- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
У.Хүрэлсүхийн өөрөөсөө ухарсан алхмууд
Судалгаа, үндэслэлгүйгээр шийдвэр гаргачихаад, түүнээсээ эргэж буцсаар л...
“Халтуурчид” хууль зөрчихийг У.Хүрэлсүх дэмжив
ӨМНӨ НЬ: Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын дагуу хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд автотээврийн хяналтын улсын байцаагч нар хяналт, шалгалт хийн илэрсэн зөрчилд арга хэмжээ тооцож байлаа. Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт аж ахуйн нэгж, байгууллагад нэг сая төгрөгийн, иргэнд 100 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулах заалттай.
ОДОО: Хувиараа таксинд явж байгаа иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох ажлыг Нийслэлийн тээврийн газраас хийж эхэлснийг зогсоох чиглэлийг 2019 оны хоёрдугаар сарын 20-ны Засгийн газрын хуралдааны үеэр холбогдох байгууллагуудад өглөө. “Иргэдийн халаас руу гар дүрсэн байдлаар торгууль давамгай хэрэгжүүлэх нь буруу” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зам, тээврийн шинэхэн сайдаа загнав.
ТАЙЛБАР: Зөрчлийн тухай хууль У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байх үед хэрэгжиж эхэлсэн бөгөөд өдгөө түүний танхимд ХЗДХ-ийн сайдаар ажиллаж буй Ц.Нямдоржийг УИХ-ын дэд дарга байхад батлагдсан билээ. Тэд хуулийн дагуу ажиллаж байгаа төрийн албаны үйлдлийг зогсоосноороо эс таалагдвал хууль биелүүлэхгүй байх мессежийг олон нийтэд түгээж орхив.
У.Хүрэлсүх жидүүчидтэй тэмцэнэ, тэмцэхгүй
2018 оны арваннэгдүгээр сард: Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргын хувьд ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүстэй хариуцлага тооцохоо У.Хүрэлсүх амалсан.
ОДОО: Энэ амлалт Я.Содбаатарыг Зам, тээврийн хөгжлийн сайдаас, “60 тэрбум”-ын асуудлаар М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулснаар намжих хандлагатай боллоо гэх шүүмжлэл өрнөж байна.
Олон нийт У.Хүрэлсүхэд итгэсэнгүй
2018.12.19: Ерөнхий сайд У.Хүрэлсүх жирэмсэн болон 0-5 насны хүүхэдтэй эхчүүдийг амралт, сувиллын газарт тав хоног амраах санал гаргав.
2018.12.21: Уг асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллаас хасчээ.
ТАЙЛБАР: Түүний эл санал биеллээ олсон бол улсын төсвөөс жилд 5-8 тэрбум төгрөгийн зардал гарах байлаа. “ЖДҮС шиг дахиад л мөнгө угаах гэлээ” хэмээсэн олон нийтийн эсэргүүцэлтэй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санал тулгарсан юм.
Нэг асуудлаарх 2 тогтоол
2018.01.24: Жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглох тогтоолыг Засгийн газар баталлаа.
2019.01.30: Жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглох Засгийн газрын тогтоол хэрэгжиж эхэллээ.
Эргэж буцсан шийдвэрүүдийн эх ийнхүү тавигдсаны зарим жишээ
2017.11 дүгээр сард У.Хүрэлсүхийн Засгийн газар хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлж дөрвөн шатлалд шилжүүлэхээр шийдвэрлээд байв.
2018.01.29 Засгийн газрын 100 хоногийг тэмдэглэх үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХХОАТ-ын дөрвөн шатлалыг зогсоож, татварыг хуучнаар нь үлдээн нэгдүгээр сард төлсөн татварыг буцааж олгохоор шийдсэнээ дуулгасан.
2018 нэгдүгээр сард У.Хүрэлсүх хэлсэн нь: Шатахуун импортлогчид бензиний үнээ нэмэх шалтгаан байхгүй. Үнээ нэмбэл тэдэнтэй хариуцлага тооцно.
Хэдхэн хоногийн дараа У.Хүрэлсүх буцсан нь: Дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөн. Шатахуун импортлогчид алдагдалтай ажиллаж байгаа нь үнэн. Тиймээс зарим төрлийн бензин шатахууны импортын онцгой албан татварыг нэмэх тухай шийдвэрээ Засгийн газар цуцлахаар болов.
ДҮГНЭЛТ: Ерөнхий сайд У.Хүрэлсүх судалгаа, үндэслэлгүйгээр санал хэлэх, эсвэл түргэдсэн шийдвэр гаргачихаад, хэдхэн хоногийн эсвэл хэдэн сарын дараа түүнээсээ эргэж буцсаар байгаа нь мэргэжлийн, чадварлаг улстөрчдөөр багаа бүрдүүлж чадаагүй Засгийн газрынх нь хамгийн том зовлон болж байна.
Б.Энхцэцэг
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||