Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хамарын хийд рүү сунасан “хар гар”-ны нэг эзэн нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн

 

Хамарын хийд рүү сунасан “хар гар”-ны нэг эзэн нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн

 

Дулдуйтын Данзанравжаагийн "Үлэмжийн чанар”-аа дуулж, "Саран хөхөөний намтар”-аа дэглэж асан, монголчуудын түүх, соёл, шашны хосгүй өв, тайлж дуусаагүй нууцыг тээдэг Хамарын хийд, энергийн төвийн хажууханд уурхайн кэмп байгуулж, орон нутгийн тусгай хамгаалалттай газраас ашигт малтмал олборлоно хэмээн бужигнуулсан компани, тэдний эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн эргэн тойрон дахь ээдрээ, эргэлзээтэй үйл явдлын талаар манай сонин цуврал сурвалжилга бэлтгэн хүргэсэн. Тусгай хамгаалалттай газарт, Хамарын хийдтэй хаяа хатган ажилчдын байраа төвхнүүлэхээр завдсан бөх зүрхтэй компанийн талаар нутгийн иргэд ямар ч мэдээлэлгүй, тэр ч бүү хэл, орон нутгийн удирдлага нь ч нэг мөр ойлголтгүй, өөр хоорондоо тусгай зөвшөөрөл дамжуулсан олон компани дунд төөрч, будилж суугаа тухай, мэдээлэл цуглуулж, тусгай зөвшөөрлийн "туулсан” урт замаар мөшгөх тусам эргэлзээтэй, сэжиг, хар төрүүлэм дүр зураг тодорч буй талаар бид тухай бүрт нь мэдээлж байгаа билээ.

ЭРГЭЛЗЭЭ, ХАРДЛАГА ХИЙГЭЭД НЯГТЛУУШТАЙ ЗҮЙЛС

  • Хамарын хийд орчмын Хар тал нэршилтэй талбайд 2007 оны наймдугаар сарын 3-нд хайгуулын тусгай зөвшөөрөл авсан компани хайгуул хийж, нөөц тогтоолгоогүй хэрнээ гуравхан сарын дараа ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй болсон байдаг. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Уг компани хоёр жилийн дараа буюу 2009 оны наймдугаар сард тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр лицензээ цуцлуулсан. Тэд тухайн үед Хашаатын говь, Хаалга уул, Хар тал нэршилтэй гурван тусгай зөвшөөрлийг төлбөр төлөөгүйн улмаас цуцлуулсан бөгөөд 2012 оны хавар Хашаатын говь, Хаалга уулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байв. Тэгэхэд нийслэлийн Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүх нэхэмжлэлийг нь хангах боломжгүй хэмээн шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон Ашигт малтмалын газрын шийдвэр хууль ёсных, үүнийг хүчингүй болгох боломжгүй гэж бүх шатны шүүх үзсэн хэрэг. Харин одоо асуудал үүсгээд буй Хамарын хийд орчмын Хар тал нэршилтэй тусгай зөвшөөрлийг сэргээх талаар компанийнхан тухайн үед гомдол гаргаагүй бөгөөд ийм газартай байснаа бараг мартаж, бичиг баримт, гэрчилгээгээ хүртэл үгүй хийчихсэн явснаа, арваад жилийн дараа гэнэт "санаж”, шүүхэд хандсан нь эхний эргэлзээг төрүүлж буй юм.
  • Өмнө нь "Тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан Ашигт малтмалын газрын шийдвэр маргаангүй зөв байна” гэж гурван шатны шүүх, тэр тусмаа Улсын дээд шүүх алх цохьчихоод байхад яг адилхан шалтгаанаар цуцлагдсан Хар талын тусгай зөвшөөрөл дээр нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх 180 хэм эргэсэн шийдвэр гаргасан нь удаах эргэлзээг төрүүлдэг. Өөрөөр хэлбэл, "Ашигт малтмалын газар 2009 онд буруу шийдвэр гаргажээ” гэж үзэн, Хамарын хийд орчмын Хар тал нэршилтэй тусгай зөвшөөрлийг 2017 онд сэргээсэн юм.
  • Шүүх асуудлыг шийдэхдээ тусгай зөвшөөрөл цуцлагдсанаас хойш таван жилийн дараа буюу 2014 онд тухайн газрыг орон нутаг тусгай хамгаалалтад авчихаад байгааг үл тоон компанийн талд зогссон нь хардахгүй байхын аргагүй тохиол билээ.
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд улсын өмнө хүлээж буй хамгийн анхан шатны үүргээ биелүүлээгүйн улмаас арван жилийн өмнө лицензээ цуцлуулсан компани гэнэт "сэрж”, тусгай зөвшөөрлөө сэргээгээд зогсохгүй "толгой салгаж” хоёр компани хуваан эзэмших болсон нь мөн л анзаарахгүй орхиж боломгүй зүйл. Тусгай зөвшөөрлийг өнгөрсөн онд "Оуяашиёоу” компаниас "Даблью эс жи эл” компанид шилжүүлсэн гэдэг ч цаад эзэн нь нэг гэж орон нутгийн мэргэжлийн байгууллагийнхан хэлснийг бид цуврал сурвалжилгадаа дурдсан. "Даблью эс жи эл” компани тусгай зөвшөөрлийг эзэмшилдээ авангуутаа талбайнхаа талыг "Олон ихт баян” компанид шилжүүлсэн. Өдгөө Хамарын хийд орчимд хоёр компани тусгай зөвшөөрөл эзэмшиж буй бөгөөд түүх, соёлын дурсгалтай, аялал жуулчлалын томоохон төв болох ирээдүйтэй уг газрыг улсын хамгаалалтад авбал улс хоёр компанийн хохирол барагдуулж, нөхөн төлбөр өгөх, эсвэл газар дүйцүүлэн олгох болно. Асуудлын зангилаа энд байж тун болзошгүй юм.
  • Хар талын тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй хоёр компанийн байгуулагдсан огноог харахад энэ ажиллагаанд зориулсан юм биш байгаа гэсэн хардлага төрөхөөр. "Даблью эс жи эл”-ийг 2017 оны есдүгээр сард, "Олон ихт баян”-г 2018 оны гуравдугаар сард байгуулжээ. Хоёулаа тусгай зөвшөөрөл сэргээсэн шүүхийн шийдвэр гарснаас хойш байгуулагдаж, удалгүй уг лицензийг шилжүүлж авцгаасан байгаа юм.
  • Хамарын хийд орчимд уурхай ажиллах нь гэсэн мэдээлэл гарахтай зэрэгцээд Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшиний "Энд яасан ч уурхай ажиллуулахгүй. Тусгай зөвшөөрлийг цуцална, Хамарын хийдийг улсын хамгаалалтад авна” гэсэн зоримог мэдэгдлүүд хэвлэлээр гарсан. Тэрбээр хэлснээ ажил болгохоор цаг алдалгүй хөдөлж, "Даблью эс жи эл” компанийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийг цуцлуулах, Хамарын хийдийг улсын тусгай хамгаалалтад авах хүсэлтээ Ерөнхий сайд, ЗГХЭГ, УУХҮЯ, БОАЖЯ, АМГТГ гээд хүргүүлж болох бүх газарт хүргүүлж, хандаж болох бүх хүнд хандаад байгаа нь талархууштай.

Гэвч түүний энэ зоримог мэдэгдэл, шуурхай алхмуудын эрчинд дарагдаад анзаарагдахгүй байгаа өөр нэг санааг энд дурдахгүй өнгөрч болохгүй нь. Аймгийн Засаг даргатай утсаар холбогдоход "Тост, Тосон бумбад байсан компанийн тусгай зөвшөөрлийг өөр газарт шилжүүлж, газар дүйцүүлэн олгосон юм билээ. Ийм хууль журам байдаг бол олон жил хайгуул хийсэн энэ компанид үүн шиг арга хэмжээ авах боломж байна уу гэсэн саналаа хэлж, бичиг, тоот илгээсээр байгаа. Компани нөхөн төлбөр нэхэж, аймагтай шүүхдэж магадгүй гэж бодоод, Хамарын хийдийг тусгай хамгаалалтад авч, тусгай зөвшөөрлийг нь өөр аймгийн нутаг дэвсгэр лүү шилжүүлээд өгчихөөч гээд байгаа юм” гэсэн. Өөхөнд боосон чулуу шиг энэ үгээ ганц надад ч биш, энд тэндгүй л ярьж яваагаас түүнд Хамарын хийдийг хамгаалах нь чухал байна уу, компанийн тусгай зөвшөөрлийг өөр газарт шилжүүлэх нь чухал байна уу гэсэн эргэлзээ төрж буй юм.

Дээрх үйл явдлуудаас төлбөрөө ч төлөхгүй явсаар цуцлуулж, арваад жил хайхралгүй хаячихсан тусгай зөвшөөрлөө компанийнхан яагаад гэнэт санав, өмнө нь хэн ч тоогоогүй, албан ёсоор хайгуул судалгаа ч хийлгүй орхисон газартаа гэнэт анхаарч, ийм олон үйл явдал энд давхацсаны цаана юу нуугдаж байна вэ, тэд үнэхээр эндээс ашигт малтмал олборлох зорилготой юу, эсвэл иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, олон нийтийн анхааралд орох гэсэн жүжиг тавив уу гэсэн асуултууд ургаж байна.

Үйл явдлын мөрөөр сурвалжилсан сэтгүүлчийн хувьд ийм эргэлзээ, хардлагууд төрж байна. Газар мундсан биш, түүх, соёлын дурсгалтай, аялал жуулчлалын томоохон төв болох ирээдүйтэй Хамарын хийдэд эрхбиш харсаар байж нүүрс олборлуулахгүй. Үүнийг олон нийт ч, төр засаг ч зөвшөөрөхгүй. Тэгэхээр улсын хамгаалалтад авах, тусгай зөвшөөрлийг цуцлах асуудал цаашид үргэлжилнэ. Хамарын хийдийн талаар улам чанга дуугарах, улсын хамгаалалтад авах, тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүй ёсных. Гэхдээ гарцаагүй хийгдэх энэ ажлаар далимдуулан ашиг хонжоо олохоор зохион байгуулалттайгаар асуудал үүсгэж буй луйврын бүлэглэл байгаа юм биш биз гэсэн хардлага улам лавширч буйг сануулж, сэрэмжлүүлэх нь сэтгүүлчийн үүрэг билээ.

Б.ЧОЙЖИЛСҮРЭН ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНД АШИГЛАСАН ТЕХНОЛОГИО ХАМАРЫН ХИЙДЭД ДАВТАЖ БАЙНА

Хамарын хийд орчмын Хар тал тусгай зөвшөөрлийн талбайг хоёр компани хуваан эзэмшиж буй талаар дээр өгүүлсэн. Үүний нэг нь "Даблью эс жи эл” хэмээх БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани, нөгөөх нь Б.Балдорж захиралтай "Олон ихт баян”.

Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж "Б.Балдорж бол УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн төрсөн дүү. Ард нь мэдээж Б.Чойжилсүрэн байгаа. Тэд Тост, Тосон бумбад хэрэгжүүлсэн технологио Хамарын хийдэд давтаж байна. Тост, Тосон бумбын нурууг хамгаалалтад авах нь нэгэнт тодорхой болчихоод байхад тэнд очиж баахан бужигнаан үүсгэснийг нь санаж байна уу. Яг үнэндээ Тост, Тосон бумбын нуруунд Б.Чойжилсүрэнгийн ухах гэж дайраад байсан газарт тэгж хүний шунал хөдөлгөхөөр их нөөц байхгүй гэдгийг геологичид мэднэ. Харин ингэж дуулиан шуугиан дэгдээсний цаана өөр газар авах зорилго байсан. Хамарын хийдэд ч тэр аргаа давтаж байна. Үнэхээр уурхай ажиллуулж, үйл ажиллагаа явуулах гэж буй компани бол тэнд кэмпээ байгуулж, хүмүүсийн эсэргүүцэлтэй тулахаасаа өмнө бичиг баримтаа бүрдүүлэх гэж хөөцөлдөнө шүү дээ. Дүн өвлийн хүйтэнд, нэгдүгээр сард уурхай ажиллуулах гээд, ямар ч бичиг баримтгүй хятадууд сууж байгаа нь үнэхээр үнэмшилгүй явдал” гэсэн. Өрнөж буй үйл явдлуудын холбоос, сүлжээсийг харах тусам дээрх яриа итгэл төрүүлж буй юм.

Тост, Тосон бумбын нуруу, Хамарын хийдэд адилхан технологи хэрэглэж буйг илтгэх ганц жишээ дурдъя.


Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг 2016 онд улсын тусгай хамгаалалтад авсан. Гэтэл Б.Чойжилсүрэнгийн "Сауд гоби коэл транс” компани тэнд 2015 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл аваад, тус газрын тусгай хамгаалалтын хил заагийг тогтоох Засгийн газрын шийдвэр гарахтай зэрэгцэн уурхай ажиллуулахаар дайрч, олон нийтийн анхаарлын төвд орсон. Дэлхийд нэн ховордоод буй ургамал ногоо, ан амьтан, тэр дундаа цоохор ирвэсийн өлгий нутаг ухсан нүх болж үлдэнэ гэдэг хэн бүхэнд хайран санагдаж, тэдний үйл ажиллагааг эсэргүүцэх нь тодорхой байхад, нутгийнхан өчнөөн жил хөөцөлдөж байж улсын тусгай хамгаалалтад оруулсан газарт шүү. Нутгийн иргэд тус компанийг шүүхэд өгч, УИХ, Засгийн газрын гишүүд хүртэл газар дээр нь очин, компанийн үйл ажиллагааг зогсоон сүржигнэсэн билээ.

Тэгэхэд Б.Чойжилсүрэнгийн компани байгаль орчны менежментийн төлөвлөгөө, ус ашиглах дүгнэлт, хайгуулын анги байрлуулах газрын зөвшөөрөл зэрэг наад захын бичиг баримтгүйгээр Тост, Тосон бумбын нуруу руу дайрч, Засгийн газар шийдвэр гаргахтай зэрэгцэн хөрс хуулсан баяраа тэмдэглэж, олон нийтийг шуугиулсан нь хэвлэлийн хуудсанд үлдсэн байна. Эцэст нь тэр бүхэн өөр газар авах гэсэн жүжиг байсан гэж албаны хүн хэлэв.

Хамарын хийд орчимд мөн л ашигт малтмал ашиглах ТЭЗҮ, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан акт, газар, ус ашиглах гэрээ гэх мэт холбогдох бүх бичиг баримтгүй компани уурхай ажиллуулна гэсэн. Мэдээж энэ нь олон нийтийн дургүйг ихэд хүргэж, эсэргүүцэлтэй тулсан. Тэдний зорилго ч энэ л байсан мэт.

Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-т "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасан. Энэ заалтыг ашиглан ашигт малтмалын нөөц багатай ч олон нийтийн анхаарал татах газруудаар өгөөш тавьж, хүссэн ордоо өөрийн болгодог хууль ёсны луйвар цэцэглэж буй юм биш үү. Өөр аргагүй мэт нөхцөл байдал үүсгэж, гарах гарцгүй хохирогчийн дүрд тоглож, нөөц ахиутай тусгай зөвшөөрлийг гартаа оруулах луйвар Тост, Тосон бумбаас эхэлж, Хамарын хийдээр үргэлжлэн, ийм ажилд амтшиж, мэргэшсэн хүмүүс бий болчихоогүй биз!

 

Unuudur.mn

 

 


Хамарын хийд рүү сунасан “хар гар”-ны нэг эзэн нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

Өчигдөр, 20:21
Өчигдөр, 18:15
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

Өчигдөр, 12:06
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани