- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Н.Энхболд гишүүн ээ, тойргийн чинь иргэд аврал эрсээр 10 шахам хүн амиа алдчихлаа
Төв аймгийн Заамар сумын нутагт алтны уурхай эрхлэх нэрээр нутгийн иргэдийг, уул устай нь уйлуулж, сэндийчиж буй "Эко Алтан Заамар” ХХК-ийн хэлтэй амтай уурхайн хөрс цөмөрсөн аймшигт явдал өнөөдөр боллоо. Төв аймгийн цагдаагийн газарт ослын талаарх дуудлага 17:50 цагийн үед ирснээр холбогдох байгууллагын ажлын хэсгүүд газар дээр нь ажиллаж байна.
Эх сурвалжийн өгсөн мэдээллээр 80 метрийн гүнд хөрсний нуралт үүсч автомашинууд унан 10 жолооч дарагдсан гэнэ. Тэдгээрээс дөрвийнх нь цогцсыг олсон бол бусдыг нь олж, гаргаж чадаагүй байгаа бөгөөд Төв аймгийн Онцгой байдлын газраас гадна ОБЕГ-аас 20 аврагч нисдэг тэргээр очиж, одоогоор аврах хайх ажиллагаа үргэлжилж байна. Ийм аймшигт хэрэг гарчихаад байхад компанийн удирдлагууд хэргийг нуун дарагдуулахаар, бичлэг мэдээлэл тараахаас сэргийлэн ажиллагсдынхаа гар утсыг хурааж, хөл хорио тавьсан юм байх. "Эко Алтан Заамар” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Байгаль орчны яамнаас Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлээд байсан ч тодорхой арга хэмжээ авч чадахгүй байсаар өнөөдрийн эмгэнэлт байдалд хүрлээ. "Эко алтан Заамар” компани 2018 оны 5 дугаар сарын 30-наас үйл ажиллагаа эхлүүлсэн бөгөөд Кадастрын бүртгэлийн системд энэ нэрээрээ дөрвөн ч лиценз эзэмшдэг аж.
Уг нь тус компанийн эзэн, дуучин Д.Оюунтүлхүүрийн нөхөр асан, "Алтайн Хүдэр” компанийн захирал Ч.Базар гэгч энэ нөхрийн шунал, хар бараан үйлүүдэд аль эрт таслан зогсоох арга хэмжээг авч байсансан бол энэ олон айлын өрхийн тэргүүний аминд хүрэхгүй байх байв. "Баян” Базараа гэгч энэ нөхөр өмнө алдарт Мак дональдсын алтан гулдмайн лого хулгайлж Мон Дональдс гэх түргэн хоолны газар нээх гээд бүтэлгүйтсэн, Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг "Алтайн хүдэр” компанийн нь ажилтан Чех мэргэжилтэн ажлын байран дээрээ учир битүүлгээр амиа алдсан, улмаар ажилтнуудынхаа цалинг тавьж чадахгүй байж удирдах ажилтанг 30 сая төгрөгөөр цалинжуулна гэх хуурамч зарыг өдөр тутмын сонинуудаар явуулж байсан, зэрэг дэндүү олон таагүй намтартай. Байгаль дэлхийг сэндийчиж, нутгийн иргэдийн нулимсыг барж яваа түүнийг хэн хамгаалж, хэн өөгшүүлж, хэн түүнээс хувь хүртэж явдаг нь сонин. Түүний цаадах жинхэнэ эзэн нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат гэх яриа ч бий. Ямартай ч өнгөрсөн оны зунжин, намаржин Төв аймгийн Заамар сумын иргэд тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдоос аврал эрж, хоолой амаа сөөтөл орилолдоод барааг нь ч харж чадаагүй. Эрхэм гишүүн тэр үед бараа сүрээ харуулж, чадахаас чадахгүйг хүртэл зүтгэсэн бол өнөөдрийн гашуун явдал гарахгүй ч байх байсан уу. Ашиг хонжоо хайж, уул ус ухан тарчлаагсдын цөвүүн цувааг хэн, хэзээ тасалж дийлэх бол…
Нийгмийн толь
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||