Японы ДНБ сүүлийн зургаан улирлын турш өсөж байгаа бөгөөд энэ улирлын ДНБ-ын өсөлт төлөвлөж байсан 4 хувиас давсан байна. ДНБ-ын уг өсөлтийг тус улс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдсэн өртгийн татварыг 5 хувиас 8 хувь болгон нэмэхээс өмнө дотоодын бараа үйлчилгээний эрэлт нэмэгдсэнтэй холбоотой гэж үзэж байна. Тиймээс хоёрдугаар улирлын ДНБ-ын өсөлт огцом буурч магадгүй хэмээн эдийн засгийн судлаачид үзэж байна.
А.Цацралт
Монцамэ