- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Төмөр замын салбарт шинэ чиглэл нэмэхээр төлөвлөжээ
ЦАГ АЛДАЛГҮЙ, ЦАРИГИЙН ХЭРҮҮЛ ХИЙЛГҮЙ БАТАЛБАЛ НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 4 ДАХИН НЭМЭГДЭНЭ
Засгийн газраас өнгөрсөн оны төгсгөлд төмөр замтай холбоотой нэгэн хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан нь Нарийнсухайтаас Шивээхүрэнгийн боомт хүртэлх төмөр замын шинэ чиглэл нэмэх зорилготой. УИХ-аас 2014 онд баталсан "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолд нэмэлт оруулснаар төмөр замын нэг шинэ чиглэл нэмэгдэх юм.
Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд 46.2 км төмөр зам барьснаар нүүрсний экспортод чухал нөлөө үзүүлнэ гэж тооцож байна. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Нарийнсухайт нүүрсний орд нь 800 сая орчим тонн коксжих болон эрчим хүчний нүүрсний батлагдсан нөөцтэй. ТЭЗҮ-ээр жилд 33.5 сая тонн нүүрс олборлох боломжтой бөгөөд одоогоор ашигт малтмалын 68 тусгай зөвшөөрөлтэй зургаан компани нүүрс олборлож, экспортод гаргаж буй.
Харин шинэ төмөр зам барих төслийн нийт өртөг 144.7 сая ам.доллар. Жилд экспортлох нүүрсний 20 хүрэхгүй хувийн зардлаар төмөр замтай болох нь яаж ч бодсон ашигтай.
Тус ордоос хүнд даацын автозамаар БНХАУ-ын Сэхэ боомт хүртэл тээвэрлэлт хийдэг бөгөөд тус боомтын нэвтрүүлэх чадал хүрдэггүйгээс жилд 12 сая тонн нүүрс экспортолж, дунджаар 310 сая ам.долларын орлого олдог аж. Харин үүнийг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар төмөр замын бодлогод нэмэлт оруулахаар зориглосон нь энэ.
Засгийн газрын тогтоолоор Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 46.2 км төмөр замын суурь бүтцийг барих зөвшөөрлийг уг нь "Монголын алт” ХХК эзэмшиж байсан ч "Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлжээ. Улмаар БНХАУ-ын Зураг төслийн товчоо ТЭЗҮ-ийг боловсруулсан байна. ТЭЗҮ-ээр шинэ төмөр замын ачаалал жилд 21 сая тонн байх бөгөөд автозамаар тээвэрлэж буй 12 сая тоннтой нийлэн уурхайг бүрэн хэмжээгээр ашиглах боломж бүрдэнэ гэж тооцжээ.
Харин шинэ төмөр зам барих төслийн нийт өртөг 144.7 сая ам.доллар. Жилд экспортлох нүүрсний 20 хүрэхгүй хувийн зардлаар төмөр замтай болох нь яаж ч бодсон ашигтай. Үүнээс гадна төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод шинэ чиглэл нэмэгдсэнээр манай улсын нүүрсний зах зээл тэлж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдэж, тээвэрлэлтийн өртөг дөрөв дахин буурах юм. Энэ тооцооллыг хангахын тулд УИХ нарийн царигтай төмөр зам барих зөвшөөрлийг олгох ёстой.
Манай улс өмнөх бүтээн байгуулалтын ажилд царигийн хэрүүл хийсээр нүүрсний үнийн "алтан үе”-ийн боломжийг алдсан. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг нарийн царигаар барихаар болсон ч ажил урагшлаагүй хэвээр. Харин энэ удаад цаг алдалгүй, царигийн хэрүүл хийлгүй шинэ чиглэлийг батлах нь энэ парламентын нэгэн гавьяа байх болно.
Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замыг нарийн царигтай барихаар хуулийн төсөлд тусгасан. Ийм хувилбарыг сонгохоос аргагүй нөхцөл чиглэлд бий. Тухайлбал, өргөн цариг буюу 1520 мм-ийн царигтай барих бол БНХАУ-ын 1435 мм-ийн царигт холбохын тулд шилжүүлэн ачих зардалд тонн нүүрсэнд таван ам.долларын нэмэлт зардал төлөхийн дээр өргөн царигийн 500 ачааны вагон худалдан авахад 40 сая ам.доллар нэмж төлөвлөх шаардлагатай болно.
Мөн төмөр замын тээвэрлэлтийн хоёр ам.доллар дээр шилжүүлэн ачих байгууламж барих зургаан ам.доллар нэмэгдсэнээр ложистикийн нийт өртөг найман ам.доллар болох юм.
Харин Нарийнсухайт хүртэл нарийн царигт төмөр зам барьснаар дээрх зардлыг хэмнэхээс гадна БНХАУ-ын эцсийн хэрэглэгчид уул уурхайн бүтээгдэхүүнийг шууд хүргэх, цаашлаад тус улсын төмөр замын сүлжээг ашиглан гуравдагч зах зээлд хүрч экспортын шинэ гарц бий болгох ач холбогдолтой.
- Жилд 33.5 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхай дэд бүтэц муугаас 12 сая тонныг л экспортолж байна.
- Шинэ чиглэл нэмэгд сэнээр хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдэж, тээвэрлэлтийн өртөг дөрөв дахин буурах юм.
- БНХАУ-ын эцсийн хэрэглэгчид уул уурхайн бүтээгдэхүүнийг шууд хүргэх, цаашлаад тус улсын төмөр замын сүлжээг ашиглан гуравдагч зах зээлд хүрэх экспортын шинэ гарц юм.
Кыргызстан, Казахстан зэрэг орнууд үүний нэгэн адил уул уурхайн бүтээгдэхүүнээ шууд нарийн царигтай төмөр замаар тээвэрлэн БНХАУ-ын зах зээлд нийлүүлснээр эдийн засгаа хурдацтай тэлж буй жишээ ч бэлээхэн байна.
Тиймээс уул уурхайн салбарын бүтээгдэхүүнийг газар зүйн хувьд алслагдмал орших экспортын зах зээлд хүрэх боломжийг олгогч төмөр замын салбарын хөгжилд онц чухал үүрэгтэй. Цаашилбал энэ төмөр зам Европ, Азийг холбосон Хойд транс-Азийн коридорт холбогдох боломж ч бий. Азийн хөгжлийн банкны хийсэн судалгаагаар Европ Азийг холбосон төмөр замын энэ коридор нь Энэтхэгийн зах зээлд хүрэх үүдийг нээж өгч байгааг онцолсон.
Манай улс ч түүнд ойртохын тулд 10 жилийн өмнө Даланзадгад-Баянхонгор-Алтай чиглэлд шинээр төмөр зам барихаар төлөвлөсөн. Түүгээр Хойд транс-Азийн коридорт хүрэх хэтийн зорилт бий. Нарийнсухайт-Шивээхүрэнгийн шинэ төмөр зам ч үүнд хувь нэмрээ оруулж, баруун зүгт Европ, Төв Ази, Ойрх Дорнод, Энэтхэгт хүрэх боломжийг даллаж байна.
Чухам УИХ-аас эдийн засгийн өндөр ашиг өгөх төмөр замын шинэ чиглэлийг нарийн царигтай барих "зөвшөөрөл” олговол Засгийн газар хоёр жилийн дотор барьж байгуулахаар хүлээж байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||