Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ОЮУ ТОЛГОЙН ЦАЛИН

Сэтгэлд хөнгөн гуниг төрөх ажээ.Монгол хүн харьд бай,эх орондоо ч бай амьдралын төлөө цуцашгүй хөдөлмөрлөж амьдралын наад захын түвшинд очих гэж чадан ядан зүтгэнэ.

.Эдийн засаг навс унаж ажилгүйдэл дээд утгандаа хүрсэн энэ үед Оюу Толгойн уурхай 11 мянган Монголчуудыг өндөр цалинтай ажиллуулж байгаа юм.
(Тэдний стастистикаар бүх ажилчдын 94% Монголчууд).

Энэ бол ажилгүйдэл өндөр авсан Монголд асар их тоо бас асар их нэмэр."Оюу Толгой төсөл Монголчуудыг тэжээж байна.

Гэвч..Оюу Толгойн бүтээн байгуулалт гэгчид ажиллаж цалингийн системийн бүтэцийг нь судлаж мэдсэн Монгол ажилчин бүрийн урам хугарч ,эх орноо цөлмүүлж өөрсдөө бас хууртаж байгаадаа сэтгэл эмзэглэнэ.

Гэвч..хүн бүр ардаа амьдралтай тавьсан зорилготой,асар их өр зээлтэй,эндээс гарвал амьдрал нь бүрэн уналтад орох тул хэн ч юу ч эс ярина.

Ярьсан нь шууд халагддаг тул үлдсэн нь амаа хамхиад жаахан цалингаа бүтэн аваад мэнд явж байхыг дээрд үзнэ.

Одоо Оюу Толгойн "өндөр цалин" болоод гадаад, Монгол ажилчдын цалингийн зөрүүний талаар,хийдэг ажлых нь талаар энгийнээр тайлбарлая:

Оюу Толгойн "өндөр цалинтай" ажилчид ерөнхийдөө Уурхайн,Барилгын,Кэмпийн үйлчилгээний,Тээвэрлэлтийн,Харуулын гэж ангилагдана.

1.Уурхайн ажилчид.Оюу Толгойн уурхайн ажилчид гүний ба гадаргуугийн гэж хоёр хуваагдана.Уурхайн ажилчид нь нийтдээ 3500 орчим болох ба Оюу Толгой үндсэн ба туслан гүйцэтгэх гэсэн 2 ялгарна.Цалин нь энэ хамаарлаасаа болоод 2,5-6 сая төгрөг болдог.

Гадаргуугийн ажилчид нь Ил уурхай (Open pit),Баяжуулах үйлдвэрийн цөөвтөр ажилчдыг эс тооцвол бүгд туслан гүйцэтгэгч компанийхан.Эд нар1,5-2 сая орчим төгрөгийн цалинтай.

Уурхайн хэсгийхэн дээрээс өгсөн үүрэг даалгаврын дагуу цалингаа өндөр нууцлана.Тэд эрдэс баялгийг голлон үйлдвэрлэж гаргадаг ажилчид тул ажлын талаархи мэдээллээ задруулахгүй байх үүрэгтэй.

Сайн ажиллавал Оюу Толгойн үндсэнд орж магадгүй гэж горьддог тул элдвийн дүрэм журмыг нь үхэн хатан биелүүлнэ.

2.Барилгын ажилчид.Нийтдээ 6000 орчим хүн ажилладаг.Эд бүгд туслан гүйцэтгэгч компанийхан.Цалин нь 950,0 мянгаас 1,3сая.Эдний цалингийн бүтэц маш нууцлагдмал,будлиантай.

.Үйл ажиллагаа нь пирамид хэлбэрийн мөлжигч компаниудаар дамжин явагдана.

Төслийн захиалагч Оюу Толгой ХХК-ны дор төсөл хэрэгжүүлэгч Жэкобс компани,түүний дор үндсэн гүйцэтгэгч Монаделпхаус компани (эд 2-лаа Австрали компани) эдний дор маш олон туслан гүйцэтгэгч Монгол компаниуд ажиллана.

Тэдгээр Монгол компаниуд дотроо бас нилээдгүй олон хавсран гүйцэтгэгчтэй.

Оюутолгой төслөөс нэг Монгол ажилчны сарын цалинг 4,5 сая төгрөгөөр бодож тайландаа тусгадаг ч энэ нь гар дээр авах мөнгө биш,эдгээр шат дараалсан цөлмөгчид цавчдаг (гадаадын 2,Монголын бас 1-2 компани) тул Монгол ажилчин сардаа (28 хоногтоо) 1,3 сая орчим төгрөг гар дээрээ авна.

Гэхдээ энэ нь ч бүрэн орлого биш,3 сар ажилласаны дараа цалингаа бодож үзэхэд (1 сар нь цалингүй амарсан!) 2 сарын цалингаа өнгөрсөн 3 сардаа хуваавал 1 сарын орлого нь 900 мянга болно!

Цалингаа 3 хувааж тавьдаг тул ажилчин ихэнхи ажилчид бодит орлогоо бодож үздэггүй!

Энэ жил ямар ч шаардлагагүй 1000 орчим ажилчин яаралтай нэмж авчээ.Үүнийгээ ч маш их рекламдсан.

Орон гэр нь хүрэлцээгүй байхад (Монгол ажилчид 4-5 хүн нэг гэр буюу контейнерэн байранд амьдарна.) цалингийн нэмэхгүйгээр хүн маш олноор ажилд аваад байдаг нь хөрөнгө оруулалтын зардлаа л өсгөх ганцхан зорилготой!

Оюу Толгой телевизээс бэлдсэн рекламыг үзвэл барилгын ажилчид Оюу Толгойн бүтээн байгуулалтын гол цөмийг хийж байгаа харагдана.

Гэвч нарийн судлаж үзвэл баяжуулах үйлдвэр,дулааны станц,гүний уурхайн цогцолбор байгууламж зэрэг үнэлгээ өндөр ажлуудыг

Хятад ажилчдаар хийлгээд ангор, сэндвичэн байгууламжууд дээр Монголчуудыг бага цалингаар удаан хугацаанд уях тактикаар ажиллуулсаар ирсэн.

Ихэнхи барилгын ажил нь бүтээн байгуулалт мэт сэтгэгдэл төрүүлэхүйц,Хятадаас маш өндөр үнээр авчирсан их том том овор хэмжээтэй,хэрэггүй төмөр байгууламжуудыг барьж байдаг юм

.Энд 1 хүний ажлыг 10 хүн хийнэ.Учир нь Рио Тинто хөрөнгө оруулалтын үнээ дураар өсгөх, Монголчуудад юм хийгээд байгаа юм шиг харагдахад гүний уурхайн агааржуулалт гэгдэх асар олон,том хөндий төмрүүд үзүүлэн байдлаар харагдаж байх учиртай юм.

Мөн олон арван сая доллараар боссон асар олон ангорууд (цагаан майхан) ямар ч хэрэггүй бүтээмжүүд байсан тул түүнийгээ далдлахын тулд тэнд байгаа гадаад дотоодын бүх компани,туслан гүйцэтгэгч,хавсран гүйцэтгэгч нарыг оффисын олон ажилтнуудтай байх шаардлага тавьснаар 10 ажилчин бүрийн 3 нь оффисчин болжээ.

Барилгын хундаам суурь,газар шорооны ажил хийхдээ ч ёс юм шиг 4-5 удаа ухаж булах үйл ажиллагаа хийнэ.Энд ажлыг хурдан шуурхай хийхийг хориглоно.

Ажилчин хүн дохио зангаагаар аажуухан хөдөлж байх ёстой.Энэ нь маш алгуур мөнгө үрэгдсээр байх ёстой гэсэн үг.Үүнийг хөдөлмөр хамгааллаар халхавчлана.

Энэ бүх утга учиргүй тэнэглэл, зардал чирэгдэл нь Оюу толгойн хөрөнгө оруулалтын зардлыг өсгөхөд чиглэнэ.

Монгол улсын засгийн газар мөн Оюу Толгойн ТУЗ үүнийг хянаж байсангүй,хянахыг ч үл хүснэ.Учир нь бүгд хуйвалдсан хулгайч нар, Монголыг тонон дээрэмдэгчид юм.

3.Оюутолгойн кэмпийн ажилчид.Энд кэмпийн гал тогооныхон ба цэвэрлэгч нараас бүрдэх буюу Суппорт сервис Монголиа гэх Франц компаний 2,2мянган ажилчин хамрагдана.

Эд нарын ихэнхи нь гар дээрээ сарын 400-700 мянган төгрөгийн цалин авна.

Маш олон удаа ажил хаялт хийх боловч удирдлагууд нь дотоод тагнуулуудыхаа тусламжтайгаар гол тэмцэгчдийг нь халж зайлуулдаг тул цалин огт нэмэгдээгүй юм.

Суппорт сервис Монголиа компанийг тэр чигт нь Өмнөговь аймгийн Ханбогд, Баяновоо, Манлай сумдын хэдэн зуун ядуу ажилчид бүрдүүлдэг юм.

4.Харуул хамгаалалтын "Бамбай сервис" компани.Энд 1500 орчим хүн ажилладаг.Сарын бодит цалин нь 600 мянга.

Хамгийн эмзэг ядуу амьдралтай залуусыг хөөргөн бусад Монгол ажилчдын эсрэг турхиран хянуулж байдаг.Оюу Толгойн ажилчин гэх тэр олон мянган ажилчдыг тэгш,хангалуун цалин биш Оюу Толгойн эмблемтэй Рио Тинто группийн улаан шар хувцас нэгтгэж байдаг юм.

Одоо Оюу Толгойн гадаад ажилчдын цалингийн талаар яръя.Энэ бол дэлхийн жишигт нийцсэн сүүпэр цалин юм.Нийт 33 орны 3700 орчим хүн байдаг.

Эд маш цөөхөн мэт боловч Монголчуудын нийт авч байгаа цалинг нийлүүлснээс 1000 дахин их цалинг цуслана.Гадаад ажилтнууд дунджаар 15-100 мянган долларын цалин авна.

Ихэнхи нь мэргэжилдээ тааруу,дульмагхан нөхөд байдаг.Хийдэг ажил нь оффист суух ба Монгол ажилчдын хянагч хийнэ.

Хэрэгцээгүй гадаад ажилчин асар их олон байгаа ч хэн ч тэднийг болиулж буцааж чадахгүй.Бараг 2/3% нь хэрэггүй ажилчид

.Гэхдээ тэнгэрт тулсан цалин авна.Жишээ нь:Барилгын гадаад компаний нярав 60 мянган долларын цалинтай.

Түүний энэ цалин нь амарсан ч ажилласан ч адил бодогдоно.Тэрээр оффист суух ба Монгол туслах нь бүх ажлыг нь хийнэ.(Бараа материал хүлээн авах,олгох,бүртгэл хөтлөх,агуулах цэгцлэх гэх мэт.)

Мань гадаад ихэвчлэн оффист медиад цаг заваа зарцуулах,чаатлах эсвэл хуралд суух ажилтай. Үе үе Монгол туслахаа гэнэт шалгана.Монгол туслах ажлаа бүгдийг нь ганцаар хийдэг боловч гар дээрээ 1,1 сая төгрөг авна.

Ийм цалингийн зөрүүтэй ажиллаж байгаагаа мэдэж дотроо бухимдавч гаднаа үл гаргана.Яагаад гэвэл тэр эхнэр 3 хүүхэдтэй, банкны өр зээлтэй

.Уул нь 2 дээд сургууль төгссөн Англи хэлтэй залуу..

Гадаад ажилчдын цалин хөрөнгө оруулалтын зардалд бодитоор бичигддэггүй,урамшуулал цалин маягаар өгөгдөх юмуу эсвэл хоёр тайлан гаргах замаар олгогдож байдаг.

Оюу Толгой төсөл гэгчийн гарч байгаа бүх зардал (хөрөнгө оруулалтын зардал)-ын 34%-ийг хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу Монголын засгийн газрын өр болж үлдэж байдаг.Үнэн дүр төрх нь энэ л юм.

Энэ цагаандаа гарсан луйварыг хэн ч хянахгүй хэн ч зогсоохгүй бол..хорин жилийн дараа ухсан нүх усгүй цөл,өрөнд баригдсан хойчис үлдэнэ.

П.Ганцоож

ОЮУ ТОЛГОЙН ЦАЛИН
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани