Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Манай ба тэдний роялти

Цаг дулаарч, алтны салбарын идэвхжил нэмэгдэж буй энэ үед Төв банкны алт худалдан авалт эрс буурсныг өмнө нь мэдээлсэн. Хоёрдугаар сард 84.1 кг алт худалдан авсан нь, өмнөх оны мөн үед 438.6 кг алт худалдан авч байснаас 81 хувиар буурсан үзүүлэлт байгаа юм. Уг шалтгаан нь роялти буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн  /АМНАТ/ хувь хэмжээ 5-10 хувиар ногдуулж буйтай холбоотойг албаныхан хэлж байгаа. 2014 оны  дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд АМНАТ-ын  хэмжээ 2.5 хувь байсан бөгөөд 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 5 хувь, алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5 хувийг нэмж, нийт 5-10 хувиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж алт олборлогч байгууллага, иргэдээс худалдан авч байгаа нь  Төв банкны хүлээлтээс зөрсөн үзүүлэлтийг дагуулж байна. Гэхдээ энэ сарын 18-наас эхлэх Ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд буй нь, АМНАТ-ын хувь хэмжээг нэг тийш шийдвэрлэх нь гэсэн хүлээлтийг салбарынханд үүсгээд байна.

Дашрамд өгүүлэхэд,  алт худалдан авалтаа нэмэгдүүлэхэд дэлхийн төв банкууд анхаарч буй. 2018 онд 651.5 тонн алт худалдаж авсан төв банкууд 2019 онд энэ хэмжээг давуулах төсөөлөлтэй байгаа. Манай төв банк ч, гадаад валютын нөөцөө өсгөх зорилтын хүрээнд алтны худалдан авалтаа өсгөх төлөвлөгөөтэй. Харин алтнаас авах АМНАТ-ын хэмжээнээс дараа дараагийн үзүүлэлт хамаарч таарах нь.

Ер нь роялтигаас олох орлогын хэмжээг нарийвчлан тооцож харьцуулан, үнэлгээ хийж шинжлэх ухааны үндэслэлтэй хандах нь чухал гэдгийг эдийн засагчид  хэлдэг. Роялтиг хэт бага эсвэл хэт өндөр тогтоох нь аль аль нь  сөрөг тал дагуулдаг.  Мэргэжилтнүүд хэлэхдээ “АМНАТ тооцох үнэлгээг тодорхойлж байгаа өнөөгийн аргачлал, практикаа дахин нягтлах, шинэ хуулиар төлбөр ногдуулах үнэлгээг тогтоохдоо судалгаа тооцоотой хандах. Борлуулалтын үнэлгээ борлуулалтын орлого хоёрын хооронд хоёр дахин зөрүү байгаа тул нэг талаас ААН-үүдийн борлуулж буй үнэ хэр бодитойд судалгаа хийх, нөгөө талаас борлуулалтын үнэлгээ тооцож буй аргачлал түүний суурь болгож авч байгаа жишиг үнийг бодит байдал руу ойртуулах арга хэмжээ авах хэрэгтэй гэдэг.  Мөн худалдан авалтын үнэ болон борлуулалтын үнийн зөрүүнээс АМНАТ авах нь зүйтэй.” гэсэн зөвлөмж ч бий.

Тэгвэл Роялти буюу АМНАТ-тай холбоотой гадны улс орнуудын тоо жишээг авч үзье.

ЧИЛИЙН ЖИШЭЭ

Манай уул уурхайн салбар Чилийн туршлагыг хөрсөн дээрээ буулгахад гэмгүй гэдэг. Тэгвэл тус улсад уул уурхайн бүтээгдэхүүн ашиглах эрх бүхий хувь хүн, хуулийн этгээд бүх төрлийн, бүтээгдэхүүний эхний шатны борлуулалтадаа “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр”-ийг төлдөг. Хэрэв компани уул уурхайн бүтээгдэхүүн бусдаас худалдан авч, борлуулах тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдохгүй. Жилдээ 12 000 тонноос бага хэмжээний цэвэр зэсийн борлуулалт энэ төлбөрөөс чөлөөлөгдөх ба 12000-50000 хүртэлх тонн цэвэр зэсийн борлуулалтын үнэлгээнд бүтээгдэхүүний тоо хэмжээнээс хамааран 0.5%-4.5%, 50000 ба түүнээс дээш тонн цэвэр зэсийн борлуулалтанд үйл ажиллагааны ахиуц ашгаас хамааран 5% - 14% -ын татвар ногдоно. Ахиу ашиг нь 35% ба түүнээс бага бол 5 хувь, 85% ба түүнээс дээш бол 14 хувь байх ба ахиу ашгийн хувиас хамруулан төлбөрийг хэдэн хувиар ногдуулахыг тодорхойлсон хүснэгт байдаг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар тодорхойлогдсон татвар ногдуулах орлогод тохируулга хийх замаар уул уурхайн үйл ажиллагааны орлого буюу ашигт малмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах орлогыг тодорхойлдог. Уул уурхайн үйл ажиллагааны орлого буюу ашигт малмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах орлогын дүнг, тухайн компанийн борлуулсан цэвэр зэсийн үнийг дэлхийн зах зээлийн үнээр үржүүлсэн нийт орлогын дүнд харьцуулж энд дурдсан ахиуц ашгийн хэмжээг тодорхойлдог юм байна.

ХОЙД ХӨРШИД...

Оросын Холбооны Улсын тухайд газрын тосноос бусад уул уурхайн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа олон улсын зах зээлийн үнийг баримтлах талаар тухайлан заасан хуулийн зохицуулалт байхгүй. Борлуулалтын буюу гэрээний үнэнээс улсаас олгосон татаас, НӨАТ, тээврийн болон даатгалын зардал зэргийг хассан дүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулдаг аж. Төлбөрийн хэмжээ үнэлгээний 0-8 хувь, нүүрс, антрацит, нефтийн бүтээгдэхүүний нэгжид 11-700 рубль байдаг юм байна.

ӨМНӨД ХӨРШ

Хятад улсад газрын тос болон газанд 5-10 хувиар, бусад ашигт малтмалуудад 0.3-60 юанаар тооцож төлбөр ногдуулдаг. Энэ нь тус улс эцсийн бүтээгдэхүүн болгодог өөрийн боловсруулах үйлдвэртэй байдагтай холбоотой аж. Харин давсанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа түүний төрөл, хэмжээ, олборлож буй аргаас хамааруулан өөр өөр аргачлалаар төлбөр ногдуулдаг онцлогтой юм байна.

АВСТРАЛИД...

Австралид Mineral resource rent tax буюу ашигт малтмалын нөөцийн түрээсийн татвар авдаг. Энэ татварыг тус улсад үйл ажиллагаа явуулж буй төмрийн хүдэр, нүүрсний үйлдвэрүүд төлдөг аж. Харин ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг муж улс бүр өөрийн хуулиар тусгайлан тогтоодог байна. Тус улсын Нью соут уэлс муж улсад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг уурхайн гаднах ex mine үнэлгээнд ногдуулах бөгөөд энэ үнэлгээг тодорхойлохдоо борлуулсан баяжмалын дэлхийн зах зээлийн үнээр тооцсон борлуулалтын орлогын дүнгээс уурхай дээрх баяжуулалтын зардал, борлуулалтын зардал, уурхай дээрх удирдлагын зардал, элэгдлийн зардлыг хасч тодорхойлох ба ийнхүү тодорхойлогдсон дүнгийн 4 хувиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулдаг юм байна. Уурхай дээрх баяжуулалтын шууд зардалд бутлах тээрэмдэх зардал, концентрацжуулах болон цэвэршүүлэх зардал, шинжилгээний зардал, борлуулалтын зардалд борлуулалтын цэг хүртэлх тээврийн зардал, CIF нөхцөлтэй борлуулалтын хувьд гадаад борлуулалтын тээврийн зардал, агентын шимтгэл багтдаг бөгөөд зөвхөн уурхай дээр гарсан удирдлагын нийт зардлын 33.33 хувийг уурхай дээрх удирдлагын зардал гэж үздэг аж.

Э.Болорхажид

Эх сурвалж: Zindaa.mn

 

 

 

 

Манай ба тэдний роялти
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өнөөдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани