- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
МАН зүтгэсэн хүндээ халтай гэдгээ Ц.Сандуйгаар харуулав
Өнгөрсөн долоо хоногийн дуулиант үйл явдлын хажуугаар нэгэн эерэг мэдээлэл олны нүдийг нь баясгаж сонорыг нь мялаасан юм. Тухайлбал, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан сошиалаар МАН-ын гишүүд, дэмжигчид, сонгогчиддоо хандаж мэндчилгээ дэвшүүлсэн байв. Түүний мэндчилгээг үзсэн, сонссон хэнбугайд ч өөрийн эрхгүй нэгийг бодогдуулах олон үгс тус мэндчилгээнд байсан юм. Ямартай ч түүний мэндчилгээний доор коммент бичсэн хүмүүсийн сэтгэгдэлийг харахад харлуулж буруутгасан зүйл байхгүй төдийгүй харин ч бүгд дэмжиж амжилт хүссэн байв.
Тэгэхээр өнгөрсөн хугацаанд МАН-ын дарга нар эрх мэдэл, албан тушаалд хүрэхийн тулд Ц.Сандуйг 60 тэрбумтай холбож сошиал орчинд захиалгаар бичүүлж, харлуулж байжээ хэмээн анзаарагдав.
Яг үнэндээ МАН-ыг 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалтад хүргэсэн хүн бол Ц.Сандуй. Тэрбээр УИХ-ын 76 суудлын 65-ыг авч, нийслэлийн ИТХ-ын сонгуульд ч ялалт байгуулсан. Тиймдээ ч түүнийг “Ялалтын менежер” хэмээн тухайн үед өргөмжилж байв. Гэтэл одоо түүн шиг муу хүн байхгүй хэмээж намаасаа хүртэл хөөчихлөө. Намаасаа хөөх болсоноо тайлбарлахдаа нөгөө л нэг улиг болсон "60 тэрбум” гээчийг санаачилсан, эх үүсвэрийг нь тавьсан хэмээн буруутгаж Ц.Сандуйг хөөчихвөл МАН гялалзаж гялтганасан сайхан нам болчих юм шиг л загнасан ч яг л бахь байдгаараа байсаар байна.
Яг үнэндээ бол МАН-ыг эвдэрсэн үед нь эвлэрлүүлж, зөөллөж ирсэн ганц хүн нь харин ч Ц.Сандуй гэдгийг тус намын гишүүд санал нэгтэйгээр хэлж байсныг тодхон санаж байна. Сонгуульд ялалт байгуулахад чөтгөртэй ч нийлэхэд бэлэн байсан гэдгээ Ц.Сандуй нэгэн өдөр тутмын сонинд маш тодорхой ярьсан байв.
Гэтэл одоо 60 тэрбум ёстой “баба” байсан хэмээн хэлж, ярьж буй хүмүүс өөрсдөө харин ч “баба”. Угтаа бол тухайн үед У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар хамтдаа ширээ тойрон зөв гэж дэмжсэн хэрнээ Ц.Сандуйг ганцаараа сонссон мэтээр ард түмэнд ойлгуулсан тэд л ёстой "баба"харагдаж буй билээ. Эцэст нь МАН-ын ялалтын туг намируулсан хүн нь намаасаа хөөгдөж нам нь хүнд хэцүү үед нь гараа ч хөдөлгөөгүй У.Хүрэлсүх өнөөдөр намын дарга, Ерөнхий сайд болж Д.Амарбаясгалан намын генсекийн албыг дахин хашиж Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ХЭГ-ын дарга боллоо. Яг үнэндээ Ц.Сандуй намаа залуусаар хүрээлүүлж, залуусынхаа дэмжлэгийг авах нь зүйтэй гэж Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарыг АНУ-аас авчирч одоогийнх нь зам мөрийг зассан гавьяатай нэгэн.
Түүнийг “60 тэрбумын хэрэг”-т буруутгасан нь угтаа бол М.Энхболдыг сөхрүүлэх эсрэг талынх нь тактик байсан гэдэг нь хэн хүнд ойлгомжтой. Ер нь бол эрх мэдэлд шунасан У.Хүрэлсүхийн “цэргүүд” 1937, 1939 оны хэлмэгдүүлэлт шиг, эсвэл “Лхүмбийн хэрэг” гэгчийн адил нэг нэгийгээ “60 тэрбумын хэрэгтэн” хэмээн цоллон гудамжинд гаргаж, ажил албан тушаалыг нь авах хөдөлгөөн өрнүүлсэн нь тэр. Тухайн үед намынх нь томчууд хоёр тийшээ гэдийж дор бүрнээ албан тушаалаа хамгаалж байх тэр цагт Ц.Сандуй намынх нь эв нэгдэл туйлаас илүү хэрэгтэй гэж үзэж албан тушаалтайгаа зууралдалгүй Нийслэлийн МАН-ын дарга, НИТХ-ын даргын албан тушаалыг сайн дураараа хүлээлгэж өгсөн нь хэн бүхэнд баймгүй улстөрийн соёлыг гаргалаа даа хэмээн хэвлэлүүд онцолж байсан удаатай.
Өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн энэ бүх үйл явдлын дараа тэрбээр гашуун бөгөөд үнэн үгсийг амнаасаа унгаж олон хүний зүрхэнд хүрэх үгийг Монгол цэргийн баярын мэндчилгээ дэвшүүлэх үедээ хэлсэн юм. Тэрбээр “Мандаж явахад нь намдаа албан тушаал горилж наалдсангүй. Цөөнх болж, цөхөрч явахад нь арагш суугаагүй, харин ч намынхаа эгэл жирийн мянга мянган гишүүний төлөө, гудамжинд гарч, “лааз өшиглөсөн” намынхаа нөхдийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байлаа. 2012-2016 онд МАН-аас зарим нөхөд маань нүүр буруулж, намын байрны хаалгаар шагайх хүн цөөхөн болоод байхад, Нийслэлийн МАН-ыг удирдах амаргүй үүргийг хүлээн авч, чин сэтгэлээсээ зүтгэн, ил далд учрах түмэн бэрхшээл зовлонг хамтдаа үүрч, ялалтын уухайг эгшиглүүлж чадсан гишүүд, хамт олноороо өнөөдөр ч баярлан бахархаж байна. Хийгээгүй хэргийн төлөө чичилж, хэрэгжүүлээгүй схемийн төлөө улайран буруутгаж, хожим эргэж уулзахгүй мэт увайгүй аашилж буй журмын зарим нөхөд, МАН-ын өнөөгийн удирдлагуудад хожим эргэж уулзах нүүр, учрах цаг хугацаа бий гэдэгт итгэлтэй байна. Харин өнөөдрийг хүртэл итгэл хүлээлгэн дэмжиж ирсэн МАН-ын мянга мянган гишүүддээ, Нийслэлчүүддээ баярлаж явдгаа илэрхийлье” хэмээжээ.
МАН зүтгэсэн хүндээ халтай нам. “Ардын намын анхны долоо” гэж гайхуулдаг ч, ачир дээрээ бүгдийг нь өөрсдөө хороолгосон хар түүхтэй. 1937 оны, 1939 оны их хэлмэгдүүлэлтээр төрд ч, намд ч хүчээ өгсөн болгоны толгойг цустсан. “Лхүмбийн” гэх зохиомол хэрэгт эх орончдоо хэлмэгдүүлэн амь нас, эрүүл мэнд, гэр бүл, үр хүүхдийг нь золигт гаргасан. Ю.Цэдэнбалыг Орос руу “цөллөг”-т илгээж, үхэхэд нь шарилыг нь төрсөн газар шороонд нь нутаглуулъя гэхэд зөвшөөрөхгүй байсан. Хамгийн сүүлд Н.Энхбаярыгаа оймстой хөлийг нь гозгонуулан баривчилж шоронд хүртэл хорьж байв. Тэгвэл энэ цагийн хэлмэгдэж, хөөгдөж туугдаж буй хүн нь Ц.Сандуй юм. Хөөсөн шалтгаан нь түүний нэр хүнд, рейтинг нь НИТХ-д өндөр байсан учраас бусад төлөөлөгчдийн хүчийг сулруулж хотын даргаар С.Амарсайханыг томилох байв. Мэдээж тэд санасандаа хүрсэн. Магадгүй өнөөдөр Ц.Сандуйг намаасаа хөөж төлөөлөгчдийн эрчийг сулруулаагүй бол өөр хүн хотын дарга болохоор байв. Юутай ч албан тушаалд мансуурсан МАН-ын дарга нар энэ мэт лидерүүдээ намаасаа хөөсөн нь 2020 онд тэднийг ямар хувь заяа хүлээж буйг биднээр хэлүүлэлтгүй мэдэж буй бизээ.
Б.Отгонзаяа
Эх сурвалж: www.Erennews.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||