- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
БХЯ-ны төсвөөс зувчуулсан хурандаа Б.Батсайхан, Л.Балдан-Очир нарт торгох ял оноолоо
БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, хурандаа Б.Батсайхан, Зэвсэгт хүчний барилгын цэргийн 017, Орхон аймаг дахь Барилгын цэргийн 110 дугаар ангийн захирагч асан, хурандаа Л.Балдан-Очир нарт холбогдох, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцлээ. Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батсайхан бүрэн эрх, албан тушаалаа урвуулж, төсвийн хөрөнгөөр эхнэр С.Туулынхаа “Тиара ресорт” ХХК-ийн Тэрэлж дэх амралтын газрын барилга болон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Грийн хаус” амины орон сууцны хотхон дахь байрныхаа засварыг хийлгэсэн хэрэгт холбогдсон юм. Дээрх хоёр барилгыг 2015 оны наймдугаар сарын 6-наас арванхоёрдугаар сарын 10 хүртэлх хугацаанд Зэвсэгт хүчний барилгын цэргийн 017 дугаар ангийнхнаар засуулж, тус анги болон БХЯ-нд нийт 109 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн АТГ-ынхан шалгасан билээ. Уг хэрэгт Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан, хурандаа Л.Балдан-Очир, Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогч Г.Сугар нарыг Ерөнхий сайдын зөвлөх, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан Б.Батсайханд давуу байдал олгосон хэрэгт хамтран оролцсон хэмээн буруутгасан юм.
Л.Балдан-Очирын хувьд нэг бус удаа таагүй үйл явдалд холбогдож байв. Тухайлбал, бэлтгэл хошууч цолтой цэргийн албанаас халагдаж байсан тэрбээр МХЕГ-т хэлтсийн даргаар ажиллаж байгаад найз, дэслэгч генерал Ц.Бямбажав ЗХЖШ-ын дарга болоод дээрх ангийн захирагчаар томилж хурандаа цол олгосон түүхтэй. Тус ангийг удирдаж байхдаа ангийнхаа эмэгтэй алба хаагчидтай зүй бус харилцаж, (зарим цахим хуудсанд бичсэнээр бол хүчирхийлэхийг завдсан гэж буй) гар хүрсэн. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтэст хэргийг шалгаж байсан юм. Энэ явдлыг нууцлахын тулд О, Н гэх хоёр алба хаагчид цэргийн цол олгож, өөр ангид шилжүүлэх болсон талаар тухайн үед хэвлэлд мэдээлж байв.
Өдгөө ч Зэвсэгт хүчний хэмжээнд ярьдаг зүйл нь Богд ууланд байрладаг тусгай байранд Барилгын цэргийн 017 дугаар ангийнхны барьж байсан 400 сая орчим төгрөгийн үнэтэй объект шатсан. Галын дохиололд зориулсан 30 сая төгрөгөөр чанаргүй материал авсан хэмээдэг юм. Гэхдээ уг нууц объект шатсан хэрэгт хэн ч хариуцлага хүлээлгүй өнгөрсөн билээ. Эдгээрээс гадна “Алдар” спорт хорооны шинэ барилгыг хурандаа Л.Балдан-Очирын удирдсан 017 дугаар ангийнхан барьж байхад нь нурж, хоёр хүн дарагдаж, гэмтсэн явдал 2013 онд гарч, ихэд нууцалж байсан ч хэвлэлийнхэн нийтэд дэлгэсэн юм. Харин энэ удаа хурандаа Л.Балдан-Очир, Б.Батсайхан нар БХЯ-ны 109 сая төгрөг завшсан хэрэгт холбогдон, шүүгдэгчийн ширээнд суулаа. Энэ сарын 6-нд болсон хурлын үеэр шүүгдэгч Б.Батсайхан, Л.Балдан-Очир, Г.Сугар нар хохирлоо төлж барагдуулахаар завсарлага авсан юм. Эх сурвалжуудын мэдээлснээр, шүүгдэгч нар хохирлын 109 сая төгрөгийг БХЯ-ны дансанд хийсэн сурагтай.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Л.Баатар, Т.Алтантуяа, улсын яллагч НПГ-ын хяналтын прокурор Д.Ширэндэв нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн хурлаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-2 дахь хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцов. Улмаар БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батсайханыг нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, 25 сая төгрөгөөр торгох ял шийтгэв. Барилгын цэргийн 017, 110 дугаар ангийн захирагч асан, хурандаа Б.Балдан-Очирыг нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасан, долоон сар, 017 дугаар ангийн Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогч Г.Сугарын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасан, 5.4 сая төгрөгөөр торгох ял ногдууллаа. Хурандаа Л.Балдан-Очирын хувьд тэтгэвэртээ гарсан, төрийн албанд ажиллахгүй нь тодорхой болсон хүн юм.
Г.Равжаа
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||