Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Би цагаачилмаар байна, гэхдээ...

Албан ёсны нэршлээр бол Монгол Улсын харьяаллаас гарч, иргэншлээ солиулсан буюу гадаад улс руу цагаачилсан иргэдийн тоо 2014 онд 85 байсан бол 2015 онд 129, 2016 онд 307, 2018 онд 490 болж өсчээ. 

Эцэг эх, ах дүүсээ орхин, төрсөн нутгаасаа татгалзан харийн орныг сонгох шийдвэрийг тийм ч амархан гаргахгүй нь тодорхой. Олон дахин бодож, тал бүрээс нь судалж, ойр дотнынхонтойгоо зөвлөлдөж байж сонгосон энэ шийдвэрийг яагаад гаргах болов?

Бельги, Чех, Австрали эсвэл АНУ, бас Канад ирэх 3 жил 1 сая цагаач хүлээж авна гэдгээ албан ёсоор, дэлхий дахинд мэдэгдсэн. Дөнгөж гуч гарч буй залуу гэр бүл ч гэлээ бид сүүлийн 3 жил цагаачлах талаар нухацтай ярилцаж эхэлсэн юм. Хоёр дахь хүүхдээ өлгийдөж авсан тэр цагаас хойш гэсэн үг. Улсынхаа хамгийн сайн сургалттай, нэр хүндтэй их сургуулийг онцсайн дүнтэй төгсөж, мэргэжлээрээ нэр хүндтэй байгууллагад ажиллаж байгаа ч бид эх орноо биш харийн улсыг зорихыг хүсч эхэлсэн. Хүний нутаг, гүний хошуунд очиж одоо хийж буйгаасаа илүү хүнд хүчир ажлыг хийж, бүхнийг дахиад тэгээс эхэлнэ гэдэг шийдвэр гаргахад минь юу нөлөөлөв гэж үү? Амьжиргааны түвшингээрээ бол дундаж давхаргад, улсаас тогтоосон цалингийн доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний цалин авдаг нөхөр бид хоёрын хувьд (декриттэй хугацаанаас бусдаар) ажилгүй суусан өдрүүд байхгүй. Залуусын дунд, нэн ялангуяа дээд боловсролтой, мэргэжил эзэмшсэн залуусын дунд ажилгүйдлийн түвшин өндөр байгаа цагт бид ажилтай ч эдийн засгийн хувьд дэгэн догонтой л явна. Ажилтай тулдаа л өртэй байна гэдэг шиг л. Ажилтай, цалинтай гээд санаа амар байх аргагүй. Учир нь энэ оны эхний өдрөөс Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлж, цаашид ч үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон.

НДШ-ээ шударгаар төлөх нь үнэндээ ирээдүйд авах эсэх минь тодорхойгүй тэтгэвэр, тэтгэмж гэсэн алсыг харсан бодлого бус харин аргагүйн эрхэнд хураалгаж буй зүйл.Арван жилийн өмнө буюу 2008 онд улсын хэмжээнд 100 гаруй мянган хүн тэтгэвэр авч байсан бол 2018 онд энэ тоо 410 мянга болтлоо өссөн. 

Тодруулбал, 1960-аад оны хүн амын ид өсөлтийн үед төрсөн иргэдийн тэтгэвэр тогтоолгох нас ирсэнтэй холбоотойгоор Нийгмийн даатгал болон Тэтгэврийн сан ачааллаа дийлэхээ больсон учир НДШийг нэмэгдүүлсэн юм. Жилд дунджаар 30 мянган хүн шинээр тэтгэвэрт гарч байна. Гэтэл Нийгмийн даатгалын санд жилд дунджаар 2 их наяд төгрөгийн орлого төвлөрдгийн 1.4 их наядыг нь тэтгэвэрт зарцуулдаг байна. Сангуудыг дампууруулчихгүйн тулд шимтгэлийг нэмэгдүүлэхээс өөр аргагүй гэдгийг сайд нь өөрөө тайлбарласан.

Төрөөс 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогыг УИХ-аас батлахдаа “Бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд мөн 2 хувь нийтдээ 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэр” -ийг гаргасныг бид дагахаас өөр аргагүй. Ингэж байж энэ цаг үед тэтгэвэр авч байгаа иргэдэд олгох мөнгөний эх үүсвэрийг тасалчихгүй байхдаа анхаарч байгаа хэрэг. Харин ид амьдралаа эхлүүлж буй бидний үеийн залууст зориулагдсан зүйл нэгийг ч хэрэгжүүлээгүй, бас санаачлаагүй.Түрээсийн орон сууцны тухай яриа бол хүүхдээ унтуулахдаа ярьж өгдөг төгсдөггүй үлгэр шиг л зүйл. 2015 онд санагдаж байна, ТОСК-аас түрээсийн орон сууцанд залуу гэр бүлийг бүртгэнэ гэсэн зараар хаврын хавсарганд өдөржин шөнөжин дугаарлаж зогсоод өрхийн орлогоо нотлох НДД-ээсээ эхлээд Хороон Засаг дарга, цагдаагийн тодорхойлолт гээд 10 орчим бичиг баримт бүрдүүлэн өгсөн сугалаагаар оруулна гэсхийгээд сураг тасарсан. Сүүлд сонсох нь ээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд, цөөн тооны залуу гэр бүлүүд орсон гэж мэдэгдсэн байсан. Ажлын хажуугаар бизнес эрхлэе гэж төлөвлөн хөөцөлдсөн ч банкны зээлийн хүү өндөр учир ашигтай байх эсэх эргэлзээтэй болж эхэлсэн учир энэ санаагаа орхисон. Харин хамгийн бага хүүтэй олгодог ЖДҮ-г дэмжих сангийн зээл хэнд, хэрхэн олгогдож яасан ийсэн талаар одоо монголчууд бүгд мэддэг болсон байх.

Бизнесийн орчин таатай бус, эдийн засаг нь төрөөс хэт хамааралтай, тогтворгүй гээд албаны, сүрхий үгсээр биш энгийнээр бодоод, тайлбарлахад шударгаар хөдөлмөрлөж авсан цалингаараа үр хүүхдээ тэжээгээд заавал орон сууц, машин худалдаж авахгүй ч хоёр идэхгүй хоосон хонохгүй байх боломжуудыг минь төрөөс тухайн цаг үеэ аргацаан гаргасан шийдвэрүүдээр тогтоосон татварын нэмэгдэл, иргэн бүрт тараах мөнгө ирээдүйгээс минь хумсалсаар байдаг учир хоёр хүүхдээ дагуулаад бид цагаачилмаар байна. Учир нь тэр гадаадад иргэдийн зарим нь ялгаварлан гадуурхаж магадгүй ч гэлээ цагаачид ч хуулийн өмнө тэгш эрхтэй, нийгмийн халамж үйлчилгээг авах нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. 

“Ийш ирэх гэж тавьсан өр зээлээ дарчихвал цалингаараа сайхан амьдарна. Хүүхдүүд чинь эндхийн хүүхдүүдтэй эрх тэгш цэцэрлэг, сургуульд сурч, сайн боловсрол эзэмшинэ. Агаар нь цэвэр, хоол хүнс нь эрүүл. Албан ёсны эрхтэй (визтэй) бол жилийн 0.2 хувийн хүүтэйгээр автомашин лизингээр авах болон бусад төрлийн зээлийн эрх нээгдэнэ” гэж Чехэд амьдардаг залуу хэлэв. Энд төрийн алба хашдаг байсан ч цалин нь 4 биенээ тэжээж хүрэхээргүй бага байсан, анх тавьсан 200 мянган төгрөгийн өр нь нэмэгдсээр нэг мэдэхэд 10 гаруй сая болсон, үр хүүхдүүдийнхээ ирээдүйг бодсондоо л цагаачлахыг сонгосон гэх залуу хос энэ жил 30 настай. Чех улс руу монголчууд ихэвчлэн ажлын гэрээгээр буюу хөдөлмөр зуучлалын алба, тэнд үйлдвэрт олон жил ажилласан хүмүүсийн зуучлалаар ажиллахаар явдаг.

Гадаад дахь монголчууд яагаад бидний нүдээр илүү жаргалтай, илүү эрүүл, илүү тайван амгалан, бас илүү сайхан амьдарч байгаа харагддаг гээч. Тэнд цалин өндөр болохоороо бишээ, цалин өндөр ч өртөг дагаад өндөр байгаа. Харин тэнд нийгэм, эдийн засаг нь илүү хүн рүүгээ чиглэсэн бодлоготой, тэнд “шодоргос” тогтносон, тэнд хүн хөдөлмөрлөснийхөө хэрээр үнэлэгдэж чаддаг, тэнд хүн ар гэртээ цаг гаргаж болохуйцаар бүхнийг зохицуулсан, тэнд хүүхэд залуусыг ирээдүйгээ гэдгийг хэдийнэ ойлгосон учраас тэнд хүмүүс илүү тайван, илүү сайхан амьдардаг юм. 

Явсан бүхэн нь гэр бүлийнхнээ татах хүсэлтэй. Гэрээт ажилчны виз 2 жилээр гарч, сайн тууштай ажилласан бол 5 жилээр, түүний дараа 10 жилээр Европын холбооны улсуудад чөлөөтэй зорчих, бас амьдрах виз болон үргэлжилдэг учир хайрцаг, мах, автомашины сэлбэг гээд ямар ч үйлдвэр байсан сонгоно гэсэн зар Чех дэх монголчуудын группээр дүүрэн байх аж. Сарын 13000 крон буюу 1.3 сая төгрөгийн цалингийнхаа дунджаар 400 мянгийг нь түрээсэнд өгсөн ч үлдсэн мөнгөөр нь эрүүл бас хямд хүнс авч санаа зовох зүйлгүй тайван орчинд амьдрахаар Чех улсыг зоригсод зуучлалын хөлсөнд 1000-1500 евро төлдөг. Европын холбооны улсууд нийтлэг байдлаар Үндсэн хуульдаа гэр бүл нэгт буюу эцэг эх, үр хүүхдүүд хамт амьдрах ёстой гэж заасан байдаг нь таатай нөхцөл болдог. Эхнэр, нөхрийн аль түрүүлж ирсэн нь эхний 6 сарын турш эрүүл мэнд, нийгмийн даатгалаа бүрэн төлсөн, мөн хэрэгт орооцолдоогүй, цалин нь гэр бүлийнхнээ тэжээж хүрэхүйц байвал 6-10 сарын дараа хүүхдүүдээ татаж авч болно. Элэг бүтэн, энх тунх, нийгэм улс төр, эдийн засгийн ямар ч дарамтгүйгээр амьдрах нь бидний цөөхөн монголчуудын гэлтгүй хүн болж төрсөн бүхний нэн тэргүүний хэрэгцээ билээ.

Гадаад дахь монголчууд яагаад бидний нүдээр илүү жаргалтай, илүү эрүүл, илүү тайван амгалан, бас илүү сайхан амьдарч байгаа харагддаг гээч. Тэнд цалин өндөр болохоороо бишээ, цалин өндөр ч өртөг дагаад өндөр байгаа. Харин тэнд нийгэм, эдийн засаг нь илүү хүн рүүгээ чиглэсэн бодлоготой, тэнд “шодоргос” тогтносон, тэнд хүн хөдөлмөрлөснийхөө хэрээр үнэлэгдэж чаддаг, тэнд хүн ар гэртээ цаг гаргаж болохуйцаар бүхнийг зохицуулсан, тэнд хүүхэд залуусыг ирээдүйгээ гэдгийг хэдийнэ ойлгосон учраас тэнд хүмүүс илүү тайван, илүү сайхан амьдардаг юм. 

Хоёрхон жилийн өмнө харьяа цэцэрлэг нь дүүрсэн гэж сонсоод хүүгээ ямар цэцэрлэгт оруулах вэ гэж санаагаа чилээж суусан зовлон ахиад хоёр жилийн дараа сургууль нь яах билээ гэдгээр солигдоно. Тэрнээс хойш хоёр жилийн дараа охины сургууль, ахиад хэдэн жилийн дараа хүүгийн орох их сургууль, эзэмших мэргэжил, тэгээд охиных гээд төгсгөлгүй үргэлжлэх санаа зоволт. (Бид хоёрхон хүүхэдтэй шүү дээ) Дунд нь улс төр хэд ч хувирч, ямар ч шийдвэр гараа билээ, эдийн засаг хямрах болов уу? Цалин нэмэгдэхгүй ч татвар нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байвал яах билээ? Өнөөдөр бүх юм сайхан болсон ч унтаад сэрэхэд яаж ч эргэж магадгүй болохоор бид хүүхдүүдээ аваад цагаачилмаар байна. Гэхдээ бид тэр улсыг хөгжүүлэхийн төлөө биш, тэр улсыг хүчирхэг болгохын төлөө биш, хүүхдүүдээ аваад зугтахдаа гол нь биш учраас цагаачлах шийдвэрээ эцэслэж чадахгүй байна. Гэхдээ ...

Л.Эрдэнэжаргал

 

Би цагаачилмаар байна, гэхдээ...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани