- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
АН-ыг хэн аргамжих бол...
-АН ногтгүй дэргэж, чөдөргүй тонгочиж байна-
АН нэгдмэл зорилготой нэг нам байж чадахаа өнгөрөв бололтой. Угаасаа ч тийм байгаагүй л дээ. Фракц, бүлэглэлийн зодооноороо магнайлахаас биш, том бодлого дээрээ шийдэлд хүрч чаддаггүй байсан. Тэгвэл одоо УИХ-д бүлэггүй болтлоо зөрчилдөж буй тэмцлийн галыг нь МАН асаачихаад уулын толгой дээрээс хараад сууж байгаатай ялгаагүй юм.
Өөрөөр хэлбэл, 2020 оны сонгуулиас урьтан М.Энхболдоос салах гэсэн У.Хүрэлсүхийн тоглолтын давхар дэгээнд АН нэг хөлөө алдаад зогсохгүй давхар ачуулчихлаа.
Анх юу болсон гэхээр Ж.Батзандан, Л.Болд хоёр “дайнд хөөрөв” гэгчээр М.Энхболдыг огцруулах гэсэн Б.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар тэрүүтэй У.Хүрэлсүхийн цэргүүдийг дагаад сэлэм далайгаад гүйчихсэн. Гэтэл АН-ын том бодлого нь улстөрд удаан чанагдаж сайн мууг элээсэн М.Энхболдыг авч үлдэх кноп байв. Иймээс намын дарга нь эсэргүү хоёртойгоо “дайтаж” шилийг нь татуулсан бол, мань хоёр нь ч мөчөөгөө өгөлгүй тэмцэлдсээр нэг талд намаас хөөх, нөгөө талд шинэ нам байгуулах шийдвэрт хүрээд байна. Уг нь тэгж л байдаг юм гээд орхичихсон бол АН өнөөдөр бүлэгтэйгээ үлдэх байлаа. Нийгэм ч гэсэн Ж.Батзандан тэгж л байдаг юм гээд тоохгүй байх байсан юм. Энэ эврэлцэл дээр юуг ч юутай ч хамаагүй нийлүүлээд наачихдагаараа алдартай Н.Алтанхуяг “Эвийн цавуу”-ны үүрэг гүйцэтгэнэ гэдгээ саяхан зарласан. Энэ нь цаанаа бас учиртай. С.Эрдэнэ Ардчилсан намын дарга болсноос хойш “Нийгмийн даатгалын нам” боллоо гэх нэр хоч байнга яригдах болсон. Лидерүүд нь ч С.Эрдэнэ, Х.Баттулга нартай таарамжгүй байх болсон. Энэ үеэс З.Энхболд, Н.Алтанхуяг нар Х.Баттулгыг бараадсан.
Үнэндээ бол Ерөнхийлөгчийн Тамгын газар нь тэдний хувьд 2020 оныг хүртэл түр хорогдох байрны л үүрэг гүйцэтгэж ирсэн юм. Тухайн үед АН-ыг С.Эрдэнэ “цэвэрлэж” лидерүүдээс салсны дараа намын байрандаа эргэж суух бодолтой байгаа гэсэн бор шувуу хүртэл нисч байлаа. Н.Алтанхуяг АН-д эргэж ирснээр “бор шувуу” худал нисээгүй болох нь мэдрэгдэж байгаа юм.
Н.Алтанхуягийн хувьд Х.Баттулга угаас харийн хүн. Нэг намынх ч биш гэдгийг АН-ынхан дотооддоо ярьдаг юм билээ. Тэдний дунд нэг танхимд байсныг эс тооцвол нөхөрлөл байхгүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ч дорвитой дотносоогүй л болов уу. Тэгвэл Н.Алтанхуягийн араас барьцалдаад ирэх бас нэг хүн бий. Тэр нь З.Энхболд. Түүний хувьд Ерөнхийлөгчийн Тамгын газар мөн л түр хоргодох байр. Ирэх жил хүртэл тэндээ байж байгаад “Би явж намынхаа сонгуулийг удирдая” гээд яваад өгч мэднэ. АН-ын дотоод хагарал дээр эрх мэдлийн төлөөх зодоон нэмэгдэнэ. Тэд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль Х.Баттулгынх биш, АН-ын бодлогыг авч яваа толгойлогчдын өрсөлдөөн байх болно гэж л үзнэ.
Тэд цаашдаа хэнтэй нийлж, юу хийх бол. Энд одоогоор хариулт алга. АН ногтгүй дэргэж, чөдөргүй тонгочиж байна. МАН үүнийг хараад малийтлаа инээгээд сууж байгаа юм. Хэдий хүртэл инээхийг нь хэн ч таашгүй. Магадгүй АН-ыг аргамжих хэн нэгэн гарч иртэл инээж ч магадгүй.
Х.Маргад
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||