- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
С.Зоригийн хэргээр хэлмэгдсэн Д.Энхбат агсанд хорт тариа тарьж, бууны бөгсөөр балбаж, цаазаар авлаа гэж эрүүдэн шүүж байв
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэргээр бүх шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүд өчигдөр /2019-03-27/ үзлээ. Үзээд ардчилсан нийгэмд байж боломгүй зүйл болж гэж бүгд уулга алдлаа. Уг нь тэднийг ЭРҮҮДЭН ШҮҮЖ байна гэх мэдээлэл 2016 онд анх дэлгэгдэж байсныг сануулах нь зөв байх. Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяр энэ талаар хэлэхдээ “нөхрийг маань үнэнээ хэлэхээр нь тог цохиулдаг аппаратанд суулгасан байсан. Тэгсэн ингэсэн гэж хэл гэж тулгадаг. Би тийм юм хийгээгүй гэхээр нь тогны хүчдэлээ нэмдэг байсан гэсэн. Хийгээгүй хэргийг хийсэн болгох гэж ингэж байгаа юм чинь, тэнд бидний нүднээс далд хичнээн ямар аймшигтай дарамталж байгааг бид мэдэхгүй шүү дээ” хэмээн ярьсан байдаг. Тэгвэл эрүүдэн шүүсэн бичлэгийг үзсэн гишүүдийн мэдээллээр бол зүй бус дарамтууд үзүүлж байсан нь ил боллоо.
Дашрамд тодотгоход, Монголд эрүүл шүүлтийн ноцтой хэлбэрүүд байдаг гэдэг нь ил болсон зүйл л дээ. Манай улс НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хүний эрхийн конвенцид 2000 онд нэгдэж орсон бөгөөд 2005 онд Хүний эрхийн үндэсний комисс Монгол Улсад эрүү шүүлт байгаа гэдэг асуудлыг үндэсний хэмжээнд нээлттэй авч үзэж, хяналт шалгалт хийсэн байдаг. Улмаар УИХ-аар хоёр өдөр хэлэлцүүлж гаргасан тогтоолд Монгол Улсад эрүү шүүлт байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн удаатай. Уг нь хүлээн зөвшөөрсний дараагаар түүнийг арилгах талаар арга хэмжээ авах ёстой ч, тэгээгүй гэдэг нь өнөөдрийн үйл явцаар бүрэн баталгаажиж байна.
Ер нь бол С.Зориг агсны амийг хөнөөсөн этгээдүүдийн эрэлд хатсан хуулийнхан өмнөх олон жилүүдэд хэд хэдэн хүнийг хорьж, шалгахдаа эрүү шүүлт тулгаж бие махбодийн болон сэтгэл санааны зовлон учруулж байсан баримтууд бий. Тэр болгоны цаана С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг илрүүлнэ гэсэн улс төрчдийн амлалтууд болоод хэргийн учгийг өөр тийш эргүүлэх ашиг сонирхолтой нөхдүүдийн бодлого дагаж байсныг үгүйсгэх аргагүй. Зүй бус хэрэг явдлуудын ноцтой тод жишээ бол С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Д.Энхбат агсныг хил дамнуулан хулгайлж авчирсан хэрэг юм. Түүнийг хулгайлж авчран эрүүдэн шүүсэн ч, С.Зоригын аллагыг үйлдсэн этгээд болгож чадаагүй учраас Улсын нууц задруулсан гэх хэргээр ялтан болгосон гэж өмгөөлөгч нь мэдэгдэж байсан билээ.
Д.Энхбат агсны асуудалтай холбоотойгоор НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын Газраас Манфрэд Новак гэж хуульчийг Монгол руу илгээсэн байдаг. Манфрэд Новак бол Босниа Херцеговинад болсон хүний эрхийг хөсөрдүүлсэн хэргийг шүүсэн багийн орлогч даргаар нь ажиллаж байсан хуульч бөгөөд Гуантанамо дахь шоронд хоригдогсдыг эрүүдэн шүүж байсныг шалган илтгэсэн гэхчлэн анхаарал татсан олон хэрэг асуудал дээр ажилласан туршлагатай хуульч гэдгийг тухайд үед манай хэвлэлүүд бичиж л байсан. М. Новак манай улсад ирээд ёстой уулзаагүй хүнгүй шахам байдаг.
Ерөнхийлөгч Н.Багабанди, яамдын дээд албан тушаалтнууд, прокурор, шүүх, цагдаагийн удирдлагууд, хүний эрхийн газрын ажилтнууд, УИХ-ын гишүүд, өмгөөлөгчид, гадаад улсуудын элчин сайдууд, олон улсын байгууллагуудын удирдлагууд, Амгалан дахь жирийн дэглэмтэй 421-р хорих анги, Урьдчилан хорих төв буюу Ганц худаг, 413-р хорих анги буюу Зүүнхараагийн шорон, чанга дэглэмт 405-р хорих анги буюу Тахир Соёот зэрэг газруудтай биечлэн танилцаж Д.Энхбат болон бусад хоригдол, хорих ангийн ажилтнуудаас мэдээлэл авсан байдаг.
Тэгснийхээ дараа тусгай илтгэгчийн хувиар тайлан илтгэл гаргасанд нь анхаарал татсан мэдээлэл бий.
Д.Энхбат агсныг олон цагаар сандал дээр суулгах, буугаар элгэн тус газар нь балбах, хуурамчаар цаазаар авах зэрэг арга байдлаар тарчлааж байжээ...
Манфрэд Новакийн илтгэлд ингэж өгүүлсэн байдаг. Тодруулбал: “....2003 оны тавдугаар сарын 15-ны орчимд Франц улсаас орогнол хүсээд байсан Д.Энхбатыг Парисын нэгэн рестораны өмнө ТЕГ-ын хэсэг ажилтан барьж зодоод, элчингийн машинд суулгаж, Бельги дэх Элчин сайдын яамаар дамжуулан улмаар Герман улсын ЭСЯ-ны байранд хүргэсэн байна. ЭСЯ-нд нэг хонуулахдаа ТЕГ-ын ажилтнууд түүнийг эрүүдэн шүүж, тарчилган зовоосон бөгөөд маргааш нь дугуйт тэргэнд суулган МИАТ-ийн онгоцоор тавдугаар сарын 18-ны өдөр УБ руу авч одсон байна. Монгол Улсын хилээр нэвтрэн орсон тэмдэглэгээ хийгдээгүй бөгөөд хотын гаднах нууц байранд хорьжээ. Ардчиллын удирдагч, тухайн үедээ Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн аллагад түүнийг ял тулган эрүүдсэн хэдий ч хэргээ хүлээгээгүй байна. Тавдугаар сарын 24-нд түүнийг “ТЕГ-ын мэдээлэгч” гэж бүртгэнгүүтээ 5 сарын 25-нд хилээр нэвтрэн орсон мэтээр цагдаагийн газраар бүртгүүлжээ. Олон цагаар сандал дээр суулгах, буугаар элгэн тус газар нь балбах, хуурамчаар цаазаар авах зэрэг арга байдлаар тарчлааж байжээ...
... 2005 оны зургадугаар сарын 7-нд тусгай илтгэгч Зүүн хараагийн 0413 дугаар чанга дэглэмтэй хориход төрийн нууц задруулсан хэрэгт 3 жилийн ял эдэлж буй Д.Энхбаттай уулзсан. Хүний амийг санаатайгаар хороосон хэргийг угаас худал байсан нь тодорхой тул тул хэрэгсэхгүй болгожээ. Уулзалтын үеэр хөндлөнгийн эмчийн үзлэгт оруулахад амьсгал нь хүнд, шээс нь цустай, чичрэх зэрэг шинж тэмдэг нь биеийн байдал тааруухан болохыг илтгэж байна. Иймд яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай байна. Зайсан дахь хорих эмнэлэгт шилжсэн хэдий ч дорвитой эмчилгээ авалгүй эрс муудаж буй эрүүл мэндийн байдлыг эс харгалзан буцаасан байв.” гэхчлэн өгүүлсэн байдаг.
НҮБ-ын тусгай илтгэгчийн энэхүү мэдээлэл бол С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг илрүүлэхийн тулд манай хуулийнхан эрүүл шүүлт хэрэглэж байсныг нотлох өнгөрсний тод баримт.
Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн баримтууд бол ҮРГЭЛЖЛЭЛ болж харагдаж байгаа юм.
“Батын Хурц нь үүрэг гүйцэтгэж байх үедээ аавд маань дэндүү харгис хэрцгий хандаж, тамлан тарчлааж, эрүүдэн шүүж байсныг аав минь ярьж байсан”
УИХ-ын чуулган дээр Б.Содномдаржаа нарыг хэлмэгдүүлсэн асуудлыг ярилцах үеэр О.Баасанхүү гишүүн Дамирангийн Энхбат гэж хүнийг хэлмэгдүүлсэнтэй холбоотой хэргийг сэргээх үү? гэдэг асуултыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан тавьсан. Харин ерөнхийлөгч энэ талаар “мэдэхгүй байна” гэдэг хариултыг одоогоор өгөөд байгаа юм.
Уг нь Д.Энхбат агсны хүүхдүүд хэн эцгийг нь хэлмэгдүүлэх тушаал өгснийг тодруулан дэлхий нийтэд зарлахыг хүссэн ӨРГӨДӨЛ-өө гаргаж байсан билээ.
2003 онд Д.Энхбат агсныг хулгайлж авчирсан үйлдлийнхээ улмаас Англид баривчлагдсан Батын Хурцад холбогдох хэрэг явдал хэн хүний анхаарлыг татаж байсан тэр үед Д.Энхбат агсны хүү Э.Золбоо ХБНГУ-ын Прокурорын дэргэдэх Өмгөөлөгчдийн холбоонд өргөдөл гаргасан байдаг. Профессор Monika Harms-д хэмээн хаягласан өргөдлийн агуулга нь “Германы иргэн Дамирангийн Энхбатын хэргийн талаар туслалцаа авах тухай” байсан.
Б.Хурцыг Лондоноос Берлин рүү шилжүүлэх хүртэлх 1 жилийн хугацаанд өрнөж буй үйл явцын учиг нь Монголд байгаа гэдгийг уг өргөдөлд өгүүлсэн байдаг. Өргөдөлтэй Монгол улсын эрх баригчдад илгээсэн гомдол нэхсэн өргөдлийг хавсарган илгээсэн байдаг.
Сануулахад, 2010 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Герман улсын иргэн Энхбатын Золбоо, Энхбатын Золбообаяр нар Монгол Улсын Засгийн Газрын тэргүүн эрхэм Ерөнхий сайд, Засгийн газрын нийт гишүүдэд, Монгол Үлсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржид хандсан хүсэлтээ шуудангаар илгээсэн ч, албан ёсны хариу аваагүй байдаг.
Тэд арванхоёрдугаар сарын 17-нд Монгол руу илгээсэн захидлынхаа нэг хувийг 2011 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Германы Берлин хотоос Монгол руу, холбогдох газар луу илгээж байжээ.
Мөн Д.Энхбат агсны хүүхдүүд 2011 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Эцгийнхээ нэр төрийг сэргээлгүүлж, амь насыг нэхэмжлэх өргөдөл гаргаж байв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хууль зүйн яамны сайд Ц.Нямдорж, Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав танаа хэмээн хаягласан өргөдөл Эцгийнхээ нэр төрийг сэргээлгүүлж амь насыг нэхэмжлэх тухай байсан юм.
Тэд өргөдөлдөө “Бидний аав хийгээгүй хэргийнхээ төлөө гүтгэгдэж, амь насаа алдсан болохоор, эцгийн минь нэр төрийг нэн даруй сэргээж өгөх асуудлыг олон улсын хүний эрхийг хамгаалах хууль зүйн үндэслэлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлэгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав, Хууль зүйн сайд Н.Нямдорж нараас шаардаж байна. Мөн түүнчлэн хүчний байгууллагын ажилтнуудад тушаал өгч, хууль бус хэрэг үйлдүүлсэн эрхэм албан тушаалтнуудыг шалган тогтоож тэднээс сэтгэл санааны хохирол болон, эцгийнхээ амь насыг 3 сая евротой дүйцүүлэн нөхөн төлбөр олгохыг албан ёсоор нэхэмжилж байна” гэсэн байв.
Тэднээс 2011 оны есдүгээр сарын 15-ны өдөр Берлиний талд гаргасан өргөдлийг бүрэн эхээр нь хүргэе.
Өргөдөл монгол хэл дээр:
Монгол Улсын иргэн, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга Батын Хурц, (тухайн үеийн тагнуулын ажилтан) нь түүний хамтрагч болох монголын тагнуулын албаны Сийзхүү, Бат Эрдэнэ, Эрдэнэбат гэгдэх гурван нөхдийн хамтаар Франц улсын нутаг дэвсгэрээс бидний эцэг Дамиран овогтой Энхбатыг Белги, Герман улсуудаар дамжуулан Монгол улсад 2003 оны 5-р сарын 18-ны онгоцоор хүргэхдээ, Европын холбооны улсуудын хуулийн олон заалтуудыг зөрчин мөн олон улсын хүний эрхийн конвенцийн заалтыг ноцтойгоор зөрчиж ХҮН ХУЛГАЙЛСАН хууль бус үйл ажиллагаа явуулсан учир Холбооны Герман улсын баривчлан хорих ордерийн дагуу Их Британи улсын Хитроу нисэх буудал дээр 2010 оны 9 сард саатуулагдан хоригдож байгаад, тус улсын шүүхийн шударга шийдвэрээр Холбооны Нэгдсэн Герман улсад шилжүүлсэн нь энэ хэргийн гол буруутан эзэд нь илрэх, цаашлаад бидний аав Д.Энхбат агсны нэр төр сэргээгдэн цагаатгагдах боломж ирлээ гэдэгт бид маш их итгэлтэй байна.
Батын Хурц нь үүрэг гүйцэтгэж байх үедээ аавд маань дэндүү харгис хэрцгий хандаж, тамлан тарчлааж, эрүүдэн шүүж байсныг аав минь ярьж байсан юм. Ямар нэгэн хордуулах зүйлээр тарилга хийж ухаангүй муужруулан, Герман улсад Монгол Улсыг төлөөлөн сууж байсан элчин сайдын яамны албатуудын тусламжтайгаар хуурамч нэртэй дипломат паспорт үйлдэн “манай ажилтны бие нь муу байгаа” гэж худал мэдүүлэн Берлин дахь Тегел нисэх буудлын хилээр нэвтрэн гарсан үйлдлээ баатарлаг, мэргэжлийн ур чадвартайгаар даалгавраа биелүүлсэн мэтээр Монгол Улсын хэвлэлд бичигдэж байсан.
Б.Хурц нь хүний ухаан санааг мансууруулдаг хорт бодис тээж олон улсын хилээр дамжин өнгөрсөн, хүний эрх чөлөөг ноцтойгоор зөрчин хүн хулгайлсан, хүний биед халдаж эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан, гэмт үйлдэлдээ дипломат номертой машин ашигласан, Герман улсын хилийн нэвтрэх боомтоор гарахдаа хууран мэхлэж басан доромжилсон үйлдэл хийсэн, 5 сарын 18-26-ныг хүртэл хэн ч үл мэдэх газар эцгийг минь байцааж, эрүүдэн шүүж, хийгээгүй хэргийг түүнд үүрүүлэхийн тулд тамлан яргалж байсан зэрэг ноцтой хэргүүдийг удирдан зохион байгуулж биечлэн оролцсон гол толгойлогч эзэн юм.
Хамгийн аймшигтай үйлдэл нь бидний аавыг нутагт нь аваачсаны дараа хууль хяналтын ямар ч байгууллагад хүлээлгэж өгөлгүй 10-аад хоног (ТТГ-ын хонгил дор гэж таамагладаг) эрүүдэх ажиллагаа явуулж, эзгүй хээр аваачин “чамайг Монголд ирснийг хэн ч мэдэхгүй, одоо бид чамайг буудан алаад газарт булна” гэж сүрдүүлсэн явдал болно.
Энэ тухай хэвлэлд мэдэгдээгүй бол бидний эцгийг үнэхээр алах төлөвлөгөөтэй байсанд эргэлзэх юм алга. Бид аавыгаа Монголд хүргэгдэн очсон тухай баривчлахад зуучилж өгсөн хүнээс нь мэдсэн болохоор бүх л байж болох газраас хайгаад олоогүй. Эцэст нь авга эгч маань Франц улсаас факсаар дамжуулан “Сэрүүлэг” сонинд хүн хулгайлсан тухай мэдээ нийтлүүлсний дараа тэд сандарч Авдрантын онцгой дэглэмтэй шоронд яаралтай илгээж, хүн хулгайлсан үйлдлээ бие бие рүүгээ түлхэн эзэд нь олдохгүй, хэн ч авчраагүй гэж мэлзэж байсан. Тэр шоронд аавын маань багын найз Ч.Энхтайван уулзсан нь хамгийн анхны гэрч нь юм. Тэрээр аавыг минь тамлан тарчлааж, зодсон байсан ба бүх биеийн хэсэг нь бяцарч ялангуяа гэдэс хэвлий орчим нь нэлэнхүйдээ хөх няц болсон (гар бууны бөгсөөр байнга балбаж байсан гэнэ лээ) байсныг ээжид мэдэгдсэн байсан.
Тэд хонгилд аавыг минь олон хоног тамлах ажиллагаагаа явуулж байх үедээ хээр аваачин буу тулган айлган сүрдүүлэхдээ хуурамч мэдүүлэг өгөхийг шаардаж эцэстээ хамтран ажиллах санал тавьсан байсан. Тэгэхдээ найз Ч.Энхтайван болон М.Энхсайхан нарыг гүтгэ. Эс тэгвэл энд чамайг алчихад хэн мэдэх юм гэж сүрдүүлж байсан. Бас их мөнгө амлаж саятан бол гэж зөвлөж, эцэст нь өөрсдөө ардын баатар болох гэсэн санаагаа хэлж байсан юм билээ. Ингээд тэдний саналыг хүлээн авч хүн гүтгээгүй учраас хожмоо түүнийг өмгөөлөгч Санжаасүрэнгийн хамт Монгол Улсын нууц задруулсан гэдэг зүйл ангиар яллаад л шоронд хорьсон.
Олон улсын сонорт энэ үйлдсэн бузар хэрэг нэгэнт ил болсон тул аавыг минь тагнуулын газрын нууц мэдээлэгч байсан гэж зарлаж байсан нь үнэхээр ичгэвэртэй.
Өмгөөлөгч Л.Санжаасүрэн аавыг минь өмгөөлж, хууль бус ажиллагаа явуулж, хүний эрхийг ноцтойгоор зөрчигдөж байгааг шудрагаар ил тод зарласных нь төлөө буруутан болгож түүний өмгөөлөх эрхийг хүчингүй болгохын зэрэгцээ 1 жил 6 сарын ял сонсгож шоронд ял эдлүүлэн хэлмэгдүүлсэн.
Монгол Улсын хууль, хэний эрх ашгийг хамгаалж, хэнд үйлчилдэг нь ил тод харагдаж байгаа болов уу.
Тэгээд л аавыг минь чандлан хорьж бидний өвөө Дамиран болон бусад ах дүү нартай нь бүү хэл өмгөөлөгчтэй нь ч уулзуулдаггүй байсан. Мөн аавын амь насанд удаа дараа халдаж алах оролдлого хийж байсан. Жишээ нь судас тариа хийхдээ дозыг нь 2 дахин нэмж хийснээс болж ухаан алдаж, орондоо шээс, баастайгаа холилдсон байсныг сувилагчийн буруутай үйлдэл хэмээн далдалсан .
Эцэст нь удаан үйлчлэх хорт тариа хэрэглэж шоронд үхээгүй, өвчнөөр үхсэн болгож харагдуулахыг хичээсэн. Үүнийг нь шоронгийн албанд ажиллаж байсан бидний таньдаг хүн: Тус шоронгийн хоёр эмчийн хоорондоо Энхбатыг шоронгоос хурдхан гаргасны дараа 2 сарын дотор үхэхгүй тэсчихвэл ч болчих нь тэр гэж ярьж байсныг сонсож хэлсэн үг гэрчилж байгаа юм.
Аавтай минь холбоотой бүх зүйлд хяналт тавьж, хүний эрхийг боогдуулж байсан нэг жишээ нь: Сэтгүүлч эмэгтэй Долзодмаа юм. Энэ хүн монголын нийгэм, улс төрд болж буй гажуудал, хэрхэн хүнийг хилс хэргээр хохироож байгааг үнэн мөнөөр нь ард түмэндээ мэдээлж, ил тод шударгаар бичснээсээ болж хууль хүчний байгууллагын хаалга сахиж, дахин нийтлэл бичих эрхээ хасуулаад байна. Мөн энэ хяналтын хугацаанд монгол улсын нутгаас хаашаач гарч болохгүй гэж хориг тавьсан ба түүнийг мөрдөн мөшгөж, утасны яриаг чагнах болсон зэрэг нь ердийн үзэгдэл болоод байна.
Аавын минь амь насыг ердөө л улс төрийн ашиг сонирхлын үүднээс егүүтгэсэн нь Монгол Улсын үндсэн хуулинд заасан иргэн бүр эх оондоо тайван, эрх чөлөөтэй амьдрах эрхтэй гэсэн заалтаа хүссэн үедээ зөрчиж , хэдхэн хүний эрх ашгийн төлөө, тэдний албан тушаал эрх мэдлийн төлөө, хүнийг хилсээр гүтгэн, амь насыг нь яаж ч золиослож, зохион байгуулалтай аллага үйлдэж байгаа нь зөвхөн Монгол Улсад байдгийг харуулсан үйл явдал болж өнгөрлөө.
Энэ хэрэг нь жинхэнэ шударга үнэн шүүхээр шийдэгдэх гэж байгаад бид маш их баяртай байна. Яагаад гэвэл энэ хэрэг маш олон жил үргэлжилж олон хүн оролцсон учир эзэд нь олддоггүй, хэн нэг нь илэрвэл бусад нь илрэх гээд байдаг болохоор үүнийгээ нууцлахын тулд жирийн иргэн хэн нэгнийг хохироож золиос болгосон ээдрээтэй хэрэг юм. Мөн Б.Хурц манай улсын прокурорын мэдэлд шилжсэн мөчөөс эхлэн Монголын хэвлэл мэдээлэлээр худал мэдээлэл зохион байгуулалттайгаар цацаж байгаа нь манай улсын шударга үнэн шүүхээс айж өөрсдийгөө хамгаалахын тулд санаатай хийж байгаа үйл ажиллагаа гэж бодож байна.
Энэ хэрэг хоёр улсын хоорондын тохиролцоо болон замхрахгүй гэдэгт бид итгэлтэй байна.
Энэ хэрэгтэй уялдуулан Монгол улсын эрх баригчдын зүгээс явуулж буй бодлогод туйлын гомдолтой байгаа бөгөөд сэжигтэн Б. Хурцаас Хэн? бидний эцгийг хэлмэгдүүлэх тушаал өгснийг тодруулан дэлхий нийтэд зарлан, бидний сэтгэлдээ тээж явaa гунигийг нимгэлж, холбогдох сэтгэл санааны хохирол, нэхэмжлэлүүдийг барагдуулах үйлсэд тус дэмжлэг үзүүлнэ гэдэгт Герман улсын хууль хяналт, шүүхийн байгууллагуудад найдаж байгаагаа уламжилъя.
Монгол улсын эрх баригчдад илгээсэн гомдол нэхсэн өргөдлийг хавсаргав" гэсэн байдаг.
Анх сэдсэн автор хэн бэ? Хэн төлөвлөж, хэн зохион байгуулсан бэ?
Төр хүч хэрэглэж чаддаг бол буруу хийснээ бас залруулдаг байх хэрэгтэй. Гол нь төрийн том ХҮЧ-ний ард ХҮНИЙ ЭРХ хөсөр хаягдсан олон үйл явдлуудыг үл тоож, хэрэгсэхгүй орхиод байх нь буруу жишгийг хавтгайруулсаар байна. Тухайн үед 2003 онд Германд элчин байсан Д.Тэрбишдагва гуай хэвлэлд ярихдаа “Д.Энхбатын асуудлаар намайг их оролдсон. Тэр Германаар дамжиж явсан нь ч үнэн. Тэр үед бид Элчин сайдын яамны барилгаа бариад шороо, тоос бужигнуулсан газарт байсан. Нэг хагас сайн өдөр Берлинд ажиллаж, амьдарч, сурдаг оюутан залуусыг уриалаад амралтын өдөр зохион байгуулж гадаа ажиллаж байх үеэр хүмүүс ирээд ийм хүнийг байрлуулъя гээд дутуу баригдсан байшингийн подвальд байлгаж байгаад л авч явсан” хэмээн ярьж байсан байдаг.
2003 оны баривчилгааны дараа Европын орнууд манай дипломатуудыг шалгасан байдаг бөгөөд Францад Консулын ажилтан байсан Д.Гэрэлмаа хэмээх эмэгтэй нутаг руугаа “хөөгдөж” ирсэн байдаг. Үнэн хэрэгтээ Франц дахь Элчин сайд Батбуян, Герман дахь Элчингээр сууж байсан Д.Тэрбишдагва нарыг ч нутаг дээрээ элчингээр суулгаж чадахгүй гэсэн байр суурийг тухайн улсуудаас илэрхийлсэн байдаг аж.
Д.Энхбат агсныг өмгөөлж байгаад, өөрөө буруутан ял авсан өмгөөлөгч Л.Санжаасүрэн 2010 оны арваннэгдүгээр сард энэ талаар ярихдаа “Дипломат албаны түүхэнд өөрийнхөө дипломат төлөөлөгчийн газрын байрыг хүн цагдах хорих, мөрдөх байр болгосон, иргэнээ цагдаж хорьж саатуулсан ийм тохиолдол соёлт ертөнцөд байхгүй. Монголын нэр сүрийг ингэж л унагасан… Үүрэг өгсөн хүнийг барих, илчлэх ёстой. Зохион байгуулалттай хэргийг анх сэдсэн автор хэн байна. Төлөвлөгөөг хэн хийсэн юм бэ. Зохион байгуулагч хэн бэ. Тэд хариуцлага хүлээх ёстой. Тагнуул тусгай алба гэдэг чинь нохойд барьдаг мод биш. Өөрөөр хэлбэл, хутга гэдэг чинь муу эд биш шүү дээ. Хоол хийхэд сайн. Харин хүн алахад хутга хамгийн муу эд шүү дээ. Тэгэхээр тагнуул гэдэг хутгыг барьж байгаа хүн гэмт хэрэг хийж болохгүй шүү дээ. Энэ байгууллагыг Монгол улсын төлөө ашиглах ёстой болохоос хувийнхаа эрх ашгийн төлөө ашиглаж болохгүй…” гэж байв. Д.Энхбатыг хууль бусаар авчирсан тэр үед С.Батболд гадаад харилцааны сайд байсан билээ.
Х.Тэмүүжин Хүний эрхийн дэд хороог ахалж байх үед Ажлын хэсэг гарч 2003 онд Францаас Д.Энхбат гэдэг хүнийг баривчлан авчирсан ажиллагааг Монгол Улсын ямар хууль тогтоомжид нийцнэ гэж үзсэн, баривчлагдаж ирсэн хүнийг яагаад эрүүдэн шүүсэн, хэн гэдэг албан тушаалтны заавраар хийсэн бэ гэхчлэн асуудлуудыг нягтлан тодруулан тогтоож, хэрэв эрүүгийн шинжтэй байвал Ерөнхий прокурорын газарт бичиг хүргүүлэх чиглэлтэй ажиллаж байсан. Х.Тэмүүжин хэлэхдээ “Улс төрийн зорилгоор тагнуулын байгууллагыг хөдөлгөж, Ерөнхий сайд сөргөлдөгч намын даргыг хорихын тулд хууль хяналтын байгууллагад захиалга өгч болдог зүйл манайд яагаад байгаад байна. Ийм зүйлийг бид таслан зогсоох ёстой. Ингэхгүй бол дахиад ийм гэмт хэрэг гарвал яах юм. Сонгууль болох гэж байхад нэг намаа даргагүй болгохын тулд хүнд хилс хэрэг хүлээлгэдэг болох уу” гэсэн байдаг.
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор өнгөрсөн жилүүдэд өрнөсөн үйл явдлуудын талаар тал талын байр суурийг нэмэр хачиргүй хүргэхэд ийм байна.
Э.Болорхажид
Эхсурвалж: Zindaa.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||