- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
БНХАУ АНУ-аас 30 тэрбум ам.долларын ХАА-н бүтээгдэхүүн нэмж импортлох санал тавина
БНХАУ худалдааны хэлэлцээний хүрээнд АНУ-аас жилд нийт 30 тэрбум ам.долларын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нэмж импортлох санал тавьж байна. Үүнд шар буурцаг, үр тариа багтжээ. Энэхүү мэдээллийн дараа шар буурцаг, үр тарианы фьючерс ханш Чикагод өссөн байна.
БНХАУ-ын тавьж буй санал нь хоёр талын төлөөлөгчдийн Вашингтонд хэлэлцэж байгаа харилцан ойлголцлын санамж бичигт багтаж байгаа юм байна. Ингэхдээ худалдан авалтын хэмжээ нь "Худалдааны дайн” эхлэхээс өмнөх түвшнийг давж, хамтарсан санамж бичгийн хугацааг дуустал үргэлжилнэ гэж эх сурвалж мэдээлжээ.
БНХАУ өнгөрсөн онд АНУ-аас 24 тэрбум ам.доллароор хэмжигдэх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортолсон байна. АНУ, БНХАУ-ын хэлэлцэж буй харилцан ойлголцлын санамж бичгийг "Худалдааны дайн”-ыг эцэслэх хэлэлцээрийн үндэс суурь гэж тооцож байгаа аж. Үүнд хөдөө аж ахуй, тарифын бус саад тотгор, үйлчилгээ, технологийн хулгай болон оюуны өмчийн асуудлуудыг багтаасан байна.
АНУ, БНХАУ-ын худалдааны асуудлаарх ээлжит уулзалт пүрэвт гарагт Вашингтонд эхэлсэн бөгөөд баасан гараг дуустал үргэлжлэх юм. 21-нд болсон уулзалтад АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Сангийн сайд Стивен Мнучин, Худалдааны сайд Уилбур Росс, БНХАУ-ыг төлөөлж Шадар сайд Лю Хэ оролцжээ.
Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэг хүлээн авч уулзахаар төлөвлөсөн талаар эх сурвалж мэдээллээ. Тэд ийнхүү хоёр дахь удаагаа биечлэн уулзах гэж байгаа нь хоёр талын хэлэлцээнд бодит ахиц гарч байгаагийн илрэл гэсэн эерэг дохиог зах зээлд өгч байна. Талууд гуравдугаар сарын нэгэн гэхэд хэлэлцээрт хүрэхгүй бол АНУ БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын импортын бараа, бүтээгдэхүүний 10 хувийн тарифыг 25 хувь болгож нэмэгдүүлэх юм.
БНХАУ-ын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фен "АНУ, БНХАУ-ын хэлэлцээ үргэлжилж байна. Өмнөх уулзалтаар хөндсөн эдийн засаг, худалдааны асуудлуудаа үргэлжлүүлэн хэлэлцэнэ. АНУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын хүрсэн түр зөвшилцлийн дагуу хэлэлцээрт хүрэх зорилгоор хэлэлцээгээ эрчимжүүлсэн.
Хэлэлцээ дуусах хүртэл нарийн мэдээлэл гарахгүй. БНХАУ-ын гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн сард буурсан. Үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн гэж харж байгаа. Түүнчлэн олон улсын байгууллагууд дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд саарна гэж таамаглаж байгаатай зэрэгцээд зарим улс орнууд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хяналтыг чангатгаж эхэлсэн. Өөр бусад хүчин зүйлс бий” гэж мэдэгдлээ.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||