- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Н.Алгаа: Хууль эрх зүйн орчин сайхан боллоо гээд хөрөнгө оруулагчид маргааш гүйгээд ирэхгүй
Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн бариад байна. Танай ассоциацийн зүгээс саналуудаа оруулж чадсан уу?
-Оны эхээр "Эрдэс баялагийн салбар төрөөс талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг баталсан. Энэ баримт бичгийн дагуу Ашигт малтмалын хуульд тодорхой нэмэлт өөрчлөлт оруулъя гээд шийдсэн. Үүний дагуу сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан байгаа. Энэ ажлын хэсэгт Уул уурхайн үндэсний ассоциаци, Нүүрс ассоциаци, Геологийн холбоо гээд гурван ТББ-аас орсон. Ажлын хэсэг нэлээд хэдэн хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлгээр хамгийн эхний төсөл дээр нарийвчилсан, маш олон журам гаргахаар саналууд орж ирсэн л дээ. Харин эдгээр саналууд орчихоор хуульд шинэчилсэн найруулга хийх хэмжээний юм болж байсан. Тийм учраас тэрхүү саналууд ороогүй. Ерөнхийдөө нэлээн цомхон нэмэлт, өөрчлөлтийн төсөл УИХ-д өргөн баригдлаа. Бизнесийнхэн ганц нэг заалтууд дээр сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж байна.
-Тэдгээр нь ямар заалт байсан юм бол?
-Ашигт малтмалын хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр эхний гурван жил тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглосон байна лээ. Одоогоор шинээр лиценз олгоогүй гурван жил болж байна. Тэгэхээр шинээр лиценз олгоод эхлэхэд түүнийг нэмж шилжүүлэх эрхгүй гэсэн үг. Ер нь бол жижиг хөрөнгө оруулагчдын зүгээс эхний жилүүдийн эрсдэлээ үүрч мэдээллээ олоод дараагийн том хөрөнгө оруулагчид лицензээ шилжүүлдэг ерөнхий хуваарь тогтсон байгаа. Тэгэхээр энэ нь байхгүй болохоор шинээр хөрөнгө татахад асуудал үүсч байгаа юм.
-Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд геологийн албыг агентлагийн харъяа болгох тухай заалт байгаа юм билээ. Энэ хэр зохистой зохицуулалт вэ?
-Геологийн алба байгуулна гээд хуульд орсон байна. Аж ахуйн нэгжүүдийн бизнест садаа болохгүй л бол эсэргүүцээд байх зүйлгүй. Миний ойлгож байгаагаар Ашигт малтмал газрын Геологийн газар, Геологи мэдээллийн төв, Уул уурхайн яамны дэргэдэх Геологийн газар, Геологийн төв лобарторийг нэгтгээд нэг төв болгох юм билээ. Үүнд манайхаас нэг их байр суурь гээд байх юм байхгүй.
-Уул уурхайн салбар уналтад орсон тухай ярих боллоо. Тэгвэл энэ салбарт хэзээ сэргэх вэ. Хөрөнгө оруулагчдад таатай байх боломжийг бүрдүүлж хэд хэдэн хуулийг батлаад байна?
-Ерөнхийдөө геологи хайгуулын ажил зогсчихсон. Энэ нь хэд хэдэн шалгаантай. Урт нэртэй хуулиар баахан хайгуулын лиценз түгжигдсэн. Дээр нь шинээр лиценз олгохыг хориглосон. Геологи хайгуулын ажил зогсохоор өрмийн болон судалгааны компаниуд, тэд нарт үйлчилгээ үзүүлдэг бүх бизнес зогсчихож байгаа юм. Уул уурхайн идэвхжлийг дагаад маш олон жижиг компаниуд идэвхждэг. 1995 онд ганцхан байсан өрмийн компани 300 болчихоод байсан шүү дээ. Гэтэл одоо бол ажил байхгүй. Энэ нь дотооддоо маш олон буруу бодлого гаргаж, хааж боосны уршгаар үүссэн нөхцөл байдал. Гэвч одоогоор хичнээн бодлого шийдвэрээ цэгцэлсэн ч үр дүнг нь тийм ч амархан гарахгүй. "Монголын хууль эрх зүйн орчин сайхан болчихлоо” гээд хөрөнгө оруулагчид маргааш гүйгээд ирэхгүй нь тодорхой.
Гадны нөхцөл байдлаас илүү манай дотоодын нөхцөл байдлаас шалтгаалан Торонто, Хонгконгийн хөрөнгийн бирж дээр арилжаа нь явагдаж байгаа манай хувьцаат компаниудын хувьцаа 2-10 дахин уначихаад байгаа. Тэгэхээр яаж хөрөнгө оруулалт орж ирэх юм бэ.
-Баянгол дүүргийн шүүхээс "Хууль бусаар олгосон” гэсэн шалтгаанаар уул уурхайн 106 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон юм. Үүнээс болж 20 гаруй уул уурхайн компанийн эрх ашгийн асуудал намжсан. Энэ асуудал юу болсон бол?
-Ашигт малтмалын газрын дарга нартай холбоотой 106 лицензийг хүчингүй болгосон. Шүүхийн процессээр эдгээрийг цуцалсан. Гэхдээ эдгээр дотроос ямар нэг байдлаар хүнээс шилжүүлж авсан шударга эзэмшигчид байгаа. Өөрөөр хэлбэл албан тушаалаа ашиглаж хууль зөрчиж олгосныг мэдээгүй аж ахуй нэгж, байгууллагууд байгаа. Харин энэ асуудлыг шийдэхээр яам тусад нь УИХ-д асуудал оруулж байгаа юм билээ.
Эх сурвалж: Оллоо.мн
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||