гэдгийг хэлж байгаа юм.
"Эрдэнэт Үйлдвэр”-ийн "Эв санааны нэгдэл ҮЭХ” гэдгийг байгуулсан гэх мэдээлэл тарааж байгаа хүмүүс бол тус үйлдвэрийн ҮЭХ-ны даргаар ажиллаж байгаад булхай нь илэрч огцорсон П.Баттөр, "Эрдэнэс Тавантолгой”-н ҮЭХ-ны дарга байхдаа, хэвлэлийн хурлын үеэр өөрийгөө шатааж олонд танигдсан С.Эрдэнэ нар аж. С.Эрдэний хувьд "Эрдэнэс Тавантолгой”-н ажилчдын эрх ашиг гэж ярьж явахдаа, цочирдом үйлдэл гаргаж, улмаар төрийн мөнгөөр Солонгост эмчлүүлээд ирж байсан нэгэн. Эдгэснийхээ дараа "Эрдэнэс Тавантолгой”-гоос нүүр буруулж, дараагийн ҮЭХ-гоо онилсон нь, Монголчуудын дунд саалийн үнээ гэх тодотголтой "Эрдэнэт Үйлдвэр” аж.
Түүнтэй эв санаагаа нэгтгэн "Эрдэнэт Үйлдвэр”-ийн ҮЭХ-ны тогтвортой байдалд халдаж яваа П.Баттөр гэж хүний тухайд 2007 оноос тус үйлдвэрийн ҮЭХ-ны дарга, салбар ҮЭ-ийн хорооны даргаар ажиллаж байжээ. Гол нь тэрбээр ҮЭХ-ны малгайн дор эрх мэдлээ хувь эрх ашигтаа нийцүүлэн, эд хөрөнгө шамшигдуулсан удаа дараагийн үйлдэлд холбогдсон нь баримтуудаар нотлогджээ.
Тухайлбал, П.Баттөр үйлдвэрийн ҮЭХ-ны даргаар ажиллаж байхдаа тэргүүлэгчдийнхээ санал бодлыг сонсолгүй, олон асуудал дээр ганцаарчилсан шийдвэр гаргаж байсныг одоогийн дарга нь хэлж байгаа юм. Уг нь ҮЭХ-ны дарга ганцаарчилсан шийдвэр гаргах ёсгүй. Юуны тулд Үйлдвэрчний эвлэлийн холбоо гэсэн тодотголтой билээ дээ. Гэтэл П.Баттөр гэж хүн "Эрдэнэт Үйлдвэр”-ийн удирдлага Ч.Ганзориг нараас их хэмжээний мөнгөтэй тэнцэх ам.доллар гаргуулан автомашин авч байсан байх юм. Уг үйлдлээ тэр нууж байсан ч, илчлэгдсэн байдаг.
Мөн түүнийг ҮЭХ-ны дарга байхад "Эрдэнэт Үйлдвэр” болон ҮЭХ хооронд 11 удаагийн хамтын гэрээ байгуулсан байхад П.Баттөр огт оролцож байгаагүй гэдгийг хэлж байгаа юм. Өөр нэг жишээг дурдахад, П.Баттөр ҮЭХ-ны гишүүддээ 22 500 төгрөгийн цахим карт олгох асуудлыг ганцаараа толгой мэдэн шийдэж 135 сая төгрөгийн захиалга өгч, мөнгийг нь шилжүүлчихсэн байгаа юм. П.Баттөр ийм хуудуутай үйлдлүүдээсээ үүдэн ҮЭХ-ны даргаар ажиллах эрхгүй хүн гэгдэн бууж байжээ.
П.Баттөр нь үйлдвэрийн ҮЭХ-ны дарга байхдаа ҮЭ-ийн орон тооны бус хорооны дарга болон тэргүүлэгчдэд 2018 оны нэг, хоёрдугаар улирлын урамшуулал 3 сая 600 мянган төгрөг олгосон баримт, мөн автомашин авсан баримтуудыг уншигч та харж байна. Мөн ҮЭ-ны БҮ-ийн ажилчин Ц.Даваажав гэгчтэй сүлбээтэй ажиллаж, бие биедээ мөнгө цохож, шагнаж байсан баримтууд байгаа юм.
"Эрдэнэт Үйлдвэр”-ийн ажилтнуудын тухайд ҮЭХ-ны нэрийг барьсан П.Баттөр, Ц.Даваажав нарын булхайтай үйлдлийг сайн мэддэг болсон аж. Тиймээс тэд ЭВ НЭГДЭЛ гэдэг үгээр халхавчлан шинэ ҮЭХ-ны нэр гаргаж ирцгээгээд байгаа аж.
Жинхэнэ ҮЭХ-ны гишүүд байр сууриа илэрхийлэхдээ өөрсдийнх нь эрх ашгийн талаар дуугарах эрхгүй, чадамжгүй хүмүүс ҮЭХ-ны нэр сүрийг барьж байгаад таагүй хандаж буйгаа хэлж байна. Тухайлбал, Ю.Тэрбиш гэж ҮЭХ-ны ахмадын холбооны гишүүн "ҮЭ, ажилчдын нэр барин "жингүйдэж” яваа зарим нөхдөө хараад өрөвдөхийн зэрэгцээ сэтгэл зовж байна” гэсэн байна.
Э.Мөнхжин
Эх сурвалж: Zindaa.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||