Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн “хаялга” хүртэхээр 170 сум хилийн цэсийн маргаан үүсгэжээ

 

Уул уурхайн “хаялга” хүртэхээр 170 сум хилийн цэсийн маргаан үүсгэжээ

 

СҮҮЛИЙН ГАНЦ ЖИЛД СУМДЫН ХИЛИЙН ЦЭСИЙН МАРГААН ХОЁР ДАХИН ӨСЛӨӨ

Монгол Улсын хэмжээнд 2018 оны байдлаар 21 аймгийн 19 нь их, бага хэмжээний хилийн цэсийн маргаантай байна. Зөвхөн Орхон, Говьсүмбэр аймаг хилийн зурвас буюу цэсийн маргаангүй гэсэн судалгааны дүнг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар /ГЗБГЗЗГ/­аас мэдээлжээ.

Энэ нь 330 сумын 170 сум буюу 51.5 хувь нь хилийн цэсийн маргаантай байна гэсэн үг. Тухайлбал, Дорноговь 18, Хөвсгөл аймагт 20, Завхан 22, Архангай 24, Дундговь 27, Баянхонгор 32 газарт хилийн цэсийн маргаантай байгаа аж. Үүнд нийслэлийн асуудал ч бас бий.

Улаанбаатар хот хил залгаа Төв аймгийн сумдтай зургаан газарт хилийн цэсийн маргаантай байна. Үүнээс гадна 10 аймгийн төв газаргүйгээс сумдынхаа нутагт "халдсан” байна.

Улаанбаатар хот хил залгаа Төв аймгийн сумдтай зургаан газарт хилийн цэсийн маргаантай байна. Үүнээс гадна 10 аймгийн төв газаргүйгээс сумдынхаа нутагт "халдсан” байна. Үүнтэй холбоотойгоор 10 аймгийн төвийн суманд зэргэлдээх сумаас газар олголт хийх, дөрвөн аймгийн төвийн хилийн цэсийг тэлэх шаардлага үүсжээ.

Сумдын хилийн цэсийн маргааныг шийдвэрлэхээр БХБЯ төлөвлөгөө боловсруулан ажиллахаар шамдаж буй. Харин сумдын хилийн цэсийн маргааныг шийдвэрлэхэд сумдын Засаг дарга нараар зааг тогтоолгоход хүндрэл үүсэж болзошгүй байгаа юм.

Сумдын хилийн цэсийн маргаанд голдуу малын бэлчээр, хаваржаа, намаржааны газар булаалддаг байсан бол сүүлийн үед сумын Засаг дарга нар уул уурхайн ашиг шимийг хүртэхээр маргаан үүсгэх нь олшрох болжээ.

Өнгөрсөн онд Засгийн газар нутгийн удирдлагыг сайжруулах ажлын хүрээнд 21 аймгийн удирдлага, төрийн захиргааны байгууллагын ажилтнуудыг хүлээн авч уулзалт зохион байгуулах үеэр зарим ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг орон нутаг олгодог болох талаар танилцуулсан.

Түүгээр аймаг, сумын ИТХ, Засаг дарга ашигт малтмалын хайгуул, ашиглалтын зөвшөөрөл олгодог байхаар холбогдох хуулиудад зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа тухай ярьсан юм. Харин үүнийг угтаж орон нутгийн удирдлагууд өөрийн газар нутгийг тэлэх, ашигтай байрлалд, ашигт малтмал байж болох газрыг өөрийн мэдэлд оруулахын тулд хилийн цэсийн маргаан үүсгэсэн байх талтай.

Сүүлийн ганц жилийн дотор гэхэд л сумдын хилийн цэсийн маргаан 8.2 хувиар өссөн нь нэгийг өгүүлнэ. Зарим аймгийн хэмжээнд энэ тоо хоёр дахин нэмэгдсэн байх юм.

 ХАЙГУУЛЫН КОМПАНИАС ГЭХЭД Л ЗОВЛОНГҮЙ МӨНГӨ "ЗУЛГААХ” ОЛОН БОЛОМЖ БИЙ

Сумын удирдлагад тусгай зөвшөөрөл олгох эрх өгдөггүй юм аа гэхэд өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулиар тэд уул уурхайн бизнес эрхлэгчдээс "мөнгө саах” олон боломжийг ашиглаж байгаа. Тус хуульд ашигт малтмалын хайгуул хийх компаниуд орон нутгийн удирдлагад тал засах, тойглох шалтгаантай заалт ч олон бий. Тухайлбал, хайгуул хийх компани тухайн сумын Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах ёстой.

Үүний дараа засаг "ноён”­ оор батлуулах хуультай. Мөн байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэхийн баталгаа болгож Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг шилжүүлэх ёстой.

Дургүйг нь хүргэвэл байгаль орчинд хор хохирол учруулсан гэдгээр барьцаалсан мөнгө дээр нэмж тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулах эрх засаг "ноён”­д бий. Зөвхөн хайгуул хийх компаниас гэхэд л зовлонгүй мөнгө "зулгаах” боломж сумын удирдлагуудад байна. Мөн ашиглалтын зөвшөөрөлтэй олборлолт үйлдвэрлэл явуулж буй ААН-ээс ч хуулийн дагуу мөнгө салгах арга бас олон бий.

Нөгөөтэйгүүр бэлчээрийн даац хэтэрсэн өнөө үед нэг ч гэсэн ам, хажуу ч гэсэн гуу жалгыг болов сумынхаа мэдэлд авах нь чухал.

Наад зах нь байгаль орчны үнэлгээтэй холбоотой бичиг баримтыг баталж өгөлгүй шоглох, нутгийн иргэдийг ажилд авсангүй гэж шогтох эрх ч бий. Мөн уурхай эрхэлж буй компани л юм хойно гадаадын инженер, техникчид хэдэн арваар байж л таараа.

Тэдний лимит хэтрүүлсэн орон тоо болгоноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр авна. Энэ мэтчилэн уул уурхайн "хаялга” мундахгүй учир газар нутгийн төлөөх маргаан "газар авч” байгаа юм.

Зэргэлдээ сумандаа найр тавин өгсөн газарт нь ашигт малтмалын орд илэрвэл амаа бариад зогсохгүй, нутгийн олны хараалыг барах тул сумдын Засаг дарга нар манай нутаг хэмээн мэрийж, танай нутаг биш хэмээн гүрийж байх аж. Нөөц ихтэй, баялаг орд таарвал бүр ч гялайх нь тэр. Уул уурхайн буянаар жаргаж буй Өмнөговийн хэдэн сумын удирдлагад хилийн цэсийн маргаан үүсгээд буй 170 сумын Засаг дарга атаархаж байгаа нь лавтай.

Ханбогд сум гэхэд Оюутолгойгоор эрчим хүчээ татуулж засмал зам тавиулан "жаалдаг” болсон. Арван жилийн өмнө 800 гаруй өрхтэй байсан говийн жижиг сум өнөөдөр 2000 шахам өрхийг уул уурхайн "хаялгаар” тэжээж байна. Хүн амын хувьд ч "цагаачтайгаа” нийлээд 20 мянга хол давж, Засаг дарга нь сумаа хот болно гээд даналзаж суугаа сурагтай.

"Оюу толгой” компани 50 ортой сум дундын хүн эмнэлэг, 1,4 тэрбум төгрөгийн өртөгтэй лаборатори бүхий малын эрүүл мэндийн төвийг Ханбогд суманд байгуулж өгсөн. Хэдхэн хоногийн өмнө эмнэлэгт нь явуулын үзлэг оношилгоо хийхэд нэн хэрэгцээтэй 100 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг бэлэглэлээ.

Энэ мэт бэлэг сэлт, бэлэн хангалууныг тоочоод барахгүй. Хилийн цэсийн маргаан үүсгээд буй сумын засаг "ноёд” ч үүнийг мөрөөдөж л байгаа. Тийм ч учраас юмыг яаж мэдэх вэ гэдэг байдлаар нутаг тэлэхээр бичиг баримт бүрдүүлж суух болов.

Нөгөөтэйгүүр бэлчээрийн даац хэтэрсэн өнөө үед нэг ч гэсэн ам, хажуу ч гэсэн гуу жалгыг болов сумынхаа мэдэлд авах нь чухал. Мөн зарим сумдад газар тариалангийн бүс нутгийг тогтоосонтой холбоотой хилийн цэсийн маргаан гарсан байх үндэслэлтэй.

Өнгөрсөн жил Засгийн газраас газар тариалангийн бүсийг тогтоохдоо малын бэлчээрээс хороосон нь нэрмээс болж буйг үгүйсгэх аргагүй. Иймд БХБЯ, ГЗБГЗЗГ хилийн цэсийн маргааныг хэрхэн шийдвэрлэх нь сумын Засаг дарга нарын анхаарлын төвд байна.

"Засгийн газрын мэдээ" сонин


Уул уурхайн “хаялга” хүртэхээр 170 сум хилийн цэсийн маргаан үүсгэжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өнөөдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани