Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гуравдагч хөршүүд “Гудамжны найз”-тай үлдэв үү

Бид төр засаг солигдох бүрийн дараа өмнөх эрх баригчдынхаа булхай луйврыг илрүүлдэг зуршилтай болоод байгаа. Гэхдээ сүүлийн үед асуудалд холбогдсон хүмүүсийн нэрсийг харахаар нэг сонин дүр зураг гараад байх юм. Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан С.Баярцогт нар Оюутолгойн гэрээг байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн сэжиглэгдсэн.

Хэрэг нь хэрхэн шийдэгдэж байгаа талаар одоо таг чиг болжээ. Саяхан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгуулахаар Ерөнхийлөгч Х.Баттулга прокурорт хандав. Мөн Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав ч уул уурхайтай холбоотой асуудлаар хэл аманд орчихоод явж байна. Эдгээр хүнд нэг ижил зүйл бий. Тэр нь хоёр хөршийг давуулсан бодлого явуулж байсан, түүнийг дэмжсэн нь билээ.

Ерөнхийдөө гуравдагч хөршийн бодлогыг ил тод дэмждэг хүмүүс улс төрийн “тайз”-наас буугаад эхэллээ ч гэж болно. Буухаар барахгүй хэрэг төвөгт орооцолдон, хэл аман дунд явж байна. Өмөөрч байгаа юм биш. Хэрэг төвөг хийж, улсын хөрөнгө шамшигдуулсан бол хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ хоёр хөршийг “алгассан” улстөрчид цөөрч байгааг сануулах нь зөв болов уу. Ингэж Америк, Европод танил улстөрчид дотоодод маань ховордож эхэлсэн нь гадаад талын нөлөөгүй байх. Ямар ч байсан ийм явдал болж буйд лав хоёр хөрш маань дуртай байгаа.

Харин өнөө гуравдагч хөршүүдэд маань юу бодогдож байгаа бол. Манай улс газар зүйн байршлаараа хоёр том орны дунд байрлалтай. “Хүн арлын дунд байдаг”, “Их гүрнүүдийн бахинд атгуулсан” гээд янз бүрээр л ярьдаг. Эртнээс эдүгээг хүртэл дайтаж тулалдаж, найрамдаж явсан хөрш орнуудын жишгээр бид Орос, Хятадтай эвийг хичээхийн зэрэгцээ бага буурай болохоор бас болгоомжилсоор ирсэн нь нууц биш. Энэ нь “Хятадын танк ороод ирнэ” гэхээр нийтээрээ мэгдэн сандардаг, “орос ах” хэмээн өнөөг хүртэл авгайлан дуудсаар байгаагаар нотлогдоно. Тиймээс ч лав сүүлийн хэдэн зуун жилд монголчуудын хүсэл хоёр хөршөө давах байсан юм. Зуун жилийн өмнө Ардын хувьсгал ялсны дараах Солийн Данзангийн хүсэл болоод өнөөдрийн манай нийгмийн гадаад бодлогын үнэт чанар ижил буй нь ч нэгийг хэлж байгаа хэрэг.

Харамсаптай нь, бид нийгмийн хувьд дэвшилд хүрсэн гээд хүслээрээ байх боломж багатай. Гуравдагч хөршийн бодлогыг геополитик, эдийн засаг хоёроор хөгжүүлдэг гэдэг. Үүн дээр улстөрч, дипломатуудын харилцаа байна. Бидэнд байгаа гарц бол эдийн засагтаа аль болох гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татаж оруулах юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг дагаад шашин, соёл бүр батлан хамгаалах аюулгүй байдлын асуудал баталгааждаг.

Манай улс ч эдийн засгийн тэнцвэрийг хадгалах тухай аюултай байдлын бодлогоо тусгасан. Гэвч аюулгүй байдлын үндсийн үндэс нь эдийн засаг боловч тэнцвэрийг хангах асуудал байдал дээрээ эсрэгээрээ байгаа юм. Импортын бүтээгдэхүүний 90 гаруй хувийг Хятад Улс хангаж байгаа бол нөгөө талаар Оростой эдийн засгийн хувьд 90:10 үзүүлэлттэй. Ерөнхийдөө бараг шатахуун авах төдийгөөр худалдаа хязгаарлагдсан.

Гадаадын хөрөнгө оруулалтыг дагаад шашин, соёл бүр батлан хамгаалах аюулгүй байдлын асуудал баталгааждаг.

 

Оросуудын хувьд бид газарзүйн стратегийн байрлал төдийхөн л байна. Бид юу ч үйлдвэрлэсэн түүхий эдээс төгс технологи хүртэл бүгдийг чадаж байгаа Хятадын цаад талд гаргаж чадахгүй. Бас цаад талаас наашаа энэ л шалтгаанаар импорт нэмэгдэхэд хэцүү юм. Тэгэхээр уул уурхайн ордуудад гуравдагч хөршүүдийн хөрөнгө оруулалтыг татахаар чармайж байгааг “эдийн засгийн алуурчид”-ыг дэмжих нь гэхээс илүүтэй аюулгүй байдлын бодлоготой холбож харвал илүү зохих байх.

Манай орон Орос, Хятадтай иж бүрэн түншлэлийн харилцаатай бол Япон, Солонгос, Герман, АНУ зэрэг оронтой стратегийн түншлэлийн харилцаатай. Энэ зэргийн гэрээ хэлцэлтэй байхад аюулгүй байдал талаасаа айх юмгүй мэт боловч муугаар бодоход хөршүүдийнхээ дунд хавчуулагдан хорвоогийн мухарт үлдчих эрсдэл бий.

Гадаад харилцааны яам бодлогоо тууштай барьж байгаа нь дамжиггүй. Тиймээс хэдэн улстөрч тэтгэвэртээ гарлаа гээд гуравдагч хөршийн бодлого ганхаад, айхавтар сүйдтэй юм болохгүй ч бас хаяж болохгүй асуудал билээ. Ялангуяа Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх тухай дээр дооргүй ярих болсон энэ үед гуравдагч орнуудын хандлагыг харж, түүнийг мэдэрч дуугарч байгаа улстөрч ингэхэд байна уу. Бид гуравдагч хөршийн бодлогоо хаяхгүй, тууштай авч явах нь зайлшгүй шиг үүнийг хадгалахад бас хүмүүсийн харилцаанд суурилж, тодорхой улстөрчид, дипломатчид хөгжүүлдэг гэдгийг мартаж болохгүй юм.

Тийм болохоор л Ц.Элбэгдорж шиг Европ, Америкт чиглэсэн бодлогоо нээлттэй яриад АСЕМ мэт уулзалтыг зохион байгуулаад явж байх хүн хэрэгтэй. С.Баяр шиг Оросод нөлөөтэй хэмээн нэрлэгдэж байсан хэр нь нам нь ялчихаад байхад эвсэл байгуулаад хоёр хөршөө давж гишгээд Австрали, Канадын “Рио Тинто” корпорацитай Оюутолгойн гэрээ хийчих эр чухал гээд байгааюм. Түүнд нь дэмжлэг үзүүлж чадах итгэл үнэмшилтэй Ч.Сайханбилэг, С.Баярцогт шиг хүмүүс байх ёстой гэсэн санаа. Тэдний тэр орооцолдсон хэрэг төвөг бол тусдаа асуудал.

Өнөөдөр Европ, Америк, Япон, Солонгост боловсрол эзэмшсэнхүмүүстөрдзөндөө бий. Гэхдээ тэд энэ нэр нь гараад байгаа хүмүүс шиг ил гарч ирээд хөршүүдийн сонирхол шингэсэн аливаа асуудлыг улаан гараараа шүүрч аваад өөрийнхөө нүүрээр авторлоод гуравдагч хөршүүдэд санал болгож чадах уу. Өнгөрсөн хэдэн жил тийм зүйл хийж чадсан хүн алга.

Манай орон Орос, Хятадтай иж бүрэн түншлэлийн харилцаатай бол Япон, Солонгос, Герман, АНУ зэрэг оронтой стратегийн түншлэлийн харилцаатай.

 

Дээр нь гадаад харилцаан дээр бас нэг асуудал бий. Анзаараад байхад барууны аль л хөгжсөн орон руу Элчин сайд илгээхдээ улс төрөөс “зодог тайлсан” түшээдийг амраах маягаар сонгож байна. Бүр хэрэг төвөгт орчихсон хүмүүсээ ч зугтаалгах томилолт хийгээд байгаа мэт. Бүгдийг нь хэлж байгаа юм биш. Гэхдээ тийм явдал элбэг байгаа шүү. Зарим өндөр хөгжсөн орны хотуудад консул илгээхдээ “хэл сураад ирэхгүй юү” гэсэн тухай яриа ч бий. Тийм хүмүүстэй тухайн орон нь тоож ажил ярихгүй. Хэл ус ч үгүй нөхөр яваад очихоор ажил яаж урагшлах юм.

Гадаад харилцааныхаа хувьд итгэл алдахын дээр ажил хэргийн тухайд хугацаа алдаж байгаа явдал мөн. Тэдний ард аюулгүй байдал, тусгаар тогтнол, иргэдийн эрх ашиг бий. Хаа очиж Гадаад харилцааны сайдаар Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар гэх мэт дэмийрээд явчихгүй хүмүүсийг ажиллуулж байгаа нь сайн гэдгийг зарим дипломатч хэлдэг.

Яг үнэндээ өнөөдөр төрийн томчууд гуравдагч хөрш гэхээсээ Орос, Хятадыг бараадсан улс төр хийх боллоо. Тэд ч бидэнд зээл тусламж өгөх тухай үг цухуйлгаж, гурван улс дамнасан өчнөөн төслийн талаар ярьж байна. Ийм үед л бидэнд С.Баяр шиг Оюутолгойн 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаасаа хойш өнөөг хүртэл “Ерөнхий сайд байсныхаа хувьд Оюутолгойн гэрээг баталж чадсан шүү гэдэгтээ одоо хүртэл бахархаж явдаг. Олон хүн энэ үйл ажиллагаанд оролцсон. Бараг зуу гаруй хүн. Гэхдээ улс төрийн шийдвэрийг нь би гаргасан.

Монголд энэ гэрээ ашигтай болсон. Тухайн үед Орос, Хятадын нийт хөрөнгө оруулалтаас илүү мөнгөний хөрөнгө оруулалтын гэрээг татаж чадсан. Энэ нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал” гэж хаана ч асуусан хэлээд явж байгаа хүн хэрэгтэй гээд байгаа юм.

Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж шиг “ШХАБ-ын хувьд Монгол өөрийн онцлогтой. Гадаад харилцаагаараа энэ онцлогийн мөн чанарыг харуулдаг. ШХАБ-ын гол санаачлагч улс нь манай хоёр хөрш. Энэ хоёрын дунд байгаа цорын ганц орон нь Монгол Улс. Энэ хоёр улсын дунд байгаа цорын ганц эрх чөлөө нь Монгол Улс шүү. Үүгээрээ онцлогтой. Тиймээс бид ажиглагчаас цааш нэг ч алхам явах шаардлага байхгүй. Биднийг харж байгаа улс орнууд гар барилаа. Гар бариад бугуй барина. Бугуй бариад цаашаа чамайг тэвэрнэ. Тэр тэврэлтээс Монгол хэзээ ч гарч чадахгүй. Зарим нь Энэтхэг гэж ардчилсан орон элсчихлээ. ШХАБ одоо өөр болсон гэж яриад байгаа юм. Энэтхэг бол шилийн сайн эр нэг айлаар ороод гарч, дургүй нь хүрвэл хаалгыг нь хаагаад гараад явчих чадалтай орон. Монгол нэг орвол тэгж чадахгүй. Монгол яг хавханд орсон чоно шиг болно. Нөгөө хоёр хөрш нь уулан дээрээс хараад суугаа анчин шиг хавхаа ч ирж авдаггүй, салгадаггүй, алдаг ч үгүй байлгаж л байдаг. Ийм л болно. Энэтхэг ороход хаалгыг нь саваад гарч чадна. Монгол бол хаалгаа ч олохгүй” гэж хэлэх хүн байх ёстой юм.

Хэдийгээр тэд төрийн эрхийг атгаж байхдаа хөршөөсөө болгоомжилж, хилийг нь давсан улс төр хийж чадсан ч өнөөдөр бол албан тушаалгүй хүмүүс. Муугаар хэлбэл гудамжид гарчихсан улс. Албан тушаалгүй хүний үг ердийн судлаачийнхаас дор хүрнэ. Улс орнуудын харилцаанд уярал, хайлал нэмэхгүй гэсэн үг. Тийм болохоор л гуравдагч хөршүүд гудамжны найзуудтай үлдэв үү гээд байгаа юм. Улс төрийн дэвжээг орхиж буй улстөрчдийг анзаараад байхад шүү дээ.

Ж.Баяр

“Үндэсний шуудан”

 

Гуравдагч хөршүүд “Гудамжны найз”-тай үлдэв үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани