Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

МЯНГАНЫ ЛУЙВАР: Гуя дагасан хүзүү буюу “Монголросцветмет”

МЯНГАНЫ ЛУЙВАР: Гуя дагасан хүзүү буюу “Монголросцветмет”

 

Жилд 320-500 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг "Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалыг тойросон асуудлууд олон нийтийн анхаарлыг татсан хэвээр байгаа. Ганцхан жилд олох энэ хэмжээний цэвэр ашгийн төлөө хувь, хувьсгалын хэнбугай ч 49 байтугай 10 хувийг нь авах гэж улайрахаас аргагүй. 2016 оны сонгуулийн санал хураах өдөртэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн баяр хөөртэй мэдэгдсэн 49 хувийг хувьчилснаас хойш өнөөдөр бараг 3 жил болжээ. Энэ хугацаанд төр, засаг өнөөдрийнх шиг шийдмэг шийдвэр гаргаж байсангүй. Эрдэнэтийн 49 хувийг хувьчилж авсан үйл явц, худалдан авсан гэх санхүүгийн схемийг үндэслэн онцгой дэглэм тогтоон улмаар Монголын төр Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болгосноо өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. Үүнтэй зэрэгцээд ганц Эрдэнэт үйлдвэр биш Монголросцветмэт нэгдэл болон энэ хоёр компанийн мэдэлд байсан ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын нийт 42 лиценз мөн Монголын төрд буцан ирлээ. 
Эрдэнэтийн 49 хувь тойрсон баривчилгаа, шүүгч, прокуроруудын эргэлзээтэй шийдвэрүүд, Эрдэнэттэй холбогдсон Эби ерөнхийлөгчийн хулгай гээд ар араасаа цуварсан их дуулианы сүр чимээнд энэ үйлдвэрийн 49 хувьтай хамт давхар хувьчлагдсан Монголросцветмэт нэгдэл түүний эзэмшлийн  үйлдвэр,  ашигт малтмалын лицензүүд хэний ч анхааралд өртсөнгүй. Хэнч энэ талаар асуудал хөндсөнгүй. Гэтэл гуя дагаж хүзүү гэдэг шиг "Монголросцветмэт” ямар их мөлжүүртэй "хүзүү” байсныг дараах баримтаар үзүүлье. 
 
ЭРДЭНЭТИЙН 49% ТӨЛӨӨХ ЛУЙВАР УУ АСГАТЫН ОРДЫГ АВАХ ТУЛААН УУ
 
"Ростех” корпораци нь Монгол-Оросын хамтарсан "Эрдэнэт” үйлдвэр болон "Монросцветмет” компанийн эзэмшил дэх Оросын талын тус бүрийн 49%-ийг Монголын талд худалдсанаар ХХБ-ын мэдэлд Эрдэнэтийн 49 болон Монголрсцветмэтийн 49 хувь тус тус шилжин ирсэн. 
"Монголросцветмет” –ийг ашиг орлогыг "Эрдэнэт” үйлдвэрийнхтэй харьцуулахааргүй ч Монголд ашигт малтмалын хамгийн олон лиценз эзэмшдэг компаниудын нэг юм. 
2019 оны 03 сарын 25-ны өдрийн АМГ-ын мэдээллээр тус компани 30 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Үүнээс ердөө гурав нь  нь хайгуулынх юм байна. 
Ашигт малтмалын төрлөөр авч үзвэл:
 
Хайлуур жоншны ашиглалтын тусгай зөвшөөрөл –13,
Алтны хайгуулын тусгай зөвшөөрөл – 3, 
Алтны ашиглалтын тусгай зөвшөөрөл - 7, 
Мөнгө, холимог-металлын ашиглалтын тусгай зөвшөөрөл – 4,
Төмрийн ашиглалтын тусгай зөвшөөрөл –1,
Холимог-металлын ашиглалтын тусгай зөвшөөрөл –1,
Зэсийн ашиглалтын тусгай зөвшөөрөл – 1,
 
Эдгээрээс Монгол Улсын стратегийн жагсаалатд орсон хамгийн чухад том орд нь та бидний эчнээ мэдэх Асгатын мөнгө, холимог металлын орд юм. Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар чамгүй ажил хийгдсэн байдаг. Сүүлд гэхэд Асгатын мөнгөний орд хүрэх 7.3 км зам, 72.8 метр урттай бетон гүүрийг барилгын цэргийн ангийнхан төсвийн хөрөнгөөр барьсан. Мөн ТЭЗҮ нь бэлэн болсон талаар албан ёсны мэдээлэл бий. Дэлхий даяар холимог металлын ордын эрэлд хатаж байгаа. Ялангуяа Япончууд холимог металлын ордыг ямар ч үнээр хамаагүй эзэмших сонирхолтой байдаг. Хэдэн жилийн өмнөөс Ховд аймгийн Мянгат суманд байдаг Халзан бүргэдэйн холимог металлын ордыг Япончуудтай хамтран ашиглах талаар яригдаж байсан. Энэ орд "сахал эрдэнэбилэг”-ийн мэдлийн УБ банк, тэдний сүлжээний компанийн эзэмшилд байдаг.  Гэвч нутгийн иргэдийн эсэргүүцэл, иргэний хөдөлгөөний тэмцлээс болгоомжлон түр намжсан.  Харин сая  "Эрдэнэтийн 49” нэрээр хийгдсэн энэ наймааны цаана Асгат гэх энэ том орд байсан нь ХХБ-ыг  ийнхүү эрсдэл хүлээгээд ч хамаагүй "Эрдэнэтийн 49” хувийг худалдан авахад нөлөөлсөн хэмээн учир мэдэх хүмүүс ярьж байна. Мөнгөн дүн болон ашиг орлого, үнэ цэнээр нь тооцвол Асгатын мөнгөний орд нь дангаараа Эрдэнэтийн хэмжээний үнэд хүрэх стратегийн ач холбогдолтой, нөөц нь тогтоогдсон ашиглахад бэлэн "хоол” юм. 
 
БАС НЭГ ХҮЗҮҮ БУЮУ АШИГЛАХАД БЭЛЭН  "ХЯРГАС НУУРЫН” АЛТ, ЗЭСИЙН ОРД
 
Мөн үүнээс гадна "Монросцветмет” компанийн албан ёсны мэдээллээс харахад тус компани нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын орд газруудаа эргэлтэд оруулахаар хэд хэдэн том төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулж байжээ. Үүнд "Хяргас нуурын”зэсийн ордын төсөл, "Зүүн цагаан дэл”-ийн хайлуур жоншны ордын төсөл гм.
Үүнээс "Хяргас нуурын” зэсийн ордын төслийг онцолбол,  Увс аймгийн Наранбулаг сумын нутагт, Хяргас нуураас баруун хойш  25 км , нийслэл Улаанбаатар хотоос баруун тийш 1100 км зайд байрладаг. 2003 оноос "Монголросцветмет” ХХК хайгуулын ажлуудыг хийж, 2007 онд эрэл үнэлгээний ажлын үр дүнгээр 15 тн алтны нөөцтэй гэсэн таамаг үнэлгээ өгсөн байдаг. 2011-2012 онуудад нөөцийн В+С зэрэглэлээр 0,77%-ийн зэсийн дундаж агуулгатай 1,9 сая тонн хүдэр, Р зэргээр 0,03%-ийн зэсийн дундаж агуулга бүхий 260,1 мян.тн хүдрийн нөөцтэйг  тогтоон Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулжээ. Ингээд  2015 оны 6-р сарын 08-ны өдөр "Хяргас нуур” ордын зэсийн нөөц тогтоогдсон, таамаг зэргээр 15 тн алт бүхий хувирлын бүстэй 7260,73 га хэтийн төлөв бүхий талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авчээ. Өөрөөр хэлбэл одоо ашиглахад бэлэн бөгөөд энэ ордод Оюутолгой шиг алт, зэсээс гадна төмөр, бусад металлууд ч байх магадлал өндөртэй ажээ. 
 
Энэмэтчилэн Монголросцветмет нэгдрийн эзэмшилд буй ашигт малтмалын орд газруудыг нэг бүрчлэн бичвэл маш их цага хугцааа орно. Тиймээс томхоноос нь тоймловол ийм байна. Харин алтны ашиглалтын 7 лицензийн хувьд Төв аймгийн Заамар сумын нутагт байрладаг. Тус нэгдлийн харьяа "Зэрэгцээ” алтны үйлдвэр болон "Шижир алт” гэх компани алт олборлох үйл ажиллагааг нь эрхэлдэг юм байна. Одоогоор 1682.86 кг алтны үлдэгдэл нөөцтэй гэдэг.  
Мөн тус мусын нутагт хайгуулын XV-020521, XV-020523, XV-020580 тоот тусгай зөвшөөрлийг "Монголросцветмет” эзэмшдэг. Энэ талбайдаа  2017 оноос геофизикийн соронзон хайгуулын ажил хийж багагүй мөнгө хөрөнгө зарцуулаад байгаа. 
 
"САХАЛ” ЭРДЭНЭБИЛЭГИЙН ЭРДЭНЭСИЙН САНГИЙН ЖАГСААЛТ
 
"Сахал” хэмээх нэрээрээ монголчууд бидэнд анх цоллогдсон Д.Эрдэнэбилэгийн эзэмшлийн компаниудаас нэгэн сонирхолтой зүйл ажиглагддаг. Улаанбаатар банк, Худалдаа хөгжлийн банк, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр одоо "Эрдэнэт үйлдвэр”, "Монголросцветмет” нэгдэл гээд Монгол улсын стратегийн ач холбогдолтой салбар байгаа биз. УИХ-аас баталсан Монгол улсын стратегийн ач холбогдолтой  салбарт нэгдүгээрт банк,  2-т уул уурхай, 3-т хэвлэл мэдээллийн салбар ордог.  Гэтэл эдгээр 3 салбарт энэ хүний  мөнгө,  нөлөө бүгд бий. Монголын 2 банкийг эзэмшдэг, дэээрх хувьчилж авсан гэх үйлдвэр компаниудаараа дамжуулан ашигт малтмалын 42 орд газрыг эзэмшдэг, Влүүмбэрг телевиз, "Засгийн газрын мэдээ” өдөр тутмын сониныг үүсгэн байгуулсан гээд одоогоор ил болсон нь эдгээр.  Үүнээс цаашлаад нягталж үзвэл өөр бусад нууц охин компаниудаараа дамжуулаад Монголын стратегийн ач холбогдол бүхий хэд хэдэн ордыг эзэмшдэг гэсэн мэдээлэл бий. Харин энэ удаад бид Д. Эрдэнэбилэг гэх энэ хүний оролцоотойгоор хувьчилж авсан гэх компаниудын эзэмшилд байдаг ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд буюу "эрдэнэсийн” сангийнх нь  жагсаалтыг хүргэж байна. 
 
"МОНГОЛРОСЦВЕТМЭТ”
 
1. MV-020945 Цагаан галт
2. XV-020580 Хашаат овоот даваат
3. XV-020523 Урт сайр
4. XV-020521 Галтын талбай
5. MV-018900 Хяргас нуур
6. MV-016657 Баргилт
7. MV-013440 8-р хүдрийн бүс
8. MV-012884 Өргөн
9. MV-012131 Цагаан галт
10. MV-011722 Зүүн цагаан дэл
11. MV-011721 Өндөр цагаан-1
12. MV-011425 7,18,19,20-р хүдрийн биет
13. MV-010875 Улаан уул-2
14. MV-008645 Асгатын хойд төвийн хэсэг
15. MV-008191 Асгатын өмнөд участок
16. MV-007197 Туулын баруун тэнж
17. MV-007137 Улаан-Уул
18. MV-004878 Улаан уул
19. MV-004487
 
20. MV-004388
 
21. MV-004306
22. MV-000278
23. MV-000175
24. MV-000174
25. MV-000173
26. MV-000164
27. MV-000163
28. MV-000161
29. MV-000160
30. MV-000159
Зүүн үнэгт
 
Асгат
 
Төв үнэгт
Асгат
Туул голын гольдрол
Бор-Өндөр
Адаг
Өргөн
Бужгар
Бор толгой
Баруун баргын овоо
Хамар ус
 
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР 
 
1. MV-021000 Баруун-Эрдэнэт-4 
2. MV-020719 Баруун-Эрдэнэт-6 
3. MV-020733 Баруун-Эрдэнэт-2 
4. MV-020730 Баруун-Эрдэнэт-5 
5. MV-020718 Баруун-Эрдэнэт-1 
6. MV-017545 Баруун-Эрдэнэт-5
7. MV-000011 Эрдэнэтийн овоо 
 
ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР
 
1. MV – 013851   Хуст- Уул
2. MV- 013319  Төмөртэйн орд
3. MV – 010738  Төмөртолгойн орд 
 
ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙ ХК
 
1. MV -015249  Хөтөл- 2
2. MV-012219  Шохойн чулуу 
 
Үргэлжлэл бий... 
 
 
Э.Туул
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
МЯНГАНЫ ЛУЙВАР: Гуя дагасан хүзүү буюу “Монголросцветмет”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани