- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Бидний үл тоосон алтыг Торонто сонирхож байна
Сэрүүн салхитай, жихүүн торонтод дэлхийн уул уурхайн салбарынхан чуулж байна. Эрдэс, таваарын зах зээлийн нэг төв цэг байсаар ирсэн энэ хотод PDAC буюу Канадын хайгуул, олборлогчдын холбооны жилийн чуулга уулзалт болж байгаа юм. Сүүлийн жилүүдэд PDAC-ийн уулзалтыг дэлхийн эдийн засгийн форумын баг, хамт олонтой хамтран зохион байгуулж буй нь уг чуулганы нэр хүнд, ач холбогдлыг улам нэмж буй юм. Тиймээс жил бүрийн гуравдугаар сарын эхээр Канадын Онтарио мужийн нийслэл Торонтог зорих олон улсын хөрөнгө оруулагчид, уул уурхайн салбарын манлайлагчдын жим тасрахаа больж, PDAC-ийн чуулган боломж хайсан эрдэс баялгийн элитүүдийн уулзах цэг болсоор байна.
АЛТ АНХААРЛЫН ТӨВД БАЙНА
Жил жилийн чуулган дэлхийн эрдэс баялаг, уул уурхайн салбарын өнгө, өөрчлөлтийг тольдох боломж олгодог.
Өнгөрсөн онд л гэхэд шинэ эриний түүхий эд буюу газрын тосны элементүүд хөрөнгө оруулагчдын сонирхлыг соронз адил татсан. Харин энэ жил торонтод чуулсан зочид ямар сэдвээр түлхүү хэлэлцэх бол.
Чуулга уулзалтын сэдвийн жагсаалт, хөрөнгө оруулагчдын хандлагыг харвал зай хураагуурын түүхий эд болох лити, кобальт зэрэг нь анхаарал татсан хэвээр байх нь. Шинэ үеийн эдгээр таваартай зэрэгцэн алт, зэс, нүүрс зэрэг уламжлалт түүхий эдүүд ч сонирхлын төвд байхаар байна. Энэ ч учиртай. Одоогоос нэг жилийн өмнөхтэй харьцуулахад дэлхийн улс төр, эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хурдтай хувьсан өөрчлөгдөж, худалдаа, геополитикийн маргаан хүрээгээ тэлж эхэлсэн. Олон улсын худалдаа, эдийн засгийн талбарт ийнхүү эрсдэл бий болсон нь тодорхойгүй байдлыг дагуулж, үнэт металлын үнэ ханш өсөх үндэс болоод байна. Ялангуяа, эрсдэлгүй хөрөнгө оруулалтын нэгд тооцогддог алт эргэн "моодонд орж” эхлэх нь. Энэ нь Монголын уул уурхайн салбарыг танилцуулахад таатай боломж олгохоор байна. Гэхдээ манай алтны салбарын эрхзүйн орчин одоогоор тодорхойгүй байдалд байгаа нь эргэлзээ дагуулж магадгүй байна.
Монгол Улсын 2013 оноос баримталсан алтны эрхзүйн орчин энэ салбарын ил тод нээлттэй байдлыг дэмжиж, төв банкинд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлсэн. 2018 онд Монголбанкны алт худалдан авалт дэлхийд зургадугаарт бичигдсэн юм. Гэвч Монголын эдийн засаг, уул уурхайн салбарт томоохон түлхэц үзүүлсэн алтны татварын хууль 2019 онд дууссанаар энэ салбарын эрхзүйн орчинд тодорхойгүй байдал үүсчихээд байгаа юм.
Уул уурхайн ус болон эрчим хүчний нөөцийг чуулганаар хөндөнө
Монгол Улсын төв банк, холбогдох яам болон алтны салбарынхан үйлчлэх хугацаа нь дууссан хуулиудыг үргэлжлүүлэх саналтай байгаа. Энэ сард болж магадгүй УИХ-ын ээлжит бус чуулганаар алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон алтны өсөн нэмэгдэх татварын хуулийн төслийг хэлэлцэнэ гэж найдаж байна.
ТОГВОРТОЙ УУЛ УУРХАЙГ ТҮЛХҮҮ ХЭЛЭЛЦЭНЭ
Үүнээс гадна дэлхийн уул уурхайн салбарынхан тогтвортой хөгжлийг хэлэлцэхээр байна. Ялангуяа, байгаль орчин болон хүний эрх, эрх чөлөөнд ээлтэй уул уурхайн салбарыг хөгжүүлж, түүхий эдийг эрж хайхаас эхлээд олборлох, тээвэрлэх хүртэлх бүх шатанд тогтвортой хөгжлийн бодлого, зорилтыг тусгах шаардлага тулгарсаар байгаа аж. Мөн уул уурхайн салбарын хөгжлийн түлхүүр болсон ус болон эрчим хүчний нөөцийг хөндөнө. Ялангуяа, эрчим хүч, усны менежменттэй үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах талаар хэлэлцэх аж.
Өнгөрсөн онд хайгуулын зардал дэлхий даяар 20 хувиар өссөн ч, энэ салбарыг чиглэх санхүүжилт хоёр дахин буурчээ. Ийнхүү шинэ санхүүжилт буурч буй нь одоо ашиглаж буй уурхайн нөөц шавхагдахад орлох уурхайн бүтээн байгуулалт удаашрах, хомсдол үүсэх эрсдэлийг өсгөж байна хэмээн PDAC-гийн Ерөнхийлөгч Гленн Муллан мэдэгдсэн байна. Тиймээс олборлолтод техникийн дэвшлийг эрчимтэй нэвтрүүлэх болж, инновац, их өгөгдөл, шинжилгээ, цахим аюулгүй байдал анхаарах нь чухал болохыг тэрбээр онцолжээ.
Энэ сарын 3-6-нд болж буй Канадын хайгуул, олборлогчдын холбооны жилийн чуулга уулзалтад дэлхийн 135 орноос 3500 гаруй хөрөнгө оруулагч, 25 мянган зочин оролцож байна.
МОНГОЛЫН СОНИРХОЛ
Дэлхийн уул уурхайн салбарынхны уулзах цэг болдог уг чуулганд Монгол Улс сүүлийн жилүүдэд хоцролгүй оролцож ирсэн. Энэ удаад уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайдаар ахлуулсан төр болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож байна. Монгол Улсад сорилт, боломж хосолсон энэ үед Монголын хөрөнгө оруулалтын орчныг танилцуулах арга хэмжээ энэ сарын 3-нд торонтогийн цагаар 14 цагт (Монголын цагаар 03.00) болохыг уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамнаас мэдээлсэн юм. Уг арга хэмжээнд "Эрдэнэс-Тавантолгой”, "Эрдэнэс Монгол”, "Kincora Copper”, "Xanadu Mines”, "Erdene Resource Development”, "Steppe Gold” зэрэг компани оролцоно. Ялангуяа, "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг гадаадын хөрөнгийн биржид арилжихаар бэлтгэж буй энэ үед олон улсын хөрөнгө оруулагчидтай уулзаж буйгаараа онцлог байгаа аж.
ЗГМ: ТОДРУУЛГА
Монгол Улс газрын ховор элементийн бодлогоо танилцуулна
Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайдын зөвлөх М.Дагваас зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ удаагийн уулзалтаар Монгол Улс ямар түүхий эдээ хөрөнгө оруулагчдад түлхүү танилцуулах вэ?
-Бизнесийн болон бодлого тодорхойлогчдын сонирхол л хааш чиглэж байгааг анхаарах хэрэгтэй. Энэ онд бид алт, зэс, металлургийн нүүрс болон газрын ховор элементийг түлхүү танилцуулахаар төлөвлөж байгаа. Ялангуяа, энэ удаад газрын ховор элемент буюу зай хураагуурын түүхий эдтэй холбоотой монголчуудын сонирхол, бодлогыг олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулна.
-Монгол Улс сүүлийн жилүүдэд PDAC-ийн уулзалтад тогтмол оролцож байна. өмнөх уулзалтуудын үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Нэг удаагийн уулзалтаар Монголын талаар сонсоод, маргааш нь шууд манайд хөрөнгө оруулахгүй нь ойлгомжтой. Харин монголчууд хөрөнгө оруулагчид руу чиглэсэн ийм арга хэмжээнүүдэд тогтмол оролцож буй нь манай улс дэлхийн уул уурхайн салбарынхантай хамтран ажиллах хүсэл сонирхол байгааг харуулж буй. Монголын хөрөнгө оруулалтын орчныг хөрөнгө оруулагчдад ойлгомжтой танилцуулах болон манай бизнесийн орчин дахь давуу талуудыг тэдэнд ойлгуулах чухал байна. Энэ чиглэлээр салбарын яам болон хувийн хэвшил хамтран ажиллаж байгаа.
Мөн Монгол улс, манай уул уурхайн салбартай холбоотой сайн, саар олон мэдээлэл дэлхийн даяар түгдэг. Эргэлзээ дагуулсан эдгээр асуултад хариулт өгөх боломжийг PDAC тэргүүтэй уулзалт олгодог. Үүнээс гадна бид олон улсын уул уурхайн салбарын дундаж болон түүнээс дээш тоглогчдыг чиглэсэн ажлуудыг түлхүү хийж байгаа. Цаашид ч энэ чиглэлд ажиллана. Өмнө нь бид Канад дахь хөрөнгө оруулагчдыг бүрэн судалж ойлгохгүйгээр ерөнхий мэдээлэл түгээдэг байсан бол одоо нэлээн онилж байж, тухайн хөрөнгө оруулагчид зориулсан мессеж явуулж байгаа. Мөн өөрсдийн онилж буй хөрөнгө оруулагчдынхаа араас хөөцөлдөж байж урьж, өөрсдийн өгөхийг хүссэн мэдээллээ өгнө. Ингэснээр ирэх 3-5 жилд олон улсын хэд хэдэн хөрөнгө оруулагчид Монгол улсад орж ирэх болов уу гэж найдаж байна.
-Энэ жил монголчуудын өгөх гол мессеж нь юу байна вэ?
-Олон улсын хөрөнгө оруулагчид өмнө нь Монгол Улсыг дэд бүтэц хөгжөөгүй зэлүүд газар, санхүүжилт их шаардах, эрсдэлтэй нутаг гэж түлхүү хардаг байсан. Тэгвэл "Оюутолгой”, "Тавантолгой” төслийг дагаад Монголд уул уурхайн хатуу, зөөлөн дэд бүтэц хөгжиж байна. Энэ нь бидний хөрөнгө оруулагчдад хүргэхийг хүссэн гол мессеж байх болно.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||