- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хятадын нүүрсний салбар өсөлттэй байлаа
ИМПОРТЫГ ХЯЗГААРЛАСАН БОЛОВЧ 3.9 ХУВИАР ӨСЧ, 281 ТОНН НҮҮРС АВЧЭЭ
Ногоон эдийн засгийн бодлого хүчтэй хэрэгжүүлж байгаа БНХАУ-ын нүүрсний салбар өсөлтөө хадгалсаар байна. Хэдий нүүрсний уурхайнуудыг хаах гэх мэт арга хэмжээ авч байгаа ч тус улсын нүүрсний олборлолт, импорт аль аль нь өсөлт байна. Нүүрсний олборлолт нь 5.2 хувиар өсөж, 3.55 тэрбум тоннд хүрсэн бол нүүрсний компаниудын ашиг, орлого ч 10-аас илүү хувиар тус тус өсөв. Гол өсөлтийг нүүрсний томоохон нөөц бүхий цөөн бүс нутаг бий болгож байна. Хятадын нүүрсний салбарын нийт үйлдвэрлэлийн 68 хувийг Өвөр Монгол, Шаанси аймаг бүрдүүлдэг.
Авөр Монголын Шилийн гол 106 сая тонн түүхий нүүрс олборлож, жилийн 14.5 хувиар өссөн гэж орон нутгийн статистикийн хороо мэдээллээ. Үүнээс 99 сая тонныг нь гол том 16 уурхайгаас олборлосон бөгөөд тэдний борлуулалтын орлого 20 тэрбум юань хүрсэн нь өмнөх жилээс 13.1 хувиар өсөж, бүс нутгийн нүүрсний орлогын 93.5 хувийг бүрдүүлжээ.
Харин Шанси аймагт нүүрсний олборлолт болон угаах үйлдвэрлэлийн ашгийн өсөлт 17.5 хувьд хүрч, 69.43 тэрбум юань болсон байна. Нүүрсний олборлолт болон угаах үйдвэрлэлийн голлох компаниудын нийт орлого 1.93 их наяд юань хүрснээр жилийн өсөлт 11.4 хувь болов.
БНХАУ-ын Үндэсний нүүрсний ассоциацийн мэдээлснээр 2018 онд 19 аж ахуйн нэгжийн нүүрсний олборлолт 50 сая тоннын босгыг давсан гэв.
2018 онд Хятадын нүүрсний нөөцийн томоохон төв Шансигийн үйлдвэрлэлийн голлох (жилийн орлого нь 20 сая юаниас их) аж ахуйн нэгжүүдийн нийт ашиг 34 хувиар өсөж, 135.6 тэрбум юаньд хүрээд байна. Түүнчлэн уул уурхайн салбарын нийт орлого 73 тэрбум юань хүрсэн нь 18.7 хувиар өссөн дүн юм. Мөн тус аймагт хийгдсэн хайгуулын судалгааны үр дүнд өнгөрсөн жил 2.44 тэрбум тонн нүүрсний нөөц шинээр нээн илрүүлээд байна. Ингэснээр сүүлийн таван жилд нийтдээ 10.5 тэрбум тонн нүүрсний нөөц бүртгэгджээ. 2017 оны эцсийн байдлаар Хятадын нүүрсний тогтоогдсон нөөц 1.67 их наяд тоннд хүрээд буй.
БНХАУ-ын Үндэсний нүүрсний ассоциацийн мэдээлснээр 2018 онд 19 аж ахуйн нэгжийн нүүрсний олборлолт 50 сая тоннын босгыг давсан гэв. Энэ нь өмнөх жилийнхтэй харьцуулахад нэг сая тонноор нэмэгдсэн гэсэн үг. Huadian Coal Industry Group өнгөрсөн жил олборлолтоо 13.7 хувиар өсгөж 50.78 сая тоннд хүргэснээр жагсаалтад шинээр иржээ.
Түүнчлэн тэдгээр 19 олборлогчийн долоо нь 100 саяас дээш тонн түүхий нүүрс олборлосныг ассоциаци дурдлаа. Жагсаалтыг China Energy Investment Corporation 508.2 сая тонноор тэргүүлж байна. Энэ нь тус корпорацийн жилийн гарц 0.9 хувиар буурсныг харуулж байна. China National Coal Group Corporation 192.2 сая тонн түүхий нүүрсний олборлолтоороо хоёрдугаарт, Yankuang Group 161.5 сая тонноор гуравдугаарт бичигджээ.
Томоохон нүүрсний олборлогчдын дийлэнх нь төрийн өмчит компаниуд бөгөөд орлого, ашгийн хэмжээ нь ч нэмэгдэх болсон. тэр хэрээр хувьцаа эзэмшигчдэдээ тараах ногдол ашгаа нэмэгдүүлснээс гадна хөрөнгө оруулалтад зарцуулах талаар компаниудын тайланд дурдаж байна.
Хятадын нүүрсний салбарын хоёр дахь том тоглогч China National Coal Group-ийн хөрөнгийн биржид бүртгэлтэй China Coal Energy компанийн 2018 оны хувьцаа эзэмшигчдэд ногдох цэвэр ашиг 3.2-3.6 тэрбум юань (477.2-536.8 сая ам.доллар) хүрсэн нь өнгөрсөн оны эхэн үетэй харьцуулбал 32.5-49.1 хувиар өссөн дүн болохыг компани танилцууллаа. Ашиг алдагдлын зөрүүгээр тооцсон цэвэр ашиг өмнөх жил нь мөн 54.1-73.4 хувийн өсөлт үзүүлж 3.19-3.59 тэрбум юаньд хүрч байжээ.
Харин хамгийн том олборлогч China Energy Investment Corporation-ийн биржид бүртгэлтэй China Shenhua Energy компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдох цэвэр ашиг бага зэрэг буурсан байна. Цэвэр ашгийн хэмжээ 6.56 тэрбум орчим ам.доллараар буюу 2.3 хувиар буурах урьдчилсан төлөв гараад байна гэж компани мэдэгдлээ.
Хятадын дотоодын нүүрсний олборлолт өссөн ч импортын хэмжээ нь мөн өнгөрсөн онд өсөлт үзүүлэв. Хэдийгээр жилийн төгсгөлд агаарын бохирдолтой тэмцэх улсын төлөвлөгөөний хүрээнд импортыг хязгаарласан боловч жилийн өсөлт 3.9 хувь хүрч, 281 сая тонн нүүрс импортолсон байна. Импортын мөнгөн дүн 161.3 тэрбум юань буюу ойролцоогоор 23.9 тэрбум ам.доллар болсон нь 2017 оныхоос таван хувь өссөн дүн юм.
Харин коксжих нүүрсний импорт эсрэгээр найман хувиар буурчээ. 2018 онд 65.2 сая тонн коксжих нүүр импортолсон байна. Энэхүү бууралт нь 12 дугаар сард Засгийн газраас тавьсан импортын хязгаарлалттай холбоотой гэдгийг шинжээчид хэлж байна. 12 дугаар сарын импорт өмнөх оныхтой нь харьцуулахад 49 хувиар бага байв.
"Засгийн газрын мэдээ" сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||