- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
НУРАНГИД ДАРАГДСАН ИРГЭДИЙН АР ГЭРИЙНХЭН НУРАНГИ БОЛСОН КАРЬЕРЫГ ҮЗЖЭЭ
Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайд гарсан ослын талаар бид цаг тухай бүрт нь мэдээлж байгаа билээ. Осол болсноос хойш 43 цаг өнгөрсөн байна. Өчигдрийн (2019.03.01) 19:00 цагийн байдлаар аврах ажиллагааг түр зогсоожээ. Учир нь карьерын хананаас маш их ус шүүрч аврах ажиллагаанд хүндрэл учруулж байгаа тул уурхайн ажилчид усыг шавхах ажилдаа орсон аж. Хэрэв шөнөдөө усыг шавхаж дуусгавал өнөө өглөөнөөс осолдсон иргэдийг хайх ажиллагааг дахин үргэлжүүлнэ гэж өчигдөр орой мэдээлж байлаа.
Аврагчид гүний шумбалт хийх үеэр усан дотор том том мөснүүд байгаа нь мөн аврагчдад хүндрэл учруулж байгаа юм байна. Шумбагч нар бульдозерыг маш сайн хүчин чадалтай эксковатортой тросоор холбож татсан боловч дийлэлгүй трос нь тасарчээ. Харин хоёр дахь техник болох эксковаторыг усан дотор хайсан боловч олоогүй байна. Тухайн техник нь нурангид дарагдаад мөн дээр нь том том мөснүүд байгаа болохоор олоход бэрхшээлтэй байгаа аж.
Усны түвшин байнга нэмэгдэж, усны мандал зайрмагтсан байдалтай байна. Аврах багт өчигдөр нэмэлтээр дөрвөн усчин аврагч очоод байгаа юм байна.
Нурангид дарагдсан дөрвөн иргэн одоо амьд үлдсэн байх баталгаа алга. Тэд Баянхонгор, Сэлэнгэ, Улаанбаатарын харьяат 31-55 насны иргэд аж. Дөрвөн иргэний ар гэрийнхэн ослын газарт очсон байна. Тэд прокурорын зөвшөөрөлтэйгээр нуранги болсон газар руу орж үзсэн гэж эх сурвалжаас мэдээллээ.
Юун түрүүнд сураггүй болсон иргэдийг олж, улмаар ослын шалтгааныг шалгах юм байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд 4,06 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байгаа юм. Энэ талаар уурхайчдад болон тус сумын удирдлагуудад мэдээлэл өгөөгүй юм байна. Тухайн өдрийн 22:23 цагт Төв аймгийн онцгой байдлын газраас Заамар сумын Хайлааст багийн нийгмийн ажилтан руу утсаар холбогдсон боловч утасны дуугаа хаасан байсан учраас дуудлагыг мэдээгүй байна. Харин өглөө нь газар хөдлөлт болсон мэдээллийг авчээ. Мөн иргэдийн зүгээс газар хөдлөлтийг мэдэрсэн тухай хэлж байсан гэнэ.
Эко Алтан Заамар компанийн зүгээс энэ ослыг байгалийн үзэгдлээс шалтгаалсан гэнэтийн осол хэмээн тайлбарлаж байгаа юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||