- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Н.Номтойбаяр Цагаан суваргын ордыг гадныхан мөнгөө хийсэн юм чинь тэдний ч бас өмч шүү дээ гэв
УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагааны дараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэнд тодруулга өглөө.
-Монгол Улсын өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд төсвийн мөнгөөр хайгуул хийсэн ордуудын лицензийг цуцлах талаар мэдээлэл хийсэн. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улс аль замаар хөгжих юм бэ? Ардчилсан чөлөөт зах зээлийн тогтолцоогоо энэ хэвээр нь сайжруулаад цаашид авч үлдэх юм уу, эсвэл эргээд коммунизм руугаа явж хувийн өмчийг үгүйсгэж, төрийн өмчит хураан авдаг болох юм уу. Төр хуулиараа л явах хэрэгтэй. Хэрвээ үнэхээр яг энэ зарчмаараа явъя гэж байвал Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хэрвээ коммунизмаа байгуулах гэж байгаа бол энэ төрд ажиллах шаардлага алга.
Хувийн компани эрсдэлээ өөрсдөө даагаад гаднын санхүүгийн байгууллагуудаас зээл аваад, өөрсдөө ч хөрөнгө гаргаад томоохон хэмжээний бүтээн байгуулалтыг хийж байгаа. "Эрдэнэт” үйлдвэр ашиглалтад орсноос хойш ийм хэмжээний том бүтээн байгуулалт огт хийгдэж байгаагүй. Улс орны эдийн засагт түлхэц болох ганц хийгдэж байгаа зүйл дээр нь ингэж дайрч давшлаад, зогсооно гэх юм бол бид нар бодлогын өөрчлөлт рүүгээ орохоос өөр аргагүй.
-Цагаан суваргын орд хайгуулыг төрөөс хэчнээн төгрөг гаргаж хийсэн юм бэ. МАК-ийн зүгээс хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд байгаа вэ?
-Хувийн хэвшлийнхэн цагаан суваргын орд дээр 400 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Үүнд гаднын хөрөнгө оруулагчид, банкууд хөрөнгө оруулсан. Тэд мөнгөө хийсэн юм чинь тэдний ч бас өмч шүү дээ. Нэг ёсондоо гаднынхан татвар төлөгчдийн мөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн зүйлээ анхааралтай ажиглаж байгаа.
Намайг энэ асуудалд хувийн байдлаар оролцоод байгаа гэж байгаа. Би УИХ-ын гишүүний хувиар л надтай холбож, над руу дайраад байгаа асуудалд л тайлбар өгч ярьж байгаа. Тэрнээс би энэ компанийн ордонд ажилладаг төлөөлөгч нь биш шүү дээ.
Түүхэндээ бол 70, 80-аад онд Цагаан суваргын ордод улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгээд нөөц олж илрүүлээгүй. Тэгээд эрдэс баялгийн зөвлөлөөр оруулаад ордод бүртгэж аваагүй. Дараа нь 90 оноос хойшоо Австралийн компани лицензийн аваад геологи хайгуулын ажил хийгээд юу ч олж чадаагүй. Харин тэр Австралийн компаниас бид аваад өрөм тависан, орд олсон. Оюутолгойн үйлдвэрлэлийн хүчин чадалтай харицуулах юм бол 2,5-3 жилийн дотор ажиллах, "Эрдэнэт”-тэй харьцуулбал 15-17 жил ажиллах ийм л орд газар юм. Үйлдвэр нь ашиглалтад ороогүй байгаа. Орох ч юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй. Өнөөдрийн хэрэгжиж буй хууль тогтоомжийн дагуу 70 орчим хувийн орлогийн татвар төлнө.
Тиймээс хамгийн гол нь ямар зарчмаар улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэх юм бэ? гэдгээ л ярих хэрэгтэй. Олны ярьж байгаа шиг Венесуэлийн зарчмаар явах юм уу, эсвэл энэ ардчилсан чөлөөт зах зээлийн зарчмаа сайжруулаад аваад явах юм уу. Гол нь төр татвараа л сайн авдаг байх нь чухал байна. Тэгээд тэр татвараар хэрэгтэй юманд зарцуулж иргэдийн хөгжилд хэрэгтэй юм хийх шаардлагатай. Миний итгэл үнэмшил ийм байна.
-Таныг энэ асуудлаар Ерөнхий сайдтай уулзсан, ойлголцсон гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар?
-Ерөнхий сайдтай огт уулзаагүй байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Цагаан суваргын ордод ийм арга хэмжээ авахаар болсон гэдэг юмыг тэр хүмүүсээс өөрсдөөс нь л асуух хэрэгтэй. Би Дорнодод тойрогтоо ажиллаж байгаад өчигдөр шөнө ирсэн байгаа. Одоогоор ордыг авлаа гэсэн албан ёсны юм надад ирээгүй байна. Компанид ирсэн үгүйг мэдэхгүй байна. Чаддаг юм бол аваарай гэсэн хандлага дээр хуулийн дагуу л бүх юм явах ёстой. Миний хувьд нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолсон юм болох вий гэсэн болгоомжлол байгаа. Энд улс төр байгааг бүгдээрээ л мэдэж байгаа. Хэрэв би хүлцэнгүй дуугай ноомой явсан бол ийм зүйл болохгүй л байх. Би ийм дайралт ирлээ гээд хонь шиг, гөлөг шиг болоод явж чадахгүй. Та хэд ч миний занг мэдэх байх. Энэ бол зарчмын асуудал.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||