Ингэснээр Уул уурхайн салбарт гарч буй үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлт зэрэгт хийсэн судалгаанд үндэслэн ажиллагсдын тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулах юм. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мөрдөж буй аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандартыг олон нийтэд танилцуулах, сурталчлах, ажилтан албан хаагчдыг эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг сайжруулах, гадаад орнуудын ижил төстэй төрийн бус байгууллагатай хамтран ажиллахад чухал ач холбогдолтой гэдгийг албаныхан онцоллоо.
Б.Заяа