- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Эдийн засгийн өсөлтийг дэмжих хил гаалийн шинэчлэл оройтох нь
Сонгуулийн өмнөх жил эрх баригчид төсвийн нөөц, боломжийг бүрэн шахдаг. Бүтэн дөрвөн жилийн бүтээн байгуулалтыг нэгхэн жилийн дотор эхлүүлж, тууз хайчлахаа урьтал болгодог. Ингэж хөдөлсөн төслүүд он дамнан үргэлжлэх эсвэл сонгуулийн дараа царцах нь түгээмэл. 2019 оны төсөв үүнээс бас ухарсангүй. Эдийн засгийн хүндрэл, өрийн дарамт гээд өчнөөн эрсдэл байсан ч үүнийг үл харгалзан төсвийн зарлагыг УИХ 11.5 их наяд төгрөгөөр баталж, 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Ингэснээр 1.3 их наяд төгрөг олж, хөрөнгө оруулалтын зардлаа засаг тун өөдрөг төсөвлөсөн.
Нүүрсээ бид гаргаж чадахгүй бол төсөвт алдагдал үүснэ. Алдагдлын улмаас төлөвлөсөн хөрөнгө оруулалтууд цаг хугацаанд хийгдэхгүй хойшлох эсвэл бүр хийх мөнгө ч үгүй болох эрсдэл байна. Монгол Улс анх удаагаа 42 сая тонн нүүрс зарах болсноо төсвөөр дамжуулан зах зээлд мэдэгдсэн. Төмөр замаар бус авто тээврээр нүүрсээ зөөдөг орны хувьд 42 сая тонн гэдэг чих сортойлгох мэдээ мөн. Энэ нь олон хүнд эргэлзээ төрүүлсэн. Үүнийг ахадсан тоо, бараг л боломжгүй хэмээн зарим эдийн засагч дүгнэсэн бол Сангийн сайд хил гаалийн шинэчлэл хийснээр энэ хэмжээний нүүрс гаргах боломжтой гэж хариу мэдэгдсэн юм.
Мөн Австралид тавьсан Хятадын нүүрсний хязгаарлалт экспортоо нэмэх боломжийг манай улсад "олгосон” энэ үед хил гаалийн шинэчлэл яригдахаас аргагүй болж байна. Шинэчлэлээ цаг хожиж даруй эхлүүлэхгүй бол нүүрсний зах зээлд үүссэн цонх үеийг бид ашиглаж чадахгүй хоцрох нь. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын эхээр БНХАУ-д хийсэн айлчлалынхаа төгсгөлд шууд Ганцмод Гашуунсухайтын боомтын үйл ажиллагаатай танилцсан. Үүнээс хойш жил болох гэж байна. Шинэчлэлийн яриа эндээс эхтэй. Экспортын нүүрсний гуравны нэгийг бүрдүүлж байгаа Гашуунсухайтын боомтын нэвтрэх гарцыг сайжруулахаар Засгийн газрын тэргүүн газар дээр нь үүрэг, чиглэл өгч, Хятадаас авсан зээлийн тодорхой хэсгийг үүнд зарцуулахаа хүртэл дуулгасан юм. Төсөвт шаардлагатай хөрөнгө оруулалтыг урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр дүнтэй тавьсан.
2019 оны төсөвт гаалийн байшин, барилга, тоног төхөөрөмж зэрэг иж бүрэн шинэчлэлд 80 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүний гурван тэрбум нь урсгал зардалд шингэхээр байна. Тэрчлэн боомтуудын хяналтыг сайжруулах ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын орон тоог нэмэгдүүлж, урсгал зардлыг нь хагас тэрбум төгрөгөөр нэмсэн. Манай улсын экспортын 40 хувийг нүүрс бүрдүүлж байна. Уг таваарын хэмжээг нэмэгдүүлэхээр гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг таван боомтод хүргэж зарцуулахаар тооцоолж буй.
Тухайлбал, Гашуунсухайтын боомт дээр 25 сая ам.долларын бүтээн байгуулалт хийхээр байна. Энэ мөнгөөр тоног төхөөрөмж, албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулахаар байгаа. Төсвөөс шаардлагатай хөрөнгө оруулалтыг нь шийдчихлээ. Гаалийн байгууллагынхан шинэчлэлээ эрчимжүүлж, Монгол Улс төлөвлөсөн экспортоо хийх боломжийг бүрдүүлэхэд холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах хэрэгтэй байна. Хятад улс зарим боомтоор дамжих Австралийн нүүрсний нийлүүлэлтийг хойшлуулснаар тус улсын зах зээлд нэг сая тонн хүрэхтэй, үгүйтэй цоорхой үүссэн гэсэн тооцоо, судалгаа гарсан байна. Энэ орон зайг одоо л нааштайгаар ашиглах боломж бидэнд олдож буй.
Хоёрдугаар сарын сүүлчээр ирэх дөрөвдүгээр сарын эхэн хүртэл өмнөд хөршийн нүүрсний зах зээлд бид барьцаа ахиулж, экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх боломж үргэлж байхгүй. Австралид болсон хуй салхины гамшиг манай улсаас гадна ОХУ, Индонез зэрэг тоглогчид нийлүүлэлтээ нэмэх завшаан олгосон. Үүнээс гадна БНХАУ өнгөрсөн сараас Далянь боомтоор дамждаг Австралийн нүүрсний импортыг хориглосон. Үүнийг сунгаж, тус боомтын гаалийн бүрдүүлэлтийн хугацааг дахин 40 хоногоор сунгасныг манай сонин өмнө нь мэдээлж байсан билээ. Урд хөрш Австралийн нүүрсийг хязгаарлаж буй нь нөгөө талдаа манай улсаас авах нүүрсний хэмжээ нэмэгдэх боломж юм. Австралийн нүүрс импортын хэсэгчилсэн хязгаарлалтай нүүр тулсантай зэрэгцээд байгалийн гамшигт үзэгдлүүд тохиох болсон нь тэдний хувьд байдлыг улам хүндрүүлсэн. Хатуугаар хэлэхэд, бусдын гарз бид олз болох гээд байна.
Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ "Монгол Улс өнгөрсөн онд 35.8 сая тонн нүүрс экспортоллоо. Нүүрсний гол гарц болох Гашуунсухайт боомтын хүчин чадал өдөрт 1500 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх түвшинд байхад бид ийм хэмжээний нүүрс экспортолсон. Харин ухаалаг гарц нэвтрүүлж, шинэ телекамерууд суурилуулснаар тус боомтоор 2500 хүртэлх тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн төлөвлөгөөг биелүүлэхэд гаалийн байгууллага бэлэн байна” гэж өгүүлсэн юм.
Нүүрсний экспортод боломжоос гадна бодит эрсдэлүүд байна
Монгол Улсын гаалийн байгууллага 2018 онд 2.7 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 24.6 хувиар давуулан биелүүлсэн. Энэ онд Алтанбулаг, ЗамынҮүд, Бичигт, Гашуунсуйхат зэрэг боомтыг өргөтгөж, бүтээн байгуулалт өрнүүлэхээр байгаа. Тэгвэл эдийн засгийн ашиг орлого, нүүрсний зах зээлд үүссэн одоогийн боломжоо юуны өмнө тавьж, Гашуунсухайтын шинэчлэлийг түргэсгэх хэрэгтэй байна. Хил гаалийн хяналтыг шуурхайлж, худалдааг хөнгөвчлөхөд томоохон ахиц гаргах шаардлага тулгарч буй тул цаг нартай уралдан ухаалаг гарц нэвтрүүлэхээс өөр сонголт алга.
Монголын нүүрсний экспортод бий болсон боломжоос гадна учирч мэдэх бодит эрсдэлүүд байна. Үүний нэг нь урд хөршөөс Далай ламтай холбогдуулан дахин сануулга ирсэн явдал. Эдийн засгийн аргаар шахалт үзүүлэхээ өмнөд хөрш мэднэ. Өмнө нь Дээрхийн гэгээн далай ламын айлчлалаас үүдэн Монголоос авах нүүрсний хэмжээгээ урд хөрш хумьж байсан. Далай ламын онлайн ярилцлагыг өнгөрсөн сарын 28-нд Монголд шууд дамжуулах болсныг БНХАУ эрс эсэргүүцэж, Элчин сайдаараа дамжуулан өөрсдийн байр сууриа илэрхийлсэн билээ. Ээлжит хоёр дахь эрсдэлд, олон нийтийн анхаарлын төвд буй ШХАБ тооцогдож байна.
Гашуунсухайтын боомтод өнгөрсөн оны нэгдүгээр улиралд 12 зам бүрт тусгай кабин барьж ашиглалтад оруулснаар бичиг баримт шалгахад зарцуулдаг байсан гурван минутыг 50 секунд болгон бууруулсан байна. Мөн гаалийн бүрдүүлэлтийн зарим бичиг баримтыг цаасгүй технологид шилжүүлснээр багагүй цаг хугацаа хэмнэдэг болсон. Гэхдээ одоогийн хурдаар 42 сая тонн нүүрс экспортолж, 1.3 тэрбум ам.доллар олно гэдэг амаргүй зорилт хэвээр байна. Гаалийн шинэчлэл энэ оны төсвийн төдийгүй эдийн засгийн өнгийг тодорхойлохоор байгаа тул холбогдох албаныхан шинэчлэлээ эхлүүлэхэд анхаарахгүй бол оройтох нь.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||